Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Магнес-Денк 150
Худалдааны нэр
Англи
Магнийн оксид
Үйлдвэрлэгч
Optopan Pharma GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
150мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Магни-Денк 150 (Magnesdenk 150)

 

Ууж хэрэглэхэд зориулсан хатуу бүрээстэй бэлдмэл

Эрдэс бодис

Үйлчлэгч бодис: магнийн исэл

 

Эм хэрэглэх заавар

Таньд зориулсан чухал мэдээлэл бүхий савлалтанд буй эм хэрэглэх зааврыг анхааралтай уншаарай.

Уг бэлдмэлийг жоргүй олгодог боловч эмчилгээний тохиромжтой үр нөлөөг баталгаажуулахын тулд Магни денк 150 бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Эм хэрэглэх уг зааврыг хадгалаарай. Учир нь дахин унших шаардлага гарч болно.

Хэрэв илүү мэдээлэл болон зөвлөгөө шаардагдвал эм зүйчээс асууна.

Хэрэв биеийн байдал дордох буюу сайжрал ажиглагдахгүй байвал эмчлэгч эмчдээ хандаж  зөвлөгөө авна уу.

 

Найрлага:

Үйлчлэгч бодис:

Үйлчлэгч бодис нь магнийн исэл.

1 хатуу бүрээсд 250 мг магнийн исэл (150.8 мг магнитай тэнцүү) агуулагдана.

Туслах бодис:

Бичил талст целлюлоза, макрогол, макроголын стеарат, магнийн стеарат, желатин, титанийн хоёрч исэл, натрийн додецил сульфат

 

Магни Денк 150 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Магни Денк 150 нь эрдэс бодис агуулсан бэлдмэл бөгөөд түүнийг магнийн дутагдлын улмаас үүссэн булчингийн эмгэгийн (мэдрэл булчингийн эмгэг, эрээн булчингийн агчил) үед хэрэглэнэ.

 

Магни денк 150 бэлдмэлийг хэрэглэхээс  өмнө юу  анхаарах вэ?

Магни денк 150 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Хүнд явцтай бөөрний өвчин, зүрхний дамжуулах системийн алдагдал. Шаардлагатай үед электролитийн байдлын улмаас  цээрлэх эсэхийг хянаж шийднэ.
  • Магнийн исэл ба бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн  хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс

 

Дараах тохиолдолд Магни денк 150 бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үе:

Жирэмсэн ба хөхүүл үед Магни денк 150 бэлдмэлийг хэрэглэхэд хортой нөлөө үзүүлдэггүй боловч жирэмсний эрт  үед хүнд хэрэглэсэн судалгаа бага байдаг. Иймээс жирэмсэн ба хөхүүл үед Магни денк 150 бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал эмчлэгч эмчээсээ асууна.

 

Жолоо барих, машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Онцгой болгоомжлол шаардлагагүй.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Хэрэв та жортой болон жоргүй олгодог ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа болон хэрэглээд удаагүй байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эмч зүйчид мэдэгдээрэй.

Магни денк 150 бэлдмэлийг доор дурьдсан эмтэй хамт хэрэглэж байгаа үед харилцан үйлчлэл илэрч болно.

  • Аминогликозидын бүлгийн антибиотик, цисплатин, циклоспорин А зэрэг нь магнийн ялгаралтыг хурдасгана.
  • Магни, төмөр, фтор ба тетрациклин нь нэг нэгнийхээ шимэгдэлтэд нөлөөлдөг. Иймээс дээрх бэлдмэлүүдийг 2-3 цагийн зайтай хэрэглэнэ.

 

Магни денк 150 бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?

Бэлдмэлийг эм хэрэглэх зааврыг нарийн баримталж хэрэглэнэ. Хэрэв таньд яаж хэрэглэх талаар ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч буюу эм зүйчдээ хандаж шалгана.

Хатуу бүрээсийг ууж хэрэглэх бөгөөд хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол өсвөр насныхан ба насанд хүрэгсдэд өглөө ба орой 1 бүрээсийг хэрэглэнэ.

Бүрээсийг  хоолны өмнө хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна.

Хэрэв та бэлдмэлийг их тунгаар хэрэглэсэн бол бөөрний үйл ажиллагаа хэвийн үед онцгой арга хэмжээ шаардлагагүй.

