
Хэрэглэх заавар
БЕТОС 0.05 % КРЕМ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: БЕТОС 0.05 % КРЕМ ЭМ
Эмийн хэлбэр: Гадуур хэрэглэхэд зориулсан тосон эмийн хэлбэр
Эмийн найрлага, тун хэмжээ: 1 г крем эмэнд 0.64 мг бетаметазоны дипропионат буюу 0.5 мг бетаметазон агуулагдана.
Эм судлалын үйлдэл: Бетаметазон нь хэсэг газарт түрхэж хэрэглэх глюкокортикоид эм бөгөөд үрэвсэл намдаах, хэсэг газрын урвалыг намдаах, харшлын гаралтай загатнаа хаванг бууруулах үйлдэлтэй.
Бетаметазоныг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсны гадаргуугаар маш хурдан нэвчиж, үрэвслийн голомтонд байгаа медиаторууд болон лизосомын ферментийн чөлөөлөгдөх, лейкоцитийн хуримтлалыг зогсоох, фагацитозыг дарангуйлах, судасны эдийн нэвчимхий чанарыг бууруулах замаар үрэвслийн эсрэг хаван бууруулах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Бетос 0.05 % крем эмийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Харшлын гаралтай загатнаа
- Экзем
- Энгийн, цочмог болон хажирст дерматит
- Нейродермит
Хэрэглэх арга ба тун: Арьсны гэмтэлтэй хэсэгт хоногт 2 удаа /өглөө, орой/ нимгэн үеэр түрхэнэ. Эмчилгээг 2-4 долоо хоног хүртэл үргэлжлүүлнэ. Хүнд хэлбэрийн харшлын үед эмчийн тусгай зааврын дагуу хоногт 2-оос дээш удаа түрхэж болно.
Гаж нөлөө: Бэлдмэлийг түрхсэн хэсэг улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.
Хориглох заалт: Бетаметазонд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Салхин цэцэг, энгийн герпес, нээлттэй шарх, розацеа, батга, арьсны хорт хавдар, мэнгэ, сэвх, арьсны дархлалын урвал суларсан үед хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эх болон 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга: Чихрийн шижин, сүрьеэ, нүдний даралттай хүмүүс кремийг удаан хугацаагаар их талбайд түрхэж хэрэглэх тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээг хийнэ.
Хадгалах нөхцөл: Бетос 0.05 % крем эмийг хуурай, хэвийн нөхцөлд +250С-аас дээшгүй температурт, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлалт: Бетос 0.05% крем эмийг 10 г, 20 г-аар гэрлээс хамгаалсан тубэнд савлаж, зориулалтын цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгч: Монос фарм ХХК
Үйлдвэрлэгчийн хаяг:
Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.
Утас: 1800-1883, 77173117
E-mail: pharma@monos.mn, web: www.monos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт хүлээн авах утас: 94041883







































































