Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
PT. Bernofarm Pharmaceutical Company
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МЕТРОНИДАЗОЛ

НАЙРЛАГА

Метронидазол 500 мг шахмал бүрд: метронидазол 500 мг

Метронидазол 500 мг100 мл тарилга: метронидазол 500 мг

ЕРӨНХИЙ ШИНЖ

Метронидазол 500 мг шахмал, 500 мг100 мл тарилга нь метронидазол агуулна.

Молекул томьёо: C6H9N3O3

Молекул жин: 171,2

Химийн бүтэц:

Химийн нэр: 2-(2-метил-5-нитроимидазол-1-ил)этанол

ЭМ СУДЛАЛ

Метронидазол нь трихомонацид, анаэробицид.

Метронидазолын бэлдмэлийг ууж болон венийн судсанд тарьж хэрэглэхэд эрүүл хүнд элиминаци дунджаар 8 цаг байна. Метронидазол тархи нугасны шингэн, шүлс, хөхний сүүнд сийвэн дэх хэмжээтэй адил тодорхойлогдоно. Мөн идээ бээр, элэгний буглаанд тодорхойлогдоно.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

-        Trichomonas vagnalis –р үүсгэгдсэн уретрит, вагинит

-        Амёбын цусан суулга (нарийн гэдэс, элэгний амёб)

-        Мэс заслын дараах анаэроб нянгийн халдвараас урьдчилан сэргийлэлт

-        Giardia lambliasis үүсгэгдсэн халдвар

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Метронидазол шахмал:

Уг бэлдмэлийг хоолны дараа ууна.

Амёб:

  • Насанд хүрэгчид, гэдэсний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
  • Насанд хүрэгчид, элэгний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
  • Хүүхэд: 3-50 мгкг тунгаар 24 цагт 3 хуваан 10 хоног

 

Трихомонат:

  • Трихомониазын халдвар дахин авахаас сэргийлэхийн тулд өвчтөний эхнэр, нөхөр хоёрын тунг өгнө.
  • Насанд хүргэгчид: 2 гр, өдөрт нэг удаа; эсвэл 500 мг, өдөрт 2 удаа; эсвэл 250 мг-аар өдөрт 3 удаа 7 хоног дараалан хэрэглэнэ.
  • Хүүхэд: 15 мгкг хоногийн тунг 3 хуваан 7-10 хоног

 

Жиардиасис:

  • Насанд хүргэгчид: 250-500мг -аар өдөрт 3 удаа, 5-7 хоног эсвэл 2гр -аар өдөрт 1 удаа, 3 хоногийн турш ууна.
  • Хүүхэд: 5 мгкг тунгаар өдөрт 3 удаа 5-7 хоног

 

Анаэроб нянгаар үүсгэгдсэн халдварууд

  • Ноцтой халдваруудын эхний эмчилгээнд Метронидазолыг венийн судсанд хийнэ
  • Насанд хүрэгчид: 7,5 мгкг тунгаар 6 цагаар (насанд хүрэгчидэд 70 кг жинд ±500 мг), өдөрт дээд тун 4 г-р 7-10 хоног

 

Метронидазол тарилга:

  • Венийн судсанд дуслаар 5млмин дуслын хурдаар тарина. Метронидазолыг  удахгүй уухаар солих хэрэгтэй
  • Үүсгэгч тодорхой халдварын эмчилгээнд:
    • Өвчтөн ууж хэрэглэх боломжгүй бол
      Насанд хүрэгчидэд: 500 мг тунгаар венийн судсанд 8 цагаар тарина.
      Хүүхдэд: биеийн жинд тооцон 7,5 мгкг тунгаар 8 цагаар тарина.
  • Хэвлийн хөндийн ба бүдүүн гэдэс, эмэгтэйчүүдийн хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор.
    • Насанд хүрэгчидэд: хагалгааны өмнө 500 мг тунг судсанд хийн цааш боломжтой бол аль болох хурдан 500 мг тунгаар 8 цагаар ууна.  
      Хүүхдэд: биеийн жинд тооцон 7,5 мгкг (биеийн жинд 1,5 мгкгтунгаар 8 цагаар хийнэ.

