Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Форенд Плас Д
Худалдааны нэр
Англи
Алендронын хүчил + Холекальциферол
Үйлдвэрлэгч
Daewon Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
91.37мг + 53.33мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ФОРЕНД ПЛАС Д шахмал

Алендронат натри тригидрат / Холекальциферол баяжуулсан нунтаг

 

НАЙРЛАГА

Шахмал бүрт

Алендронат натри тригидрат (алендроны хүчил 70мг тэнцэхүйц) 91.37мг

Холекальциферол баяжуулсан нунтаг (Витамин Д3 5600 ОУН) 53.33мг

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд

Ясны сийрэгжилттэй хүнд ясны жин нэмэгдүүлэх эмчилгээнд хэрэглэнэ.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд

Долоо хоногт нэг удаа 70мг алендронат / 2800 ОУН витамин Д3 эсвэл 70 мг алендронат / 5600 ОУН витамин Д3 нэг ширхэг шахмалыг ууна. Ясны сийрэгжилттэй эмэгтэйд тохирсон тун нь Алендра Д (70 мг алендронат / 5600 ОУН витамин Д3) долоо хоногт нэг удаа ууна.

Ясны сийрэгжилттэй хүнд ясны жин нэмэгдүүлэх эмчилгээнд

Долоо хоногт нэг удаа 70мг алендронат / 2800 ОУН витамин Д3 эсвэл 70 мг алендронат / 5600 ОУН витамин Д3 нэг ширхэг шахмалыг ууна. Ясны сийрэгжилттэй эрэгтэйд тохирсон тун нь Алендра Д (70 мг алендронат / 5600 ОУН витамин Д3) долоо хоногт нэг удаа ууна.

Дараах өвчтөний хэрэглээнд тавигдах анхаарал:

Алендра Д бэлдмэлийг хоолноос цаг хагасын өмнө зөвхөн цэвэр усаар даруулж ууна. Бусад ундаанууд (эрдэсжүүлсэн ус), хоол хүнс, эм бэлдмэлүүд нь алендронатын шимэгдэлтийг бууруулж болно. Алендра Д-г хоол, ус, ундаа(цэвэр уснаас бусад)-г хэрэглэсний дараа 30 минутаас бага хугацааны өмнө эсвэл зэрэг хэрэглэснээр алендронатын шимэгдэлтийг бууруулж, үйлдлийн идэвхийг багасгана.

Алендра Д бэлдмэлийг ходоодонд хүрэхийг хөнгөвчлөх, улаан хоолойг цочроохоос сэргийлж бүтэн аяга усаар даруулж ууна (170-230мл). Өвчтөн хоол идсэний дараа дор хаяж 30 минутын хугацаанд хэвтэж болохгүй. Алендра Д-г унтахын өмнө болон хэвтээ үед хэрэглэхгүй. Эдгээр зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас улаан хоолойд үүсэх сөрөг эрсдлийг нэмэгдүүлнэ.

Кальци, Витамин Д хэрэглээний нэмэлт зөвлөгөө

Хэрэв хоолны дэглэм хангалтгүй бол нэмэлт кальци авах ёстой. Витамин Д дутагдал үүсэх эрсдэл ихэссэн өвчтөнд (70-с дээш насныхан, хөхүүл үе, архаг өвчлөл) витамин Д нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй. Ходоод гэдэсний эмгэг ажиглагдсан өвчтөнүүдэд витамин Д нэмэлт бэлдмэлийг хэрэглэх ба 25-гидроксивитамин Д-ийн хэмжилтийг хийх шаардлагатай байдаг.

Витамин Д зөвшөөрөгдөх тун хоногт 400-800 ОУН. Алендра Д 70мг / 2800 ОУН, 70мг / 5600 ОУН тус тус долоо хоногт нэг удаагийн хэрэглээ нь Витамин Д дангаар хоногийн 400, 800 ОУН тунг хангах юм.

Тунгийн хэрэглээг мартсан бол

Хэрэв долоо хоногт Алендра Д нэг удаагийн хэрэглээг мартсан бол дараа өдрийн өглөө нэг ширхэгийг ууна. Шахмалыг давхарлан хэрэглэхгүй ба цааш долоо хоногт 1 ширхэгээр энгийн дэглэмээр үргэлжлүүлнэ.

 

АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ходоод гэдэсний дээд замд илрэх гаж нөлөө

Алендра Д, бусад ууж хэрэглэх бисфосфонат төст бэлдмэлүүд ходоод гэдэсний дээд замын хэсэг газарт салст цочроох нөлөөтэй. Хоол боловсруулах замын дээд хэсэгт цочмог үрэвсэл, суурь өвчний хүндрэл үүсэхээс шалтгаалан Алендра Д-г өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ (ялангуяа Барретсын эзофагус, горойх, улаан хоолойн бусад эмгэгүүд, гастрит, дээрх гэдэсний үрэвсэл, шархлаа).

