
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭХ ЗААВАР
МЕТРОГИЛ®
Худалдааны нэршил: Метрогил®
Олон улсын патентын бус нэршил: метронидазол
Эмийн хэлбэр: судсанд тарих зориулалттай уусмал
Найрлага
1 мл уусмалын найрлага:
Үйлчлэгч бодис:
Метронидазол– 5,0 мг
Туслах бодис: натрийн хлорид, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн гидрофосфат, тарилгын ус.
Дүрслэл: өнгөгүй тунгалагаас цайвар шаргал өнгөтэй тунгалаг уусмал.
Эмийн эмчилгээний бүлэг: нянгийн эсрэг ба эгэл биетний эсрэг эмийн бэлдмэл
АТХкод: J01XD01
Фармакологийн шинж чанар
Фармакодинамик
5-нитроимидазолын уламжлалт эгэл биетэн болон нянгийн эсрэг бэлдмэл. Үйлдлийн механизм нь агааргүйтэн бичил биетэн болон эгэл биетний эсийн доторх зөөврийн уургуудаар метронидазолын 5-нитро бүлгийн биохимийн ангижиралтад үндэслэгдэнэ. Метронидазолын ангижирсан 5-нитро бүлэг нь бичил биетний эсийн ДНХ-тай харилцан үйлчилж нуклеин хүчлийн нийлэгжилтийг саатуулснаар бичил биетний үхэлд хүргэдэг.
Trichomonasvaginalis, Entamoebahistolytica, мөн түүнчлэн грам сөрөг агааргүйтэн Bacteroidesspp. (ялангуяа B. fragilis, B. distasonis, B. ovatus, B. thetaiotaomicron, B. vulgatus), Fusobacteriumspp. Болон бусад грам эерэг агааргүйтэн (мэдрэг омогууд Eubacteriumspp., Clostridiumspp., Peptococcusniger, Peptostreptococcusspp.) зэрэг нянгуудад илүү үр дүнтэй. Эдгээр омогийн нян дарангуйлах хамгийн бага тун (ДХБТ) 0,125 – 6,25 мкг/мл байдаг.
Амоксициллинтай хавсарахад Helicobacterpylori–д идэвхитэй үйлчилнэ (амоксициллин метронидазолд тэсвэржилт үүсэлтийг дарангуйлна).
Агаартан бичил биетнүүд болон өсгөвөрлөгддөг агааргүйтэн бичил биетнүүд метронидазолд мэдрэг бус боловч хавсарсан халдварын үед (агаартан болон агааргүйтэн) метронидазол нь ердийн агаартан бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотикуудтай синергетик үйлдэл үзүүлдэг.
Фармакокинетик
Уушиг, бөөр, элэг, арьс, тархи нугасны шингэн, тархи, цөс, шүлс, ургийн ус, абсцессын хөндий, үтрээний шүүрэл, үрийн шингэн, хөхний сүү зэрэг биемахбодын ихэнх эд болон биологийн шингэнд бактерицид нөлөө үзүүлэх концентрацийг үүсгэн амархан нэвтрэх өндөр чадвартай бөгөөд цус тархины хориг болон ихэсийн хоригийг нэвтэрдэг. Тархалтын эзэлхүүн: насанд хүрэгсдэд - ойролцоогоор 0,55 л/кг, нярай хүүхдэд – 0,54-0,81 л/кг байна.
Сийвэнгийн уурагтай холбогдох чадвар - 10-20 %.
Судсанд 500мг метронидазолыг тарьж хэрэглэхэд 20 минутын дотор хүний цусны хамгийн дээд концентрацидаа (Cmax) хүрдэг: 1 цагийн дараа – 35,2 мкг/мл, 4 цагийн дараа – 33,9 мкг/мл, 8 цагийн дараа – 25,7 мкг/мл болно. Үргэлжлүүлэн хийхэд эмийн бэлдмэлийн хамгийн бага концентраци (Cmin) - 18 мкг/мл байна. Хамгийн дээд концентрацидаа хүрэх хугацаа 30-60минут, эмчилгээний концентраци 6-8 цагийн турш хадгалагдана. Цөс үүсэлт хэвийн байгаа үед дуслаар тарьсаны дараа цөсөн дэх метронидазолын концентраци цусны сийвэнгийн концентрацийг илэрхий нэмэгдүүлж болно.
