Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амоксициллин
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
Армон эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АМОКСИЦИЛЛИН   250 мг, 500 мг капсултай

                                                      эмийн хэрэглэх заавар

Худалдааны нэр:  Амоксициллин   250мг,500мг

Олон улсын нэр:  Амоксициллин тригидрат

Эмийн хэлбэр:  Капсултай эм

Эмийн найрлага:   Нэг капсулд Амоксициллин тригидрат 574мг агуулагдана.

 

Фармакологийн үйлдэл:

  • Пенициллины  бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Грамм эерэг,сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө.
  • Харин пенициллиназа фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй. Хүчиллэг орчинд тэсвэртэй тул ууж хэрэглэж болно.
  • Хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ.

Хэрэглэх заалт:

Амьсгалын дээд доод замын өвчнүүд ба шээсний замын халдварууд, дунд чихний үрэвсэл, эх барих эмэгтэйчүүд, арьс зөөлөн эдийн халдар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн эмгэгүүдэд хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Амоксициллины тунг өвчний байдал, нас харгалзан  хэрэглэнэ.

Насанд хүрэгсэдэд: 0.5-1.0г-аар хоногт 3 удаа,

Хүүхдэд :  4-10 настайд 0,25г-аар 3удаа, 2-5настайд 0,125г-аар 3 удаа, 2-оос доош насанд 20мг/кг-аар тооцож уулгана.

Хориглох заалт:

  •  Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй.
  • Харшилтай хүмүүс маш болгоомжтой хэрэглэвэл зохино

Гаж нөлөө:

  • Дотор муухайрах, бөөлжих, туулгах, хэвлийгээр өвдөх зэрэг хоол боловсруулах замын хямрал
  • Арьс улайх, туурах зэрэг харшлийн урвал лэрч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

  • Зарим бактерийн өсөлт үржлийг саатуулдаг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь суларч болзошгүй тул дангаар хэрэглэх. /хлорамфеникол, тетрациклин, сульфаниламид, макролид/
  • Пробенецидтэй хамт хэрэглэх үед амоксициллины бөөрөөр ялгарах явц өөрчлөгдсөний улмаас түүний концентраци цус ба цөсөнд удаан хугацаагаар өндөр байна.
  • Аллопуринолтой хавсран хэрэглэвэл арьсны харшлын урвал ихсэж болно.
  • Шээс хөөх эм нь бэлдмэлийн гадагшлалтыг түргэсгэж, уг антибиотикийн үйлчлэгч бодисын цусан дахь концентрацийг багасгана.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.

Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

25ОС-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж, сайтар битүүмжлэн, Б дансанд бүртгэж хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Олгох нөхцөл:

Жороор олгоно

Эмийн хэлбэр савлалт:

Амоксициллин 500мг,250мг  капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж,10-100 ширхэг блистерээр  хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.

Үйлдвэрлэгчийн хаяг:  

“ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8

e-mail; ariunmongol_92@yahoo.com