Бисфосфонат ялангуяа Алендра Д эмчилгээнд хэрэглэх явцад улаан хоолойд илрэх гаж нөлөө ялангуяа улаан хоолойн үрэвсэл, улаан хоолойн улайлт, улаан хоолойд цооролт үүссэний улмаас цус гоожих шинжүүд үүссэн талаар тэмдэглэгдсэн. Зарим тохиолдолд хүнд хэлбэрийн, эмнэлэгт хэвтэх шаардлагатай тохиолдол илэрнэ. Тиймээс эмч нар улаан хоолойд гаж нөлөөний шинж тэмдэг илрэхэд анхаарал тавьж өвчтөний эмчилгээг зогсоох ба горойх, одинофаги, өвчүүний араар өвдөх шинж үүсвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Алендра Д болон бисфосфонатуудыг уусны дараа хэвтдэг өвчтөнүүдэд улаан хоолойн хүнд хэлбэрийн гаж нөлөөний эрсдэл илүү илрэх тул Алендра Д, ууж хэрэглэх бисфосфонатуудыг бүтэн аяга усаар даруулах (170-230мл) / эсвэл улаан хоолойн цочролын шинж тэмдгийг арилгасны дараа бисфосфонатуудыг үргэлжлүүлэн хэрэглэж болно. Тиймээс өвчтөнд бүрэн тунг зааврын дагуу өгч, ойлгуулах шаардлагатай бөгөөд сэтгэцийн бэрхшээлийн улмаас тунг хэрэглэх зааврыг дагаж мөрддөггүй өвчтөнүүдэд Алендра Д эмчилгээг зохих хяналтан дор хийнэ.

Эмнэл зүйн дараах тохиолдолд бисфосфонатын хэрэглээт ходоодны үрэвсэл, дээрх гэдэсний шархлаа байх хэдий ч эмнэл зүйн туршилтанд хүнд хэлбэрийн эрсдэл ихсээгүй.

Эрдсийн солилцоо

Алендронат натри

Алендра Д эмчилгээг эхлүүлэхийн өмнө гипокальциемиг эмчлэх шаардлагатай. Эрдсийн солилцооны бусад эмгэгүүдийг (Витамин Д дутагдал) эмчлэх нь зүйтэй. Энэ төрлийн өвчтөнд Алендра Д эмчилгээний үед сийвэн дэх кальци, гипокальцемийг хянаж байх ёстой. Алендронатын нөлөөгөөр ясны эрдэс ихсэн, шинж тэмдгийн бус сийвэнгийн кальци, фосфат буурч болно.

Холекальциферол

Алендра Д-г дангаар витамин Д дутагдалын эмчилгээнд хэрэглэхгүй (25-гидрокси Витамин Д түвшин 9 нг/мл-с бага). Витамин Д дутагдалтай өвчтөнд Д витаминыг өндөр тунгаар хэрэглэнэ.  Ходоод гэдэсний малабсорбци хам шинжтэй өвчтөнд витамин Д өндөр тунгаар хэрэглэвэл 25-гидроксивитамин Д хянах нь зүйтэй.

Витамин Д3 нэмэлт бэлдмэл нь гиперкальциеми, гиперальциури, 1.25-дигидроксовитамин (лейкеми, лимфома, саркоидоз) зохицуулга алдагдсан өвчтөний шинж тэмдэгийг улам доройтуулна.  Эдгээр өвчтөний шээс, сийвэнгийн кальцийг хянах шаардлагатай.

Араг ясны булчингийн өвдөлт

Худалдааны дараах туршлагаас ажиглахад ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эмчлэх бисфосфонатын(Алендонат) эмчилгээний явцад ясны сийрэгжилт, яс, үе мөч, булчингийн өвдөлтийгийн тохиолдол илэрсэн. Ихэвчлэн цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд илрэнэ. Эмийн эмчилгэний эхний хоногоос хэдэн сарын хооронд шинж тэмдэг илрэх хугацаа өөрчлөгдсөн. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг үүсвэл хэрэглээг зогсооно. Ихэнх өвчтөнд хэрэглээг зогсооход шинж тэмдэг арилдаг. Нэг төрлийн эм эсвэл өөр нэг бисфосфонатыг дахин эмчилгээнд хэрэглэхэд шинж тэмдэг дахиж байсан.

Алендронат натри шахмалыг плацебо бүлэгтэй харьцуулсан эмнэл зүйн туршилтанд энэ төрлийн шинж тэмдэг үүсэлт плацебо болон алендронат хэрэглээт бүлэгтэй ижил байсан.

Эрүүний ясны үхжил

Эрүүний ясны үхжил (ONJ), ерөнхийдөө шүдний эмчилгээ, хэсэг газрын халдвар, бисфосфонат ялангуяа Алендра Д хэрэглээт өвчтөнд аяндаа үүсч болно. Эрүүний ясны үхжил үүсэх эрсдэлт хүчин зүйлд шүдний ажилбарууд (шүд авах, шүдний суулгац, ясны мэс ажилбар), хорт хавдарын оношлогоо түүний эмчилгээ (хими эмчилгээ, кортикостероидууд), амны ариун цэвэр муу сахих, бусад өвчлөл (перидонтол, шүдний эмгэгүүд, цус багадалт, цусны бүлэгнэлт алдагдах, халдварт өвчин, хиймэл шүд) нөлөөлнө. ONJ үүсэх эрсдэл нь бисфосфонатын эмчилгээний хугацаанаас хамаарч болно.

Шүдний ажилбарууд хийлгэх өвчтөний хувьд бисфосфонатын эмчилгээг зогсооснор ONJ үүсэх эрсдлийг багасгана. Эмнэлгийн эмч, шүдний эмч нарын клиник дүгнэлт нь өвчтөн бүрийн менежментийн төлөвлөгөөг хувь хүний / эрсдэлийн үнэлгээнд үндэслэн удирдамж болгоно.

