Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флюлесс
Худалдааны нэр
Англи
Ацетилцистеин
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
100мг-3г
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ФЛЮЛЕСС 100мг, 200мг НУНТАГ ЭМ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

FLULESS

 

Эмийн худалдааны нэр: Флюлесс 100 мг, 200 мг

Эмийн олон упсын нэршип: Ацетилцистеин

Эмийн хэлбэр: Нунтаг

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг уут нунтаг эм нь 100 мг, 200 мг ацетилцистеин агуулна.

Туслах бодисууд - Элсэн чихэр, аспартам, эссенци, аскорбины хүчил, силикон диоксид

Эм судлалын үйлдэл:

  • Цэрийг шингэлэх хэмжээг ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бyуруулахын зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана.
  • Энэ үйлдэл нь бэлдмэлийн чөлөөт сульфагидриль бүлэг цэрний хүчиллэг мукополисахаридуудын дисульфидын холбоог салгахад мукопротеидын туйлшрал алдагдаж салсны зуурмаг чанар багасаж байгаатай холбоотой. Ацетилцистеин мөн идээ бээрийг шингэрүүлэх үйлдэл үзүүлнэ.

 

Хэрэглэх заалт:

  • Цэр өтгөрсөн ба идээт үрэвсэл гуурсан хоолойн цочмог, apxaг үрэвсэл, бактер, вирусын гаралтай цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн салсаар бөглөрснөөс үүссэн уушгины ателектаз зэргийн ү хэрэглэнэ.
  • Түүнээс гадна уушгины гэмтэл ба хагалгааны дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэж болно.

Хэрэглэх арга, тун:

  • Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтний насыг харгалзан тогтооно.
  •  Насанд хүрэгсэд болон 14-өөc дээш насны хүнд 200 мг-аар хоногт 2-3 удаа, 6-14 настай хүүхдэд 200мг-аар хоногт 2 удаа, 2-6 настай хүүхдэд 100 мг-аар хоногт 2 удаа тус тус хоол идсэний дараа хэрэглэнэ.
  •  Уутанд савласан нунтаг эмийг 50мл халуун усанд хийж уустал хутгаад, халуун бүлээнээр нь ууна.

Гаж нөлөө:

  • Толгой өвдөх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, ходоод дүүрэнгэдэх, хамраас цус гapax, тахикарди, арьсанд чонон хөрвөс туурах, хааяа хоол боловсруулах ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Хориглох заалт:

  • Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод, 12 xypyy гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн болон xөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Ацетилцистеин нь пенициллин, цефалоспорин, эритромицин, тетрациклин, канамицин, стрептомицин, неомицин, амфотеринтэй хамт хэрэглэж болохгүй. Нитроглицеринтэй хамт судас өpгөcгөx үйлдлийг ихэсгэдэг. Харин ханиад намдаах бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд, ханиалгах рефлексийг дарангуйлснаар цэр ялгаралтыг саатуулна.

Хадгалах нөхцөл: 25'С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Савлалт: Флюлесс 100 мг, 200 мг нунтаг эмийг 3 гp-aap TOPP/PET/AIu/PE уутанд савлаж, 20 ширхэгээр зориулалтын хэвлэмэл хаяг бүхий  хайрцагт  хийж,  хэрэглэх  зааврыг  хавсарган битүүмжилсэн байна.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг:

  • Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
  • Утас: 77173117, 77173127, 1800-1883
  • E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn