Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Азибру-500
Худалдааны нэр
Англи
Азитромицин дигидрат
Үйлдвэрлэгч
Brawn laboratories limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Азитромицин шахмал USP 500мг

АЗИБРУ 500

 

Худалдааны нэршил

AZIBRU 500

Өмчийн бус олон улсын нэршил

Азитромицин шахмал USP

Эмийн хэлбэр

Хальсан бүрхүүлт шахмал

Найрлага

Хальсан бүрхүүлт шахмал бүрд:

Азитромицин ангидроз....................500мг (Азитромицин дигидрат USP)

Бүрхүүлд зөвшөөрөгдсөн өнгө байна.

Эмийн харагдах байдал

Цагаан өнгөтэй, хоёр тал гүдгэр, нэг талдаа дардастай, хальсан бүрхүүлт шахмал.

Идэвхтэй нэгдэл: H.P.M.C-15, спиртэн изопропил, метилен хлорид, P.E.G. 6000 (Maкрогол), цэвэршүүлсэн тальк, титаны давхар исэл, хуурайшуулсан бичил талст целлюлоз шүршлэг, цардуул, цахиурын коллоид ангидроз, кроскамеллоз натри (Примеллоз), магнийн стеарат, примогел, цэвэршүүлсэн тальк, спиртэн изопропил, повидон.

Хэрэглэх арга

Дотуур ууж хэрэглэнэ.

Эм судлалын онцлог

Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг: бактерийн эсрэг системийн хэрэглээнд зориулагдсан макролидууд юм.  

Азитромицин нь азалидын бүлэгт багтдаг макролидийн антибиотик.

Молекул бүтэц нь азотын атомыг эритромицин А-ийн лактон цагираг дээр нэмж оруулсан байдаг.

Азитромицины химийн нэршил нь 9-диокси-9a-aзa-9a-метил-9a-гомоэритромицин A. Молекул жин 749.0.

Үйлдлийн механизм

Азитромицин нь макролидын антибиотикийн дэд анги болох азалидад багтана. Рибосомын 50S дэд бүлэгтэй холбогдсоноор азитромицин нь пептидийн гинжийг рибосомын нэг талаас нөгөө рүү шилжүүлэлтийг зогсоодог. Үүний үр дүнд мэдрэмтгий организмын РНХ-аас хамааралтай уургийн нийлэгжилт саатна.

Фармакокинетик

Шимэгдэлт

Уусны дараа Азитромицины биохүрэхүй ойролцоогоор 37% байна. Плазм дах дээд концентрацид 2-3 цагийн дараа хүрнэ. 500мг дан тунгаар уусны дараах дээд концентраци (Cmax) 0.4 μг/мл байдаг.

Тархалт

Ууж хэрэглэх азитромицин бие махбодод өргөн хүрээнд тархдаг.

Фармакокинетикийн судалгаанд эдэд тодорхойлогдох азитромицины концентраци нь плазмд хэмжсэнээс харьцангуй их (плазм дахь ажиглагдсан хамгийн их концентрацаас 50 дахин их) байгааг харуулж байна. Энэ нь бодис нь эдэд хүчтэй тархдаг болохыг харуулж байна (тогтвортой тархалтын эзлэхүүн ойролцоогоор 31 л / кг).

Зөвшөөрөгдсөн тунгаар сийвэнд хуримтлал үүсэхгүй. Хуримтлал нь эдэд ийлдэсээс хэд дахин өндөр илэрдэг. Дангаар 500мг тунгаар гурван хоног уусны дараа уушги, түрүү булчирхай, гүйлсэн булчирхай, сийвэнд 1.3-4.8 μг/г, 0.6-2.3 μг/г, 2.0-2.8 μг/г, 0-0,3 μг/мл тус тус тодорхойлогддог.

In vitro ба vivo судалгаанд азитромицин нь фагоцитэд хуримтлагддаг. Идэвхтэй фагоцитоор чөлөөлөгддөг. Амьтны загварт энэ процесс нь азитромициныг эдэд хуримтлагдахад нөлөөлдөг.