Бисфосфонатын эмчилгээнд эрүүний ясны үхжил үүсвэл шүдний мэс заслын эмчээр эмчлүүлнэ. Эдгээр өвчтөнүүдэд шүдний мэс засал ONJ даамжралыг нэмэгдүүлж болно. Бисфосфонатын эмчилгээг зогсоох эсэх нь хувь хүний эрсдлийн үнэлгээнд тулгуурлана.

Субтрохантерик, дунд чөмөгний диафизын хугарал

Бисфосфонатын эмчилгээ хийлгэж буй өвчтөнд дунд чөмөгний бага энергит, бага гэмтлийн хугарал илэрсэн. Энэ хугарал нь дунд чөмөгний трохантерийн доод хэсгээс супрокондиларын дээд хэсэг хүртэл богино болон ташуу үүсдэг. Бисфосфонатын эмчилгээ хийлгээгүй өвчтөнд ч энэ хугарал үүсдэг тул шалтгаан тодорхойгүй байна.

Дунд чөмөгний хугарал нь тухайн хэсэгт шарх үүсгэлгүй эсвэл маш багаар л илэрдэг.  

Аль ч тохиолдол нь байж болох бөгөөд аарцгийн өвдөлт үүсч ихэвчлэн дунд чөмөгний өвдөлт долоо хоногоос хэдэн сарын дараа бүрэн хугарах тохиолдол гардаг. Хугаралын энэ хугацаа глюкокортикоид (преднизон) эмчилгээ хийлгэж буй өвчтөнд мөн ажиглагдсан.

Бисфосфонатын эмчилгээ хийлгэж буй өвчтөнд дунд чөмөгний өвдөлт үүсвэл хэвийн бус цууралт байх эсэхийг лавлан бүрэн хугарал үүссэн эсэхийг магадлах ёстой. Хэвийн бус хугаралтай өвчтөний шинж тэмдэг, шалтгааныг үнэлэх хэрэгтэй. Эрсдэл үр дүнгийн үнэлгээ хийн бисфосфонатын хэрэглээг зогсоох эсэхийг шийднэ.

Бөөрний дутагдал

Алендра Д бэлдмэлийг креатинины клиренс 35млмин-с бага өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй.

 

ГАЖ НӨЛӨӨ

Эмнэл зүйн туршилтанд

Эмнэл зүйн туршилтууд нь янз бүрийн нөхцөлд явагддаг учир эмийн эмнэлзүйн туршилтанд үзүүлэх сөрөг урвалууд нь бусад эмийн эмнэл зүйн туршилтуудтай шууд харьцуулах боломжгүй.

Алендронат натрийн шахмал:

Эмэгтэйд цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд Алендронат натри хоногт нэг удаа:

Эмэгтэйд цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд Алендронат натрийн аюулгүй хэрэглээний судалгаанд 44-84 насны 7453 эмэгтэй хамруулсан. Туршилт 1, туршилт 2-г гурван жилийн хугацаанд плацебо хяналтад, давхар нууцлалт, олон төвт ижил загвараар (АНУ, бусад оронд; n=994); Туршилт 3 нь хугарлын хөндлөнгийн оролцоот [FIT] 3 жилийн хугацаанд нугалмын хугаралын кохорт туршилт (n=2027); туршилт 4 хугарлын хөндлөнгийн оролцоот [FIT] 4 жилийн хугацаанд эмнэл зүйн хугарлын кохорт туршилт (n=4432) хийсэн. Нийт плацебо 3620 өвчтөн, Алендронат натри шахмал 3432 өвчтөнг хамруулсан. Эмнэлзүйн туршилтад ходоод гэдэсний өвчтэй өвчтөнүүд болон стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийг мөн хэрэглэсэн. Туршилт 1, туршилт 2-т бүх эмэгтэйчүүдэд кальцийн карбонат 500мг тунгаар авсан. Туршилт 3, туршилт 4-т бүх кальцийн хэрэглээ өдөрт 1000мг тунгаар бага эмэгтэйчүүдэд өдөрт 500мг кальци, 250 ОУН витамин Д хэрэглэнэ. Алендронат 10мг эмчилгээт болон 1, 2, 3, 4 туршилтанд нас баралт плацебо бүлэгт 1.8%, алендронат натрийн шахмалын бүлэгт 1.8% байсан. Плацебо бүлгийн хувьд ноцтой гаж нөлөөний тохиолдол 30.7%, алендронат натрийн шахмалын бүлэгт 30.9%-ийг эзэлж байна. Эмнэлзүйн гаж нөлөөний улмаас судалгааг зогсоосон өвчтөний эзлэх хувь плацебо бүлэгт 9.5%, алендронат натрийн бүлэгт 8.9% байна. Судлаачдын эдгээр судалгаануудаас гаж нөлөө алендронат натри болон плацебо бүлгийн өвчтөнүүдэд  1%-иас их, эсвэл үүнтэй тэнцүү илэрсэн гаж нөлөөг Хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1: Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээ хийлгэж буй эмэгтэй өвчтөний 1% болон түүнээс дээш хувьд илэрсэн илэрхий, үүссэн байж болох гаж нөлөөг харуулав.

