Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибуфен бөөрөлзгөнө
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
Гарал үүслийн улс
Польш
Тун хэмжээ
100мг/5мл-100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

(Эмчлүүлэгчид зориулсан мэдээлэл)

 

ИБУФЕН®

Бөөрөлзгөнө

 

 

Худалдааны нэршил    Ибуфен®

 

Патентлагдаагүй олон улсын нэршил    Ибупрофен

 

Эмийн хэлбэр

Бөөрөлзгөний амтат,  ууж  хэрэглэх 100 мг/5 мл хөвмөл.

 

Найрлага:   5 мл хөвмөлд:

Идэвхтэй бодис:  ибупрофен 100 мг

Туслах бодис: гипромеллоз, ксантаны бохь, глицерол, натрийн бензоат, шингэн мальтитол, натрийн цитрат, нимбэгийн хүчилын моногидрат, натрийн сахаринат, натрийн хлорид, бөөрөлзгөний үнэр  оруулагч, цэвэршүүлсэн ус.

 

Харагдах байдал

Бөөрөлзгөний үнэртэй,  цайвар цагаан өнгийн нэг төрлийн хөвмөл.

 

Эмийн  эмчилгээний бүлэг

Стероидын бус үрэвслийн эсрэг, хэрлэгийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ).

АТС код: М01АЕ01

 

Эм судлалын шинж чанар

Фармакокинетик

Ибупрофеныг уусны дараа хурдан, бүрэн шимэгдэн бие махбодод тархана. Өлөн үедээ ууж хэрэглэвэл  сийвэн дэх тунгийн дээд хэмжээндээ ууснаас хойш (tmax) 1-2 цагийн дараа хүрнэ.  Хүнсний зүйл эмийн шимэгдэлтийг удаашруулах боловч (ойролцоогоор 30-60 минутаар удааширч (tmax) 1,5-3 цаг болно)  биохүрэхүйг өөрчлөхгүй. Ибупрофен сийвэнгийн уурагтай (үндсэн уураг альбуминтай) 99% холбогдоно. Ибупрофен ба түүний метаболитууд бие махбодоос бөөрөөр дамжин  бүрэн гүйцэд гадагшилна.  Хагас гадагшлалтын  хугацаа ойролцоогоор 2 цаг.

Фармакодинамик

Ибупрофен нь пропионы хүчлийн уламжлал бөгөөд халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвсийн эсрэг нөлөө үзүүлнэ.

Ибупрофены үрэвслийн эсрэг механизм нь:  арахидоны хүчлээс простагландин үүсэхийг нөхцөлдүүлдэг циклооксигеназа  ферментийн идэвхийг дарангуйлснаар  простагландины нийлэгжилтийг  саатуулдаг  гэж үздэг боловч  үүнээс өөр  механизм байгааг үгүйсгэхгүй. Ибупрофеныг  ууснаас 30 минутын дараа халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл  илрэнэ.  

 

 

Хэрэглэх заалт

·       төрөл бүрийн  шалтгаант халуурлын үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:

-          Ханиад шуухинаа 

-          Вирусийн  халдварын шалтгаант амьсгалын замын цочмог үрэвсэл

-          Томуу

-          Гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой залгиурын үрэвсэл

-          Хүүхдийн,  халуурах шинж тэмдэг бүхий халдвар

-          Вакцинжуулалтын  дараах урвал.

·        Дараах шалтгаанаас үүдэлтэй хөнгөн, дунд зэргийн өвдөлт намдаах зорилгоор:

-          Дунд чихний үрэвслийн улмаас үүссэн чихний өвдөлт

-          Шүдний өвдөлт намдаах, шүд цухуйх үедээ өвдөх

-          Толгой өвдөх, мигрени

-          Булчин, үений өвдөлт

-          Тулгуур- хөдөлгөөний эрхтний  гэмтэл.

 

Хориглох заалт

 

Ибуфен®         бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг хориглоно:

-          Ибупрофен ба энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист болон стероидын  бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүдэд (СБҮЭБ) хэт мэдрэгшсэн бол

-          Ацетилсалицилын хүчил ба стероидын бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг  хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал болох  бронхын агчил, бронхын багтраа, судас мэдрэлийн хаван, хамрын салстын үрэвсэл, чонон хөрвөс илэрч байсан  бол

-          Ходоодны идэвхтэй шархлаа, дээрх гэдэсний шархлааны сэдрэл, дахилтат шархлаа, цус алдсан өгүүлэмжтэй (хоёр эсвэл түүнээс дээш удаа цус алдалт болсныг баталсан) бол

-          СБҮЭБ хэрэглээний дараа ходоод гэдэсний дээд замаас цус алдсан эсвэл цооролт үүсч байсан түүхтэй бол

-          Элэг эсвэл  бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол 

-          Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай хүнд (NYHA ангиллаар үйл ажиллагааны IV шат)

-          Жирэмсний сүүлийн гурван сард

-          Цусархаг диатезтай өвчтөнд

 

Онцгой анхааруулга

Дараах өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ:

-          Системийн улаан чонон яр ба холбогч эдийн хавсарсан эмгэгтэй хүмүүст хэрэглэвэл асептик менингит үүсгэх эрсдэл ихэсгэнэ.

-          Ходоод гэдэсний замын өвчин, ялангуяа гэдэсний архаг үрэвсэлт эмгэг (өвөрмөц бус шархлаат колит, Кроны өвчин)- эдгээр өвчнийг сэдрээж, хүндрүүлж болзошгүй.

-          Артерийн даралт ихдэлттэй, зүрхний дутагдалд орж байсан өгүүлэмжтэй хүмүүст эмчилгээг эхлэхдээ анхаарах нь зүйтэй;

 

-          Бөөр муутай хүмүүст хэрэглэхэд, бөөрний үйл ажиллагаа цочмогоор алдагдсантай холбоотойгоор  бие махбодод шингэн хуримтлагдаж,  хавагнах, артерийн даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааны дутагдал үүсч болзошгүй.

-          Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүс

-          Цусны бүлэгнэлтийн  алдагдалтай бол  (ибупрофен цус алдах хугацааг уртасгана).

 

Бэлдмэлийг үр дүн үзүүлэх хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаанд  хэрэглэх нь гаж нөлөө үүсгэх эрсдлийг багасгана (цусны эргэлтийн тогтолцоонд,  тархины цусны эргэлт, хоол боловсруулах тогтолцоонд  нөлөөлөх нөлөөллийг дор бичсэнийг харна уу).

 

Өндөр настай өвчтөнд СБҮЭБ хэрэглэсний дараа гаж нөлөө үүсэх давтамж өндөр байх бөгөөд  ялангуяа  нас баралтад хүргэж мэдэх  ходоод гэдэснээс цус алдах,  цооролт үүсэх эрсдэл нэмэгдэнэ. 

Бронхын багтрааны сэдрэл, эсвэл дагалдах өвчин, харшлын эмгэгтэй өвчтөнд бронхын агчил үүсгэж болно.

Ибупрофеныг, циклооксигеназа-2 саатуулагч бусад үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. 

Шингэн алдсан хүүхэд, өсвөр насныханд  энэ бэлдмэлийг хэрэглэвэл, бөөрний үйл ажиллагааны дутагдал үүсэх эрсдэл нэмэгддэг.

 

Цусны эргэлтийн систем болон тархины цусан хангамжид  үзүүлэх нөлөө

Эмнэл зүйн туршилтанд үндэслэн тогтоосноор  бол,   ибупрофеныг  хэрэглэснээр  ялангуяа өндөр тунгаар (өдөрт 2400 мг) хэрэглэвэл артерийн судсанд бүлэнт бөглөрөл үүсэх эрсдлийг (жишээ нь зүрхний булчингийн шигдээс, тархинд цус харвалт) бага зэрэг ихэсгэнэ. Гэвч тархвар  зүйн судалгааны дүнг харвал, ибупрофены  бага тунгийн хэрэглээ нь  (жишээ нь: өдөрт £1200мг) тромбоэмболи үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг  гэж  үзэх боломжгүй.

