Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ДИКЛОФЕНАК
Бүртгэлийн дугаар:
Худалдааны нэр: Диклофенак
Олон улсын патентлагдаагүй нэр: диклофенак
Эмийн хэлбэр: булчинд тарих тарилгын уусмал
Найрлага:
1 мл эмийн бэлдмэлд: үйлчлэгч бодис: диклофенак натри 25,0 мг; туслах бодис –бензилийн спирт, натрийн метабисульфит, маннитол, натрий гидроксид, пропиленгликоль, тарианы ус агуулагдана.
Ерөнхий шинж:
Тунгалаг, өнгөгүйгээс сулавтар шаргал өнгөтөй уусмал, бензилийн спиртийн өвөрмөц сулавтар үнэртэй.
Эмийн эмчилгээний бүлэг: стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бэлдмэл.
АТС код: M01AB05
Эм судлалын үйлдэл
Фармакодинамик
Диклофенак илэрхий өвдөлт намдаах, халуун бууруулах ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Циклооксигеназа 1 ба 2 ферментийг сонгомолоор бус дарангуйлж арахидоны хүчлийн метаболизмыг алдагдуулдаг, үрэвслийн голомтонд простагландины хэмжээг бууруулдаг. Хэрх өвчний үед Диклофенакийн өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлдэл нь үений өвдөлт, өглөөний хөшингө, үеээр хавагнах зэрэг шинжийг илэрхий бууруулснаар үе мөчний үйл ажиллагааг сайжруулна. Гэмтэл бэртэл, хагалгаа хийлгэсний дараах үед диклофенак өвдөлтийн мэдрэмж ба үрэвслийн үүдэлтэй хаванг буурулна.
Фармакокинетик
Шимэгдэлт
Булчинд 75 мг тунгаар тарихад хамгийн өндөр концентрацид хүрэх хугацаа нь 15 – 30 минут, хамгийн өндөр концентрацийн хэмжээ – 1,9 – 4,8 (дунджаар 2,7) мкг/мл байна. Тарьснаас хойш 3 цагийн дараа цусны ийлдсэн дэх концентрац максимумын 10%-тай тэнцэхээр байдаг.
Тархалт
Уурагтай холбогдолт – 99%-аас их (ихэнх хэсэг нь альбуминтай холбогдоно).
Тархалтын эзэлхүүн - 550 мл/кг.Диклофенак үений шингэнд нэвтрэх бөгөөд тэнд цусны сийвэнгийнхээс 2-4 цагийн дараа хамгийн өндөр концентрацидаа хүрдэг.
Үений шингэнээс гадагшлах тооцсон хагас ялгаралтын хугацаа 3-6 цаг.
2 цагийн дараа Диклофенак үений шингэн дэх хамгийн өндөр концентраци нь цусны сийвэнгийнхээс өндөр түвшинд хүрэх багаад тэр нь 12 цагийн туршид тэр хэвээрээ хадгалагддаг.
Хувиралт
Олон дахин эсвэл нэг удаа гидроксилжих ба глюкуроны хүчилтэй коньюгацийн урвалд орох замаар хувиралт явагдана. Эмийн бэлдмэлийн хувиралд P450 CYP2C9 ферментийн тогтолцоо оролцоно. Метаболитуудын фармакологийн идвэхи диклофенакийнхаас бага.
Ялгаралт
Системийн клиренс 350мл/мин байна. Тархалтын эзэлхүүн - 550 мл/кг.
Ийлдэсний хагас ялгаралтын хугацаа – 2 цаг. Тарьсан тунгийн 65% нь бөөрөөр метаболит хэлбэрээр ялгарна; 1%-иас бага хэсэг нь хувиралгүйгээр ялгарч, тунгийн бусад хэсэг нь метаболит хэлбэрээр цөстэй хамт ялгарна.
Диклофенак хөхний сүүгээр ялгардаг.
Тусгай бүлэг хүмүүсийн фармакокинетик
Бөөрний үйл ажиллагааны илэрхий дутмагшилтай өвчтөнд (креатининий клиренс 10мл/мин-с бага): метаболитуудын цөсөөр ялгаралт ихэсдэг бөгөөд харин цусан дахь концентраци нь ихэсдэггүй байна.
Элэгний архаг үрэвсэлтэй буюу элэгний ажиллагааны тэнцвэржилт бүхий циррозтой өвчтөнд: Диклофенакийн фармакокинетикийн үзүүлэлтүүд өөхчлөгддөгүй ажээ.
Хэрэглэх заалт
Төрөл бүрийн шалтгаантай дунд зэргийн өвдөлтийг намжаах богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд:
· Тулгуур эрхтэний үрэвслийн ба дегенератив өөрчлөлт: Ревматоид артрит, хайрст үлдийн артрит, ювениль архаг артрит, анкилоз үүсгэсэн спондилоартирт (Бехтеревын өвчин); тулайн артрит, зөөлөн эдийн хэрэх өвчний гэмтэл, нуруу нугалам ба захын үенүүдин остеоартроз (түүний дотор радикуляр хам шинжтэй);
· Нуруу ууцны ба суудлын мэдрэлийн невралги;
· Альгодисменорей, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэлт өвчин, түүний дотор аднексит;
· Үрэвсэл дагалдсан гэмтлийн дараах өвдөлтийн хам шинж;
· Бөөрөөр хүчтэй хатгаж өвдөх (бөөрний хатгаа),
· Мэс ажилбарын дараах өвдөлт.
Хориглох заалт
Хэт мэдрэгшилтэй (түүний дотор бусад стероид бус гаралтай үрэвслийн эсрэг эм бэлдмэл эсвэл туслах бодисуудад), хоол боловсруулах замын улайлтат-шархлаат өвчин (хурцдалын үе), хоол боловсруулах замаас цус алдах, нарийн гэдэсний үрэвсэлт өвчний хурцдалын үе (өвөрмөц бус шархлаат колит, Кроны өвчин), элэгний хүн хэлбэрийн дутагдал эсвэл элэгний өвчлөлүүдийн хурц үед, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатининий клиренс 30 мл/мин-аас бага), бөөрний даамжралтат явцтай өвчин, гиперкалиеми; гуурсан хоолойн бөглөрөлт, ринит, ацетилсалицилийн хүчил эсвэл бусад стероид бус гаралтай үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэснээс үүдэлтэй чонон хөрвөс (түүний дотор асуумжаар илэрсэн); цус төлжилт алдагдах, гемостаз алдагдах (түүний дотор гемофили), жирэмсэн, 18 хүртэлх насны хүүхэд, хөхүүл үе, аортын титэм судас залгах мэс засал хийлгэсний дараах үе, зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшилтай нь батлагдсан (NYHA ангиллаар үйл ажиллагааны II-IV ангилал), зүрхний цус дутагдах өвчин, захын артерийн болон тархины судасны эмгэгшилүүд, эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа артерийн даралт ихсэх өвчин зэрэгт хэрэглэхийг тус тус хориглоно.
Болгоомжтой хэрэглэх нь
Цус багадалт, гуурсан хоолойн багтраа, зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшилтай нь батлагдсан (NYHA ангиллаар үйл ажиллагааны II-IV ангилал), артерийн даралт ихсэлт, хавагнах хам шинж, элэг ба бөөрний дутагдал (креатиний клиренс 30-60мл/мин), дислипидеми, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи таталт, нарийн гэдэсний үрэвсэлт өвчин, томоохон хэмжээний мэс ажибарын дараах үе, өдөөгдсөн порфири, өндөр нас, дивертикулит, холбогч эдийн системийн гаралтай өвчин, хурцдаагүй байгаа ходоод-гэдэсний замын улайлтат-шархлаат зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.
Асуумжаар ходоод гэдэсний замын шархлаатай, Helicobacter pylori-тай өвчтөнүүд, стероид бус үрэвслийн эсрэг эм удаан хугацаанд хэрэглэсэн, архи байнга хэрэглэдэг, их биеийн бусад өвчинтэй хүмүүс байвал болгоомжлоно.
Антикоагулянтуудтай (жишээлбэл, варфарин), антиагрегантуудтай (жишээлбэл, ацетилсалицилийн хүчил, клопидогрел), ууж хэрэглэдэг глюкокортикоидуудтай (жишээлбэл, преднизолон), серотонины эргэн хамрагдалтыг сонгомолоор хориглогчидтай (жишээлбэл, циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин) хамт хэрэглэсэн байвал болгоомжтой хэрэглэнэ.
Зүрх судасны тромбоз үүсэх эрсдэлтэй (түүний дотор миокардийн инфаркт ба цум харвалт) өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх ёстой.