 

АНУ / олон улсад хийгдсэн судалгаа

Хугаралын хөндлөнгийн туршилт

Алендронат натри шахмал*

Плацебо

Алендронат натри шахмал.†

Плацебо

%

%

%

%

(n=196)

(n=397)

(n=3236)

(n=3223)

Ходоод гэдэс

 

 

 

 

Ходоод өвдөх

6.6

4.8

1.5

1.5

Дотор муухайрах

3.6

4

1.1

1.5

Диспепси

3.6

3.5

1.1

1.2

Өтгөн хатах

3.1

1.8

0

0.2

Суулгах

3.1

1.8

0.6

0.3

Гэдэс дүүрэх

2.6

0.5

0.2

0.3

Хүчилших

2

4.3

1.1

0.9

Улаан хоолойн шархлаа

1.5

0

0.1

0.1

Огих

1

1.5

0.2

0.3

Горойх

1

0

0.1

0.1

Хэвлий цанхайх

1

0.8

0

0

Гастрит

0.5

1.3

0.6

0.7

Араг ясны булчин

 

 

 

 

Араг ясны булчин (яс, булчин, үе холбоос) өвдөх

 

4.1

 

2.5

 

0.4

 

0.3

Булчин татах

0

1

0.2

0.1

Мэдрэлийн систем/ сэтгэц

 

 

 

 

Толгой өвдөх

2.6

1.5

0.2

0.2

Толгой эргэх

0

1

0

0.1

Мэдрэхүй

 

 

 

 

Амтны мэдрэхүй алдагдах

0.5

1

0.1

0

* 10 мг/өдөр тунгаар 3 жил

† 5 мг/өдөр тунгаар 2 жил, 10мг/өдөр тунгаар 1 ба 2 жил хэрэглэхэд арьсны улайлт, тууралт гарсан.

Ходоод гэдэсний гаж нөлөө: ходоодны шархлаа, гастроэктоми хийлгэсэн өгүүлэмжтэй аспирин хэрэглээт нэг өвчтөнд алендронат натри (10мг/өдөр) хэрэглэснээр эмээс шалтгаалсан шархлааны анастомоз, хөнгөн хэлбэрийн цус алдалт илэрсэн. Аспирин, алендронат натри шахмалын хэрэглээг зогсоосноор өвчтөн эргэн хэвэндээ орсон. Туршилт 1, туршилт 2-н иргэдийн 49-54% ходоод гэдэсний суурь эмгэгтэй, 54-89% стероид бус үрэвслийн эсрэг эмүүд хэрэглэж байсан ба судалгааны зарим үед аспирин ууж байсан. Лабораторийн шинжилгээнд: давхар нууцлалт, олон төвт, хяналтад судалгаанп шинж тэмдэггүй, хөнгөн болон түр зуур сийвэн дэх кальци, фосфат бууралт алендронат натри хэрэглээт өвчтөнд ойролцоогоор 18%, 10%, плацебо бүлэгт 12%, 3% илэрч байсан. Гэхдээ эмчилгээний хоёр бүлэгт сийвэнгийн кальци 8.0 мг/дл (2.0 мМ), фосфат 2.0 мг/дл (0.65 мМ) хэмжээгээр буурсан.  

Алендронат натри шахмалыг долоо хоногт нэг удаа хэрэглэх

Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд Алендронат натри 70мг тунгаар долоо хоногт нэг удаа нэг жил, давхар нууцлалт, олон төвт судалгаанд алендронат натри долоо хоногт 70мг тунгаар нэг удаа, өдөрт 10мг тунгаар хэрэглэн харьцуулан судалсан. Алендронат натри 70мг тунгаар нэг удаа, өдөрт 10мг тунгаар хэрэглэхэд аюулгүй хэрэглээ, зөвшөөрөгдөх үзүүлэлтүүд ижил байсан. Судлаачдын эдгээр судалгаануудаас гаж нөлөө алендронат натри болон плацебо бүлгийн өвчтөнүүдэд  1%-иас их, эсвэл үүнтэй тэнцүү илэрсэн гаж нөлөөг Хүснэгт 2-д үзүүлэв.

Хүснэгт 2: Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээ хийлгэж буй эмэгтэй өвчтөний 1% болон түүнээс дээш хувьд илэрсэн илэрхий, үүссэн байж болох гаж нөлөөг харуулав.

 

Алендронат натри 70мг тунгаар долоо хоногт нэг удаа

Алендронат натри шахмал 10мг/өдөр

%

%

(n=519)

(n=370)

Ходоод гэдсэнд

 

 

Ходоод өвдөх

3.7

3

Диспепси

2.7

2.2

Хүчлийн ялгаралт ихсэх

1.9

2.4

Дотор муухайрах

1.9

2.4

Хэвлий хямрах

1

1.4

Өтгөн хатах

0.8

1.6

Ядрах

0.4

1.6

Гастрит

0.2

1.1

Ходоодны шархлаа

0

1.1

Араг ясны булчин

 

 

Араг ясны булчин (яс,

Булчин, үе мөч) өвдөх

 

2.9

 

3.2

Булчин агчих

0.2

1.1

Эстроген/ даавар орлуулах бэлдмэлийн хавсарсан эмчилгээ

Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд хэрэглэсэн хоёр судалгаанд (нэгээс хоёр жил үргэлжилсэн) (нийт n=853), алендронат натри 10мг тунгаар хоногт нэг шахмал, эстроген ± прогестин (n=354) эмчилгээ зохимж сайтай, аюулгүй байв.