Биемахбодод метронидазолын 30-60% нь гидроксилжих, исэлдэх болон глюкуронжих замаар хувирдаг. Үндсэн метаболит (2-оксометронидазол) нь мөн эгэл биетний болон хянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Элэгний үйл ажиллагаа хэвийн үед хагас задралын хугацаа - 8 цаг ( 6 - 12 ч), архины шалтгаантай элэгний эмгэгийн үед - 18 цаг (10 - 29 цаг), жирэмсний 28-30 долоо хоногтой төрсөн нярай хүүхдэд – ойролцоогоор 75 цаг, 32-35 долоо хоногтойд төрсөн хүүхдэд - 35 цаг, 36-40 долоо хоногтойд - 25 цаг байна. Бөөрөөр 60-80% (20% нь дүрс хувираагүй хэлбэрээр), өтгөнөөр 6-15% нь ялгарна.
Бөөрний үйл ажиллагааны илэрхий алдагдлын үед (креатининий клиренс 10мл/мин-аас бага үед) өвчтөнд давтан тунгаар тарисны дараа цусны сийвэнд метронидазолын хуримтлал ажиглагдаж болох учраас энэ тохиолдолд эмийн бэлдмэлийн тунг хоёр дахин бууруулах шаардлагатай.
Метронидазол болон түүний үндсэн метаболитууд гемодиализын үед цуснаас хурдан гадагшилдаг (хагас ялгаралтын хугацаа 2,6 цаг болж богиносдог). Хэвлийн шингэний диализын үед бага хэмжээгээр гадагшилдаг.
Хэрэглэх заалт
Bacteroidesspp. (ялангуяа Bacteroidesfragilis, Bacteroidesdistasonis, Bacteroidesovatus, Bacteroidesthetaiotaomicron, Bacteroidesvulgatus)-аар үүсгэгддэг халдварууд: яс ба үе мөчний халдварууд, төв мэдрэлийн тогтолцооны (ТМТ) халдварууд, ялангуяа менингит, тархины буглаа, нянгийн гаралтай эндокардит, хатгаа, эмпием болон уушигны абсцесс, үжил.
Clostridiumspp., Peptococcus ба Peptostreptococcus-аар үүсгэгддэг халдварууд: хэвлийн хөндийн халдварууд (перитонит, элэгний буглаа), бага аарцгийн хөндийн халдварууд (эндометрит, эндомиометрит, фаллопийн гуурсны болон өндгөвчний буглаа, үтрээний хүнхрээний халдвар).
Хуурамч сарьсат колит (антибиотик хэрэглэсэнтэй холбоотой).
Helicobacterpylori-ийн халдвартай холбоотой ходоодны үрэвсэл эсвэл дээрх гэдэсний шархлаа.
Мэс заслын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх (ялангуяа хүрээ гэдэс, параректаль хэсгийн хагалгаа, мухар олгой авахуулах, эмэгтэйчүүдийн мэс засал)
Хориглох заалт
Метронидазол болон түүний найрлага дахь аль нэг нэгдлүүдэд, мөн түүнчлэн нитромидазолын уламжлалт бусад нэгдэлд хэт мэдрэг байх, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл (тухайлбал уналт таталт), лейкопени (өмнө нь тохиолдож байсан), элэгний дутагдал (их тунгаар хэрэглэсэн тохиолдолд).
Болгоомжтой хэрэглэх
Элэгний гаралтай энцефалопати, бөөрний дутагдал, төв болон захын мэдрэлийн тогтолцооны цочмог болон архаг өвчин (мэдрэлийн өвчний шинж тэмдгүүд улам хүндрэх эрсдэлтэй).
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Метронидазол ихэсийн хоригийг нэвтэрдэг бөгөөд түүний хүний үр хөврөлийн органогенезийн үйл явцад нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй боловч метронидазолыг жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.
Хэдийгээр метронидазол хөхний сүүгээр нэвтэрдэг боловч эхийн цусны сийвэнгийн концентрацитай ижил түвшинд хүрдэг ч хөхүүл ээжүүдийг эмчилгээний явцад хүүхдээ хөхүүлэхгүй байх, эмийн эмчилгээг хийснээс хойш 12-24 цагийн туршид хөхүүлэхгүй байхыг зөвлөдөг.
