
Хэрэглэх заавар
Азитромицин 250 мг шахмал
Корзит 250 мг шахмал
Эмийн хэлбэр: Ууж хэрэглэхэд зориулсан шахмал
Дүрслэл:
Корзит 250 мг шахмал нь:2 талын гадаргуу нь хавтгай, цагаан өнгөтэй, зууван хэлбэртэй, бүрхүүлтэй шахмал.
Корзит 250 мг шахмал
Найрлага:
Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрд:
Азитромицинтэй тэнцүү хэмжээтэй азитромицины дигидрат USP - 250мг
Туслах бодис................ хэрэгцээний хэрээр
Өнгө оруулагч бодис: Титанийн хоёрч исэл.
Эмнэл зүйн эм судлал:
Фармакодинамик:
Азитромицин нь макролидийн дэд бүлэг азалидын бүлгийн антибиотик. Азитромицин нь бичил биетний рибосомын 50S субъедиництэй холбогддог. Бэлдмэл рибосомын нэг талаас нөгөө тал уруу пептидийн гинжний транслокаци болохоос сэргийлдэг Үүний дүнд мэдрэг бичил биетний РНХ хамааралт уургийн нийлэгжилт саатдаг..
Фармакокинетик:
Шимэгдэлт:
Азитромициныг ууж хэрэглэсний дараа био хүрэхүй нь ойролцоогоор 37% байна. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа түүний цусны сийвэн дэх концентраци дээд хэмжээндээ хүрдэг.
Тархалт:
Азитромициныг ууж хэрэглэсний дараа бүх биеэр тархдаг. Фармакокинетикийн судалгаагаар азитромицин нь эдүүдэд цусны сийвэнгийн концентрациас илүү өндөр концентрациар (цусны сийвэн дэх концентрациас 50 хүртэл дахин их ) агуулагддаг болох нь тогтоогдсон.
500мг тунгаар 1 удаа хэрэглэсний дараа уушиг, гүйлсэн булчирхай, түрүү булчирхай зэрэг халдварлагдсан эд дэх бэлдмэлийн концентраци нь зонхилон тохиолддог эмгэг төрүүлэгчийн MRC90-с өндөр байна. Азитромицины цусны уурагтай холбогдох чадвар нь цусны сийвэн дэх концентрациасаа хамаарч янз бүр байх бөгөөд 0,05мг/л байх үед 52%, 0,5мг/л байх үед 12% тус тус байна. Бэлдмэлийн тэнцвэрт байдлын үеийн тархалтын эзэлхүүн нь 31,1 л/кг.
Ялгаралт:
Бэлдмэлийн сийвэнгийн төгсгөлийн хагас задралын хугацаа нь эдэд 2-4 хоногийн хагас задралын хугацааны бууралттай ойролцоо байна. Азитроцмицин нь хүний цөсөнд өөрчлөгдөөгүй хэлбэрээр өндөр концентрациар тодорхойлогдоно. 10 төрлийн метаболит (N- болон O-ийн бүлгээр метилгүйжих замаар, агликоны цагираг болон дезосамин гидроксилжих замаар, кладинозын коньюгат задарсны дүнд) үүсгэнэ.
Хэрэглэх заалт:
Азитромицины шахмалыг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар –дайвар хөндийн үрэвсэл, залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Дунд чихний цочмог үрэвсэл
- Амьсгалын доод замын халдвар – цочмог бронхит, хөнгөн болон дунд зэргийн явцтай эмнэлгийн гадуурх уушгины үрэвсэл
- Арьсны болон зөөлөн эдийн халдварууд
- Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит ба цервицит
Анхааруулга болон болгоомжлол:
Эритромицин болон бусад макролидын бүлгийн антибиотикийн адилаар хүнд явцтай харшлын урвал (судасны хаван, анафилаксын урвал (ховор тохиолдолд үхэлд хүргэсэн)) ховор тохиолдолд илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна. Удаан хугацааны ажиглалтын үед эдгээр харшлын урвалын зарим шинж тэмдгүүд дахиж илэрсэн бөгөөд энэ үед шаардлагатай эмчилгээг хийсэн.
Бүх антибиотикын нэгэн адилаар мэдрэг бус бичил биетний (мөөгөнцөр) давтан халдварын шинж илрэхэд бэлэн байна.
Макролидын бүлгийн антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл илэрсэн тохиолдол тэмдэглэгдсэн. Уг оношийг азитромицины эмчилгээг эхэлсний дараа суулгалт илэрч байгаа өвчтөнд анхаарна.
Эрготизм үүсэх боломжтой учир азитромициныг эрготамин болон түүний уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
Макролидын бүлгийн бусад антибиотикийг хэрэглэх үед зүрхний реполяризацийн үе болон QT интерваль уртсаж зүрхний хэмнэл алдагдах, трепетани-мерцани үүсэх эрсдэл ихсэнэ. Иймээс азитромициныг дараах тохиолдлуудад хэрэглэж болохгүй.
- QT интерваль төрөлхийн болон олдмолоор уртассан өвчтөн
- Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг 1А болон 3 бүлгийн бэлдмэл болон цизаприд, терфенадин зэрэг QT интервалийг уртасгах үйлдэлтэй бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
- Электролитийн тэнцвэрийн алдагдалтай өвчтөн тухайлбал: гипокалиеми, гипомагниеми
- Эмнэл зүйн ач холбогдол бүхий брадикарди, зүрхний хэмнэл алдагдал болон зүрхний хүнд дутагдалтай өвчтөн
Азитромициныг өвчтөнд хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
Эритромицин А-д тэсвэртэй байдал өндөртэй бүс нутагт азитромицин болон бусад антибиотикуудад мэдрэг байдлыг анхааралдаа авах нь хамгийн чухал юм.
Макролидын бүлгийн бусад антибиотикт өндөр тэсвэртэй (> 30%) Стрептококк пневмони нь Европын зарим орнуудад азитромицинд тэсвэртэй болсон талаар тэмдэглэгдсэн байна. Иймээс стрептокок пневмони-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд үүнийг анхаарах хэрэгтэй.
Цээрлэлт:
Азитромицинд болон бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодисууд, макролидын бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.
Гаж нөлөө:
Гаж нөлөөг дараах давтамжаар ангилсан.
Байнга: (≥1/10), олонтаа (≥1/100-аас <1/10), хааяа (≥1/1000-аас <1/100), ховор (≥1/10,000-аас <1/1,000), маш ховор (<1/10,000), тодорхойгүй (байгаа мэдээллээс тодорхойлох боломжгүй)
Илэрсэн гаж нөлөөг бүлэг дотор нь хүндрэлийн зэргийн буурах дарааллаар жагсаасан.
Зүрх судасны системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах (ховдлын тахиаритми)
Энэ нь өртөмтгий өвчтөнүүдэд трепетани болон QT интерваль уртсах эрсдлийг нэмэгдүүлж болно.
Цус, тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор тохиолдолд: эмнэлзүйн судалгаагаар тромбоцитопени, цус задралын цус багадалт, хөнөгн явцтай түр зуурын нейтропени ажиглагдсан. Гэвч азитромициныг хэрэглэснээс үүссэн гэдгийг батлагдаагүй байна.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт.
Хааяа: толгой эргэх, таталдаа үүсэх, толгой өвдөх, нойрмоглох, үнэр, амт өөрчлөгдөх
Ховор: гаж мэдрэхүй, муужрах, нойргүйдэх, хөдөлгөөний идэвхижил
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод гэдэсний өвчний шинж тэмдэг (өвдөх, базлах)
Хааяа: маш их усархаг суулгалт (суулгалтаас болж шингэний дутагдалд орох), гэдэс дүүрэх, хоол боловсруулалт алдагдах
Ховор: өтгөн хатах, хэлний өнгө өөрчлөгдөх, нойр булчирхайн үрэвсэл, шүдний өнгө өөрчлөгдөх, бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл илрэх
Бөөр, шээсний замын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал
Хэрэглэх арга, тун:
Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдэд: Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит ба цервицитийн үед 1000 мг-аар нэг удаа ууна. Бусад бүх заалтын үед (ээлж эмчилгээ 1500 мг) хоногт 500 мг тунгаар 3 хоног ууж хэрэглэнэ. Эмчилгээ 5 хоног үргэлжлэх үед эхний өдөр 500 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэх ба дараагийн 2-5 дахь өдрүүдэд хоногт 250 мг тунгаар ууж хэрэглэнэ. (ээлж эмчилгээний тун адил 1500 мг)
- Хүүхдэд: 1-с дээш насны хүүхдэд хэрэглэх нийт тун 30мг/кг бөгөөд 10мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэх ба эсвэл эмчилгээ 5 өдөр үргэлжлэх үед эхний өдөр 10мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 4 өдрүүдэд 5мг/кг тунгаар өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Тун хэтэрсэний улмаас илрэх нөлөө:
Тун хэтэрсний улмаас илрэх шинж тэмдгүүд нь эмчилгээний тунгаар ууж хэрэглэх үед илрэх гаж нөлөөтэй адил байсан. Макролидын бүлгийн антибиотикуудыг хэрэглэхэд тун хэтэрсний улмаас илрэх шинж тэмдгүүд: түр зуур сонсголгүй болох, хүнд явцтай дотор муухайрах, бөөлжих, суулгах. Тун хэтэрсэн тохиолдолд ходоод угаах болон ерөнхий дэмжих арга хэмжээ авна.
Хадгалалт:
30оС-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалан хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлалт: Шахмал хэлбэрээр үйлдвэрлэн, 6 ширхгээр блистертэй гаргана.
Үйлдвэрлэгч:
Coral laboratories Ltd.
№.57/1 (16), Венслор, Дунета,
Нани-Даман-396 210. Энэтхэг
e-mail: exports@corallab.com
website: www.corallab.com
Борлуулагч:
Саба трейд Х.Х.К,
№ 105 Монфа ХХК ны байр, Жуулчны гудамж
3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол
Зөвхөн жороор олгодог бэлдмэл





































































































































































































































































