Эрэгтэй ясны сийрэгжилтэнд

Эрэгтэйд плацебо хяналтад, давхар нууцлалт, олон төвт (хоёр жил алендронат натри 10мг шахмал, алендронат натри шахмал 70мг тунгаар нэг жил) судалгаанд эмнэл зүй гаж нөлөө илэрсний улмаас эмчилгээг зогсоолт алендронат натри 10мг шахмалд 2.7%, плацебо бүлэгт 10.5%, алендронат натри 70мг тунгийн хэрэглээнд 6.4%, плацебо хяналтын бүлэгт 8.6% байсан. Судлаачдын эдгээр судалгаануудаас гаж нөлөө алендронат натри болон плацебо бүлгийн өвчтөнүүдэд  1%-иас их, эсвэл үүнтэй тэнцүү илэрсэн гаж нөлөөг Хүснэгт 3-д үзүүлэв.  

 

Хүснэгт 3: Ясны сийрэгжилтийн эмчилгээ хийлгэж буй эрэгтэй өвчтөний 2% болон түүнээс дээш хувьд илэрсэн илэрхий, үүссэн байж болох гаж нөлөөг харуулав.

.

 

Алендронат натри, плацебо 10мг тунгаар долоо хоногт нэг удаа нэг жил

Алендронат натри, плацебо 70мг тунгаар долоо хоногт нэг удаа нэг жил

%

%

%

%

(n=146)

(n=95)

(n=109)

(n=58)

Ходоод гэдсэнд

 

 

 

 

Хүчилшил

4.1

3.2

0

0

Ядрах

4.1

1.1

0

0

Ходоод улаан хоолой сөөргөөт эмгэг

0.7

3.2

2.8

0

Диспепси

3.4

0

2.8

1.7

Суулгалт

1.4

1.1

2.8

0

Ходоод өвдөх

2.1

1.1

0.9

3.4

Дотор муухайрах

2.1

0

0

0

Алендра Д

Цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн эмчилгээнд эмэгтэйд (n=682), эрэгтэйд (n=35) арван таван долоо хоногийн давхар нууцлалт, олон улсын судалгаанд Алендра Д (70 мг/2800 ОУН) алендронат натри шахмал долоо хоногт нэг удаа 70мг тунгийн хэрэглээтэй ижил үзүүлэлттэй байв. эмэгтэй (n=619), эрэгтэй (n=33) хамруулсан 24-долоо хоногийн давхар нууцлалт судалгаанд аюулгүй тунгаар Алендра Д (70 мг/2800 ОУН)-тэй хавсран Д3 2800 ОУН-г хэрэглэхэд Алендра Д (70 мг/2800 ОУН)-ийг эмчилгээтэй ижил үзүүлэлттэй байсан.

 

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

Кальцийн нэмэлт / ходоодны хүчил саармагжуулагчид

Алендра Д, кальци, антацидууд хамт хэрэглэх эсвэл олон валент катион агуулсан ууж хэрэглэх эмүүд алендронатын шимэгдэлтэнд саад учруулж болно. Иймээс өвчтнүүд Алендра Д хэрэглэсний дараа хагас цаг хүлээсний дараа эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

Аспирин

Эмнэл зүйн судалгаанд хавсарсан эмчилгээнд 10мг-аас илүү Алендронат натри агуулсан шахмалыг аспирин агуулсан бэлдмэлтэй хэрэглэхэд ходоод гэдэсний дээрх хэсгийн гаж нөлөө нэмэгдсэн.

Стероид бус үрэвслийн эсрэг эмүүд

Алендра Д-г стероид бу үрэвслийн эсрэг эмүүдтэй (СБҮЭЭ) хамт хэрэглэж болно. 3 жилийн хяналтад эмнэл зүйн судалгаанд (n=2027) өвчтөнүүдийн дийлэнх нь СБҮЭЭ хэрэглэхэд ходоод-гэдэсний дээрх хэсгийн гаж нөлөөний илрэл плацебо бүлэгт Алендронат 5 ба 10мг тунгийн хэрэглээтэй ижил байв. Гэхдээ СБҮЭЭ нь ходоод гэдэс цочроох тул Алендра Д бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэнэ.

Холекальциферолын шимэгдэлтийг бууруулах эмүүд

Олестра, эрдсийн тос, цөсний хүчил агуулсан (холестирамин, колестипол) эмүүд нь витамин Д-н шимэгдэлтийг бууруулна. Нэмэлтээр Витамин Д-г хэрэглэх хэрэгтэй.

Холекальциферолын катаболизмыг ихэсгэх эмүүд

Таталдааны эсрэг эмүүд, циметидин, тиазидууд нь витамин Д-н катаболизмыг ихэсгэж болзошгүй.  Нэмэлтээр Витамин Д-г хэрэглэх хэрэгтэй.

 

ТУСГАЙ БҮЛГИЙН ХЭРЭГЛЭЭ

Жирэмсэн

Жирэмсний категори C:

Жирэмсэн эмэгтэйд судалгаа хийгдээгүй. Алендра Д-г жирэмсэн үед шаардлагатай тохиолдолд эхэд үзүүлэх эерэг үр дүн урагт үүсэх сөрөг үзүүлэлтээс давсан нөхцөлд хэрэглэнэ.

