
Хэрэглэх заавар
- Бидисептол (Bidiseptol)
Бүрээс/бүрхүүлтэй шахмал
Найрлага:
1 шахмалд:
Сульфаметоксазол 400мг
Триметоприм 80мг тус тус агуулагдана.
Эмийн хэлбэр, савлалт:
20 шахмал бүхий 1 блистерийг цаасан хайрцагт хийж гаргана.
Хэрэглэх заалт:
Шээсний замын (дээд ба доод) халдварын эмчилгээнд: Цочмог халдвар. Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл, шээсийг ариун болгосны дараа архаг болон дахилтат явцтай халдвараас удаан хугацаагаар сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Амьсгалын замын халдвар: дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гуурсан хоолойн цочмог ба архаг явцтай үрэвсэл, уушгины хатгаа, пневмоцист уушгины үрэвсэл.
Бидисептолыг түүнчлэн шүд болон перидонталь халдвар, гэдэсний эмгэг төрүүлэгч E.coli-р үүсгэгдсэн ходоод ба гэдэсний хавсарсан үрэвсэл, in vitro мэдрэг өвчтөний менингит, токсоплазмоз зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
6-12 настай хүүхдийн стандарт тун: Биеийн кг жинд нь шахмалын 1/10-р тооцож хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхэд: 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
Хүнд явцтай халдварын үед 3 шахмалаар хэрэглэнэ.
Бэлдмэлийг 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Хориглох заалт:
Сульфаниламид, триметоприм, котримоксазол зэрэг бэлдмэлд харшлын өгүүлэмжтэй хүмүүс. Элэгний паренхими эдийн хүнд явцтай гэмтэлтэй өвчтөн. Хүнд явцтай цусны эмгэгтэй өвчтөн. Неонаталь үед байгаа гүйцэт болон дутуу төрсөн нярай.
Болгоомжлол:
Бидисептолыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед цусны дүрст элементийн тоог сар бүр хянана. Учир нь фолатын дутагдлын улмаас цусны лабораторийн үзүүлэлт шинж тэмдэггүйгээр өөрчлөгдөж болно. Уг өөрчлөлт нь бактерийн эсрэг идэвхэд нь нөлөөлөхгүйгээр фолийн хүчил (3-6мг/хоног) хэрэглэснээр эргэж хэвийн болно.
Гаж нөлөө:
Бидисептол нь сульфаметоксазол болон триметоприм агуулдаг учир илрэх гаж нөлөөний давтамж болон илрэл нь найрлага дахь бүрэлдэхүүн тус бүртэй холбоотой байж болно.
Бөөлжилттэй болон бөөлжилтгүй дотор муухайрах, арьсны тууралт, суулгалт, хэлний үрэвсэл зэрэг гаж нөлөө илэрсэн талаар тэмдэглэгдсэн. Хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл, мэдрэг бус бичил биетний өсөлт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
Эмийн харилцан үйлчлэл:
Хумхаа өвчнөөс сэргийлэх зорилгоор пириметаминыг долоо хоногт 25мг-с их тунгаар бидисептолтой хамт хэрэглэвэл мегалобласт цус багадалт үүсэж болно.
Хадгалалт:
Хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.





































































































































































































































































