 

Илэрч болох гаж нөлөө:

Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Магни денк 150 бэлдмэлийг хэрэглэх явцад гаж нөлөө илэрч  болно.

Илэрч буй гаж нөлөөг давтамжаар нь дараах байдлаар ангилсан.

 

Байнга илрэх

10 өвчтөнд 1-ээс олон

Олонтаа илрэх

10 өвчтөнд 1-ээс цөөн, 100-д 1-ээс олон

Хааяа илрэх

100 өвчтөнд 1-ээс цөөн, 1000-д 1-ээс олон

Ховор илрэх

1000 өвчтөнд 1-ээс цөөн, 10000-д 1-ээс олон

Маш ховор илрэх

10000 өвчтөнд 1-ээс цөөн

Эмийн гаж нөлөө:

Маш ховор тохиолдолд бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд өтгөн зөөлрөх бөгөөд энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Мөн өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд маш ховор тохиолдолд ядарч сульдах шинж илрэх бөгөөд энэ нь цусан дахь магнийн хэмжээ ихэссэний шинж байж болно.

 

Авах арга хэмжээ:

Эмчилгээг түр зуур зогсоох бөгөөд шинж тэмдэг сайжрах буюу багасах үед бага тунгаар хэрэглэж болно.

Хэрэв уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.

 

Фармакологийн үйлдэл:

Магни нь дараах үүрэг гүйцэтгэнэ.

  • Кальцийн физиологийн антагонист
  • Холинэстераза, холестерол эстераза болон булчинг энергээр хангахад чухал шаардлагатай ферментүүдийг идэвхжүүлдэг.
  • Эсийн мембраны фосфолипидыг бат бөх болгоно.
  • Мэдрэл булчингийн сэрэл дамжуулалтыг саатуулна.

 

Фармакокинетик:

Магнийн исэл нь хоол боловсруулах замд их хэмжээгээр магнийн хлоридод хувирдаг.

Магни нь ихэвчлэн нарийн гэдэсний ханаар удаан бүрэн бус шимэгддэг. Шимэгдээгүй үлдсэн хэсэг нь магнийн бусад давснуудаас туулгах үйлдэл бага үзүүлнэ. Шимэгдсэн магни нь дангаараа бөөрөөр ялгардаг.

Нийт магнийн ойролцоогоор зөвхөн 1% нь цусанд тодорхойлогдох бөгөөд энэ нь дунджаар 0.8-1.1 ммоль/л (1.6-2.2 mval/l) байна. Үүний ойролцоогоор 45% цусны сийвэнгийн уурагтай холбогддог.

Дунджаар 55% нь чөлөөт ионжсон хэлбэрээр байх бөгөөд зөвхөн энэ нь физиологийн идэвхтэй.

Эсийн доторх магнийн 40% нь зөөлөн эдэд тодорхойлогддог. Түүнчлэн бараг бүх эрхтэн, ялангуяа араг ясны ба зүрхний булчин, элэг, тархи, бамбай булчирхай, бөөр зэрэгт илэрдэг.

50-70% нь ясанд тодорхойлогдох боловч магни нь энд зөвхөн хэсэг холбогдоно.

Дунджаар 75% нь түргэн хүрэх ба магнийн солилцоо өөрчлөгдсөн үед эс хоорондын зайд түргэн нэвтэрдэг.

Цусан дахь магнийн хэмжээ  өдрийн туршид хэлбэлзэж байдаг бөгөөд үдэш өглөөнийхөөс илүү өндөр байдаг.

Ясан дахь нөөц магни болон цусан дахь магни нь харилцан тэнцвэртэй байдаг учир цусны сийвэн дэх магнийн хэмжээгээр бие махбодын магнийн хэмжээг дүгнэж болохгүй.

Магнийн нарийн хэмжээг тогтоохын тулд мэдрэл булчингийн сэрэмтгий чанарыг хэмжихийг зөвлөдөг.

 

Магни денк 150 бэлдмэлийг яаж хадгалах вэ?

25°С-аас доош хэмийн хуурай газар хадгална.

Бэлдмэлийн хүчинтэй хугацааг блистер болон цаасан хайрцганд нь тэмдэглэсэн байна.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.