Алендронат натри

Бисфосфонат нь ясны бүтцэд оршин жилээс жилд чөлөөлөгдөнө. Насанд хүрсэн хүний ясанд бисфосфонатын агууламж, системийн эргэлтэнд бэлэн байх хэмжээ бисфосфонатын хэрэглээний үргэлжлэх хугацаа, тунгаас бүрэн хамаарна. Урагт үзүүлэх эрсдлийн талаар судалгаа хүн дээр хийгдээгүй.  Гэхдээ онолын хувьд хэрэв эмэгтэй бисфосфонатын эмчилгээний дараа жирэмсэлсэн нөхцөлд ургийн араг ясанд ямар нэгэн нөлөө үзүүлэх ёстой. Бисфосфонатын хэрэглэх замын ялгаа (тарилгаар болон уух)-тай эмчилгээг эмчилгээ хоорондын хугацаатай харьцуулсан судалгаа хийгдээгүй.

Харханд хийгдсэн нөхөн үржихүйн судалгаанд эмнэл зүйн тунгийн хагасд биеийн жин буурах, үр хөврөлийн амьдрах хугацааг богиносгосон. Харханд эмнэл зүйн тунг 3 дахин нэмэгдүүлэхэд ургийн ясжилт статистикийн хувьд мэдэгдэхүйцээр нугалам (хүзүү, цээж, бүсэлхий), гавлын яс, гуяны ясанд ихэссэн. Туулайд эмнэл зүйн тунг 10 дахин нэмэгдүүлэхэд ижил нөлөө илрээгүй. Хээлтэй харханд нийт болон ионжуулсан кальцийн агууламж аль аль нь эмнэлзүйн тунг хүлээн авахад ойролцоогоор 4 дахин буурч илүү тээлт, зулбалт ажиглагдсан. Үр тогтохоос өмнө харханд эмнэл зүйн тунгийн аравны нэгийг хэрэглэхэд эхэд гипокальциеми үүсч төрөлт удааширсан. Эмнэлзүйн тунг 4 дахин нэмэгдүүлсэн тунгаар, ураг тээлтийн янз бүрийн үед эрэглэхэд нас баралт буурч, эмчилгээг зогсоох шаарлагагүй байсан. Кальцийн нэмэлтийг уух устай нь болон бичил шахуургаар өгөх үед гипокальциеми, эх болон нярайн эмгэг, эндэлтээс урьдчилан сэргийлж чадаагүй; судсаар хийх үед эхийн үхлээс сэргийлсэн ч ургийн үхлээс урьдчилан сэргийлж чадаагүй.

Холекальциферол

Холекальциферолын (витамин Д3) үзүүлэлт байхгүй. Эргокальциферолыг (витамин Д2) өндөр тунгаар (10,000 ОУН/өдөр тугаас илүүтэй) хээлтэй харханд хэрэглэхэд ургийн аортын нарийсал үүсгэсэн. Витамин Д2 (40,000 ОУН/өдөр) хээлтэй туулайд хийснээр ураг үхэх болон төрсний дараа жин буурч, ясны ургалт удааширсан.

Хөхүүл эх

Холекальциферол түүний идэвхтэй метаболитууд хөхний сүүгээр ялгардаг. Алендронат нь хүний хөхний сүүгээр ялгарах нь тодорхойгүй. Ихэнх эмүүд хөхний сүүгээр ялгарах тул Алендра Д бэлдмэлийг хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Хүүхдийн хэрэглээ

Алендра Д бэлдмэлийг бага насны хүүхдэд хэрэглэхгүй.

Алендронатын аюулгүй, үр дүнтэй хэрэглээний талаар санамсаргүй түүврийн, давхар нууцлалт, плацебо хяналтад 2 жилийн судалгаанд 4-18 насны хүнд хэлбэрийн ясны үүсэл алдагдсан 139 хүүхдийг хамруулан судалсан. Санамсаргүй түүврээр 108 өвчтөнд алендронат өдөрт 5мг (40 кг-аас бага жинтэй) 10мг алендронат (40 кг-аас их жинтэй) тунгаар, плацебо 30 өвчтөн хамруулан судалсан. Өвчтөний BMD Z- дундаж утга -4.5. BMD Z-дундаж утга 24 сар алендронат эмчилгээт өвчтөнд 1.3, плацебо бүлэгт 0.1 байсан. Алендронатын эмчилгээ хугаралын эрсдлийг бууруулаагүй. Дүрс оношлогоогоор хугарал баталгаажсан өвчтөнд 12 сарын судалгаанд алендронат эмчилгээт өвчтөний 16%-д хугарлын эдгэрэлтийг хойшлуулсан бол 24 сарын судалгаанд хугаралын бус холбоог рентгенээр үнэлэхэд плацебо бүлэгт  9% байв. Алендронат эмчилгээт өвтөнүүдэд 24 сарын хугацаанд ясны эдгэрэлт, эрдэсжилтийн хугацаа ясны эс бүтцийн судалгаанд удааширсан байдал ажиглагдсан хэдий ч эрдэсжилтийн дутагдал илрээгүй. Алендронат, плацебо бүлэгт ясны өвдөлт багасгассан ялгаа ажиглагдаагүй. Алендронатыг ууж хэрэглэхэд биохүрэхүй хүүхэд, насанд хүрэгчдэд ижил байсан.