Улиралын харшилын риниттэй, хамрын салст бүрхэвчийн хавантай (түүний дотор хамрын полиптой), уушгины архаг бөглөрөлтөт эмгэгтэй, амьсгалын замын архаг халдвартай (ялангуяа харшилын гаралтай ринит төст шинж тэмдэгтэй) өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун
Илэрч болзошгүй сөрөг нөлөөний эрсдэлийг багасгахын тулд шинж тэмдгийг хөнгөвчлөн үр дүн үзүүлж чадахуйц хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаагаар хэрэглэнэ.
Тарьсан хэсгийн мэдрэл болон бусад эдийг гэмтээхээс зайлсхийхийн тулд булчинт тарилга хийх арга зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ.
Тарилгын уусмалыг булчинд гүн тарина (өгзөгний булчингийн гадна дээд дөрөвний нэгд). Насанд хүрэгчдийн нэг удаагийн тун – 75 мг (нэг туншил). Шаардлагатай гэж үзвэл 12 цагаас багагүй хугацаанд дахин тарьж болно. Хоёр дахь удаагийн тариаг эсрэг талын булчинд тарина. Диклофенакийн уусмалын булчинд тарих хоногийн дээд тун 150мг болно.
Хэрэглэх хугацаа 2 хоногоос илүүгүй байх ба шаардлагатай бол лаа эсвэл уух хэлбэрт шилжүүлнэ.
75мг тунтай нэг ампул бэлдмэлийг диклофенакийн бусад хэлбэрүүдтэй (гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмл, шулуун гэдэсний лаа г.м.) хавсруулан хэрэглэж болох ба энэ тохиолдолд диклофенакийн хоногийн дээд тунг 150мг-с хэтрүүлж болохгүй.
Гаж нөлөө
Гаж нөлөөний давтамжийг үнэлэх шалгуур: маш түгээмэл (>1/10), түгээмэл (≥ 1/100, <1/10), цөөвтөр (≥ 1/1000, < 1/100), ховор (≥ 1/10 000, < 1/1000), маш ховор (< 1/10 000); давтамж тодорхойгүй (одоогийн байгаа мэдээлэлд тулгуурлан давтамжийг тодорхойлох боломжгүй).
Цус ба тунгалагийн системийн талаас илрэх өөрчлөлт: маш ховор - тромбоцитопени, лейкопени, анеми (түүний дотор цус задралтат ба апластик анеми), агранулоцитоз.
Дархлааны тогтолцооны талаас илрэх өөрчлөлт: ховор - хэт мэдрэгшилт, анафилаксийн ба анафилакси-төст урвалууд (артериалийн гипотензи ба шокийг оролцуулаад); маш ховор - судас-мэдрэлийн хаван (нүүр хвагнахыг оролцуулаад).
Сэтгэцийн өөрчлөлт: маш ховор - орон зайн баримжаа алдагдах, сэтгэл гутрал, нойргүйдэл, хар дарах, цочромтгой болох, сэтгэцийн өөрчлөлт.
Мэдрэлийн тогтолцооны талаас илрэх өөрчлөлт: түгээмэл - толгой өвдөх, толгой эргэх; ховор - нойрмоглох, ядрамтгай болох; маш ховор - парестези, ой тогтоолт доройтох, татар, түгшүүрлэх, салганах, асептик менингит, амтны мэдрэмж алдагдах, тархины цусан хангамжийн алдагдал; давтамж тодорхойгүй - ой ухаан будангуйрах, хий үзэгдэл илрэх, мэдрэх мэдрэхүй өөрчлөгдөх, бие сулрах.
Харах эрхтэний талаас: маш ховор - хараа өөрчлөгдөх, хараа бүүдийх, юм хоёрлож харагдах; давтамж тодорхойгүй - харааний мэдрэлийн үрэвсэл.
Сонсгол ба тэнцвэрийн эрхтэний талаас илрэх өөрчлөлт: түгээмэл - толгой эргэх; маш ховор - чих шуугих, сонсгол алдагдах.
Зүрхний талаас илрэх өөрчлөлт: маш ховор - зүрх дэлсэх, цээжээр өвдөх, зүрхний зогсонгшилтой дутагдал, зүрхний шигдээс.
Судасны талаас илрэх өөрчлөлт: маш ховор - артерийн даралт ихсэх, артерийн даралт багасах, васкулит.
