Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Колдкап
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Хлорфенамин+ Фенилэфрин+ Коффеин
Үйлдвэрлэгч
XL Laboratories PVT.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг+2мг+5мг
Эмийн хэлбэр
каплет
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
КОЛДКАП
Каплет шахмал

Бүртгзлийн Дугаар : F20091012RO02187
Найрлага: Нэг шахмалд агуулагдах хэмжээ Парацетамол                          ВР    500 мг Фенилэфрины гидрохлорид    ВР      5 мг Кофеин                                   ВР     30 мг Хлорфенамины малеат           ВР      2 мг
Эм судлалын үйлдэл: COLDCAP нь ханиад шуухинаны үед хэрэглэдэг нийлмэл найрлагатай эм болно. Парацетамол нь халуун бууруулах,өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ.Фенилэфрин нь симпатомиметик бодис. Альфадренорецепторыг идэвхитэй сэргээн, судас нарийсгаж, амьсгалын дээд зам, дайвар хөндийн салстын цус дүүрэлтийг багасган хаваншилыг багасгана.Хлорфенирамин малеат нь гистамины Н1- рецепторыг хориглогч бодис бөгөөд харшил намдаан амьсгалын дээд замын салстын нэвчимтгий чанарыг багасган нулимс ялгаралтыг багасган нүд болон хамар загатнахыг арилгана. Кофеин нь төв мэдрэлийн тогтолцоонд сулавтар сэргээх үйлдэл үзүүлдэг. 
Фармакокинетик: Бэлдмэл ходоод гэдэсний замаас сайн шимэгдэх,бөгөөд метаболит хэлбэрээр бөөрөөр гадагшлана.
Хэрэглэх заалт: Амьсгалын дээд замын үрэвсэлийн шинж тэмдгийн эмчилгээ Грипп, ханиад, Мэдрэлийн судлын өвдөлт Толгой өвдөх Халууралт Хамрын салстын үрэвсэл,залгиур хоолойн үрэвсэл,хамрын дайврын үрэвсэл Халдварт өвчнүүдийн үед антибиотик эмчилгээтэй хавсруулан хэрэглэнэ.
Хэрэглэх тун: Насанд хүрсэн хүмүүс 1шахмалаар өдөрт 3-4 удаа ууна. 6-12 насны хүүхдэд хагас шахмалаар өдөрт 3-4 удаа хэрэглэнэ.
Цээрлэлт: Артерийн даралт ихсэх өвчин Сахарын шижин 6-аас доош насны хүүхэд Уг бэлдмэл нь нойр хүргэх үйлдэлтэй учир хэрэглэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
Гаж нөлөө: Түүний найрлаганд агуулагдаж буй аль нэг бодист хэт мэдрэгшил үүсч болох юм.
Хадгалах хугацаа: Савлагааны гадна хугацаатай заасан байх ба хадгалах хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.
Хадгалалт : Хуурай,сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгалана. Бэлдмэлийг хүүхэд хүрэхгүй нөхцөлд хадгалана.
САВЛАЛТ: 3x10 каплет шахмалаар савлана.