Хэрэглэх заавар
Эмийн заавар: Эмчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл
Диклофенак 100 мг шулуун гэдэсний лаа
диклофенак натри
Эмийг хэрэглэхээсээ өмнө энэхүү эмийн зааврыг бүрэн уншина уу, Энэхүү заавар танд чухал мэдээлэл агуулдаг.
- Эмийн зааврыг хадгална уу. Та үүнийг дахин унших хэрэгтэй болж магадгүй юм.
- Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
- Зөвхөн танд энэхүү эмийг бичиж өгсөн тул бусад хүмүүст бүү дамжуул. Тэдний эмнэл зүйн шинж тэмдэг таныхтай ижил байсан ч энэ эм тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй юм.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ холбоо барина уу. Энэхүү зөвлөмж нь эмийн зааврын 4-р бүлэгт ороогүй аливаа эмийн гаж нөлөөнд хамаарна.
Эмийн зааврын агуулга
1. Диклофенак гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ?
2. Диклофенак хэрэглэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
3. Диклофенакийн хэрэглээ
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Диклофенак эмийг хадгалах
6. Эмийн савалгаа болон бусад мэдээлэл
1. Диклофенак гэж юу вэ, юунд хэрэглэх вэ?
Диклофенак эм нь стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID) бүлэгт хамаарах диклофенак натрийн идэвхтэй бодис агуулдаг. Энэ нь хэрэх өвчний эсрэг, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах нөлөөтэй.
Диклофенак нь өвдөлт намдаах, үрэвсэл багасах зорилгоор хэрэглэдэг:
- үрэвсэлт болон дегенератив хэрэх өвчин (ревматоид артрит, анкилозын спондилит, остеоартрит), тулгуур эд-булчингийн тогтолцооны өвчин (периартрит, шөрмөсний үрэвсэл, шөрмөс-үений уутны үрэвсэл, бурсит), нурууны нугаламын өвдөлтийн хам шинж;
- цочмог тулай өвчин;
- гэмтлийн дараах өвдөлтийн хам шинж (хугарал, шөрмөс сунах, үений мултрал ба гажилт, нурууны өвдөлт гэх мэт), ортопедийн, шүдний болон бусад жижиг мэс заслын үеийн өвдөлтийн хамшинж;
- анхдагч дисменорея;
- мигрень өвчний сэдрэлт;
- өвдөлтийн хам шинж дагалдан илэрдэг чих, хоолой, хамрын хөндийн халдвар-үрэвсэлт (фарингит, тонзиллит, дунд чихний урэвсэл) өвчний хавсарсан эмчилгээ.
2. Диклофенакыг хэрэглэхээс өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
Дараах тохиолдолд диклофенакыг бүү хэрэглээрэй:
- хэрэв та диклофенак натри эсвэл эмийн бусад туслах бодисуудад харшилтай (хэт мэдрэгшилтэй) бол (зааврын 6-р хэсэгт);
- цочмог ходоод, дээд гэдэсний шархлаа, цус алдалт, цооролттой бол;
- хэрэв та стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас ходоод гэдэсний цус алдалт эсвэл цооролт үүсэж байсан бол;
- хэрэв та ходоодны шархлааны цочмог буюу дахилтат шархлаатай тохиолдолд, хоол боловсруулах замын цус алдалт (хоёр ба түүнээс дээш дахисан тохиолдол) байсан бол;
- хэрэв та гэдэсний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн бол (жишээлбэл, Кроны өвчин, шархлаат колит);
- хэрэв та жирэмсний 3 дахь гурван долоо хоногт эсвэл хөхөөр хооллож байгаа бол;
- элэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол;
- хэрэв та зүрх судасны болон/эсвэл тархины судасны хүнд өвчтэй бол (жишээлбэл, зүрхний шигдээс, цус харвалт, бичил харвалт (түр зуурын ишемийн дайралт), захын артерийн өвчин (артерийн судасны бөглөрөлийн улмаас хөлийн тавхай, хөлний цусны эргэлт буурсан);
- хэрэв та проктит өвчтэй бол;
- хэрэв та өмнө нь ацетилсалицилын хүчил бусад стеройд бус үрэвслийн эсрэг эм уусны дараа гуурсан хоолойн багтраа өвчин, ангиоэдема (нүд, нүүр, уруул, ам, хоолойн орчмын арьс, салст бүрхэвч хавагнаж, амьсгал давчдах), чонон хөрвөс эсвэл цочмог ринит эмгэг үүсэж байсан бол;

- хүүхэд ба 18 хүртэлх өсвөр насныханд.
