
Хэрэглэх заавар
Корус Цефуроксим тарилга 750мг
(Цефуроксим натри)
[НАЙРЛАГА]
Туншил бүрд
Цефуроксим натри .........................................750мг
[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]
Цефуроксим натри тарилга нь насанд хүрэгчид, хүүхдүүдэд, түүний дотор нярай хүүхдэд (төрснөөс хойш) дараах халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэхэд зориулагдсан.
- Уушгины хатгаа
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн хурц явц
- Пиелонефрит зэрэг шээсний замын хүнд хэлбэрийн халдвар
- Зөөлөн эдийн халдварууд: целлюлит, шархны халдвар
- Хэвлийн хөндийн эрхтний халдварууд
- Ходоод гэдэсний замын (улаан хоолойноос бусад), ортопед, зүрх судасны, эмэгтэйчүүдийн мэс заслын (кесарево хагалгааг оруулаад) халдвараас урьдчилан сэргийлэх
Агааргүйтэн нянгаар үүсгэгдсэн байх өндөр магадлалтай халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цефуроксимыг зохих бактерийн эсрэг эмүүдтэй хамт эмчилгээнд хэрэглэнэ. Бактерийн эсрэг бодисыг зохистой ашиглах талаар албан ёсны удирдамжийг анхаарч үзэх нь зүйтэй.
[ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА]
Тун
Хүснэгт 1. Насанд хүрэгчид, хүүхэд ≥ 40 кг
Хэрэглэх заалт | Тун |
Уушгины хатгаа, гуурсан хоолойн архаг үрэвслийн хурц үед | 750 мг тунгаар 8 цагаар (судсанд, булчинд тарина) |
Зөөлөн эдийн халдварууд: целлюлит, шархны халдварууд | |
Хэвлийн хөндийн эрхтний халдварууд | |
Пиелонефрит зэрэг шээсний замын хүнд хэлбэрийн халдвар | 1.5 г тунгаар 8 цагаар (судсанд, булчинд тарина) |
Хүнд хэлбэрийн халдварууд | 750 мг тунгаар 8 цагаар (судсанд)
|
Ходоод гэдэс, ортопед, эмэгтэйчүүдийн мэс заслын (кесарево хагалгааг оруулаад) халдвараас урьдчилан сэргийлэх | Мэдээгүйжүүлэгийн үед 1.5г. Цааш 8, 16 цагийн дараа 750мг тунгаар (булчинд) 2 удаа нэмж тарьж болно. |
Зүрх судасны болон улаан хоолойн мэс заслын урьдчилан сэргийлэлт | Мэдээгүйжүүлэгийн үед 1.5г. Цааш 8, 24 цагийн дараа 750мг тунгаар (булчинд) тарьж болно. |
Хүснэгт 2. Хүүхдэд < 40 кг
Нярай болон бага насны хүүхдүүд > 3 долоо хоногтой, хүүхэд < 40 кг | Нярай (3 сар хүртэлх) | |
Уушгины хатгаа | 30 - 100 мг/кг/өдөр (судсанд) тунг 3, 4 хуваан; Ихэнх халдварын хувьд өдөрт 60 мг/кг тун тохиромжтой байдаг | 30 - 100 мг/кг/өдөр (судсанд) тунг 3, 4 хуваан |
Пиелонефрит зэрэг шээсний замын хүнд хэлбэрийн халдвар | ||
Зөөлөн эдийн халдварууд: целлюлит, шархны халдварууд | ||
Хэвлийн хөндийн эрхтний халдварууд |
Бөөрний дутагдал
Цефуроксим голдуу бөөрөөр ялгардаг. Тиймээс, бусад бүх антибиотикуудын нэгэн адил бөөрний үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурсан өвчтөнүүдэд ялгаралт удааширах тул цефуроксимын тунг багасгахыг зөвлөдөг.