Азитромицины сийвэнгийн уургуудтай холбогдох нь хувьсах шинж чанартай бөгөөд ийлдсийн концентрациас хамааран 0.05 мг/л-т 18% - 0.5%/л-ийн хооронд 52% хэлбэлздэг.

Элиминаци

Плазм дах хагас ялгаралын хугацаа нь эдийн хагас ялгаралын хугацааны 2-4 өдрөөр хэмжигдэнэ.

Судсаар хийсэн тунгийн ойролцоогоор 12% нь 3 хоногийн хугацаанд хувираагүй хэлбэрээр эхний 24 цагийн эзлэх хувиар шээсээр ялгардаг. 5 хоногийн эмчилгээ хийснээс 2 хоногийн дараа хүний цөсний замд 237 мкг / мл азитромицин илэрсэн. Арван метаболит үүснэ (кладинозын коньюгатыг хуваах замаар болон дезосамин, агликон цагирагаас гидроксилжин N, O диметил хэлбэр үүсэх). Туршилтаар эдгээр метаболитууд нь азитромициний микробиологийн идэвхжилд чухал үүрэг гүйцэтгэдэггүй болохыг харуулсан.  

Хэрэглэх заалт

Азитромициныг түүнд мэдрэг организмаар үүсгэгдсэн дараах халдваруудад:  

  • Синусит, фарингит, тонзилит зэрэг амьсгалын дээд замын халдварууд.
  • Бронхит, бактерийн цочмог явцтай архаг бөглөрөлт уушигны үрэвсэл (COPD) зэрэг амьсгалын доод замын халдварууд
  • Дунд чихний үрэвсэл
  • Целлюлит, арьсны идээт буглаа, эрисипелас, шархны халдвар зэрэг арьс, арьсан доорх эдийн халдварууд
  • Суулгалт, шигеллийн халдвар
  • Бэлгийн замаар дамжих халдварууд ялангуяа гонококкийн бус уретрит, Chlamydia trachomatis үүсгэгдсэн цервицит. Haemophilus ducreyi (chancroid) -ийн улмаас эрэгтэйчүүдэд бэлэг эрхтний шархлаа, тэсвэртэй олон бактерийн үүсгэгдсэн хөнгөн, дунд зэргийн халдварууд, гемолитик (виридын бүлгийн) стрептококк бактерийн эндокардитын урьдчилан сэргийлэлтэнд
  • Одонтогены халдварууд болох бартонеллын халдвар, токсоплазм, бабезиоз зэрэгт хэрэглэнэ. 

Тун

Азитромицины шахмалыг хооллолт үл хамааран ууна.  

Уух:

Насанд хүрэгчидэд:

Дунд чихний үрэвсэл амьсгалын замын халдварууд, арьс, зөөлөн эдийн халдваруудад:  өдөрт нэг удаа 500 мг тунгаар 3 өдөр, эсвэл өдөрт нэг удаа 500мг тунгаар 1 өдөр, цааш өдөрт нэг удаа 250мг тунгаар дараагийн 4 өдөр ууна.  

Бэлгийн замаар дамжих халдварууд ялангуяа гонококкийн бус уретрит, Chlamydia trachomatis үүсгэгдсэн цервицит: нэг удаа 1 гр (1000 мг) тунгаар ууна.

Neisseria gonorrhoeae үүсгэгдсэн уретрит, цервицитын эмчилгээнд: нэг удаа 2 гр (2000 мг) тунгаар ууна.  

Балнад: өдөрт нэг удаа 500 мг тунгаар 7 хоног.  

Холерт: нэг удаа 1 гр (1000 мг) тунгаар ууна.  

Шигеллад: 500 мг тунгаар нэг удаа, цааш өдөрт нэг удаа 250мг тунгаар дараагийн 4 хоног ууна.  

