
Хэрэглэх заавар
Жороор болон эмнэлгийн нөхцөлд
ГЕПАВИА тарилга
Найрлага
100мл бүрд:
Глицин (KP) 0,9 г
L-леуцин (KP) 1,1г
L-метионин (KP) 0,1г
L-валин (KP) 0,84г
L-серин (USP) 0,5г
L-цистеин гидрохлорид (USP) 0,02г
L-аргинин (USP) 0,6г
L-аланин (USP) 0,77г
L-изолеуцин (KP) 0,9г
L-треонин (KP) 0,45г
L-триптофан (KP) 0,066г
L-фенилаланин (KP) 0,1г
L-пролин (USP) 0,8г
L-гистидин (USP) 0,24г
L-лизин ацетат (USP) 0,86г
Фосфорын хүчил (NF) 115мг
Натрийн сульфит (KP) 100мг
Глациал ацетатын хүчил (KP) 0,1мл
Тарилгын ус (KP) х.х.
Дүрслэл
Өнгөгүй шилэн саванд өнгөгүй эсвэл цайвар шаргал, тунгалаг уусмал агуулна.
Хэрэглэх заавар
Гепавиа тарилгыг элэгний хатуурал, элэгний үрэвсэлтэй өвчтөний элэгний энцефалопатийн эмчилгээнд хэрэглэнэ.
Гепавиа тарилга нь тарилгаар тэжээл шаардлагатай элэгний эдгээр өвчнүүдэд тэжээлийн дэмжлэг үзүүлдэг.
Тун, хэрэглэх арга
Тарилгын хэмжээ: 500-1000млтун
Дуслын хурд: 500мл-г 3-5 цагт (40-50 дусалмин)
Төвийн венд хийх үед: 500-1000мл уусмалыг тарилгын Декстрозтой холин төвийн венд 24 цагийн турш дусаана.
Хориглох заалт
- Бөөрний хүнд эмгэг, азотемитэй өвчтөн
- Элэгний дутагдалаас бусад амин хүчлийн солилцооны эмгэгтэй өвчтөн
- Азотын хэрэглээг саатуулдаг бодисын солилцооны алдагдалтай өвчтөн
- Зүрхний дутагдалын эмчилгээтэй өвчтөн
- Уушигны хавантай өвчтөн
- Гипоурез, анурезтэй өвчтөн
- Ацидозтой өвчтөн
- Шингэн хуримтлагдсан өвчтөн
- Зүрхний шигдээстэй болон өгүүлэмжтэй өвчтөн
Тусгай сэрэмжлүүлэг
Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ:
- Зүрхний архаг дутагдал, зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн
- Гипонатриеми улмаас үүссэн хавантай өвчтөн
- Бөөрний эмгэгтэй өвчтөнд
Гаж нөлөө
- Хэт мэдрэгшлийн урвал: ховор тохиолдолд тууралт гарна. Энэ тохиолдолд хэрэглээг зогсооно.
- Хоол боловсруулах систем: цөөн тохиолдолд дотор муухайрах, ховор тохиолдолд бөөлжилт илрэнэ.
- Цусны эргэлтийн систем: цөөн тохиолдолд дараах шинж тэмдэг үүснэ: хөх эвгүйрхэх, зүрх дэлсэх, тахикарди, цусны даралт ихсэх
- Хурдан, их хэмжээгээр хийвэл: ацидоз үүсэх
- Бусад: цөөн тохиолдолд халуун оргих, жихүүдэс хүрэх, халуурах, амьсгаадах, амьсгал зогсох, шок, бронхын багтраа, уретризм үүснэ.
- Дараах бодисын солилцооны хүндрэлүүд үүснэ:
- бодисын солилцооны ацидоз, гипофосфатеми, алкалоз, гиперглицеми, чихрийн шижин, диурез, шингэн хуримтлагдах, гипогликеми дахих, элэгний энзим өсөх, витамин дутагдах илүүдэх, электролитын тэнцвэржилт алдагдах, хүүхдэд гипераммонеми
- Бөөрний дутагдал мочевин ихсэхэд хүргэнэ.