Хэрэглэх арга ба тун
Венийн судсанд, дуслаар тарьж хэрэглэнэ. Дуслаар тарих хурд 5мл/мин байна. Хүнд хэлбэрийн халдвар болон ууж хэрэглэх боломжгүй байгаа үед венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвшөөрнө. Заалтын дагуу метронидазолыг тохирох эмийн хэлбэрээр ууж хэрэглэх хэлбэрт шилжүүлнэ.
Агааргүйтэн бичил биетнүүдээр үүсгэгдсэн халдварын эмчилгээ
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд дараах схемээр эмчилгээг хийнэ:
1) эхлэх тун 500-1000 мг, дараа нь 500 мг-аар 8 цаг тутамд.
2) эхлэх тун биеийн жинд 15 мг/кг-аар, барих тун биеийн жинд 7,5 мг/кг 6 цагийн зайтай 3 хоногийн турш, дараа нь тэр тунгаараа 12 цаг тутамд.
3) 500 мг-аар 8 цаг тутамд.
Ээлж эмчилгээ – 7 хоног. Шаардлагатай тохиолдолд венийн судсаар эмчилгээг илүү удаан хугацаагаар үргэлжлүүлж болно. Хоногийн хамгийн дээд тун – 4г.
12 хүртэл насны хүүхдэд: биеийн жинд 7,5 мг/кг тунгаар 8 цаг тутамд 3 хоногийн турш, дараа нь 12 цаг тутамд тэр тунгаараа эмчилнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа – 7 хоног.
40 долоо хоногоос бага хугацаатай төрсөн нярайд цусны сийвэнгийн метронидазолын концентрацийг хянаж байх шаардлагатай.
Мэс заслын дараах агааргүйтэн нянгийн хүндрэлээс сэргийлэхийн тулд
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд: өдөрт нэг удаа 15мг/кг тунгаар, венийн судсанд дуслыг хагалгаанаас 1 цагийн өмнө хийсэн байх хэрэгтэй, шаардлагатай тохиолдолд хагалгаанаас хойш 6-8 цаг, бүр 12-16 цагийн дараагаа биеийн жинд 7,5мг/кг тунгаар хийж болно. 1-2 хоногийн дараа барих тунгаар уулгаж болно.
12 хүртэл насны хүүхдэд: эмийн бэлдмэлийг хэрэглэх схем нь дээрхтэй адилхан, гэхдээ нэг удаагийн тун нь – 7,5мг/кг байна.
Антибиотик хэрэглэсэнтэй холбоотой үүсэх хуурамч сарьсат колит
Насанд хүрэгсдэд: 500мг-аар хоногт 3-4 удаа хэрэглэнэ.
Helicobacterpylori-ийн халдвартай холбоотой ходоодны үрэвсэл эсвэл дээрх гэдэсний шархлаа.
Насанд хүрэгсдэд: 500мг-аар хоногт 3 удаа хосолсон эмчилгээний бүрэлдэхүүн болгон хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны алдагдлын үеийн хэрэглээ: бөөрний үйл ажиллагааны алдагдлын улмаас метронидазолын фармакокинетикийн үзүүлэлтүүд өөрчлөгддөггүй учраас эмийн бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай, гемодиализд ордоггүй, креатининий клиренс 10мл/мин-аас бага өвчтөнүүдэд эмийн бэлдмэлийн тунг хоёр дахин бууруулах хэрэгтэй.
Гемодиализ: метронидазол болон түүний метаболитууд гемодиализын үед амархан гадагшилдаг. Учир нь гемодиализын үед хагас ялгаралтын хугацаа эрс богиносдог (ойролцоогоор 3 хүртэл цагаар), зарим тохиолдолд эмийн бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх шаардлага гарч магадгүй.
Элэгний хүнд хэлбэрийн өвчний үед: метронидазол илүү удаан хувирдаг. Үүний улмаас метронидазол болон түүний метаболитууд цусны сийвэнд хуримтлагдаж болно. Энэ тохиолдолд эмийн тун болон хоёр тунгийн хоорондын зайг элэгний гэмтлийн хүнд хөнгөний зэргээс хамаарч тогтооно.
Ахимаг насны өвчтөн: ахимаг насны хүмүүст метронидазолын фармакокинетик өөрчлөгдөж болно, тийм учраас цусны сийвэнгийн метронидазолын концентрацийг хянах шаардлага үүсч болзошгүй.