Амьсгалын тогтолцооны талаас илрэх өөрчлөлт: ховор - гуурсан хоолойн багтраа; маш ховор - пневмонит.
Хоол боловсруулах замын талаас илрэх өөрчлөлт: түгээмэл - дотор муухай оргих, бөөлжих, суулгах, диспепси, хэвлийн өвдөлт, гэдэс дүүрэх, хоолны дуршил алдагдах, ховор - гастрит, ходоод-гэдэсний замаас цус алдах, цустай зүйлээр бөөлжих, өтгөн хар гарах, өтгөн цустай гарах, цус алдалттай болон цус алдалтгүй ходоод-гэдэсний шархлаа эсвэл ходоод цоорох (олон тохиолдолд, ялангуяа өндөр настанд үхлээр төгсдөг); маш ховор - колит (цус алдалттай колит, шархлаат колит буюу Кроны өвчин хурцдах), өтгөн хатах, стоматит (шархлаат стоматитийг оролцуулаад), улаан хоолой гэмтэх, өрц хэлбэрээр нарийн гэдэс нарийсах, нойр булчирхайн үрэвсэл; давтамж тодорхойгүй - ишемийн колит.
Элэг ба цөс дамжуулах эрхтэний талаас илрэх өөрчлөлт: түгээмэл - “элэгний” трансаминаза ферментүүдийн идэвхжилт өндөрсөх, ховор - гепатит, шарлах, элэгний үйл ажиллагаа алдагдах; маш ховор - цахилгаан гепатит, элэгний эд үхжих, элэгний үйл ажиллагааны дутмагшил.
Арьс ба арьсан доорх эдийн талаас илрэх өөрчлөлт: түгээмэл - арьсны тууралт; ховор - чонон хөрвөс; маш ховор -цэврүүт тууралт, экзем, арьс улайх, Стивенс-Джонсоны хам шинж, хучуур эдийн хорт үхжилт (Лайелийн хам шинж), зулгаралтат дерматит, үс халцрах, гэрэлд хэт мэдрэгших, цус хуралт үүсэх, харшилийн гаралтай цус хуралт, арьс загатнах.
Бөөр ба шээс ялгаруулах замын талаас илрэх өөрчлөлт: маш ховор - бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил, шээс цустай гарах, шээсээр уураг гарах, бөөрний завсарын эдийн үрэвсэл, нефротик хам шинж, папиляр некроз.
Ерөнхий өөрчлөлт ба тарьсан хэсэг газарт үүсэх өөрчлөлт: түгээмэл - тарьсан хэсгийн урвал, тарьсан хэсэгт өвдөх, тарьсан хэсэгт нэвчдэс үүсэх; ховор - хавагнах, тарьсан хэсэгт некроз үүсэх.
Хөхний булчирхай болон бэлэг эрхтэний талаас илрэх өөрчлөлт: маш ховор - бэлгийн сулрал үүсэх.
Эмнэлзүйн судалгаа ба тархвар зүйн судалгаагаар диклофенак нь ялангуяа өндөр тунгаар (хоногт 150мг) болон удаан хугацаагаар хэрэглэхэд артерийн тромбоэмболи (жишээ нь, миокардийн инфаркт эсвэл цус харвалт) үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг:
Бөөлжих, хоол боловсруулах замаас цус алдах, суулгах, толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, татах, амьсгаадах, ой ухаан балартах. Тун ихээхэн хэтэрсэн үед: бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал, элэг хордлуулах нөлөө илэрнэ.
Эмчилгээ:
Өвөрмөц антидот байхгүй. Эмчилгээ - шинж тэмдгийн, артерийн гипотензийн ихсэлтийг бууруулах, бөөрний үйл ажиллагааны алдагдал, таталт, ходоод гэдэсний замын цочролыг арилгах, амьсгал дарангуйлагдах шинж тэмдгийг арилгахад чиглэгдсэн байна.
Хүчжүүлэн шээс хөөх ба гемодиализ үр дүн муутай (учир нь уурагтай ихээр холбогдож метаболизмд ордог учир) байдаг.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл
Литийн бэлдмэлүүд, дигоксин: диклофенак нь литий болон дигоксины цусны ийлдсэн дэх концентрацийг нэмэгдүүлж болзошгүй тул тэдгээрийг хамт хэрэглэх үед литий болон дигоксины цусны ийлдсэн дэх концентрацийг хянаж байхыг зөвлөдөг.
