Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цайрын исэлтэй тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Цайрын исэл
Үйлдвэрлэгч
Тунфарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
10%-20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Цайрын исэл 10%-20г  тосон түрхэц эмийн хэрэглэх заавар

 

Худалдааны нэр: Цайрын исэл 10%-20г  

Олон улсын нэршил: Цайрын оксид

Эмийн хэлбэр:  Тосон түрхэц

Найрлага, тун хэмжээ: 1 тюбект:

Үйлчлэгч бодис: Цайрын исэл 2г

Туслах бодис: Вазелин агуулагдана

Фармакологийн бүлэг: Халдваргүйжүүлэх бэлдмэл

Фармакологийн  үйлдэл: Цайрын исэл микробын эсрэг нөлөөлөх сулавтар үйлдэлтэйгээс гадна мөн  түүнийг хэсэгт хэрэглэхэд аргаах, хатаах, арьсыг туяанаас хамгаалах,  үрэвслийн эсрэг, шингээх  нөлөө үзүүлнэ.     

Хэрэглэх заалт:  Арьсны эмгэгүүд /дерматит, шархлаа, нуралт/, намарс,мундас зэрэг өвчний үед хэрэглэхээс гадна  туяанаас хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Арьсны өвчнүүдэд нимгэн түрхэж хэрэглэнэ.

Гаж нөлөө:  Гаж нөлөө илрээгүй.

Хориглох заалт: Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.

Эмийн хэлбэр, савлалт: Цайрын исэл тосон түрхэц эмийг зориулалтын тюбек саванд савлаж, 50 тюбекээр цаасан хайрцагт хийж, битүүмжлэнэ. 8 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.

Хүчинтэй хугацаа:  2 жил 

Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.

Олгох нөхцөл:   Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК – ний  “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 3-1

Вэйб сайт: www. munkhiintun.mn