
Хэрэглэх заавар
ПРОСПАН
PROSPAN
Проспан ханиалгалтын эсрэг сироп. Эмнэлгийн хэрэгцээнд зориулсан эмийн бэлдмэлийг хэрэглэх заавар
Худалдааны нэр: Проспан ханиалгалтын эсрэг сироп
Олон улсын нэр: байхгүй
Эмийн хэлбэр: сироп
Найрлага: 1 мл сиропт идэвхтэй бодис: мөлхөө ногоон ургамалын навчны хуурай ханд (5-7, 5:1)-7000 мг, туслах бодис: цэвэршүүлсэн ус, калийн сорбат, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, 70%-ийн сорбитолын ууссал (кристалл), ксантаны давирхай, интоорын амт оруулагч (2.5 мл уусмалд 0,963 г сорбитол=0,08 талхны хөрөнгийн нэгж агуулна) зэрэг агуулагдана.
Дүрслэл:
Хүрэн өнгийн, бага зэргийн булингартай, интоор жимсний анхилуун үнэр, амттай сироп.
Эмийн эмчилгээний бүлэг:
Цэр ховхлох бэлдмэл. АТС код R05CA
Эм судлалын онцлог:
Сапонин, тритерпеноид, флавоноид агуулсан ургамлын бэлдмэл. Цэр ховхлох, агчил тавиулах, ханиалгалтын эсрэг үйлдэлтэй. Цэрний зуурамтгай чанарыг бууруулж, түүнийг гадагшлуулах ховхлоно. Мөн нянгийн идэвхтэй үйлдэлтэй.
Хэрэглэх заалт:
Амьсгалын дээд замын болон уушигны үрэвсэлт өвчний үед иж бүрдэл эмчилгээнд шинж тэмдэгийн эмчилгээний байдлаар хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
1 хүртэл насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 2 удаа, 1-5 насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 3 удаа, 6-9 насны хүүхдэд 5 мл-р өдөрт 3 удаа, 10-с дээш насны хүүхдэд болон насанд хүрэгсдэд 5-7,5 мл-р өдөрт 3-5 удаа өөрийн хэмжүүртэй таганд хийн тус тус ууж хэрэглэнэ. Хэрэглэхээсээ өмнө савыг заавал сайтар сэгсрэх хэрэгтэй. Хэрэглэсний дараа савтай сиропыг тагла. Эмийг үргэлжлүүлэн хэрэглэх хугацаа. Ээлж эмчилгээний үргэлжлэх арилсны дараа эмчилгээг 2-3 хоног дахин үргэлжлүүлэн хийнэ.
Гаж нөлөө:
Ховор тохиолдолд туулгах үр нөлөөтэйгээс гадна харшлын урвал өгч болно.
Хориглох заалт:
Эмийн бэлдмэлийн найрлаганд орсон бодисын аль нэгэнд хэт мэдрэг байх, фруктозаг шингээх чадваргүй бол бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн харилцан үйлчлэл: Тогтоогдоогүй.
Анхааруулга:
Ханиалгалтын эсрэг Проспан сироп нь спирт, чихэр болон будагч бодис агуулдаггүй. Эмчилгээний үр нөлөөтэй мөлхөө ногоон ургамлын хандыг дэвтээх зорилгоор 30% эзэлхүүнт этанолыг шингээгч байдлаар ашигладаг бөгөөд энэ нь хатаалтын явцад ханднаас бүрэн ялгарч гардаг байна.
Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэх
Энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэснээр гарах ашигтай үр нөлөө, болзошгүй эрсдэл хоёрын хоорондын харьцааг бодитоор үнэлж дүгнэсний дараа л зөвхөн жирэмсэн, хөхүүл үед хэрэглэж болно.
Аюул дагуулж болох механизм, авто тээврийн хэрэгсэл жолоодох чадварт нөлөөлөхгүй
Тун хэтрэх:
Хоногт хэрэглэвэл зохих тунгаас хэт давсан (3-с дээш дахин) хэмжээгээр хэрэглэхэд дотор муухай оргих, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илрэнэ. Энэ тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Савлалтын хэлбэр ба савлагаа:
100 мл-ийн флаконтой сироп. Хэмжүүртэй тагтай флакон бүрийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд хийж савласан байна.
Хадгалах нөхцөл:
Тасалгааны 15-25оС хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгал. Анхаар! Мөлхөө ногоон ургамлын ханд агуулсан тул хадгалах явцад магадгүй уусмал бага зэрэг булингартах эсвэл амт нь ялимгүй өөрчлөгдөж болох ба энэ нь эмийн эмчилгээний үйлдэлд огт нөлөөлөхгүй.
Хадгалах хугацаа:
3 жил. Хүчинтэй байх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүйгээр олгоно.
Үйлдвэрлэгч:
Энгельхард Арцнаймиттель ГмбХ ба Ко.КГ, Херцбергштрассе, 3, Д-61138 Нидердорфэльден, Герман улс







































