Тусгай анхааруулга, болгоомжлол
Эм хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
- Гаж нөлөөний эрсдэлийг бууруулахын тулд шинж тэмдгийн эсрэг хамгийн бага үр дүнтэй тунг, хамгийн богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.
- Энэ эм нь халдварын шинж тэмдгийг (толгой өвдөх, халуурах) далдлах, бүдэгрүүлэх боломжтой. Хэрэв та халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал эмчид хандаарай.
- Урьд өмнө нь диклофенак хэрэглээгүй байсан ч харшлын урвал үүсгэж болно.
- Ахмад настай (65 ба түүнээс дээш) өвчтөнүүд диклофенакийн гаж нөлөөнд илүү өртөмтгий байдаг. Хэрэв танд ер бусын шинж тэмдэг илэрвэл эмчдээ хэлээрэй.
- Маш ховор тохиолдолд диклофенак нь арьсны ноцтой урвал үүсгэдэг. Арьсны тууралт, салст бүрхэвчийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн бусад шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандаарай.
Дараах тохиолдолд диклофенакийг эмчийн нягт хяналтан дор хэрэглэнэ:
- ходоод гэдэсний эмгэг эсвэл ходоод, дээд гэдэсний шархлаа, цус алдалт, цооролттой гэж сэжиглэж байгаа;
- диклофенак нь таны шархлаат колит эсвэл Кроны өвчин (архаг суулгалт)-ний явцыг даамжруулж болзошгүй;
- диклофенак нь таны элэгний эмгэгийн шинж тэмдгийг улам даамжруулж болзошгүй. Элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэхэд эмчийн зааврыг дагаж мөрдөөрэй.
Дараах тохиолдолд диклофенакийг болгоомжтой хэрэглэнэ:
- диклофенак нь порфирийг сэдрээж болох тул элэгний порфири (удамшлын шалтгаантай, генийн нийлэгжилтийн алдагдалаас үүсэх элэгний өвчин бөгөөд хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, татах, сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгээр илэрдэг);
- хэрэв та зүрх, бөөрний эмгэгтэй, цусны даралт ихэсдэг, өндөр настай; бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг эм хэрэглэдэг эсвэл шээс хөөх эмийг хамт хэрэглэх; та хүнд мэс засал хийлгэх гэж байгаа эсвэл мэс заслын дараах үе шатанд байгаа бол диклофенак нь биед шингэн хуримтлагдах, хаван үүсгэж болзошгүй тул эмч танд бөөрний үйл ажиллагааны шинжилгээ хийлгэхийг зөвлөж болно;
- та эмийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол түр зуурын цус бүлэгнэлтийн алдагдал үүсгэж, цус алдах, арьсан дээр хөхрөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм тохиолдолд цусны шинжилгээг тогтмол хийлгэх шаардлагатай;
- та гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, хамрын салст бүрхэвч хавагнах (жишээлбэл, хамрын полип), уушгины архаг бөглөрөлт өвчин (амьсгал давчдах, цэр гадагшлахад хүндрэлтэй байнгийн ханиалгах, уушгинд хэрчигнүүртэй гэх мэт шинж тэмдэгтэй), амьсгалын замын архаг халдвартай эсвэл арьс загатнах, чонон хөрвөс зэрэг харшлын урвал зэрэг эмгэгтэй бол диклофенак улмаас харшил (гуурсан хоолойн багтраа сэдрэх, цочмог чонон хөрвөс буюу Квинкийн хаван- зовхи, нүүр, уруул, амны хөндий, мөгөөрсөн хоолой, гар, хөл, хавдах, амьсгал давчдах) үүсэх магадлал өндөр байдаг тул эмийг маш болгоомжтой (эмчийн хяналтан дор) хэрэглэх шаардлагатай. Гуурсан хоолойн багтраатай өвчтөнд диклофенак нь бронхоспазм үүсгэдэг;
- та системийн чонон хөрвөс эсвэл холбогч эдийн хавсарсан эмгэгтэй;
- та өндөр настай бол.