Шээс хөөх ба даралт бууруулах бэлдмэлүүд: диклофенак нь стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар шээс хөөх ба даралт бууруулах бэлдмэлүүдийн даралт бууруулах үйлдлийг сулруулж болзошгүй. Ялангуяа өндөр настанд энэхүү хослолыг болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд артерийн даралтыг тогмол хянаж байх хэрэгтэй. Өвчтөнд хангалттай шингэн хэрэглэх ёстой. Эмчилгээ эхэлсний дараа ба эмчилгээний хугацаанд ялангуяа шээс хөөх эмүүд ба ангиотензин хувиргагч ферментийг саатуулагчдыг (АХФ) хамт хэрэглэж байгаа үед бөөр хордуулах эрсдэл нь нэмэгдэж болзошгүйн улмаас бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж байх шаардлагатай.
Гиперкалиеми үүсгэгч эмүүд: диклофенакийг кали хадгалагч шээс хөөх эм үүд, циклоспорин, такролимус болон триметопримтэй хамт хэрэглэвэл цусны сийвэнд калийн концентраци ихэсхэд хүргэж болзошгүй (энэхүү хослолоор эмийн бэлдмэлүүдийг хэрэглэвэл зохих үзүүлэлтүүдийг тогтмол хянаж байх хэрэгтэй).
Антикоагулянтууд ба антиагрегантууд: хэдийгээр эмнэлзүйн судалгаагаар диклофенак нь антикоагулянтуудын үйлдэлд нөлөөлдөг нь тогтоогдоогүй боловч диклофенакийг эдгээр бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж буй өвчтөнд цус алдах эрсдэл нэмэгддэг тухай мэдээлэгдсэн. Эмийн бэлдмэлүүдийг дээрх хослолоор хэрэглэж байгаа тохиолдолд өвчтөнийг сайтар тогтмол хянаж байхыг зөвлөдөг. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар диклофенак нь өндөр тунгаараа тромбоцитийн агрегацийг эргэх шинж чанартайгаар саатуулж болзошгүй.
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүд ба кортикостероидууд: диклофенакийг циклооксигеназа-2 (ЦОГ-2)-г сонгомлоор саатуулагчдыг оролцуулаад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдтэй буюу кортикостероидтай системийн аргаар хамт хэрэглэвэл гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж болзошгүй (ходоод-гэдэсний цус алдалт болон шархлаа үүсэх) тул стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт хоёр болон түүнээс олон бэлдмэлүүдийг хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Серотониний эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчид: диклофенакийг серотониний эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчидтай хамт хэрэглэвэл ходоод-гэдэсний цус алдалтын эрсдэл нэмэгддэг.
Цусны сахар бууруулах бэлдмэлүүд: эмнэлзүйн судалгаагаар диклофенак нь цусны сахар бууруулах бэлдмэлүүдийн үйлдэлд нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон. Диклофенак эмчилгээний үед гипогликеми болон гипергликемийн алинд нь ч сахар бууруулах бэлдмэлүүдийн тунг өөрчлөх шаардлагатай байдаг тухай тусгай мэдээллүүд байдаг. Тиймээс диклофенак ба сахар бууруулах бэлдмэлүүдийг хамт хэрэглэж буй үедээ цусны сахарын концентрацийг хянаж байх шаардлагатай.
Метотрексат: диклофенакийг хэрэглэхээс өмнө 24 цагийн дотор, эсвэл хэрэглэснээс хойш 24 цагийн дотор метотрексатийг хэрэглэвэл цусанд метотрексатийн концентраци ихэсч болзошгүй (бөөрний клиренс буурдагийн улмаас) ба түүний хорт нөлөө нь ихэснэ.
Циклоспорин: диклофенак нь бөөрөнд простагландиний нийлэгжилтийг дарангуйлдаг тул циклоспориний бөөр хордуулах нөлөөг ихэсгэж болзошгүй. Тиймээс диклофенакийн тунг циклоспорин хэрэглээгүй өвчтөнд хэрэглэдэг тунгаас багасгаж хэрэглэх ёстой.
Такролимус: диклофенактай хамт хэрэглэвэл бөөр хордуулах нөлөө нь ихэсч болзошгүй.
Бактерийн эсрэг бэлдмэлүүд – хинолоний уламжлалууд: хинолоний уламжлалууд ба стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдийг хамт хэрэглэж байгаа өвчтөнд таталт үүсч байсан тухай зарим мэдээлэл байдаг (түүний дотор эпилепси болон таталтын өгүүлэмжгүй өвчтөнд).