Гаж нөлөө
Хоол боловсруулах замын талаас гарах алдагдал: аюулхайд өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл үрэвсэх, амны үрэвсэл, аманд “төмрийн амт” амтагдах, хоолны дуршил буурах, анорекси, амны хөндийн салст бүрхүүл хатах, өтгөн хатах, нойр булчирхайн үрэвсэл (эргэх), хэлний өнгө өөрчлөгдөх / “өнгөртсөн хэл” (мөөгөнцөрийн микрофлор ургаснаас).
Дархлаа тогтолцооны талаас илрэх алдагдал: ангионевротик хаван, анафилаксийн шок.
Мэдрэлийн тогтолцооны талаас илрэх алдагдал: захын мэдрэхүйн нейропати, толгойн өвдөлт, таталт, толгой эргэх, энцефалопати үүссэн (жишээ нь ухаан санаа балартах) болон бага тархины хурцавтар хамшинж (хөдөлгөөний баримжаа болон хоршил алдагдах, тэнцвэр алдалт, дизартри, явдал өөрчлөгдөх, нистагм, чичрэх) зэрэг нь метронидазолыг зогсоосны дараа эргэж хэвэндээ ордог, мөн үжилт менингит.
Сэтгэцийн өөрчлөлт: ухаан санаа самуурах зэрэг солиорлын өөрчлөлт, хий юм харах, сэтгэл унал, нойргүйдэл, ууртай, хэт цочромхой болох.
Харааны эрхтний талаас гарах алдагдал: диплопи, миопи, дүрсийн зах хязгаар бүдэгрэх, хараа тодрохгүй байх, өнгөний мэдрэхүй буурах зэрэг харааны шилжих алдагдал, харааны мэдрэлийн нейропати/неврит.
Сонсголын эрхтэн болон дотор чихний алдагдал: сонсгол буурах/сонсгол муудах (мэдрэлийн гаралтай дүлийрлийг оруулна), чих шуугих.
Цус, тунгалагийн тогтолцооны алдагдал: агранулоцитоз, лейкопени, нейтропени, тромбоцитопени.
Элэг, цөс ялгаруулах замын алдагдал: “элэгний” ферментүүдийн идэвхи ихсэх (аспартатаминотрансфераза, аланинаминотрансфераза, шүлтлэг фосфатаза), цөс зогсонгишилын эсвэл хавсарсан хэлбэрийн гепатит болон заримдаа шарлалт бүхий элэгний гепатоцеллюляр гэмтэл, метронидазолыг бактерийн эсрэг бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээг хийлгэж байсан өвчтөнд элэг солиулан суулгах хэрэгцээнд хүрч болзошгүй хэмжээний элэгний дутагдлын тохиолдол ажиглагдаж байжээ.
Арьс, арьсан доорх эдийн талаас илрэх алдагдал: тууралт, загатнаа, арьс улайлт, арьсан давхаргад “цус дүүрэх”, чонон гүвдрүү, арьсны идээт тууралт, цочмог тархмал экзантематозт цэврүү, Стивенс-Жонсоны хамшинж, эпидермисын хордлогот үхжил, эмийн гаралтай бэхжмэл тууралт.
Бөөр ба шээс дамжуулах замын талаас илрэх алдагдал: шээсэнд метронидазолын усанд уусдаг метаболит илэрсэнтэй холбоотой шээс улаан хүрэн өнгөтэй болох, дизури, полиури, цистит, шээс задгайрах, кандидоз.
Ерөнхий урвал ба тариа хийсэн газрын эмгэгшил: халууралт, хамар битүүрэх, үеэр өвдөх, сульдах, тромбофлебит (өвдөлт, улайлт эсвэл тариа хийсэн газарт хавагнах).
Лабораторийн болон багажийн шинжилгээний үзүүлэлтүүд: зүрхний цахилгаан бичлэгт Т шүд хавтгайрах.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, гуйвах, тэнцвэр алдах.
Эмчилгээ: тусгай ерөндөг байхгүй, шинж тэмдгийн болон барих эмчилгээ хийнэ. Метронидазол болон түүний метаболитууд гемодиализаар сайн гадагшилна.
Бусад эмийн бэлдмэлийн харилцан үйлчлэл
Дисульфирамтай
Метронидазол болон дисульфирамыг хавсран хэрэглэж байсан өвчтөнд солиорлын хариу урвал илэрч байсан тухай тэмдэглэгдсэн байна (энэ хоёр эмийн бэлдмэлийг хэрэглэх хоорондох зай 2 долоо хоногоос багагүй байх ёстой).
Этилийн спирттэй
Дисульфирамтай төстэй урвал илэрч болно (арьсан бүрхүүл улайх, арьс салстанд цус дүүрэх, бөөлжих, тахикарди).
Шууд бус антикоагулянтуудтай (варфарин)
Шууд бус антикоагулянтуудын элэгний солилцоо буурсантай холбоотой цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл хүчтэй болох ба цус шоожих эрсдэл нэмэгдэх, улмаар протромбины хугацаа уртасч болно. Метронидазолыг шууд бус антикоагулянтуудтай хавсран хэрэглэсэн тохиолдолд протромбины хугацааг ойр ойрхон хянах болон антикоагулянтуудын тунг тохируулах шаардлагатай болж болно.
Литийн бэлдмэлүүдтэй
Метронидазолыг литийн бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхэд литийн бэлдмэлүүдийн цусны сийвэнгийн концентраци нэмэгдэж болзошгүй. Хавсран хэрэглэж байгаа тохиолдолд цусны сийвэнгийн литий, креатинин болон электролитийн түвшинг хянаж байх шаардлагатай.
Циклоспоринтой
Метронидазолыг циклоспоринтой хавсарч хэрэглэхэд цусны сийвэнгийн циклоспорины концентраци нэмэгдэж болно. Хавсран хэрэглэж байгаа тохиолдолд цусны сийвэнгийн циклоспорин болон креатининий түвшинг хянаж байх шаардлагатай.
Циметидинтэй
Циметидин метронидазолын солилцоог дарангуйлдаг тул түүний цусны сийвэнгийн концентрацийг болон гаж нөлөө илрэх эрсдэлийг нэмэгдүүлж болно.
Элэгний микросомын исэлдэлтийн изоферментүүдийг өдөөгч эмийн бэлдмэлүүдтэй (фенобарбитал, фенитоин)
Элэгний микросомын исэлдэлтийн изоферментүүдийг өдөөгч эмийн бэлдмэлүүдтэй (фенобарбитал, фенитоин) метронидазолыг хавсран хэрэглэхэд метронидазолын ялгаралтыг түргэсгэж улмаар цусны сийвэнгийн түүний концентрацийг бууруулж болно.
Фторурацилтай
Метронидазол фторурацилын клиренсийг бууруулснаар түүний хорвуу чанарыг нэмэгдүүлж болно.
Бусульфантай
Метронидазол бусульфаны цусны сийвэнгийн концентрацийг нэмэгдүүлснээр бусульфаны хүнд хэлбэрийн хортой нөлөө үүсэлтэнд хүргэж болзошгүй.
Үл туйлшруулагч булчин сулруулагчидтай (векуронийн бромид)
Үл туйлшруулагч булчин сулруулагчидтай хавсран хэрэглэхийг зөвлөхгүй (векуронийн бромид).
Сульфаниламидууд метронидазолын нянгийн эсрэг үйлдлийг дэмждэг.
Эмийн бэлдмэлийг натрийн давс агуулсан бусад уусмалуудтай хавсарч хэрэглэхэд биед натри баригдах эрсдэлтэй.
Эмийн бэлдмэлийг хэрэглэх үед лабораторийн шинжилгээнд аспартатаминотрансфераза, аланинаминотрансфераза, лактатдегидрогеназагийн идэвхи, триглицеридүүдийн концентрацийг тодорхойлоход хүндрэл үүсч болно.
Тусгай заалт
Эмийн бэлдмэлийг этилийн спирттэй хавсран хэрэглэхэд дисульфримтай төстэй нөлөө (арьс салст улайх, арьсан бүрхүүл цус дүүрэх, бөөлжих, тахикарди) үзүүлж болох учраас эмийн бэлдмэлийг хэрэглэж дууссанаас багадаа нэг хоног архи согтууруулах ундаа эсвэл этанол агуулсан эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй гэж өвчтөнд сайтар анхааруулах хэрэгтэй.
Эмийн бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх заалтыг (10-аас олон хоног) сайтар нягтлах хэрэгтэй ба заавал шаардлагагүй бол аль болох урт хугацаанд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв хатуу заалт байгаа бол (хүлээгдэж буй үр дүн болон хүндрэл үүсэх бодит эрсдэлийн харьцааг цэгнээд) ердийн зөвлөдгөөс илүү урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд эмчилгээг цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтүүдийг (ялангуяа лейкоцитыг) болон гаж нөлөөг хянаж, парестезигаар илэрдэг захын болон төвийн нейропати, атакси, толгой эргэлт, таталт зэрэг шинж илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Лейкопени илэрч байгаа үед эмчилгээг үргэлжлүүлэх эсэх нь халдварын үйл явцын эрсдэлээс хамаарна.