Өндөр настны хэрэглээ

Хугарал хөндөлтийн туршилтанд (FIT) Алендронат натри шахмал хэрэглээт 65-с дээш насны 71% (n=2302), 75-с дээш насны 17% (n=550) хамруулсан.  Остеопорозын оноштой 65-с дээш насны эмэгтэй, эрэгтэй олон үндэстэнд алендронат натри шахмалын эмчилгээг 45%, 54% -д хийдэг байна. Эдгээр өвчтөнүүдийг залуу өвчтөнтэй харьцуулахад аюулгүй, үр дүнтэй хэрэглээнд ямарч ялгаа ажиглагдаагүй боловч өндөр настанд мэдрэг ихсэж болохыг үгүйсгэхгүй. Өндөр настанд витамин Д3 хүнсний нэмэлтийн хэрэгцээ ихэсдэг.

Бөөрний дутагдал

Алендра Д бэлдмэлийг креатинины клиренс 35млмин-с бага өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй. Креатинины клиренс 35-60млмин өвчтөнд тунгийн тохируулга шаардлагагүй.

Элэгний дутагдал

Алендронат натри

Алендронат хувиралд ордоггүй, цөсөөр ялгардаг эсэхийг батлах нотолгоо байхгүй тул элэгний эмгэгтэй өвчтөнд судалгаа хийгдээгүй. Тунгийн тохируулга  шаардлагагүй.

Холекальциферол

Цөсний хангалтгүй үүсэлтээс шалтгаалсан малабсорбцитой өвчтөнд Витамин Д3-н шимэгдэлт хангалтгүй явагдана.

 

ЭМНЭЛ ЗҮЙН БУС ХОРТ НӨЛӨӨ

Карциноген, мутаген, нөхөн үржихүй

Дараах мэдээлэлд Алендра Д натрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үр дүнг үндэслэсэн.

Карциногены судалгаанд алендронатыг 1, 3, 10мг/кг/өдөр (эр), 2, 5мг/кг/өдөр (эм) тунгаар 92 долоо хоногийн хэрэглээнд Harderian булчирхайн (хүнд байдаггүй амьтны нүдний мэдрэл тойрсон булчирхай) аденома үүсэлт эм хулганад өндөр тунд (p=0.003) ихэссэн. Эдгээр тунгийн хэмжээ нь гадаргуугийн талбайн түвшнээс хамаарч эмчилгээний дээд тун болох 10 мг/м-аас 0,5-4 дахин их байна. Хүн дээр хийсэн судалгаа байхгүй.

Карциногены судалгаанд биеийн жинд 1 ба 3.75мг/кг тунгаар 2 жилийн хугацаанд уулгахад эрэгтэй харханд парафолликулар эсийн (бамбай булчирхай) аденом үүсэлт (p=0.003) ихэссэн. Эдгээр тунгийн хэмжээ нь гадаргуугийн талбайн түвшнээс хамаарч эмчилгээний дээд тун болох 10 мг/м-аас 1-4 дахин их байна. Энэ дүгнэлт нь хүнд хамааралгүй юм.

Мутагенезийн in vitro орчны шинжилгээгээр, эх эсийн мутагенезийн in vitro орчинд болон хархны элэгний эсийг шүлтжүүлэх in vitro орчны шинжилгээнд, in vivo орчинд хулганы хромосомын гажиг илрүүлэх сорилд хийсэн шинжилгээгээр Алендронат нь бодисын солилцооны идэвхгүйгээр ген хордуулах нөлөөгүй  байна. Гэсэн ч Хятад үхэр зусгийн өндгөвчний эсэд in vitro орчинд хромосомын гажгийн шинжилгээнд алендронат эргэлзээтэй нөлөө үзүүлсэн. Алендронатыг харханд 5мгкг өдөр (биеийн гадаргуугийн талбай мгм суурилсан хүнд хэрэглэх тунг 4-10 дахин нэмэгдүүлсэн тун) тунгаар өгөхөд урагт (эр, эм) нөлөө үзүүлээгүй. Холекальциферол

Холекальциферол (витамин Д)-ийн карциноген нөлөөний судалгаа мэрэгчдэд хийгдээгүй.  Холекальциферолын дааврын метаболит Кальцитрол нь Амес микробиологийн мутагены сорил, in vivo-д микронуклейн сорилд хулганад ген хордуулах нөлөө үзүүлээгүй. Эргокальциферол (витамин Д) өндөр тунгаар (150,000 - 200,000 ОУН/кг/өдөр) хэрэглэхэд харханд хээлтүүлгийг саатуулах, эстроны мөчлөгийг өөрчлөх үзүүлэлт илэрсэн. Холекальциферолын эр хархны үр тогтоох чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй.

Амьтны хор судлал, эм судлал

Этидонат, алендронатын эрдэсжүүлэлтийг дарангуйлах үйл ажиллагааг харханд эпифизын эс судлалын шинжилгээнд үндэслэн Шенкийн шинжилгээнд харьцуулсан бөгөөд шинжилгээнд ясны эрдэсжилтэнд нөлөөлөх (ясны зөөлрөл үүсгэдэг) алендронатын хамгийн бага тун нь шимэгдэхгүй тунгаас 6000 дахин их байсан. Этидронатын тунгийн харьцаа нэгийг харьцах нэг. Эдгээрээс үндэслэн алендронатыг ясны зөөлрөлийн эсрэг эмчилгээнд нөлөөлөх магадлал өндөр байв.

