Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Моксик 7.5
Худалдааны нэр
Англи
Мелоксикам
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
7.5мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МОКСИК®

MOXIC

Найрлага:

Моксик® 7.5 шахмал бүрт:

Мелоксикам ......................................................................................7.5мг

Моксик® 15шахмал бүрт:

Мелоксикам........................................................................................15мг

Фармакологи:

Мелоксикам нь амьтанд өвдөлт намдааж, халуун бууруулах үйлчилгээтэй энолын хүчлийн бүлгийн дааврын бус үрэвслийн эсрэг эм юм.Моксик®нь бүх төрлийн үрэвслийн эсрэг идэвхтэй үйлдэлтэй.

Үрэвслийн медиатор болох простогландины бионийлэгжилтийг дарангуйлснаар Мелоксикам нь дээрх нөлөөллийг үзүүлнэ.

Харханд ходооны шарх үүсгэх тун болон үрэвслийн эсрэг нөлөөлөх тунг харьцуулахад үений үрэвсэлд бусад (NSAID) ДБҮЭЭ-үүдээс эмчилгээний чадамж илүү өндөр байсан. Мелоксикам нь in vitro орчинд дараах янз бүрийн эсийн системд ЦОГ-1-с харьцангуй ЦОГ-2-т сонгомол нөлөө үзүүлж байсан нь ажиглагдсан: усан гахайн макрофагууд, үхрийн гол судасны эндотелийн эсүүд (ЦОГ-1-д үзүүлэх идэвхийг шалгахад), хулганы макрофагууд (ЦОГ-2-д үзүүлэх идэхийг шалгахад) болон хүний рекомбинант үүсгэх  ферментууд КОС-эсэд экспресслэгдсэн. ЦОГ-2-т хориг үүсгэсэнээр ДБҮЭЭ-үүдийн эмчилгээний нөлөөг харуулдаг болох нь нотлогдсон бөгөөд ЦОГ-1 харьцангуй бага нөлөөлсөнөөр ходоод, бөөрний талаас илрэх гаж нөлөө мөн бага байна.  

Хэрэглэх заалт:

  • Цочмог хэлбэрийн остеоартритын шинж тэмдэгийн эмчилгээнд
  • Ревматоид артритын шинж тэмдэгийн эмчилгээнд (архаг хэлбэрийн олон үений үрэвслийн үед)

Цээрлэлт:

Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг болон бусад дааврын бус бэлдмэлд ялангуяа ацетил салицилын хүчилд мэдрэг хүнд хэрэглэхгүй.

Багтраа өвчтэй, хамрын полиптой,судасны хавдар,ацетил салицилын хүчилд болон бусад ДБҮЭЭ-ийн шалтгаантай чонон хөрвөс илэрсэн хүмүүст хэрэглэхгүй.

  • ходоодны хүчил ихтэй шархлаат өвчний үед
  • элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэртэй дутмагшлын үед
  • диализд ороогүй бөөрний үйл ажиллагааны дутмагшлын үед
  • 15-аас доош насны хүүхдэд
  • хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд
  • ходоодноос цус алдаж буй, тархи судаснаас цус шүүрч буй болон бусад цус алдаж байгаа нөхцөлд хэрэглэхгүй.

Анхааруулга:

Бусад ДБҮЭЭ-үүдийн адилаар ходоод гэдэсний замын өвчний өгүүлэмжтэй, антикоагулянт эмээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст болгомжтой хэрэглэнэ. Хоол боловсруулах замын эмгэг шинж тэмдэгтэй бол эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Эмчилгээний аль ч үед шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр хоол боловрсуулах замаас цус алдах, шархлаа үүсэж болно ба хоол боловсруулах замын хууч өвчин хөдөлж болно. Дээрх шинж настай хүнд илрэх нь хүнд явцтай байдаг. Моксик®-ийг ходоодны шархлаатай, цус алдалт илэрсэн тохиолдолд зогсооно. Арьс салстын талаас гаж нөлөө илэрсэн тохиолдолд онцгой анхааралтай байх хэрэгтэй ба цаашид эмчилгээг зогсоох талаар хэлэлцэнэ.

Бусад ДБҮЭЭ-үүдийн адилаар Моксик® нь бөөрний перфузид дэмжлэг үзүүлдэг бөөрний простогландины нийлэгжилтыг дарангуйлдаг. Бөөрөн дахь цусны урсгал болон түүний эзэлхүүн буурсан өвчтөнд ДБҮЭЭ-үүдийг хэрэглэх нь бөөрний декомпенсацийг хурдасгадаг ба энэ нь дааврийн бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээг зогсоохтой холбоотой.Зүрхний дутмагшил, элэгний цирроз, нефротик синдром, бөөрний дутмагшилзэрэг өндөр эрсдэлтэй өвчтөнд шээс хөөх эмчилгээ хийх эсвэл мэс засалд орох нь усгүйжсэнээр цусны эзэлхүүнд багасахад хүргэдэг байна. Эмчилгээг эхлэхийн өмнө дээрх өвчтөн маш сайн хянагдах шаардлагатай. Цөөн тохиолдолд дааврын бус үрэвслийн эсрэг эм нь гломерулонефрит, нефротик синдром, бөөрний некрозийн шалтгаан болж болзошгүй. Бөөрний дутмагшилын төгсгөлийн шатанд байгаа, гемодиализид орж байгаа үед Моксикийн тунг 7,5 мг-аас хэтрүүлэхгүй.Бөөрний хөнгөн болон дунд зэргийн үед өвчний үед(кератинины клиренс нь 25мл/мин-с дээш байгаа үед) өдөрт 7,5мг-аар хэрэглэж болно.

Бусад ДБҮЭЭ-үүдийн адил зарим тохиолдолд ийлдсийн трансаминаза болон элэгний бусад үзүүлэлтүүд ихсэжболно. Ихэнх тохиолдолд хэвийн хэмжээнээс бага зэрэг эсвэл түр зуур ихэсдэг.  Хэрэв илэрхий өөрчлөлт илэрсэн эсвэл тогтвортой ихсэж байвал эмчилгээг зогсоож шинжилгээ хийлгэнэ. Элэгний тогтвортой хатууралтай өвчтөнд тунг буулгах шаардлагагүй.

Бие сул, тамир тэнхээ муутай өвчтөн гаж нөлөөнд тэсвэр муутай байдаг тул хяналтанд байх хэрэгтэй.Бусад ДБҮЭЭ-үүдийн адил бөөр, элэг, зүрхний дутмагшилтай настанд эмчилгээний анхаарах зүйлсийг сайтар ойлгуулах хэрэгтэй.ДБҮЭЭ-үүдтэй хамт хэрэглэхэд натри, калийн солилцоо алдагдаж биед ус хуримтлагдах болон диуретик эмийн шээс хөөх үйлдэлд нөлөөлж болно. Зүрхний дутмагшил болон даралт ихсэх эрсдэлтэй хүмүүст өвчин  нь хурдсаж хүндэрч болно.

Тухайн эмийг хэргэлэж байхад машин барих, техниктэй ажиллах талаар хийгдсэн судалгаа байхгүй.Харааны өөрчлөлттөй, унтаарсан эсвэл төв мэдрэлийн системийн өөрчлөлттэй хүмүүс аль болох хэрэглэхээс татгалзвал зохино.

Гаж нөлөө:

Ходоод гэдэсний талаас:гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах,цанхайх, элэгний билирубин,трансаминаза бага хэмжээгээр өсөх, улаан хоолойн үрэвсэл, ходоод гэдэсний шарх, ходоод гэдэсний ил далд харагдах цус алдалтууд

Цусны системийн талаас: цус хомсрох, өөр өөр цагаан эсүүд тоологдох, тромбоцит болон лейкоцитын тоо буурах зэрэг цусны тооллогод өөрчлөлт илэрч болно. Миелотоксик нөлөө бүхий Метотриксат эмтэй хамт хэрэглэх нь эс хомсрох нөлөөг өдөөж өгдөг байна. 