Эмийн эмчилгээнд дарагдахгүй байгаа артерийн даралт ихдэлттэй, зүрхний  цус зогсонгишлын дутагдалтай (NYHA II-III анги), зүрхний бах өвчтэй, захын артерийн эмгэгтэй эсвэл тархины судасны эмгэгтэй хүмүүст ибупрофен  эмчилгээг хийх эсэхийг  анхааралтай авч үзэх ба ялангуяа  өндөр тунгаар (өдөрт 2400 мг) хэрэглэхээс зайлсхийнэ.

Зүрх судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс (артерийн даралт ихдэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг) бүхий өвчтөнүүдэд,  ибупрофен эмчилгээг  урт хугацаагаар хийхийг, ялангуяа өндөр тунгаар (2400 мг/өдөр) эхлэхээс  болгоомжлох  хэрэгтэй.

 

Ходоод гэдэсний замд үзүүлэх нөлөө

Ходоод гэдэсний  замд  шархлаа үүсэх,  улмаар   үхэлд хүргэж болохуйцаар  цус алдах  эсвэл  ходоод гэдэс цоорох хүндрэл  СБҮЭ  бэлдмэлийг хэрэглэж байгаа хүмүүст   эмчилгээний аль ч үед  тохиолдож  байсан бөгөөд эдгээр хүндрэлүүд   хоол боловсруулах замын хүнд өвчтэй  (бүдүүн гэдэсний өвөрмөц бус үрэвсэл,   Кроны өвчин г.м) байсан болон огт эрүүл  хүмүүст,  заримдаа   урьдчилан  мэдэгдэх шинж тэмдэггүйгээр  гэнэт үүсдэг байна.

Ходоод гэдэсний замаас цус алдах,  шархлаа үүсч цоорох  эрсдэл    ялангуяа  урьд нь ходоодны  шархлаа  өвчнөөр  өвдөж  байсан,  тэр нь  цус алдалт ба  цооролтоор хүндэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс, мөн өндөр настанд  илүү их байдаг. Тиймээс  эдгээр хүмүүст  эмчилгээг  аль  болох  бага  тунгаар  хийхийг  хичээх хэрэгтэй. Урьд нь ходоод гэдэсний ямар нэгэн хордлого, хямрал  үүсч байсан өгүүлэмжтэй хүмүүс,  (ялангуяа шархлаа үүсч, цус алдаж, ходоод  гэдэс цоорч байсан бол) энэ тухайгаа эмчилгээ эхлэхээс өмнө  эмчдээ заавал мэдээлсэн байх хэрэгтэй. Энэ заавар өндөр настанд илүүтэй хамаарна.

Кортикостероидууд, варфарин зэрэг цус шингэрүүлэгч эмүүд, серотониныг буцааж  татан авахыг сонгомолоор дарангуйлагч бэлдмэлүүд эсвэл ацетилсалицилын хүчил гэх мэт  антиагрегантууд   зэрэг ходоод  гэдэснээс  цус алдуулах  эрсдлийг нэмэгдүүлэх тул шархлаа үүсгэх эрсдлийг ихэсгэгч эмүүдийг хэрэглэж байгаа өвчтөнд  энэ бэлдмэлийг нэмж өгөхөөр бол онцгой анхаарах хэрэгтэй.   

Ибупрофен хэрэглэж байх  үед  өвчтөнд ходоод гэдэсний замаас цус алдах  зэрэг ямар нэг шинж  илэрвэл эмчилгээг даруй зогсооно.