Фенитоин: фенитоин ба диклофенакийг хамт хэрэглэх үед цусны сийвэнд фенитоиний концентрацийг хянаж байх шаардлагатай, учир нь түүний системийн үйлдэл ихэсч болзошгүй.
Колестипол ба колестирамин: эдгээр эмүүд нь диклофенакийн шимэгдэлтийг удаашруулах буюу багасгаж болзошгүй тул диклофенакийг наанадаж колестипол буюу колестираминийг хэрэглэхээс өмнө, эсвэл хэрэглэснээс хойш 4-6 цагийн дараа л хэрэглэхийг зөвлөдөг.
Зүрхний гликозидууд: зүрхний гликозидууд болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бэлдмэлүүдийг хамт хэрэглэвэл зүрхний үйл ажиллагааны дутмагшил хурцдаж бөөрний түүдгэнцэрийн фильтрацийн хурд удаашран улмаар цусны сийвэнд зүрхний гликозидуудын концентраци ихэсхэд хүргэж болох юм.
Мифепристон: стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдийг мифепристонийг хэрэглэснээс хойш 8-12 цагийн дотор хэрэглэж болохгүй, учир нь мифепристоний үйлдэл суларч болзошгүй.
CYP2C9 изоферментийг хүчтэй саатуулагчид: диклофенак ба CYP2C9 изоферментийг хүчтэй саатуулагчдыг (вориконазол г.м.) хамт хэрэглэх үедээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй, учир нь цусны сийвэнд диклофенакийн концентраци илэрхий ихэсч түүний хувиралт саатаж болзошгүй.
Тусгай анхааруулга
Диклофенакийн тунг ихэсгэх буюу удаан хугацаагаар хэрэглэх үед гаж урвалууд үүсгэх эрсдэл нь нэмэгддэг. Сөрөг нөлөө үүсгэх эрсдэлийг нь багасгах зорилгоор бэлдмэлийг шинж тэмдгийг хөнгөвчилж чадахуйц хамгийн бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Бэлдмэлийг тогтмол хэрэглэж байгаа үед эмчилгээний хариу урвал ямар байгааг тогтсол үнэлэн тухайн үед нь тунг зохицуулж байх хэрэгтэй.
Ходоод-гэдэсний замын эмгэгшил
Диклофенак хэрэглэх үед ходоод-гэдэсний замаас цус алдах, шархлах, ходоод цоорох зэрэг эмгэг нөлөө үүсгэж зарим тохиолдолд үхлээр төгсч байсан тухай тэмдэглэгдсэн. Эдгээр илрэлүүд нь урьдчилсан шинж тэмдэгтэй буюу шинж тэмдэггүйгээр, ходоод-гэдэсний ноцтой эмгэгийн өгүүлэмжтэй буюу өгүүлэмжгүйгээр бэлдмэлийн эмчилгээний хугацааны аль үед илэрч болдог. Өндөр настанд дээрхтэй төстэй хүндрэлүүд нь ноцтой ул мөр үлдээж болох юм. Диклофенак хэрэглэж буй өвчтөнд ходоод-гэдэсний цус алдалт буюу шархлаа илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоох хэрэгтэй.
Ходоод-гэдэсний замын шархлаат эмгэгшилтэй, ялангуяа цус алдалтаар болон цооролтоор хүндэрч байсан өгүүлэмжтэй, мөн түүнчлэн өндөр настай өвчтөнүүдэд ходоод-гэдэсний замын хорт нөлөөний эрсдэлийг багасгахын тулд үр дүн өгөхүйц хамгийн бага тунгаар л хэрэглэж болох юм.
Ходоод-гэдэсний замын хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдсэн, мөн түүнчлэн ацетилсалицилийн хүчлийг (Аспирин) бага тунгаар хэрэглэж буй өвчтөнд ходоод хамгаалах бэлдмэлүүд (протоний шахуургыг хориглогчид буюу мизопростол) буюу ходоод-гэдэсний замд илрэх эрсдэлийг багасгах нөлөөт эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх нь зүйтэй.
Ходоод-гэдэсний замын эмгэгшилийн өгүүлэмжтэй, ялангуяа өндөр настай өвчтөнүүд хэвлийн талаас илрэх бүх шинж тэмдгийн тухай эмчдээ заавал мэдээлж байх шаардлагатай.