Хүснэгт 3. Бөөрний дутагдал үеийн Цефуроксимын зөвлөх тун
Креатинины клиренс | T1/2 (цаг) | Тун мг |
> 20 мл/мин/1.73 м2 | 1.7–2.6 | Стандарт тунг багасгах шаардлагагүй (750 мг -1.5 г өдөрт 3 удаа). |
10-20 мл/мин/1.73 м2 | 4.3–6.5 | 750 мг тунгаар өдөрт 2 удаа |
< 10 мл/мин/1.73 м2 | 14.8–22.3 | 750 мг тунгаар өдөрт нэг удаа |
Гемодиализтай өвчтөн | 3.75 | Цаашид диализ бүрийн төгсгөлд 750 мг тунг судсанд эсвэл булчинд тарина. Тарилгаас гадна цефуроксим натрийг хэвлийн диализийн шингэнд хийж болно (ихэвчлэн 2 литр диализийн шингэн тутамд 250 мг). |
Бөөрний дутагдалтай өвчтөнүүд тасралтгүй артериовенозын гемодиализ (CAVH) эсвэл эрчимт эмчилгээний тасагт өндөр урсгалтай гемофильтраци (HF) хийдэг өвчтөнүүд | 7.9–12.6 (CAVH) 1.6 (HF) | 750 мг тунгаар өдөрт хоёр удаа; Бага урсгалтай гемофильтраци үед бөөрний үйл ажиллагаа буурсан тохиолдолд хэрэглэх тунг дагаж мөрдөөрэй. |
Элэгний дутагдал
Цефуроксим үндсэндээ бөөрөөр гадагшилдаг. Элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүдэд энэ нь цефуроксимийн фармакокинетикт нөлөөлөхгүй.
Хэрэглэх арга
Цефуроксимийг судсанд 3-5 минутын турш тарих ба 30-60 минутын турш дуслаар эсвэл булчинд гүн тарина. Харьцангуй том булчинд нэг талбайд 750 мг -аас ихгүй байхаар тооцон тарилга хийх ёстой. Судсанд 1.5 г -аас их тунгаар тарихгүй. Судсанд хийх уусмалд зориулсан 750 мг нунтаг байна.
[ХОРИГЛОХ ЗААЛТ]
Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөн.
Бактерийн эсрэг бусад төрлийн бета-лактамын бодис (пенициллин, монобактам ба карбапенем) -д хэт мэдрэмтгий байдал (жишээлбэл, анафилаксийн урвал) үүссэн бол хориглоно.
[АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ]
Хэт мэдрэгшлийн урвал
Бүх бета-лактамын бактерийн эсрэг бодисын нэгэн адил хэт мэдрэмтгий байдал нь ноцтой, заримдаа үхэлд хүргэдэг. Хэт мэдрэгийн урвалын үед цефуроксимтэй эмчилгээг даруй зогсоож, яаралтай арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.
Эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөнд цефуроксим, цефалоспорин эсвэл бусад төрлийн бета-лактамын эмэнд хэт мэдрэгийн урвал илэрч байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Цефуроксимийг бусад бета-лактамын эмэнд хэт мэдрэг бус өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Хэдийгээр зөрмөл урвал үүсгэдэг гэж мэдээлэгдсэн ч цефалоспориныг пенициллинд хэт мэдрэг өвчтөнд болгоомжтой өгнө. Пенициллинд анафилаксийн урвал үзүүлсэн өвчтөнүүдэд онцгой анхаарал хандуулдаг.
Хүчтэй шээс хөөх эм эсвэл аминогликозидтой хамт хэрэглэх
Цефалоспорины антибиотикийг өндөр тунгаар фуросемид эсвэл аминогликозид зэрэг хүчтэй шээс хөөх эмийн эмчилгээт өвчтөнүүдэд хамт болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр хослол нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэсэн нь бүртгэгдсэн байдаг. Өндөр настан болон урьд нь бөөрний дутагдалын өгүүлэмжтэй хүмүүст бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Мэдрэг бус бичил биетний хэт их өсөлт
Цефуроксим хэрэглэх нь Candida -ийн хэт их өсөлтөд хүргэж болзошгүй юм. Удаан хугацааны хэрэглээ нь мэдрэг бус бусад бичил биетнийг (жишээлбэл, enterococci, Clostridium difficile) хэт их ургуулахад хүргэж болзошгүй тул эмчилгээг зогсоох шаардлагатай болдог.
