Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Максилан
Худалдааны нэр
Англи
Цефепим
Үйлдвэрлэгч
PT. Otto pharmaceuticals Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МАКСИЛАН , MAXILAN

Найрлага :

1,89 гр хуурай нунтаг агуулсан флакон бүрийн агууламж.

1гр Цефепимтэй тэнцэхүйц 1.07 гр Цефепим гидрохлорид агуулагдана.

 

Эм судлалын үйлдэл :

  • Цефепим нь цефалоспорины 4-р эгнээний өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Цефтазидим зэрэг цефалоспорины эгнээний антибиотик буюу аминогликозидуудад тэсвэртэй ихэнх грам эерэг болон грам сөрөг бактерийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг өргөн хүрээний антибиотик юм.
  • Цефепим нь ихэнх бета-лактамазын гидролизд өндөр тэсвэртэй бөгөөд грам сөрөг бактерийн ханаар түргэн сайн нэвтэрдэг.

Грам эерэг аэробууд:

  • Staphylococcus aureus.(бета лактамаза ялгаруулдаг омгийг оруулаад), Staphylococcus epidermidis., (бета лактамаза ялгаруулдаг омгийг оруулаад) бусад Staphylococcus hominis., S.saprophyticus, Streptococcus pyogenes (A-бүлэг)., Streptococcus agalactiae (Б-бүлэг), Streptococcus pneumonia (пенициллинд дунд зэргийн тэсвэртэй, MIC 0,1-1 мкг/мл омгууд) .

  • Бусад бета цус задлагч стрептококк (C, G,F бүлэг), S. bovis (D бүлэг), Viridans streptococci

 

Жич. Ихэнх энтерококк бактер, жишээлбэл Enterococcus faecalis, метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк бактер нь ихэнх цефалоспорин болон цефепимд тэсвэртэй.

 

Грам сөрөг агаартан:

  • Pseudomonas sp., P.Aeruginosa, P.putida, P.stutzeri, Escherichia coli, Klebsiella sp., K.pneumoniae, K.oxytoca, Enterobacter sp., E.colacae, E.aerogenes, E.agglomerans, Proteus sp., P.mirabilis, P.vulgaris, Acinetobacter calcoaceticus (Anitratus, Iwoffi), Citrobactersp.,C.diversus, C.freundii, Haemophilus influenza., Neisseria meningitides, Providencia sp., P.rettgeri, P.stuarti, Salmonella sp., Serratia., S.marcescens, Shigella sp.,

 

 

Агааргүйтэн бичил биетэн:

Тайлбар : Цефепим нь Clostridium difficile ба Bacteroidesfragills-аар үүссэн халдварт идэвхитэй нөлөөлдөг.

 

Хэрэглэх заалт :

Дараах мэдрэг бактеруудаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

  • Амьсгалын доод замын халдварууд (уушигны үрэвсэл, бронхпневмони)
  • Шээсний дээд (пиелонефрит) болон доод замын хүндэрсэн халдварын үед хэрэглэнэ.
  • Арьс ба арьсны бүтцийн халдварууд
  • Хэвлий доторх халдварууд (перитонит, цөсний хүүдийн халдвар)
  • Хүндэрсэн хэлбэрийн эмэгтэйчүүдийн халдварууд
  • Сепсис
  • Нейтропени халууралтын үеийн зуршмал эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хориглох заалт :

  • Цефалоспорины бүлгийн антибиотикууд, пенициллин эсвэл бета-лактамын антибиотикууд ба цефепимын найрлагад орсон бодист хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй.

 

Анхааруулга ба болгоомжлол:

  • Цефалоспорины бүлгийн антибиотикууд, пенициллин эсвэл бета-лактамын антибиотикууд ба цефепимын найрлагад орсон бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
  • Удаан хугацаагаар хэрэглэхэд нейтропени үүсгэж болзошгүй.
  • Удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус бактер эсвэл мөөгөнцөрийг хэт их өсгөж болзошгүй.
  • Жирэмсэн үед зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ.
  • Маш олон эмнүүд хөхний сүүгээр ялгардаг тул цефепимийг хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
  • Антибиотик хэрэглэснээс шалтгаалж суулгасан өвчтөнд бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсч байсан нь мэдээллэгдсэн.

 

Гаж нөлөө:

  • Харшил: арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа, халуурах, цочмог болон хүндэрсэн хэлбэрийн харшлын урвал (анафилаксис)
  • Хоол боловсруулах системд: дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, диспепси
  • Зүрх судасны системд: Цээжээр хөндүүрлэх ба тахикарди
  • Амьсгалын замд: ханиалгах, хоолой хөндүүрлэх болон амьсгал давхцах
  • Төв мэдрэлийн системд: Толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, парестези, сэтгэл түгших, сандрах
  • Хэсэг газрын урвал: флебит ба тарьсан хэсэгт үрэвсэх

 

Тун хэтрэлт:

  • Тунг ихээр хэтрүүлсэн тохиолдолд ялангуяа бөөрний үйл ажиллагаа дутмагшилтай өвчтөний биеэс цефепимыг зайлуулахын тул гемодиализ хийх хэрэгтэй. Хэвлийн диализаас гемодиализыг чухалчилдаг.

