Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефотаксим натри
Худалдааны нэр
Англи
Цефотаксим
Үйлдвэрлэгч
Harbin Pharmaceutical Group Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЦЕФОТАКСИМ НАТРИ

(цефатоксим натри ариутгасан тарилга)

Ерөнхий шинж

Цагаанаас цайвар шаргал талст нунтаг. Усанд сайн уусна. Өнгөгүйгээс цайвар шаргал уусмал үүснэ.

Эмийн үйлдэл

Цефалоспорины бүлгийн антибиотик. ЦЕФОТАКСИМ НАТРИ ихэвчлэн Staphylococcus species, Streptococcus species, Streptococcus pneumonia, Neisseria, influenza hemophilus, colibacillus, B. klebsiella pneumoniae, B.gasoformana, serratia, citrobacter species, indole bacillus proteus, enteric bacilli, enteric yersinia, bacterium aeruginosum зэрэг грам сөрөг нянгийн эсрэг хүчтэй үйлдэл үзүүлнэ. ЦЕФОТАКСИМ НАТРИ гэдэсний хөндийд муу шимэгдэнэ. Булчинд 1г тунгаар тарихад сийвэнд агуулагдах тунгийн дээд хэмжээ 30 минутанд 22 рг/мл хүрч цааш 1,5 рг/мл болж буурах ба элиминаци хагас задралын хугацаа 1 цаг байна.

ЦЕФОТАКСИМ НАТРИ бэлдмэлийг амьсгалын доод замын халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Шээс бэлгийн замын халдварууд, яс үений халдварууд, арьс, арьсны бүтцийн өөрчлөлтийн халдварууд, хэвлийн дотоод халдварууд, эмэгтэйчүүдийн халдварууд, цусан үжлийн эмчилгээнд хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга:

ЦЕФОТАКСИМ НАТРИ-г венийн судсанд, булчинд тарина.

Насанд хүрэгчдэд:

Өдөрт дунджаар 3 г тунг хуваан хэрэглэх ба онцгой тохиолдолд өдрийн тунг 12 г хүртэл нэмэгдүүлнэ. Шээсний замыí халдваруудад 2 г/өдөр тунгаар хэрэглзх ба цааш нэмэгдүүлж болно. Менингитийн эмчилгээнд 6 г/өдөр тунгаар хэрэглэнэ. Түрүү булчирхайн дурангийн хагалгааны өмнө халдвараас урьдчилан сэргийлэлтэнд мэдээ алдуулалтын хамт венийн судсаар 1 г тунгаар тарина.

Хүүхэд, нярайд

Биеийн жинд тооцон өдөрт дунджаар 50 мг/кг тунг хуваан венийн судсанд тарина. Онцгой тохиолдолд тунг 200 мг/кг/өдөр хүртэл нэмэгдүүлнэ.

Дутуу нярайд:

Биеийн жинд тооцон өдөрт дунджаар 50 мг/кг тунг хуваан венийн судсанд тарина.

Хүнд халдваруудад тунг 200 мг/кг/өдөр хүртэл нэмэгдүүлнэ.

Сэрэмжлүүлэг:

ЦЕФОТАКСИМ НАТРИ-г дутуу нярайд булчинд тарихгүй. Пенициллинд хэт мэдрэг

болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай үед маш болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө:

ЦЕФОТАКСИМ   НАТРИ   зохимж  сайтай.   Маш  түгээмэл   илэрдэг  гаж  нөлөө нь булчинд болон судсанд тарьсан хэсэг газрын урвал юм.  Бусад гаж нөлөөний илрэлийн давтамж тодорхойгүй.

Маш элбэг илэрдэг гаж нөлөө (1%-с их):

Хэсэг газар (4,3%) - венийн судсанд тарьсан хэсэгт үрэвсэл үүссэн. Булчингийн

тарилгад өвдөх, хөндүүрлэх, эмзэглэх шинж илрэнэ.

Хэт   мэдрэгшил  (2,4%)  - загатнаа,   тууралт, халуурах, эозинофили, бага давтамжтайгаар чонон хөрвөс, анафилакси.

Ходоод гэдэс (1,4%) - колит, суулгалт, дотор муухайрах, бөөлжих

Антибиотикийн эмчилгээний явцад хуурамч бүрхүүл колит үүсч болно.

Дотор муухайрах, бөөлжих шинж ховор илэрдэг гэж тэмдэглэгдсэн.

Гаж нөлөөний давтамж бага (1%-с бага):

Зүрх судасны систем - хэм алдалт илэрч болзошгүй эрсдлээс сэргийлэн венийн

судсанд катетр байрлуулна.

Цусны систем - нейтропени, түр зуурын лейкопени, эозинофили, тромбоцитопени,

агранулоцитоз    үүссэн.    Зарим    хүнд    ЦЕФОТАКСИМ  НАТРИ,    болон бусад цефалоспорины антибиотикуудын хэрэглээний үед Coombs-н сорил эерэг гарсан.

Цус задралын цус багадалт ховор тохиолдоно.

Шээс бэлгийн систем - монилиаз, үтрээний үрэвсэл

Төв мэдрэлийн систем - толгой өвдөх

Элэг - түр  зуур АсАТ,  АлАТ,  сийвэнгийн  LDH,  алкалин  фосфатазын  түвшин ихэссэн гэж тэмдэглэгдсэн.

Бөөр - зарим цефалоспоринууд, ЦЕФОТАКСИМ НАТРИ хэрэглээнд бөөрний

завсрын эдийн үрэвсэл үүсэх, мочевин, креатинины түвшин түр зуур нэмэгдэнэ.

 

Эмийн харилцан нөлөөлөл

Цефалоспоринуудыг аиногликозидын бүлгийн  антиботикуудтай  хамт хэрэглэхэд бөөр хордуулах нөлөө ихэсдэг талаар тэмдэглэгдсэн байдаг.

Савлалт: 5г/флаконд, 1,0 г/флаконд

Хадгалалт: Гэрлээс хамгаална. Өрөөний 300С хэмд хуурай нөхцөлд хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил