
Хэрэглэх заавар
Эмнэлгийн заалтаар хэрэглэх эмийн заавар
Цераксон®
Худалдааны нэршил: Цераксон®
Олон улсын нэршил: Цитиколин
Эмийн хэлбэр: булчинд болон судсанд тарьж хэрэглэх зориулалттай 500 мг/4мл, 1000мг/4мл уусмал
НАЙРЛАГА:
Нэг туншилтэй 4 мл уусмалд:
Идэвхитэй үйлчлэгч бодис: натрийт цитиколин 522,5мг (500мг цитиколинтой тэнцэнэ) эсвэл 1045,0мг (1000мг цитиколинтой тэнцэнэ)
Туслах бодис: хлорт устөрөгчийн хүчлийн 1М эсвэл натрит гидроксидийн 1М уусмал, тарилгын цэвэршүүлсэн ус.
Харагдах байдал:
Өнгөгүй тунгалаг шингэн.
Эмийн эмчилгээний бүлэг
Сэтгэц нөлөөт, ноотроп эмийн бэлдмэл.
Код АТХ: N06BX06
Эмийн эмнэл зүйн шинж тэмдэг
Фармакокинетик
Шимэгдэлт:
Цитиколин сайн шимэгдэх ба биохүрэхүй нь ууж хэрэглэхэд, судсаар тарьсантай ойролцоо байдаг.
Хувиралд орох:
Бэлдмэл элгэнд болон нарийн гэдсэнд хувирч холин ба цитидин болон задарна. Эмийг хэрэглэсний дараа цусан дахь холины хэмжээ мэдэгдэхүйц ихэсдэг.
Тархалт:
Цитиколин тархины хэсгүүдэд, тодруулбал холин нь мэдрэлийн эсийн үндсэн бүтэц болох фосфолипидийн бүрэлдэхүүнд; цитидин нь цитидины нуклеотид ба нуклеины хүчилд ихээхэн хэмжээгээр нэвтрэн орж, тархины эсийн, цитоплазмын, митохондрын мембрануудаар нэвчин түүний бүтэц дэх фосфолипидийн нэгэн хэсэг болон ашиглагддаг.
Гадагшлалт:
Хэрэглэсэн цитиколины зөвхөн 15% л биеэс гадагшилна: үүнээс 3%- бөөрөөр болон хоол боловсруулах замаар, 12% амьсгалаар гадагшилж байгаа нүүрстөрөгчтэй хамт гадагшилдаг.
Шээсээр дамжин гадагшлахдаа 2 үе шатаар ялгарна. Нэгдүгээр шат ойролцоогоор 36 цаг үргэлжлэх ба гадагшлалтын хурд аажмаар удааширсаар хоёрдугаар шатанд эм улам удаан явцтай гадагшилдаг.
Амьсгалаар дамжин гадагшлахдаа дээрхтэй төстэй байдлаар ялгардаг. Эхний шат 15 цаг орчим үргэлжилдэг бол удаах шат илүү удаан явагдана.
Фармакодинамик
Ноотроп бэлдмэл. Холинэрг нейрон дахь сэрэл дамжуулалтыг сайжруулж, мэдрэлийн эсийн мембраны нэвтрүүлэх чанар болон хүлээн авууруудын үйл ажиллагааг дэмжинэ. Тархины цусан хангамжийг сайжруулж, тархин дахь бодисын солилцоог эрчимжүүлэн, тархины торлог байгууламжийн (ретикулярный формац) бүтцийг идэвхижүүлж, тархи гэмтсэний дараа ухамсарт ухааныг сэргээх нөлөө үзүүлнэ.
Цераксон нь холины эх үүсвэр учраас ацетилхолины нийлэгжилтийг ихэсгэж, улмаар мэдрэлийн эсийн үндсэн тулгуур бүтэц болох фосфолипидийн нийлэгжлийг дэмжинэ. Ингэснээр тархины мембрануудын үйл ажиллагааг, түүний дотор мэдрэлийн эсүүдээр сэрэл дамжих үндсэн арга зам болох рецепторууд руу ион дамжуулах шахуургуудын үйл ажиллагааг сайжруулна.
Цераксон - тархинд цусан хангамж дутагдаж хүчилтөрөгчгүйдсэн нөхцөлд үүсэх ой санамж муудах, сэтгэл санааны тогтворгүй байдал, санаачлагагүй байдал, өөрийгөө авч явахад болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа хийхэд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүдийг зөөллөж өгдөг.
Цераксон – цусан хангамж ба тэжээлийн дутагдлаас үүссэн мэдрэлийн үйл ажиллагааны (хөдөлгөөний, мэдрэхүйн болон сэтгэхүйн үйл ажиллагааны) алдагдлыг эмчлэхэд үр дүнтэй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Тархинд цус харвалтын дараах үеийн мэдрэлийн цочмог хүндрэлүүд
Тархины гэмтлийн үеийн мэдрэлийн үйл ажиллагааны алдагдлууд
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН
Бэлдмэлийн судсанд маш аажим (5 мин турш) шахаж хийх эсвэл дуслаар (нэг минутад 40-60 дусал орохоор тооцож) тарих аргаар хэрэглэнэ. Тархинд цус харвалт ба гэмтлийн дараах цочмог үед эмчилгээг 1000-2000мг бэлдмэлийг судсанд өдөр бүр тарих аргаар эхлэх бөгөөд цаашдаа эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран аажмаар булчин тарианд (500-2000мг тунгаар хоногт 2 удаа) шилжүүлж хоёр долоо хоногийн турш үргэлжлүүлнэ. Эмчлүүлэгчийн биеийн байдалтай уялдуулан үргэлжлүүлэн уух хэлбэрт шилжүүлж 45-90 хоногийн турш эмчилгээг үргэлжлүүлнэ. Эмийн тун ба хэрэглэх хугацааг эмчлэгч эмчийн заалтаар сольж болно.
ГАЖ НӨЛӨӨ
Маш ховор тохиолдолд: (<1/10000)
- харшлын урвалууд (чонон хөрвөс, намарс, арьсны улайлт, тууралт, загатнаа, арьс хавдах болон анафилаксийн шок)
- толгой өвдөх, толгой эргэх, хий юм харах, цочромтгой болох, нойргүйдэх, халуурах, хамаг бие халуу оргих ба салгалах
- амьсгалын хэм өөрчлөгдөх
- дотор муухайрах, бөөлжих, суулгах
- даралт ихсэх эсвэл түр зуур даралт буурах
ХОРИГЛОХ ЗААЛТ
Бэлдмэлийн бүрэлдэхүүнд орсон аль нэг бодист хэт мэдрэг үед
Парасимпатикургальмэдрэлийн үйл ажиллагаа хэт давамгайлсан үед (ваготони)
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
Цитиколин L- дигидроксифенилаланины үйлдлийн хүчийг ихэсгэдэг.
Цитиколиныг меклофеноксат агуулдаг эмүүдтэй нэгэн зэрэг хэрэглэхгүй.
ТУСГАЙ ЗААЛТ
Тархинд цус харвасан үед хоногт хэрэглэх эмийн тунг 1000 мг-с хэтрүүлж болохгүй бөгөөд эмийг маш аажмаар (нэг минутад 30 дусал) дусаана.
Нэг туншилтэй эм нэг л удаагийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд туншилийг онгойлгосны дараа эмийг нэн даруй хэрэглэх ёстой.
Бэлдмэлийг бүх төрлийн дуслын шингэнүүдээр (изотоник уусмал ба декстроз) шингэлэх боломжтой
ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭХ
Энэ бэлдмэлийг хүүхдэд хэрэглэсэн туршлага бага учраас хэрэв хүүхдэд өгөх ач тус нь үзүүлж болох сөрөг нөлөөнөөс давж байвал хэрэглэж болно.
ЖИРЭМСЭН ЭХЭД ХЭРЭГЛЭХ
Жирэмсэн эхэд хэрэглэхэд үүсэх ямар нэгэн эрсдлийн талаар ажиглалт, судалгаа одоогоор хангалтгүй байгаа учраас жирэмсэн эхэд хэрэглэхээр бол түүнд өгөх ач тус нь урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс давж байвал хэрэглэж болно.
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ БОЛОН ОНЦГОЙ АНХААРАЛ, ХУРД ШААРДАХ АЖЛЫН ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ
Бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох болон онцгой анхаарал, хурд шаардах ажлын чадварт нөлөөлөхгүй.
ЭМИЙН ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтрэх үед илрэх шинж тэмдэг: дээр дурьдагдсан гаж нөлөөний шинжүүд тодрох ба цераксоныг удаан хугацаагаар хэрэглэх явцад хэрэглэх аргаас үл хамааран ямар нэгэн хордуулах нөлөө үзүүлдэггүй.
Эмчилгээ: шинж тэмдгийн
ЭМИЙН ХЭЛБЭР, САВЛАЛТ
Хуванцар эдээр хийсэн хамгаалалтын гуурсанцар бүхий туншилд 4 мл-р савласан. Туншилын “хүзүүнд” туншилыг хагалж онгойлгох хэсгийг тэмдэглэсэн байна. Таван ширхэг туншил бүрийг нэг хуванцар бэхэлгээнд байршуулсан ба 1-2 ширхэг бэхэлгээт бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцаганд савлана.
ХАДГАЛАЛТ
15-300С хэмд хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
3 жил. Савалгаанд заасан хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.
ОЛГОХ ЖУРАМ
Жороор олгоно.
ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА:
Феррер Интернасьональ, С.А.Барселона, Испания.












