Та дараах тохиолдолд диклофенак эмийг хэрэглэхээс өмнө эмчид мэдэгдэхээ мартуузай:
- тамхи татдаг бол;
- чихрийн шижин өвчтэй бол;
- цээжээр өвдөх, цус алдах, цусны даралт ихсэх, холестерин эсвэл триглицерид ихтэй бол.
Эмчилгээний үр дүнтэй, хамгийн бага тунгаар аль болох богино хугацаанд хэрэглэснээр хүсээгүй гаж нөлөөнөөс сэргийлж болно.
Хүүхэд, өсвөр насныхан
Диклофенак 100 мг шулуун гэдэсний лаа нь 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныхны эмчилгээнд хэрэглэхгүй.
Бусад эмүүд ба Диклофенак
Хэрэв та дараах эмүүдээс хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэж эхлэх гэж байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй:
Ходоод гэдэсний цус алдалтын эрсдлийг нэмэгдүүлдэг эмүүд:
- бусад стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд (үүнд: ацетилсалицилын хүчил, ибупрофен);
- циклоксигеназа-2-ийг сонгомолоор дарангуйлагчид (хэрх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эмүүд);
- кортикостероидууд (үрэвслийн эсрэг эмүүд);
- антиагрегант эмүүд (цусны бүлэн үүсэхээс сэргийлэх эм);
- антикоагулянтууд (цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэлтэй, цусыг шингэлэх эмүүд);
- серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор хориглогч эмүүд (антидепрессант).
Диклофенак нь дараах эмийн үйлдлийг хүчжүүлж болно:
- литийн бэлдмэл (сэтгэл гутралын эсрэг эм);
- зүрхний гликозид (зүрхний дутагдлыг эмчлэхэд хэрэглэдэг эм);
- метотрексат (хорт хавдар, псориаз, ревматоид артритыг эмчлэх эм).
Диклофенакийг маш болгоомжтой хамт хэрэглэх эмүүд:
- циклоспорин (эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд хэрэглэдэг);
- цусны даралт бууруулах эмүүд (жишээлбэл, бета-адренохориглогч, ангиотензин хувиргагч фермент дарангуйлагч, шээс хөөх эм); диклофенак нь эдгээр эмүүдийн үр нөлөөг бууруулдаг тул цусны даралтыг тогтмол хянах хэрэгтэй (ялангуяа өндөр настанд);
- шээс хөөх эм;
- чихрийн шижингийн эсрэг эм;
- хинолинууд (антибиотикууд);
- фенитоин (таталтын эсрэг эм);
- CYP2C9 ферментийг хүчтэй дарангуйлагчид (жишээлбэл, сульфинпиразон - тулай эмчлэх эм, вориконазол - мөөгөнцрийн эсрэг эм);
- CYP2C9 ферментийг өдөөгч (жишээлбэл, рифампицин - сүрьеэгийн эмчилгээнд зориулсан эм);
- такролимус (эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд хэрэглэх эм);
- цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг эмүүд (жишээлбэл, шээс хөөх эм, циклоспорин, такролимус эсвэл триметоприм (шээсний замын халдварыг эмчлэхэд хэрэглэдэг эм).
Жирэмслэлт ба хөхүүл үе, нөхөн үржихүй
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол, жирэмсэн байж магадгүй бодож байгаа эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.
Нөхөн үржихүй
Диклофенак нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж болзошгүй тул жирэмслэлтийг төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Жирэмсэн эхчүүд
Жирэмсний эхний болон хоёр дахь гурван долоо хоногт диклофенакыг зайлшгүй шаардлагагүй бол зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Эмийн тун хамгийн бага бөгөөд эмчилгээний үргэлжлэх хугацаа нь аль болох богино шаардлагатай.