Арьсны талаас:арьс загатнах, стоматит,чонон хөрвөс

ТМС талаас:толгой өвдөх, эргэх,нойрмоглох

Зүрх судасны талаас: хавагнах, даралт ихсэх, зүрх дэлсэх, нүүр халуу оргих

Бөөр шээсний талаас: креатинин бага зэрэг буурах

Эмийн харилцан үйлчлэл:

  • Бусад ДБҮЭЭ-үүд болон Салицилат өндөр тунгаар хэрэглэх нь: нэгээс олон ДБҮЭЭ-үүдийг хамт хэрэглэх нь синерги үйлдэлтэй тул ходоод гэдэсний шархлаа үүсгэх, цус алдах эрсдэлийн нэмэгдүүлдэг.
  • Антикоагулянт, тиклопидин, гепарин, тромболитик эмнүүдтэй хамт хэрэглэхэд цус алдах эрсдлийг ихэсгэнэ. Хэрэв шаардлага гарсан тохиолдолд антикауголантын нөлөөг маш сайн хянах шаардлагатай.
  • Литиумтай хамт хэрэглэхэд түүний сийвэн дэх түвшнийг ихэсгэнэ. Эмчилгээг эхлэхэдээ литиумын сийвэнгийн хэмжээг сайн хянах шаардлагатай ба цаашид Моксикийн тунг тохируулах эсвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.
  • Метотрексаттай хамт хэрэглэхэд хоруу чанарыг нь ихэсгэдэг. Тиймээс хамт хэрэглэх тохиолдолд цусны шинжилгээ хийж байх хэрэгтэй.
  • Үр тогтолтын эсрэг эмнүүдтэй хамт хэрэглэхэд үйлдлийг нь бууруулна.
  • Диуретиктэй хамт хэрэглэхэд бөөрний хурц дутмагшилд хүргэж болзошгүй тул эмчилгээг хийх явцад хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй ба эмчилгээг эхлэхээс өмнө бөөрний үйл ажиллагааг сайн хянана.
  • Даралт бууруулах эмүүдтэй (Бетта хориглогч, АХФ хориглогч, судас тэлэгч, шээс хөөх бүлгийн эмүүд) хамт хэрэглэхэд судас өргөсгөх Простагландинд хориг үүсгэсэнээр даралт буурах нөлөөг бууруулна.
  • Хоол боловсруулах замд мелоксикам нь холестираминтайхолбогдсоноороо түүний элименази хурдан явагдана.
  • ДБҮЭЭ-үүд нь бөөрний простогландинд нөлөөлсөнөөр циклоспорины бөөр хордуулах нөлөөг ихэсгэдэг. Хамт хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааг хянаж байх хэрэгтэй.
  • Сахарын эмнүүдтэй хамт хэрэглэж болно.

Хэрэглэх тун:

Амаар уухад:

Ревматойдны артритын үед: хоногт 15мг-аар, эмчилгээний үр дүнгээс хамаарч тунг 7.5 мг болгож болно.

Остеоартритын үед: хоногт 7.5мг-аар, шаардлагатай бол 15мг-аар нэмэгдүүлж болно.

Хэрэв өвчтөнд гаж нөлөө илрэх өндөр эрсдэлтэй  бол 7,5мг-аар эмчилгээг эхлэнэ.

Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, диализд орж байгаа нөхцөлд өдөрт 7.5мг-аас хэтрүүлэхгүй.Моксикийн хоногийн дээд тун 15мг.

Хүүхдэд хэрэглэх тун тодорхойгүй байгаа ба насанд хүрэгчид хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Хоолтой хамт ус эсвэл шингэнээр даруулан хэрэглэнэ.

Тун хэтрэх:

Моксикийн тунг хэтрүүлсэн тохиолдолд өвөрмөц антидот судлагдаагүй тул ходоод угаах ба ерөнхий хордлого тайлах арга хэмжээг авна. Холестирамин нь Мелоксикамын задралын хугацааг хурдасгадаг болох нь клиникийн туршилтаар ажиглагдсан. Ходоод, дээд гэдэсний замын шархлаат цус алдалтын үед антацид эсвэл Н2 -рецепторыгхориглогч эмээр эмчилж болно.

Хадгалалт:

30 градусаас доош темпратурт нарны гэрлээс хамгаалж тавина.

Зөвхөн жороор олгогдоно.

Савлалт:

МОКСИК® шахмалд: Хайрцгандаа 10 блистер х 10 шахмал

Үйлдвэрлэгч:

PT OTTO Pharmaceutical Industries Ltd.