 

ӨВЧТӨНД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ

Хэрэглээ хангалтгүй өвчтөн нэмэлтээр кальци авна. Витамин Д дутагдал үүсэх эрсдэл ихэссэн өвчтөнд (70-с дээш насныхан, хөхүүл, гэрт суудаг, архаг өвчлөл) шаардлагатай бол витамин Д нэмэлтээр хэрэглэнэ. Ходоод гэдэсний малабсорбцийн хам шинжтэй өвчтөнд витамин Д нэмэлт бэлдмэл шаардлагатай. Зорилтот дасгал, тамхины хэрэглээ, архины хэт их хэрэглээ гэх мэт зан үйлийн хүчин зүйлсийн өөрчлөлттэй уялдуулан авч үзнэ.

Тунгийн хэрэглээ

Өвчтөнд Алендра Д эмийн хүлээгдэж буй үр дүнг гүйцэт авахын тулд хоолноос 30 минутын өмнө усаар даруулж ууна. Жүржийн шүүс, кофе зэрэг нь алендронатын шимэгдэлтийг бууруулж болно.

Ам залгиур хоолойн шархлаа үүсч болох тул шахмалыг зажлахгүй. Алендра Д бэлдмэлийг ходоодонд хүрэхийг хөнгөвчлөх, улаан хоолойг цочрохоос сэргийлж бүтэн аяга усаар даруулж ууна (170-230мл). Өвчтөн хоол идсэний дараа 30 минутаас бага хугацаанд хэвтэхийг хориглоно. Алендра Д бэлдмэлийг унтахын өмнө болон хэвтээ үед уухгүй. Эдгээр зааврыг дагаж биелүүлээгүй тохиолдолд улаан хоолойн өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болно гэдгийг өвчтөнд мэдэгдэнэ. Улаан хоолойн өвчний шинж тэмдэг илэрвэл (залгихад хүндрэлтэй, хоолой өвдөх, хэхрэх гэх мэт) өвчтөнүүдэд Алендра Д хэрэглээг зогсоож эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв өвчтөнд Алендра Д тунгийн хэрэглээг мартсан бол дараах өглөө нэг ширхэг шахмалыг ууна. Шахмалыг давхарлан хэрэглэхгүй ба цааш долоо хоногт 1 ширхэгээр энгийн дэглэмээр үргэлжлүүлнэ.

 

ТУН ХЭТРЭЛТ

Алендронат натри

Алендронатыг эм харханд 552 мг/кг (3256 мг/м2), хулганад 966 мг/кг (2898 мг/м2) тунгаар дангаар уулгахад үхлийн аюултай байсан. Эр харх, хулганад 626, 1280мг/кг тунгаар уулгасан. Нохойд 200мг/кг (4000 мг/м2) тун үхэлд хүргээгүй.

Алендронатын тун хэтрэлтийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй. Тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас гипокальциеми, гипофосфатеми, ходоод гэдэсний талаас ходоод өвдөх, хэхрэх, гастрит, шархлаа илэрч болно. Сүү, ходоодны хүчил саармагжуулагчид алендронаттай холбогдоно. Улаан хоолой цочирсны улмаас бөөлжих эрсдэлтэй тул өвчтөн босоо байрлалд байх ёстой. Диализ үр дүнгүй.

Холекальциферол

Хулганад холекальциферолын дааврын метаболит кальцитрол (4мг/кг) өндөр тунгаар дангаар хэрэглэхэд үхэлд хүргэсэн.

Цочмог хордлоготой холбоотой холекальциферолын тунгийн талаарх мэдээлэл хомсдолтой байдаг хэдий ч цусан дахь эргокальциферол (витамин Д2) нэг удаагийн тунгаар тасралтгүй (нэг жил эсвэл жилд хоёр удаа) хэрэглэхэд 600,000 ОУН болон түүнээс дээш тун хордлого үүсгээгүй. Витамин Д-н хордлогын шинж тэмдэг гиперкальциеми, гиперкальциури, анорекси, дотор муухайрах, бөөлжих, полиури, полидепси, ядрах, нас баралт зэрэг орно. Витамин Д-ийн хордлогоос сэргийлж сийвэн, шээсэнд кальцийн түвшинг хянах нь зүйтэй. Стандарт эмчилгээнд хүнсээр орох кальци, усны хэрэглээг хязгаарлах, хүнд хэлбэрийн гиперкальциуритэй өвчтөнд системийн глюкокортиоидууд хэрэглэнэ.

Витамин Д-г арилгахад диализ үр дүнгүй.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

Битүүмжлэлтэй саванд 25 ихгүй хэмд хадгална. Гэрлийн шууд тусгал, чийгнээс хамгаална.

 

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

Үйлдвэрлэснээс хойш 18 сар хадгална.

 

САВЛАЛТ

4 шахмал/хайрцаг

 

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Үйлдвэрлэгч

 

24, Jeyakgongdan 1-gil, Hyangnam-eup, Hwaseong-si, Gyeonggi-do, Korea