Коккейны хамшинжтэй хүмүүст хүнд хэлбэрийн элэг хордуулах нөлөө/элэгний хурц дутагдал (үхэлд хүргэх тохиолдлыг оруулаад) үүссэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ийм төрлийн өвчтөнд метронидазолыг маш болгоомжтой, зөвхөн өөр төрлийн эмчилгээ хийх боломжгүй тохиолдолд л хийхийг зөвшөөрнө. Элэгний үйл ажиллагааг үнэлэх шинжилгээг эмчилгээний эхэн, эмчилгээний явцад болон эмчилгээ дуусаад 2 долоо хоногийн туршид хийж хянах шаардлагатай.
Коккейны хамшинжтэй өвчтөнд элэг гэмтлийн ямар нэг шинж тэмдэг (хэвлийд удаан үргэлжлэх, илэрхий өвдөлт мэдэгдэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, халууралт, тавгүйтэх, шарлалт, шээс харлах, арьс загатнах зэрэг) илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг зөвлөх хэрэгтэй. Метронидазол трепонемыг идэвхигүйжүүлдэг тул Нельсоны сорил хуурамч эерэг гарах магадлалтай тул анхаарал хандуулах ёстой.
Эмийн бэлдмэлийг хэрэглэх үед кандидоз идэвхижиж болзошгүй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нөлөө
Ухаан санаа балартах, толгой эргэх, хий юм харах, харааны өөрчлөлт зэрэг гаж нөлөө илрэх магадлалтай учраас эмчилгээний үед авто тээврийн хэрэгсэл жолоодох, бусад анхаарал шаардсан, оюуны хурд шаардсан, аюултай үйл ажиллагаа эрхлэхээс зайлсхийхийг зөвлөж байна.
Эмийн хэлбэр
Венийн судсанд тарих зориулалттай 5мг/мл уусмал.
Бага нягтралтай полиэтиленээр хийсэн флаконд 100мл уусмал савласан байна. 1 флаконыг целлофан уутанд эм хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.
Хүчинтэй хугацаа
3 жил.
Хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл
30 °С-ээс ихгүй хэмтэй, харанхуй газарт хадгална. Хөлдөөж болохгүй. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч/ үйлдвэрлэгч:
«ЮникФармасьютикалЛабораториз»
(«Дж.Б.Кемикалсэнд Фармасьютикалс Лтд.» үйлдвэрийн салбар)
Ворли, Мумбай - 400 030, Энэтхэг улс.
Үйлдвэрлэлийн талбайн хаяг:
Талбай: № 4, Фаза IV, Г.И.Д.К. ИндастриалАреа, Паноли - 394 116, округ: Бхаруч, Энэтхэг улс/
Plot №. 4, Phase IV, G.I.D.C. Industrial Area, Panoli - 394 116, Dist.: Bharuch, India.
Талбай № 304-308, Г.И.Д.К. ИндастриалАреа, Паноли - 394 116, Штат Гуджарат, Энэтхэг улс/
Plot №304-308, G.I.D.C. Industrial Area, Panoli - 394 116, Gujarat State,India.
Хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах байгууллага:
ОХУ дахь төлөөлөгчийн газар
Москва хот 121059, Брянская гудамж, б. 5
Утас.: (495) 6621811, Факс: (495) 6621812





































































































































































































































































