 

Арьсны урвал

СБҮЭБ хэрэглэсэнтэй холбоотойгоор,  хүнд хэлбэрийн арьсны урвал болох   цэврүүт дерматит,  Стивенс-Джонсоны хам шинж,  арьсны хучуур  эдийн  хордлогот үхжил үүсч нас барах хүртэл хүндэрч байсан тохиолдол   маш ховор боловч  бүртгэгдсэн.  Эдгээр хүнд хэлбэрийн урвал үүсэх эрсдэл ялангуяа  эмчилгээг  эхлэх үед хамгийн их байдаг бөгөөд ихэнхдээ эмчилгээний эхний  сард илэрдэг.  Хэрэв дээрх шинжүүд илэрвэл,  шинж тэмдэг (арьсны тууралт, амны хөндийн салст цочрох, хэт мэдрэгшлийн бусад шинж тэмдэгүүд) илэрсэн даруйд ибупрофены хэрэглээг зогсооно.   Онцгой  ховор тохиолдолд  салхин цэцэгтэй өвчтөнд  арьс, зөөлөн эдийн халдварын  ноцтой хүндрэл үүсч байсан бөгөөд   салхин цэцгийн  халдварт  СБҮЭБ  нөлөө үзүүлсэн  болохыг үгүйсгэх аргагүй. Иймд  салхин цэцэг  өвчтэй хүнд ибупрофеныг хэрэглэхээс зайлсхийнэ.

Үүний зэрэгцээ төрөл бүрийн өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь бөөр гэмтэх, улмаар  бөөрний дутагдал үүсэх эрсдлийг үүсгэдэг (өвдөлт намдаах эмийн хамааралт нефропати).

Энэ эрсдэл биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэх үед биеэс давс ба шингэн  их хэмжээгээр алдсантай   холбоотойгоор ихсэж  болзошгүй тул ийм хөдөлмөр эрхлэгчид өвдөлт намдаах  төрөл бүрийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Бусад СБҮЭБ-н адил ибупрофен халдварын шинж тэмдгийг бүдэгрүүлж болно.

Ибупрофены хэрэглээний  улмаас  хордлогот амблиопи үүсч байсан ганц нэг тохиолдол бүртгэгдсэн  тул нүдний талаас ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдвэл нүдний эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Маш ховор тохиолдолд  хүнд явцтай, хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан (жишээ нь  анафилаксийн шок). Эмийн хэрэглээний хэт мэдрэгшлийн шинж тэмдэг илэрмэгц  эмчилгээг  даруй  зогсоох  ба эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн ажилтнууд шинж тэмдгүүдээс хамааран зохих эмчилгээ хийх болно.

Бэлдмэлд  мальтитол агуулагдах  тул удамшлын  ховор тохиолдох өвчин болох фруктоз үл тэвчилтэй өвчтөнд хэрэглэхгүй. 

 

Жирэмсэн эхийн  хэрэглээ

Зайлшгүй  хэрэглэх шаардлага гараагүй бол жирэмсний эхний 6 сард ибупрофен хэрэглэхгүй.  Жирэмслэхээр  төлөвлөсөн  эсвэл бага сартай  жирэмсэн эмэгтэйчүүд  энэ  бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал,  аль болох хамгийн бага тунгаар,  аль болох богино хугацаанд хэрэглэнэ.

Жирэмсний  сүүлийн  гурван сард ибупрофен хэрэглэхийг  хориглоно.

 

Хөхүүл  эхийн хэрэглээ

Ибупрофен ба түүний метаболитууд  хөхүүл эхийн  сүүгээр багахан хэмжээгээр (хэрэглэсэн тунгийн 0,0008%) ялгарна.  Нярайд энэ эм  хортой  нөлөөлсөн талаар өнөөг хүртэл  ямар нэгэн мэдээлэл байхгүй тул өвдөлт, халуун бууруулах  зорилгоор ибупрофеныг бага тунгаар богино хугацаанд хэрэглэхдээ хүүхдийг хөхнөөс  гаргах шаардлагагүй.

Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх 

Циклооксигеназаг (простагландины нийлэгжилт) саатуулдаг эмүүд  өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг нь  нотлогдсон. Энэ нь  түр зуурын чанартай бөгөөд эмчилгээний төгсгөлд  аяндаа арилна.

 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Хэрэв зөвлөсний дагуу богино хугацаанд эмийг хэрэглэвэл жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.