Диклофенак нь жирэмсний 3 долоо хоногтой үед эсрэг заалттай байдаг. Энэ нь ургийн бөөр, зүрхний хөгжилд сөргөөр нөлөөлж, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж, илүү тээх эсвэл төрөх хугацааг уртасгахад хүргэдэг. Жирэмсний 20 дахь долоо хоногоос эхлэн диклофенакыг олон хоног хэрэглэвэл таны хэвлий дэх ургийн бөөрөнд нөлөөлж, улмаар ургийн орчны амнион шингэний хэмжээ (олигогидрамниоз) багасахад хүргэдэг. Хэрэв танд олон хоногийн эмчилгээ шаардлагатай бол эмч нэмэлт хяналтыг зөвлөж болно.
Хөхүүл үе
Диклофенак эмийг хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Тээврийн менежмент ба механизмтай ажиллах
Хэрэв танд толгой эргэх, айдас төрөх, ухаан самуурах, ядрах, төв мэдрэлийн тогтолцооны бусад эмгэг, харах чадвар алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч буй бол тээврийн хэрэгсэл жолоодох, механизмтай ажиллахаас татгалзах хэрэгтэй.
Диклофенак нь цетилийн спирт агуулдаг
Лааны найрлаганд ордог цетилийн спирт нь арьсны хэсэг газрын урвал үүсгэдэг (жишээлбэл: контакт дерматит).
3. Диклофенак эмийг хэрэглэх
Эмч, эм зүйчийн зөвлөмжийн дагуу эмийг хэрэглээрэй. Хэрэв эргэлзэж байвал эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Лаа нь шулуун гэдсээр хэрэглэх ёстой. Гэдэсний агуулагдахууныг гадагшлуулсны дараа лаа хэрэглэхийг зөвлөж байна.
Насанд хүрэгчид
Хоногийн зөвлөх тун 1 ширхэг лааг өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Хоногийн дээд тун 150 мг-аас хэтрүүлэхгүй.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно.
Өвчтөний тусгай бүлгүүд
Өндөр настан (65 ба түүнээс дээш)
Бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Биеийн жин багатай настанд хамгийн бага эмчилгээний тунг, хамгийн богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна. Ходоод гэдэсний цус алдах эрсдэлтэй тул эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн турш эмчийн хяналтан дор байх ёстой.
Бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүд
Диклофенак нь бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг. Хөнгөн болон дунд зэргийн бөөрний дутагдалтай өвчтөнд эмийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
Элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүд
Диклофенак нь элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг. Хөнгөн болон дунд зэргийн элэгний дутагдалтай өвчтөнд эмийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
Хэрэв та диклофенакын тунг хэтрүүлсэн бол
Хэрэв та зөвшөөрөгдөх тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчтэйгээ холбоо барина уу.
Тун хэтэрсэн тохиолдолд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчимд өвдөх, ходоод гэдэсний цус алдалт, суулгалт, толгой эргэх, баримжаа алдагдах, цочромхой болох, ухаан алдах, нойрмоглох, чих шуугих, ухаан алдах, таталт үүсч болно. Хүнд хордлогын үед бөөрний цочмог дутагдал, элэгний эдийн гэмтэл үүсч болно.
Хэрэв та Диклофенак хэрэглэхээ мартсан бол
Хэрэв та тунг алдвал санасан даруйдаа ууна. Хэрэв дараагийн тунг хийх цаг бол мартагдсан тунг бүү хэрэглээрэй.
Алдагдсан тунг нөхөхийн тулд давхар тун ууж болохгүй.
Хэрэв та Диклофенакыг хэрэглэхээ зогсоосон бол
Эмчилгээг та өөрөө бүү зогсоо. Эмчилгээг зогсоохын өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй. Хэрэв танд эмийг хэрэглэх талаар асуух зүйл байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
4. Гаж нөлөө
Бусад эмийн нэгэн адил диклофенак нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй.
Хамгийн бага, эмчилгээний үр дүнтэй тунгаар богино хугацаанд хэрэглэснээр гаж нөлөөнөөс сэргийлж болно.
1) Эмчилгээний явцад ноцтой гаж нөлөө илэрч болно.