ТУН ХЭТРЭЛТ

Метронидазолын тун 15 гр-с хэтэрвэл тун хэтрэлтийн шинж тэмдэг болох дотор муухайрах, бөөлжих, атакси илрэнэ.

Метронидазолын тун хэтрэлтийн үеийн эмчилгээ: эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. 

ХОРИГЛОХ ЗААЛТ

-        Метронидазол, нитроимдазолын уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг бол

-        Жирэмсний эхний гурван сард хэрэглэхийг хориглоно.

 АНХААРАЛ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

-   Метронидазол хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эх болгоомжтой хэрэглэнэ. Метронидазол ихэсийн хориг нэвтэрэх тул жирэмсний  хоёр, гурав дах долоо хоногуудад болгоомжтой хэрэглэнэ.

-    Төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь мэдрэлийн ситемийн хямрал үүсгэх тул энэ үед эмийн тунг бууруулах болон эмийн хэрэглээг зогсооно.

-    Метронидазолын эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэвэл хэвлийгээр татах, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, нүүр хөөх шинж илрэнэ.

-     Метронидазолыг удаан хугацаанд хэрэглэвэл цусны шинжилгээ хийх ёстой.

-     Элэгний эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг бууруулж болгоомжтой хэрэглэнэ.

-     Амёбаар үүсгэгдсэн халдварыяян эмчилгээнд хүүхдэд хэрэглэсэн аюулгүй хэрэглээ, үр дүнгийн үзүүлэлт байхгүй.

ЭМИЙН ХАРИЛЦАН

-     Метронидазолыг эмчилгээнд дангаар хэрэглэнэ. Бусад антибиотикуудтай хослуулан хэрэглэвэл аль альныг эмчилгээнд хэвийн тунгаар өгсөн байх ёстой. 

-       Варфарин, кумарин зэрэг антикоагулянтуудтай хамт хэрэглэнэ.  Энэ тохиолдолд протромбины хугацаа уртасвал антикоагулянтын тунг шаардлагатай үед  бууруулна.

-        Циметидин метронидазолын сийвэнгийн клиренсийг уртасгаснаар метронидазолын тунг хордуулах хэмжээнд хүргэж болно.

-        Метронидазолыг дисульфирам, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд сэтгэцийн урвал илэрсэн тухай тэмдэглэгдсэн.

ГАЖ НӨЛӨӨ

-        Дотор муухайрах, анорекси, өрц орчим өвдөлт үүссэн талаар тэмдэглэгдсэн.

-        Ноцтой гаж нөлөөнд: захын мэдрэлийн эмгэг, таталдаа үүссэн

-        Эвгүй амт, хэлний өнгөр, дотор муухайрах, бөөлжих, ходоод гэдэсний хямрал зэрэг давтамжтай илэрсэн.

-        Чонон хөрвөс, арьсны тууралт, загатнаа, судасны хаван, анафилаксын урвал (ховор)

-        Ховор тохиолдол: унтаарах, толгой эргэх, толгой өвдөх, атакси, шээс хар гарах(метронидазолын хувирлын бүтээгдэхүүн)

-        Зарим өвчтөнд бага зэрэг лейкопени илрэнэ. 

САВЛАЛТ

Метронидазол 500 мг шахмал:             Хайрцагт 10 стрип ® 10 шахмал,

Бүртгэлийн №GKL9402319110A1                     

Метронидазол 500 мг100мл:                Хайрцагт 1 шил ®100 мл,

Бүртгэлийн №GKL1002343049A1

ХАДГАЛАЛТ

ГЭРЛЭЭС ХАМГААЛАН 30оС ХЭМЭЭС ИХГҮЙ НӨХЦӨЛД ХАДГАЛНА.

ЖОРООР ОЛГОНО.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

ПТ БЕРНОФАРМ

Сидоаржо Индонез

И-мэйл: info@bernofarm.com

PO. ВОХ. 4037 JKP 10040