 

Бусад эмүүдтэй харилцан үйлчлэлцэх

Ибупрофеныг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй:

-          Ацетилсалицилын хүчил

-          Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл, циклооксигеназа-2 (ЦОГ-2) сонгомолоор дарангуйлагчид 

Ибупрофеныг хамт болгоомжтой хэрэглэнэ:

-          кортикостероидууд

-          шээс хөөх, даралт бууруулах бэлдмэлүүд

-          тромбозын эсрэг, антиагрегантууд

-          лити

-          метотрексат

-          фенитоин

-          зидовудин

-          ритонавир

-          циклоспорин

-          такролимус

-          сонгомолоор серотонины буцаан татан авалтыг  саатуулагч

-          мифепристон

-          хинолоны бүлгийн антибиотик

-          зүрхний гликозид

-          аминогликозидууд

-          пробенецид, cульфинпиразон

-          холестирамин

-          ууж хэрэглэх гипогликеми үүсгэх бэлдмэл

-          вориконазол, флуконазол.

 

Тун, хэрэглэх арга

Хэрэглэх арга

Ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө шилийг сэгсэрнэ.

Тунг,   тугнагч соруул ашиглан  нарийвчлан тохируулж хэрэглэнэ.

Хэрэв эмч зөвлөсөн  бол 6 сар хүртэлх насны хүүхдэд эмчийн зааврын дагуу  хэрэглэж болно.  Гэхдээ  3-5 сартай хүүхдэд эм хэрэглэсний дараах 24 цагт шинж тэмдэг хэвээр байх буюу ихсэх шинж ажиглагдвал  эмчид мэдэгдэнэ. Харин 6 сараас 12 насны хүүхдэд эм хэрэглээний 3 хоногт шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандана.

Яаралтай эмчилгээнд зориулагдсан бэлдмэл. Заагдсан тунг хэтрүүлэн хэрэглэхгүй. Гаж нөлөөний илрэлийг багасгахын тул үр дүн үзүүлэх хамгийн бага тунгаар богино хугацаанд шинж тэмдэгийг ажиглан хэрэглэнэ. Онгойлгосон бэлдмэлийг 6 сарын дотор хэрэглэнэ.

Тугнагч соруул  хэрэглэх заавар

1. Флаконыг нээнэ (таглааг доош дараад цагийн зүүний эсрэг эргүүлнэ).

2. Тугнагчийг флаконы аманд суулгана.

3. Флаконыг сайтар сэгсэрнэ.

4. Тугнагчийг дүүргэхийн тулд флаконыг доош харуулж  бүлүүрийг болгоомжтойгоор  соруулж хөвмөлийг  шаардлагатай  хэмжээнд хүртэл дүүргэнэ. 

5. Флаконыг эргүүлж анхны байрлалд оруулна.

6. Соруулыг сугалж аваад,  соруулын  амсрыг хүүхдийн аманд хийн  бүлүүрийг аажим зөөлөн шахна.  

7. Хэрэглэсний дараа флаконыг сайтар таглан, соруулыг угааж хатаана.  

 

Тугналт

Ибупрофены хэрэглэх тунг өвчтөний биеийн жин, насанд тохируулна. Ибупрофены нэг удаагийн тун  биеийн кг жин тутамд 7-10 мг, хоногийн  дээд тун 20-30 мг байна

3 - 6 сартай хөхүүл хүүхдэд  (5-7,6 кг жинтэй): өдөрт 2,5 мл тунгаар 3 удаа (хоногт 150 мг ибупрофен).

6 - 12 сартай хөхүүл хүүхдэд (7,7-9 кг жинтэй): өдөрт  2,5 мл тунгаар  3 - 4 удаа (хоногт 150-200 мг ибупрофен).

1 - 3 настай хүүхдэд (10-15 кг): өдөрт 5 мл тунгаар 3 удаа (хоногт 300 мг ибупрофен).

4 - 6 нас (16-20 кг): 7,5мл тунгаар 3 удаа (хоногт 450 мг ибупрофен).

7 - 9 нас (21-29 кг): 10мл тунгаар өдөрт 3 удаа (хоногт 600 мг ибупрофен).

10 - 12 нас (30-40 кг): 15мл тунгаар өдөрт 3 удаа (хоногт 900 мг ибупрофен).