Хориглох заалт

Азитромициныг азитромицин, макролидын бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хориглоно. Эрготын уламжлал, азиромициныг хамт хэрэглэхийг хориглоно.  Элэгний эмгэгтэй өвчтөнд азитромициныг хориглоно.

Гаж нөлөө

Азитромицин нь гаж нөлөө багатай, зохимж сайтай. Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр эмзэглэх (өвдөх/цанхайх), ядрах, суулгах, толгой өвдөх, толгой эргэх, арьсны тууралт гарч болох ч эмчилгээг зогсоосноор эргэн хэвэндээ орно. Элэгний трансаминазууд үе үе ихсэлт ажиглагддаг. Эмнэл зүйн туршилтанд түр зуур хөнгөн хэлбэрээр нейтрофилийн тоо бууралт ажиглагдсан хэдий ч азитромицинээс шалтгаалсан эсэх нь тодорхойгүй байна.

Эмийн харилцан нөлөө

Магни, хөнгөн цагаан агуулсан антацидууд эмийн шимэгдэлт болон сийвэн дэх дээд хэмжээг бууруулахад нөлөөлж болно. Иймээс азитромициныг эдгээр антацидууд хэрэглэхээс 1-2 цагийн өмнө болон хойно уух нь зүйтэй. Эргот алкалоид хэрэглээт өвчтөнүүдэд Азитромицины цитохромын Р-450 системтэй харилцан үйлчлэл  эрготизм үүсэх магадлалтай тул хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Гэхдээ ийм харилцан үйлчлэлийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Макролидууд дигоксин ба циклоспорины плазм дах концентрацийг ихэсгэдэг. Тиймээс, хамт хэрэглэх шаардлагатай бол болгоомжлон дигоксин, циклоспорины ийлдэс дэх түвшинг шалгаж байх шаардлагатай. Азитромицин ба варфарин, теофиллин, карбамазепин, метилпреднизолон, циметидины хооронд фармакокинетик харилцан үйлчлэл ажиглагдаагүй.

Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ  

Урьдчилан сэргийлэлт

Ямар ч антибиотикийн хэрэглээнд түүнд мэдрэг бус организмын дахилтат халдвар,  мөөгөнцөрийн шинж тэмдэг үүсэлтийг анхаарах ёстой. Бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хандах шаардлагатай.

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн: америкийн хүнс эмийн зохицуулах хорооноос (FDA) уг эмийг жирэмсний В категорид оруулдаг. Туршилтын амьтанд азитромицины улмаас ураг хөнөөгдөх хорт нөлөө ажиглагдаагүй. Туршилтын амьтаны нөхөн үржихүйн судалгаа нь хүнд үүсэх урвалыг урьдчилан таамаглах чадваргүй тул Азитромициныг жирэмсэн үед тодорхой шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.

Хөхүүл: Азитромицин нь хүний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байна. Хүний хөхний сүүгээр олон эм ялгардаг тул Азитромициныг хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Тун хэтрүүлэлт

Азитромициныг хэтрүүлэн хэрэглэсэн талаарх мэдээлэл байхгүй байна. Макролидын антибиотикудын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас сонсгол муудах, ноцтой дотор муухайрах, бөөлжих, суулгах шинжүүд үүснэ. Тун хэтрүүлсэн үед ходоод угаах, ерөнхий дэмжих эмчилгээг хийх нь зүйтэй.

Савлалт

Хайрцагт 1x3 шахмал савлан гаргана.

Хүчинтэй хугацаа: 24 сар.

Хадгалах нөхцөл

25°C ихгүй хэмд хадгална. Чийгнээс хамгаална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Ангилал

Зөвхөн бүртгэлтэй эмнэлэг, лабораторид эмнэлгийн мэргэжилтэн хэрэглэнэ.

Үйлдвэлэгчийн хаяг

BRAWN LABORATORIES LIMITED

13 New Industrial Township, Faridabad - 121001,

Haryana - БНЭУ