Цефуроксимыг хэрэглэснээр бактерийн эсрэг бодистой холбоотой псевдомембраноз колит үүсэлт бүртгэгдсэн бөгөөд хөнгөн хэлбэрээс амь насанд аюултай хэлбэрт хүрч болно. Энэ оношийг цефуроксимийн эмчилгээний үед эсвэл дараа нь суулгалт илэрсэн өвчтөнүүдэд анхаарах шаардлагатай.
Цефуроксимийн эмчилгээг зогсоож, Clostridium difficile -ийн өвөрмөц эмчилгээг хийх шаардлагатай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм өгөх ёсгүй.
Хэвлийн хөндийн халдварууд
Цефуроксим нь үйлдлийн хүрээнээсээ шалтгаалан грам сөрөг исгэхгүй бактериас үүдэлтэй халдварыг эмчлэхэд тохиромжгүй байдаг.
Шинжилгээний үзүүлэлтэнд нөлөөлөх
Цефуроксим хэрэглэхтэй холбоотой Кумбсын тест эерэг гарах нь цусанд зөрмөл урвал үүсгэсэнтэй холбоотой.
Зэсийг бууруулах аргуудад бага зэрэг хөндлөнгөөс нөлөөлөх (Бенедикт, Фелинг, Клинитест) нь ажиглагдаж болно. Гэхдээ цефалоспорины хэрэглээтэй адил бусад хуурамч эерэг үр дүнд хүргэхгүй байх ёстой.
Феррицианидын шинжилгээнд хуурамч сөрөг хариу гарч болзошгүй тул цефуроксим натри хэрэглэсэн өвчтөнүүдэд цусан дахь/плазмын глюкозын түвшинг тодорхойлохын тулд глюкоз исэлдүүлэх эсвэл гексокиназын аргуудыг ашиглахыг зөвлөдөг.
Камерийн доторх хэрэглээ ба нүдний эмгэг
Цефуроксим нь камер дотор хэрэглэхэд зориулагдаагүй. Судсанд/булчинд хийхэд зориулагдсан цефуроксим натрийг камер дотор хэрэглэсний дараа нүдний ноцтой сөрөг урвал үүссэн тохиолдлын талаар мэдээлсэн. Эдгээр урвалд зовхи хавагнах, торлог бүрхэвчийн хаван, нүдний торлог бүрхэвчийн хордлого, харааны бэрхшээл, харааны мэдрэмж буурах, нүд бүрэлзэх, эвэрлэгийн тунгалаг байдал алдагдах, эвэрлэгийн хаван үүсэлт зэрэг багтана.
Туслах бодисын талаархи чухал мэдээлэл
Тарилга болон дуслаар хийхэд зориулсан цефуроксим нунтагийн туншил дах 750 мг нунтагт 40.6 мг натри агуулдаг бөгөөд энэ нь ДЭМБ -ын 2% натрийн насанд хүрсэн хүний хоногийн дээд хэмжээ юм. Натри хязгаарласан хоолны дэглэм барьдаг өвчтөнүүдэд үүнийг анхаарч үзэх шаардлагатай.
[ХАРИЛЦАН НӨЛӨӨ]
Цефуроксим нь гэдэсний хэвийн бичил флоруудад нөлөөлж, эстрогений дахин шингээлтийг бууруулж, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хосолсон үр нөлөөг багасгадаг. Цефуроксим нь түүдгэнцрийн шүүлтүүр, гуурсан хоолойн шүүрлээр ялгардаг. Пробеницидийг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Пробенецидийг хамт хэрэглэснээр цефуроксимийн ялгаралтыг удаашируулж, ийлдэс дэх оргил түвшинг нэмэгдүүлдэг.
Бөөр хордуулах нөлөөтэй эмүүд ба шээс хөөх эмүүд
Цефалоспориныг өндөр тунгаар хүчтэй нөлөөтэй шээс хөөх эм (фуросемид гэх мэт) эсвэл нефротоксик нөлөөтэй эм (аминогликозидын антибиотик гэх мэт) хэрэглэж буй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх ёстой.
Бусад харилцан нөлөө
Цус /плазмын глюкозын түвшинг тодорхойлох: Хэрэглэх тусгай заавар, урьдчилан сэргийлэх хэсгийг үзнэ үү.
Ууж хэрэглэх антикоагулянтуудыг хамт хэрэглэхэд олон улсын хэвийн харьцаа (INR) нэмэгдэх магадлалтай.
[ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ]
Жирэмсэн
Жирэмсэн эмэгтэйчүүдэд цефуроксимыг хэрэглэх талаархи мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Туршилтын амьтанд хийсэн судалгаагаар нөхөн үржихүйн хоруу чанар илрээгүй. Цефуроксимыг зөвхөн үр дүн нь эрсдлээс давсан нөхцөлд жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөнө.
Цефуроксимыг эхэд булчинд эсвэл судсанд тарьсны дараа ихэсийг хориг нэвтэлж ургийн шингэн ба хүйн цусанд эмчилгээний түвшинд хүрдэг болохыг харуулсан.
Хөхүүл үе
Цефуроксим нь хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг. Эмчилгээний тунгаар сөрөг нөлөө үзүүлэхгүй хэдий ч суулгалт, мөөгөнцрийн халдвар үүсэлтийг үгүйсгэх аргагүй юм. Хөхүүл хүүхдэд үзүүлэх нөлөө, эхэд үзүүлэх үр дүнг харгалзан хөхөөр хооллохоо зогсоох эсвэл цефуроксимийн эмчилгээг зогсоох/цуцлах эсэх талаар шийдвэр гаргах ёстой.
Нөхөн үржихүй
Цефуроксим натрийн хүний төрөлтөд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл байхгүй. Амьтны нөхөн үржихүйн судалгаагаар үржилд ямар ч нөлөө үзүүлээгүй байна.
[ГАЖ НӨЛӨӨ]
Хамгийн түгээмэл тохиолддог сөрөг урвал бол нейтропени, эозинофили, элэгний фермент эсвэл билирубиний түр зуурын өсөлт, гэхдээ ялангуяа элэгний өвчтэй өвчтөнүүдэд элэгний гэмтэл, тарилгын талбайд ноцтой урвал үүссэн талаарх нотолгоо байдаггүй. Ихэнх урвалын хувьд тохиолдлыг тооцоолоход тохиромжтой өгөгдөл байдаггүй тул сөрөг урвалын давтамжийг ангиллаар тооцоолсон болно. Нэмж дурдахад цефуроксим натритай холбоотой сөрөг урвалын илрэл нь заалтын дагуу өөр өөр байж болно.
Эмнэлзүйн туршилтын өгөгдлүүдийг ашиглан маш ховор тохиолддог сөрөг урвалын давтамжийг тодорхойлсон. Бусад бүх сөрөг урвалын давтамжийг (өөрөөр хэлбэл <1/10000 давтамжтай) давтамжийг маркетингийн дараах өгөгдлийг ашиглан тодорхойлсон нь үнэн бодит давтамж гэхээсээ илүү тайлагнах хурдыг илэрхийлдэг.
Эмчилгээтэй холбоотой бүх төрлийн урвалыг MedDRA бие махбодын эрхтэн тогтолцооны ангилал, давтамж, хүндрэлийн зэргээр доор жагсаав. Давтамжийн ангилалд дараахь конвенцийг ашигласан: маш түгээмэл ≥ 1/10; түгээмэл ≥ 1/100 - < 1/10, цөөн ≥ 1/1,000 - < 1/100; ховорe ≥ 1/10,000 - < 1/1,000; маш ховор < 1/10,000, тодорхойгүй (байгаа өгөгдлөөр тооцоолох боломжгүй).