Тунг 6-8 цагийн зайтай уух ба хамгийн багадаа 4 цагийн зайтай уух ёстой.

 

Гаж нөлөө

Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэдэг ч эмчлүүлэгч  бүрт үүсэхгүй.

Ибупрофен ерөнхийдөө  зохимж сайтай. Ибупрофенийг богино хугацаанд жоргүйгээр авч  хэрэглэхэд үүссэн гаж нөлөөг доор тэмдэглэв.  Гаж нөлөөг илрэлийн давтамжаар харуулав.

Цөөн (100 өвчтөнд 1):

-              диспепси, гэдэс өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, шулуун гэдэсний төгсгөл хэсэг цочрох

-              толгой өвдөх

-              олон төрлийн тууралт

-              загатнаа, чонон хөрвөс.

Ховор (1000 өвчтөнд 1):

-              суулгах, гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах, бөөлжих

-              толгой эргэх, нойргүйдэх, сэтгэл хөдлөх, ядрах.

Маш ховор (10 000 өвчтөнд 1):

-              асептик менингитийн шинж тэмдэг: дагзны булчин хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, орчны баримжаа алдагдах аутоиммуны өвчтэй өвчтөнүүдэд ажиглагдсан: системийн  чонон яр, холбогч эдийн холимог өвчин г.м.

-              цусны морфологийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт (анеми – цус багатай, лейкопени – лейкоцитын агууламж буурсан, тромбоцитопени – тромбоцитын агууламж буурсан, панцитопени – гематологийн өөрчлөлт, цусны бүх төрлийн элементүүдийн дутагдал  үүснэ: эритроцит, лейкоцит, тромбоцит; агранулоцит – гранулоцитын агууламж буурсан).  Эхний шинж тэмдэг халууралт, хоолой өвдөх, амны хөндийн салстын өнгөц шархлаа, ханиад хүрсэн мэт шинж,  ядарч сульдах, хамраас цус гарах, арьсанд хөх толбо үүсэх, цэгчилсэн тууралт гарах

-              хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал, нүүр, хэл, хоолой хавагнах; амьсгал боогдох; зүрхний цохилт түргэсэх, артерийн даралт унах (анафилакси, судас мэдрэлийн хаван, шок)

-              бронхын багтраа, багтраа сэдрэх, бронхын агчил, амьсгал боогдох, исгэрч хяхтнасан амьсгал үүсэх

-              мэдрэл сэтгэцийн хямрал

-              хараа алдагдах

-              чих шуугих, толгой эргэх

-              хавагнах, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал (СБҮЭБ хэрэглээтэй холбоотой)

-              ходоод, дээрх гэдэсний шархлаат эмгэг, цооролт, ходоод гэдэсний замаас цус алдах,  цусаар бөөлжих, цустай баах (ялангуяа өндөр настанд энэ хүндрэл нас баралтад хүргэж болзошгүй); амны хөндийн салст цочрох,  шархлаат стоматит, гастрит үүсэх,

-              шархлаат колит ба Кроны өвчний сэдрэл

-              ибупрофены удаан хугацааны хэрэглээний улмаас элэгний үйл ажиллагаа муудах; гепатит, шарлалт  үүсэх

-              арьсны хүнд хэлбэрийн урвал Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрт улайралт, эпидермийн хоруу үхжил (амны салст, хоолой, хамар, бэлэг эрхтэн, коньюктивит орчимд цэврүүт туууралт гарах). Арьсны урвалын эхний шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоон, эмчилгээний зохих арга хэмжээ авна.

-              Бөөрний хурц дутагдал үүсэх: ибупрофеныг  (ялангуяа удаан хугацаагаар) хэрэглэсний дараа бөөрний  хөхлөгөнцрүүд үхэжсэнээс, ийлдсэнд агуулагдах мочевины хэмжээ ихсэн, шээсээр цус ба сийвэнгийн уургаа алдаж, хавагнан бөөрний  завсрын  эдийн үрэвсэл эсвэл нефротик хам шинж, улмаар бөөрний үйл ажиллагааны дутагдал үүсч болзошгүй

-              Лабораторын шинжилгээнд гематокрит ба гемоглобины хэмжээ буурах.

