
Хэрэглэх заавар
ЦАЙРЫН ИСЛИЙН ТОСОН ТҮРХЭЦ
Эмийн худалдааны нэр: ЦАЙРЫН ИСЛИЙН 10% ТОСОН ТҮРХЭЦ
Эмийн хэлбэр: Тосон түрхэц
Эмийн ерөнхий шинж: Цагаан буюу цайвар шаргал өнгөтэй тосон түрхэц
Монгол улсын эмийн бүртгэлийн дугаар: L20160413DO05470
ATC код: DO2AB
Найрлага: Үйлчлэгч бодис: Цайрын исэл 1.5 г
Тосон суурь: Вазелин, Парафин
Фармакологийн бүлэг: Арьс хамгаалах эмийн бүлэг
Эм судлалын үйлдэл:
- Аргаах
- Хатаах
- Арьсыг туяанаас хамгаалах нөлөөтэй.
Хэрэглэх арга: Тосон түрхцийг арьсны зохих хэсэгт түрхэж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Энэхүү тосон түрхцийг хэрэглэсний улмаас гаж нөлөө илэрсэн тухай одоогоор мэдээлэгдээгүй байна.
Хориглох заалт: Тосон түрхцийн найрлаганд буй аль нэгэн бодис хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: 4-12С хэмд, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт: 15 г
Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил.







































