Ерөнхий сэрэмжлүүлэг
- Өндөр тунгаар, электролитын уусмалтай хослуулан хэрэглэх үед электролитын тэнцвэржилтийг сайтар хянана.
- Тун хэтэрсний улмаас бодисын солилцооны алкалоз үүсэх тул ацетатын ион бүхий дуслын шингэнийг болгоомжтой хамт хийнэ.
- Бөөрний өвчин, уушигны өвчин, зүрхний хүнд эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд их хэмжээний шингэн хийхээс зайлсхийнэ.
- Чихрийн шижинтэй өвчтөнд хийх бол цусан дах сахарын түвшинг байнга хянана.
Эмийн харилцан нөлөө
Тетрациклин: учир нь анаболын эсрэг идэвхтэй. Хамт хэрэглэснээр амин хүчлийн дуслын уураг үүсэлтийг тетрациклин бууруулж болно.
Тун хэтрэлт
Дуслаар эмчилгээний явцад шингэний хэт ачаалал үүссэн үед өвчтөний нөхцөл байдлыг сайтар үнэлэн зохих эмчилгээг хийнэ.
Жирэмсэн, хөхүүл эх
Энэ бүтээгдэхүүний жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд ургийн гэмтэл үүсгэх болон нөхөн үржихүйн чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй.
Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
Хүүхдийн хэрэглээ
- Амин хүчлийн концентраци 2,5% хамгийн сайн байж магадгүй.
- Хүүхдэд сайтар хяналттай онцгой анхааран хэрэглэнэ. Цусан дах аммоныг байнга сайтар хянах нь чухал.
Нас
Өндөр настаны физиологийн үйл ажиллагаа буурдаг тул насанд хүрэгчидийн дуслын тун, хурдыг бууруулж хийх нь зүйтэй.
Хэрэглээнд тавигдах анхааруулга
- Өндөр тунгаар, электролитын уусмалтай хослуулан хэрэглэх үед электролитын тэнцвэржилтийг сайтар хянана.
- Венийн судсанд аажим дусаана.
- Хүйтний улиралд биеийн хэм нэмэгдсэний дараа хэрэглэнэ.
- Тарилгын үед цусан үжил үүсэх эрсдэл өндөр тул бэлтгэл, ажилбар бүр асептик нөхцөлд ариун зүү тариур ашиглан хийнэ.
- Онгойлгосон, бусад шингэнтэй хольсон даруйд хурдан хийнэ. Үлдсэнийг дахин хэрэглэхгүй. Онгойлгосны дараа хөргүүрт 24 цаг хүртэлх хугацаанд хадгалж болно.
- Хэрэв талст үүссэн бол 50-600С хэмд талст хайлтал байлгана. Биеийн хэмтэй ижил хэмд хөргөсний дараа хийнэ.
Хадгалалтанд тавигдах сэрэмжлүүлэг
- Шингэн алдахаас сэргийлэн зүүг дуслыг эхлэхийн өмнө угсарна.
- Уусмалыг халдварлахаас сэргийлэхийн тулд хэрэглэхээс өмнө багцыг нээхгүй.
- Хэрэв уусмалын өнгө өөрчлөгдсөн, багцад ус орсон, гадагш гоожсон бол хэрэглэхгүй.
- Резинэн бөглөөний гадна хальсыг авсны дараа хэрэглэнэ.
- Савны тэмдэглэгээг суурь болгон ашиглана.
Хадгалалт
Иж бүрдэл савлагаатайг 300С ихгүй хэмд хадгална.
Хадгалах хугацаа
Үйлдвэрлэснээс хойш 24 сар хадгална.
Савлалт
Шилэн саванд 250 мл савласан.
Дистрибьютер
Ento LLC
14230, Mongolia, Ulaanbaatar, Sukhbaatar District, 1-r Khoroo, Narnii Zam-89, 301 Mongolia
Үйлдвэрлэгч
DAIHAN PHARM. CO.,LTD.
77,sandon-ro, Danwo-gu, Ansan-si, Gyeonggi-do,
Republic of Korea