Давтамж тодорхойгүй (давтамжийг тооцох боломжгүй):

-              DRESS-хам шинж гэж нэрлэгддэг арьсны ноцтой урвал үүсч болзошгүй. DRESS-хам шинж нь: арьсны тууралт, халууралт, тунгалагийн зангилааны томрол эсвэл эозинофилын түвшин ихсэх (лейкоцитын дэд зүйл) зэргээр илэрдэг.

 

Ганц нэг тохиолдолд, сэтгэл гутрал ба сэтгэлзүйн эмгэгүүд илэрч болзошгүй.

 

Тун хэтрэлт

Ибуфен®     бэлдмэлийг ялангуяа хүүхдэд,  санамсаргүйгээр  заагдсан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчид яаралтай мэдэгдэн ойрын эмнэлэгт хүргэн эрүүл мэндийн болзошгүй аюул заналхийллийн талаар зөвлөгөө авах, энэ тохиолдолд хийх ёстой үйл ажиллагааны талаархи зөвлөмжийг авна.

Өвчтөнд голдуу:  

-              Дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх ба хааяа  суулгах шинж илэрдэг;

-              Чих шуугих, харааны  чадвар алдагдах, толгой өвдөх, ходоод гэдэсний замаас цус алдах.

Хүнд хэлбэрийн хордлого нь төв мэдрэлийн системд нөлөөлснөөр 

-              Толгой эргэх, амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал боогдох мэдрэмж төрөх;

-              Ганц нэг  тохиолдолд сэтгэц хөөрөлд орох, баримжаа алдагдах,   комын байдалд орох зэрэг мэдрэл сэтгэцийн  эмгэг  өөрчлөлт илэрнэ.

Удаан хугацаагаар хэрэглэх үед:

-              артерийн даралт буурах, цусан дахь  калийн хэмжээ ихсэх

-              бодисын солилцооны хэт хүчилшилтийн шинж тэмдэг: дотор муухайрах, огиулах,  хэвлийгээр өвдөх, бөөлжих (цусны хольцтой байж болно), толгой өвдөх, чих шуугих,  орчны  баримжаа алдагдах  ба нистагм үүснэ.

-              Өндөр тунгаар хэрэглэсний дараа нойрмоглох,  цээжээр өвдөх,  зүрх дэлсэх, ухаан балартах, унаж татах (голдуу хүүхдэд),  бие сулрах, толгой эргэх,  цустай шээх, даарч хөрөх, амьсгал эмгэг байдлаар өөрчлөгдөх

-              протромбины хугацаа ихсэнэ/INR/

-              бөөрний цочмог дутагдал үүсэх, элэг гэмтэх

-              бронхын багтраатай өвчтөнд шинж тэмдэгийн сэдрэл үүсэх

-              ховор тохиолдолд таталт өгөх

 

Дээрх тохиолдлуудад шинж тэмдэгийн болон амин эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих  зэрэг  зохих арга хэмжээ авна.

 

Хадгалах нөхцөл

Өөрийн  нь саванд 25°C ихгүй хэмд хадгална.  

Хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

Савлалт

Полиэтилен таглаатай, "онгойлгоогүйг илтгэх  хамгаалалтын  бөгж" -өөр битүүмжилсэн, хүүхдээс хамгаалах  тусгай  механизмтай  хуванцар саванд  100 мл хэмжээтэй бэлдмэл дүүргэн хийсэн.  

Савлалт бүрийг хэрэглэх заавар, тугнагч соруулын хамт хайрцагт савласан.  

Хүчинтэй хугацаа

2 жил.

Нэгэнт онгойлгосон флаконт  бэлдмэлийг 6 сар хадгална.

Савлагаан дээр заагдсан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

АО «Химфарм», Казахстан

 

Үйлдвэрлэгч

Польш улс.

Медана Фарма ХК

98-200 Серадз

В. Локетка 10-р гудамж

800x600 Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4