 

Эмийн харилцан үйлчлэл :

  • Цефепимын ариун тарилгын нунтагийг Метронидазол, Ванкомицин, Гентамицин, Тобрамицин сульфат эсвэл Нетилмицин сульфатын уусмалтай хольж болохгүй. Учир нь ноцтой харилцан үйлчлэл үүсгэдэг. Хэрвээ эдгээр антибиотикийг цефепимтэй хамт хэрэглэх шаардлагатай бол тус тусад нь хийх хэрэгтэй. Аминогликозид, шээс хөөх эмнүүдтэй хамт хэрэглэхэд бөөр хордуулах болон сонсгол хордуулах нөлөө нь ихсэж болзошгүй.

 

Тун хэмжээ:

Насанд хүрэгсэд :

  • 1 г-аар 12 цагийн зайтай судас болон булчинд тарьж хэрэглэнэ.

  • Халдварын хүнд хөнгөний зэрэг, эмгэг төрөгчийн мэдрэг байдал, өвчтөний бөөрний үйл ажиллагаанаас хамааран тун ба хэрэглэх аргыг тогтооно.
  • Насанд хүрэгсэдийн тунг хүснэгтэнд заасан. Заагдсан тунгаар 7-10 хоног хэрэглэнэ. Гэвч халдварын нөхцөлөөс хамааран хугацааг тогтооно.
  • Цефепимыг судсанд ± 30 минутын дотор тарих ёстой.

Халдварын хэлбэр

Зөвлөсөн тун хэмжээ

Хөнгөн болон дунд зэргийн шээсний замын халдварууд

0,5г -1г-аар 12 цагийн зайтай булчин болон судсанд

Хөнгөн болон дунд зэргийн шээсний замын халдвараас бусад халдварууд

1г-аар 12 цагийн зайтай булчин болон судсанд

Хүндэрсэн халдварууд

2г-аар 12 цагийн зайтай судсанд

Маш хүнд болон амь насанд аюултай халдварууд

2г-аар 8 цагийн зайтай судсанд

 

Хүүхдэд :

  • 2 сартайгаас дээш настай болон 40 хүртэлх кг жинтэй хүүхдэд биеийн жингээс хамааран 50мг/кг-аар тооцон өдөрт 2 удаа хэрэглэнэ. Нейтропенийн халууралтанд өдөрт 3 удаа хэрэглэж болно.

 

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд :

  • Цефепимын тунг тохируулж өгнө. Эхлээд хэвийн тунгаар өгөөд дараа нь өвчтөний креатинины клиренсээс хамаарч барих тунг тогтооно.
  • Креатинины клиренс 30-60мл/мин : 0,5г – 2г-аар 24 цагийн зайтай тарина.
  • Креатинины клиренс 11 – 29мл/мин : 0,5г – 1г-аар 24 цагийн зайтай тарина.
  • Креатинины клиренс <10мл/мин : 250мг – 500мг-аар 24 цагийн зайтай тарина.

 

Эм хэрэглэх арга :

  • Цефепимийг томоохон хэмжээний булчин (gluteus maximus) болон судсанд тарьж хэрэглэнэ.

 

Судсанд тарих :

  • Өвчтөний амь насанд аюул учруулж буй халдвар болон маш хүндэрсэн халдварын үед судсаар тарьж хэрэглэнэ.

 

Шууд судсанд тарих:

  • Цефепимийг 10мл тарианы ус, 5% декстрозын уусмал, 0.9% натрийн хлорид уусмалаар найруулна. 1 г туншилтэй нунтаг дээр 10мл ариутгасан тарианы ус хийхэд 11,5мл хэмжээтэй болно. Энэ уусмалыг венийн судсанд маш удаанаар буюу 3-5 минутын турш аажим дуслаар тарина. Эсвэл тарилгын уусмалтай зохицох дуслын уусмалд хольж дуслаар хийнэ.

 

Судсанд дуслаар тарих:

  • Цефепимийг 10мл тарианы ус, 5% декстрозын уусмал, 0.9% натрийн хлорид уусмалаар найруулан тохирсон дуслын шингэнд хийж дуслаар тарина.

 

Булчинд тарих:

  • Цефепимыг 2.4мл ариутгасан тарианы ус, 5% декстрозын уусмал, 0.9% натрийн хлорид уусмалаар найруулна. Цефепимыг 0.5%-1% лидокайны уусмалаар найруулж болох боловч цефепим нь тарьсан хэсэг газарт өвдөлт үүсгэхгүй тул лидокайнаар найруулах шаардлагагүй. 1г туншил дээр 2,4 мл ариун тарианы ус хийхэд 3,8мл уусмал болно. Уг уусмалыг 24 цагийн турш хөргөгчинд хадгалж болно.

 

Хадгалалт : 25°С-ээс доош хэмд гэрлээс хамгаалан хадгална.

 

Савлалт : Хайрцагтаа 1 флакон буюу 1.89 гр хуурай нунтаг + 10мл тарианы усны хамт савлагдана.

 

Зөвхөн эмчийн жороор олгоно.