Гуурсан хоолойн багтраатай өвчтөнд
Гуурсан хоолойн багтраатай, улиралын харшилын риниттэй, хамрын полиптой, уушгины архаг бөглөрөлтөт эмгэгтэй буюу амьсгалын замын халдварын гаралтай архаг эмгэгтэй (ялангуяа харшилын гаралтай ринит-төст шинж тэмдэгтэй хамааралтай) өвчтөнд гуурсан хоолойн багтраа хурцдах (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бэлдмэлүүдэд харшилтай/стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бэлдмэлийн улмаас өдөөгдсөн гуурсан хоолойн багтраа), Квинкийн хаван ба чонон хөрвөс голчлон илэрдэг болох нь тэмдэглэгдсэн.
Дээрх бүлэг өвчтөнд, мөн түүнчлэн бусад эмийн бэлдмэлд харшилтай өвчтөнд (туурал, загатнаа буюу чонон хөрвөс) диклофенакийг хэрэглэх үедээ онцгой болгоомжтой хандах хэрэгтэй (сэхээн амьдруулах арга хэмжээний бэлтгэлтэй байх г.м.).
Арьсны урвалууд
Мөн маш ховор тохиолдолд диклофенак хэрэглээний суурин дээр зулгаралтат дерматит, Стивенс-Жонсоний хамшинж, хцчуур эдийн хорт үхжилт зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд илэрч зарим нь үхлээр төгсч байсан нь тэмдэглэгдсэн.
Диклофенак эмчилгээний эхний сард арьсны хүнд хэлбэрийн урвалууд үүсэх эрсдэл болон давтамж хамгийн их байдаг байна. Диклофенак хэрэглэж буй өвчтөнд илрэх хамгийн эхний шинж тэмдгүүд нь арьсны тууралт, салст бүрхэвчийн гэмтэл буюу хэт мэдрэгшилтийн бусад шинж тэмдгүүд байдаг бөгөөд эдгээр шинж тэмдэг илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
Ховор тохиолдолд диклофенакт харшилгүй өвчтөнд ч гэсэн анафилаксийн/анафилакси-төст урвал үүсч болзошгүй.
Элгэнд үзүүлэх нөлөө
Диклофенакийг хэрэглэж буй үед элэгний нэг буюу хэд хэдэн ферментийн идэвх нэмэгдэж болзошгүй бөгөөд бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед элэгний үйл ажиллагааг хянан болгоомжилж байх заалттай.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт даамжрах буюу хадгалагдсаар байх, эсвэл элэгний эмгэгшилийн шинж тэмдэг шинээр үүсэх ба бусад шинж тэмдгүүд илэрвэл (жишээ нь: эозинофили, тууралт гарах г.м.) бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
Диклофенакийн хэрэглээний суурин дээр урьдал шинж тэмдэггүйгээр гепатит үүсч болдог.
Бөөрөнд үзүүлэх нөлөө
Диклофенак эмчилгээний үед шээс хөөх эм болон бөөрний үйл ажжиллагаанд
нөлөөлөх бусад эм хэрэглэж байгаа артерийн даралт ихтэй, зүрх буюу бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй, өндөр настай, мөн түүнчлэн томоохон хэмжээний мэс ажилбарын өмнө буюу дараа байгаа зэрэг ямар нэгэн шлтгаанаар цусны сийвэнгийн эргэлдэх эзлэхүүн илэрхий багассан өвчтөний бөөрний үйл ажиллагааг хянаж байхыг зөвлөдөг. Бэлдмэлийн эмчилгээг зогсоосны дараа бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд ерөнхийдөө хэвийн байдалдаа эргэж ордог.
Зүрх судасны системд үзүүлэх нөлөө
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бэлдмэлүүд эмчилгээ, түүний дотор диклофенак эмчилгээг ялангуяа удаан хугацаагаар, өндөр тунгаар явуулж байгаа тохиолдолд эрсдэл бага зэрэг ихэсхэд л зүрх-судасны ноцтой бүлэнт хүндрэл үүсч болдог (миокардийн инфаркт ба цус харвалтыг оролцуулаад).