Эрхтэн системийн ангилал | Түгээмэл | Цөөн | Тодорхойгүй |
Халдварууд | Candida, Clostridium difficile өсөх | ||
Цус, тунгалагийн систем | Нейтропени, эозинофили, гемогобины зонцентраци буурах | Лейкопени, Куумбсын сорил эерэг | Тромбоцитопени, гемолитик анеми |
Дархлалын системийн эмгэгүүд | Эмийн халууралт, бөөрний завсрын эдийн үрэвсэл, анафилакси, судасны үрэвсэл | ||
Ходоод гэдэсний үрэвсэл | Ходоод гэдэс хямрах | Хуурамч бүрхүүлт колит | |
Элэг цөсний эмгэг | Түр зуур элэгний ферментүүд ихсэх | билирубиний түр зуурын өсөлт | |
Арьс, арьсан доорх эдийн эмгэг | Арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа | Олон хэлбэрт улайлт, эпирдермийн хорт үхжил, Стевенс-Жонсоны хам шинж, ангионевротик хаван | |
Бөөр, шээсний замын эмгэг | ийлдэс дэх креатинины хэмжээ, цусан дахь мочевины азотын хэмжээ нэмэгдэж, креатинины клиренс буурах | ||
Ерөнхий эмгэг ба хэсэг газар үүсэх нөхцөл | Тарилгын талбайд өвдөлт, тромбофлебит үүсч болно | ||
Сонгосон сөрөг урвалын тодорхойлолт Цефалоспорины бүлэг нь улаан эсийн мембраны гадаргуу дээр шингэж, эсрэг биеийн эсрэг хариу үйлдэл үзүүлж, Кумбсын сорил (цусны зөрмөл үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлдөг), ховор тохиолдолд гемолитик цус багадалт үүсгэдэг. Цусны сийвэн дэх элэгний фермент эсвэл билирубиний хэмжээ түр зуур нэмэгддэг бөгөөд энэ нь ихэвчлэн эргэх боломжтой байдаг. Өндөр тунгаар булчинд тарьсан хэсэгт өвдөлт үүсч болно. Гэхдээ энэ нь эмчилгээг зогсоох шалтгаан биш юм. |
Бага насны хүүхэд
Хүүхдэд зориулсан цефуроксим натрийн аюулгүй байдлын үзүүлэлт нь насанд хүрэгчдийнхтэй нийцдэг.
Сэжигтэй сөрөг урвалыг мэдээлэх
Эмийн зөвшөөрлийг авсны дараа сэжигтэй гаж нөлөөг мэдээлэх нь чухал байдаг. Энэ нь эмийн бүтээгдэхүүний ашиг тус/эрсдлийн тэнцвэрт байдлыг үргэлжлүүлэн хянах боломжийг олгодог. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэжигтэй сөрөг урвалыг шар картны схемээр мэдээлнэ: - Вэбсайт: www.mhra.gov.uk/yellowcard эсвэл Google Play эсвэл Apple App Store -оос MHRA шар карт хайх.
[ТУН ХЭТРҮҮЛЭЛТ]
Тунг хэтрүүлэн хэрэглэснээр энцефалопати, таталт, ухаан алдах зэрэг мэдрэлийн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Бөөрний дутагдалтай өвчтөнд тунг зохих ёсоор бууруулаагүй тохиолдолд тун хэтрүүлэлтийн шинж тэмдэг илэрч болно.
Сийвэн дэх Цефуроксимийн түвшинг гемодиализ эсвэл хэвлийн диализийн тусламжтайгаар бууруулж болно.
[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ]
Битүүмжилсэн саванд хадгална. Найруулахаас өмнө 25°C дээш хэмд хадгалахгүй.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
[ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА]
Үйлдвэрлэснээс хойш 36 сар.
Үйлдвэрлэгч:
Hankook Korus Pharm. Co., Ltd.
78, Daepungsandan-ro, Daeso-myeon, Eumseong-gun, Chungcheongbuk-do, Republic of Korea





































































































































































































































































