Цөөвтөр (100 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно):
- гэнэт дарах, цээжээр дарж буй мэт өвдөлт үүсэх, хүзүү, мөр, зүүн гарт дамжиж өвдөх, агаар дутагдах, амьсгал давчдах, бие сульдах, хүйтэн хөлс гарах, дотор муухайрах (зүрхний шигдээсийн шинж тэмдэг);
- агаар дутагдах, ханиалгах, зүрхний цохилт түргэсэх, бие сульдах, ядрах, хөл хавагнах (зүрхний дутагдлын шинж тэмдэг).
Өндөр тунгаар (өдөрт 150 мг) удаан хугацаагаар хэрэглэхэд тохиолддог.
Ховор (1000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно):
- хэт мэдрэгшлийн урвал, анафилаксийн эсвэл анафилакси төст урвал (арьсны улайлт, тууралт, загатнах, чонон хөрвөс, толгой эргэх, бие сулрах, амьсгалах ба залгихад саадтай болох, цусны даралт огцом буурч, ухаан алдах);
- гуурсан хоолойн багтраа сэдрэх (гэнэт амьсгалахад хүндрэлтэй болох, цээж бачуурах, амьсгал давчдах, ханиалгах, амьсгаадах);
- цустай бөөлжих (гематемизм) ба/эсвэл баас хар өнгөтэй гарах (мелена) эсвэл цустай баах (ходоод гэдэсний цус алдалтын шинж тэмдэг);
- цусны хольцтой гүйлгэх (суулгалт);
- хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, цус алдалт, цооролттой эсвэл цус алдалтгүй шарх (ходоод, гэдэсний шархлааны шинж тэмдэг), зарим тохиолдолд үхэлд хүргэдэг, ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд;
- элэгний үйл ажиллагаа алдагдлаас болж арьс, нүд шарлах (шарлалт).
Маш ховор (10,000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно):
- ангиоэдема (түргэн явцтай арьсны бүх хэсгийг хамарсан, нүүр, уруул, хэл, мөгөөрсөн хоолой, амьсгалын замын хаван, амьсгал давчдах, залгихад хүндрэлтэй болох);
- арьсны олон хэлбэрт эритема, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисийн хорт үхжил, улаавтар бамбай хэлбэрийн толбот эсвэл дугуй хэлбэртэй тууралт, ихэвчлэн төвдөө цэврүүтэй хэлбэрээр илэрдэг гуужилтат дерматит. Тууралт нь том хэмжээний цэврүү, толбо-гүвдрүүт тууралт, идээт, цэврүү үүсдэг хэлбэрээр илэрдэг, цэврүүг нээхэд цус алдах, өвдөлт ихтэй шарх, цусархаг тав үүсдэг, арьс гуужих зэрэг шинж тэмдэг нь амь насанд аюул учруулж болзошгүй юм.
Хэрэв эдгээр ноцтой гаж нөлөө илэрвэл Диклофенакыг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандаарай.
2) Бусад гаж нөлөө
Маш түгээмэл (10 хүн тутмын 1-д нөлөөлж болно):
- толгой өвдөх, толгой эргэх;
- толгой эргэх, тэнцвэр алдагдах (орчны объект эсвэл өөрийн бие эргэлдэх, дайвах мэдрэмж);
- дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах;
- цусны трансаминаза ихсэх;
- арьсны тууралт;
- эм хэрэглэсэн хэсэгт арьс цочрох;
- биед шингэн хоригдох, хаван үүсэх.

- нойрмоглох, ядрах;
- ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл;
- шулуун гэдэсний салст бүрхэвчийн үрэвсэл;
- чонон хөрвөс;
- хаван.

- тромбоцитопени, лейкопени, цус задралын ба апластик цус багадалт, агранулоцитоз зэрэг цусны дүрст элементүүдийн өөрчлөлт;
- баримжаа алдагдах, сэтгэл гутрал, нойргүйдэл, хар дарж зүүдлэх, цочромтгой болох, сэтгэцийн эмгэг;
- гар, хөл бадайрах, эрвэгнэх (парестези), ой санамж алдагдах, татах, тайван бус болох, чичрэх, асептик менингит (хүзүү татах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, ухаан алдах), амт мэдрэх чадвар муудах, цус харвалт (биений нэг талыг хамарсан булчин сулрах, мэдрэхүй алдагдах, эсвэл амт, үнэрлэх, сонсгол болон харааны огцом өөрчлөлт, баримжаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно);
- харах чадвар буурах, нүд бүрэлзэх, дүрс хоёрлож харах;
- чих шуугих, сонсгол буурах;
- цусны даралт ихсэх, багасах, судасны ханын үрэвсэл;
- уушигны үрэвсэл;
- колит (цусархаг ба шархлаат колит, Кроны өвчин), өтгөн хаталт, амны хөндийн салстын үрэвсэл, шархлаа (шархлаат стоматит), хэлний үрэвсэл, улаан хоолойн үйл ажиллагааны алдагдал, мембран төст гэдэсний нарийсал), нойр булчирхайн үрэвсэл, геморрой сэдрэх;
- элэгний цочмог үрэвсэл, элэгний үхжил, элэгний дутагдал;
- цэврүүт тууралт, экзем, үс унах, арьс нарны гэрэлд мэдрэмтгий болох, цусархаг тууралт (арьс, салст бүрхэвч дээрх улаан цэгийн толбо), Шенлейн-Генохын өвчин (цусархаг васкулит), загатнах;
- бөөрний эмгэг (бөөрний цочмог дутагдал, гематури (шээс дэх цус), протеинури (шээсэнд уураг), нефроз хам шинж, завсрын эдийн нефрит, хөхөнцөрийн үхжил);
Давтамж тодорхойгүй (мэдээллээс давтамж тооцох боломжгүй):
- ухаан самуурах, хий үзэгдэл, мэдрэхүйн алдагдал, бие ерөнхийдөө тавгүйрэх;
- харааны мэдрэлийн үрэвсэл;
- эозинофили ба эмийн шалтгаант системийн эмгэг; бэлгийн сулрал.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө үү. Энэхүү зөвлөмж нь энэхүү эмийн зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөөнд хамаарна. Мөн та үндэсний гаж нөлөөг мэдээлэх системээр дамжуулан гаж нөлөөг шууд мэдээлэх боломжтой.
Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой.
- Диклофенакыг хадгалах
Эмийг хүүхдийн гар хүрэхгүй, харагдахгүй газар хадгална уу.
25 ° C-аас ихгүй температурт хадгална.
"Хүчинтэй хугацаа"-д заасан хугацаа дууссанаас хойш эмийг бүү хэрэглээрэй. Хугацаа дуусах өдөр нь сарын сүүлийн өдөр юм.
Эмийг ус зайлуулах хоолойд бүү хая. Хэрэглэхээ больсон эмээ хэрхэн устгах талаар эм зүйчээсээ асуугаарай. Эдгээр арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад тусална.
- Эмийн найрлага ба бусад мэдээлэл
Диклофенак нь дараах зүйлийг агуулдаг.
- Идэвхтэй бодис нь диклофенак натри юм. Лаа бүр нь 100 мг диклофенак натри агуулдаг.
- Туслах бодис: цетилийн спирт, хатуу өөх тос.
Харагдах байдал ба савлагаа
Диклофенак лаа нь цагаан шаргал эсвэл цагаан өнгөтэй цилиндр хэлбэртэй.
Диклофенак лааг ПВС/ПЭ материалтай блистерт 5 ширхэгээр савалсан.
2 блистэрийг, эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савласан.
Эм бүртгүүлэгч, үйлдвэрлэгч
ФАРМАПРИМ ХХК
Кринилор гудамж, 5, с. Порумбени, Криулени дүүрэг,
Бүгд Найрамдах Молдав Улс, MD-4829
утас (+373 22) 28-18-45
факс (+373 22) 28-18-46
e-mail: safety@farmaprim.md
Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл авахыг хүсвэл эм бүртгэлийн зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу:
Чингэлтэй дүүрэг, 2-р 40 мянгат, 17-2 байр, 7 давхар,
Улаанбаатар хот- 15172, Монгол улс.
Утас +976 7013 2142
e-mail: qcmanager@mongolpharm.mn
Шинэчилсэн эмийн заавар