Зүрх-судасны системийн эмгэгтэй болон зүрх-судасны системийн эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд (жишээ нь: артерийн даралт ихтэй, гиперлипидемитэй, чихрийн шижинтэй, тамхи татдаг г.м.) тунг ихэсгэх буюу эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлвэл бүлэнт хүндрэлийн эрсдэл нэмэгддэг тул үр дүн өгөхүйц хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаагаар зөвхөн сайтар шалган нягталсны дараа онцгой болгоомжтой хэрэглэх ёстой. Удаан хугацаагаар (4 долоо хоногоос илүү) эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд диклофенакийн хоногийн тунг 100мг-с хэтрүүлж болохгүй. Эмчилгээ 4 долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд эмчилгээний үр дүн болон шинж тэмдгийн эмчилгээний хэрэгцээг тогтмол үнэлж байх хэрэгтэй. Өвчтөнд бүлэнт өөрчлөлтийн эхний шинж тэмдэг илрэнгүүт яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай болохыг урьдчилан анхааруулан зөвлөсөн байх ёстой (жишээ нь: цээжээр өвдөх, амьсгал давчдах, бие сулрах, хэл яриа өөрчлөгдөх г.м.).
Цус төлжүүлэх системд үзүүлэх нөлөө
Диклофенак нь тромбоцитийн агрегацийг түр саатуулж болзошгүй. Тиймээс гемостаз өөрчлөгдсөн өвчтөнд лабораторийн зохих үзүүлэлтүүдийг сайтар хянаж байх шаардлагатай. При длительном применении диклофенакийг удаан хугацаагаар хэрэглэх үед захын цусны эмнэлзүйн шинжилгээг тогтсол хийж байхыг зөвлөдөг.
Халдварын илрэлийг далдлах нь
Диклофенакийн үрэвслийн эсрэг үйлдэл нь халдварыг оношлоход саад учруулж болзошгүй.
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
ЦОГ-2-ийг сонгомлоор хориглогчдыг оролцуулаад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй, учир нь гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Эмэгтэйчүүдийн үр тогтох чадварт үзүүлэх нөлөө
Диклофенак нь эмэгтэйчүүдийн үр тогтох чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул жирэмслэхийг хүсэж буй эмэгтэйчүүдэд диклофенак хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Үр тогтохгүй байгаа эмэгтэйчүүдэд (түүний дотор шинжилгээнд хамрагдаж байгаа) хэрэглэхийг зогсоох шаардлагатай.
Бэлдмэлийн найрлаганд натрийн метабисульфит ордог тул ховор тохиолдолд хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилийн урвал буюу бронхоспазм үүсгэж болзошгүй.
Натрийн агууламжийг зохицуулсан хоолны дэглэм баримтлах тухай өвчтөнд зориулсан мэдээлэл
Тарьж хэрэглэхэд зориулсан Диклофенакийн нэг ампул уусмалд (3 мл) 1 ммоль (23 мг) хэмжээнээс ихгүй натри агуулагдах тул үндсэндээ «натри агуулаагүй» бэлдмэлд тооцогддог.
Жолоо барих болон бусад механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Диклофенакийг хэрэглэж байгаа өвчтөнд хараа өөрчлөгдөх, толгой эргэх, нойрмоглох буюу төв мэдрэлийн системийн талаас бусад өөрчлөлт илэрч болох тул машин жолоодох болохгүй бөгөөд бусад механизмтай ажиллахгуй байвал зохистой.
Эмийн хэлбэр ба савлалт
Булчинд тарих тарилгын уусмал 25 мг/мл.
I гидролитикийн ангилалын өнгөгүй туншилд 3 мл бэлдмэл агуулагдана. Туншил дээр бор өнгийн будгаар цагираг ба цэг тавигдсан байна.
5 туншилийг поливинилхлорид хальс ба хөнгөнцагаан фольгатай тасалгаат хайрцагт савлана.
Тасалгаат хайрцаг нь хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлагдана. эмийн зааврын хамт савлагдсан.
Хадгалах нөхцөл
15 - 25ºС-ийн хэмд.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа
3 жил.
Савлагаанд заасан хугацаа хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч
Хемофарм А.Д., Сербия
26300 г.Врщац, Београдский путь бб, Сербия
Тел.: 13/803100, факс 13/803424
Санал гомдол хүлээж авах байгууллага
АО «Нижфарм», Россия
603950, г. Нижний Новгород, ул. Салганская, 7
Тел.: (831) 278-80-88; факс: (831) 430-72-28
E-mail: med@stada.ru