
Хэрэглэх заавар
Эмийн ангилал: Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлөх эм
PANTYRASE шахмал.
НАЙРЛАГА
Пантираз - дотуур уух шахмал.
Шахмал бүрт:
Панкреатин.....................................................................175 мг
Дараах энзимийн идэвхийг агуулна
Амилаза.............................................................................4,200 F.I.P Units
Липаза................................................................................5,367 F.I.P Units
Протеаза.............................................................................222 F.I.P Units
Сарлагны цөсний Экстракт (нийт цөсний хүчилтэй тэнцэхүйц хэмжээний, 11.3 мг)...25 мг
Диметикон.............................................................................................25 мг
Гемицеллюлаз (125 Гемицеллюлазын Нэгж).......................................50мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Пантиразыг нойр булчирхай болон цөсний шүүрлийн дутагдалаас үүдэлтэй хоол боловсруулах системийн эмгэг өвчний эмчилгээнд, мөн ходоодны архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин , aерофаг, хэвийн бус өргөсөлт, хэвлийн хөндийн туяа эмчилгээний оношлогоо хийхээс өмнө хийг гаргах зорилгоор тус тус хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР БА ТУН
Зөвлөхүйц тун: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа хоолны хооронд эсвэл хоолны дараа дотуур ууж хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг өвчтөн.
7-оос доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
- Өвчтөн энэ эмийг өөр эмтэй хавсарч хэрэглэх тохиолдолд , хэрэглэхээс өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай.
- Дэглэм барихад анхаарах зүйлс
- Зөвлөсөн тунг зааврын дагуу хэрэглэх
- Энэ эмийг 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй байх
- Бэлдмэлийг 2 долоо хоног хэрэглэсний дараа шинж тэмдэг арилахгүй бол
эмийн хэрэглээг зогсоон эмч эсвэл эм зүйчид хандана.
4) Энэ эм лактоз агуулдаг тул , галактозын үл зохицол, лапп лактоз эсвэл глюкоз-галактозын дутагдалтай өвчтөнд өгөхгүй байх
3. Хадгалахад ба эмчилгээнд анхаарах зүйлс:
1) Хүүхдээс хол байлгах
2) Гэрлийн шууд тусгалгүй, сэрүүн нөхцөлд хадгална
3) Савлагааг өөрчлөхгүй байх
ХАДГАЛАЛТ: 30 0 С-ээс ихгүй хэмд хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 3 жил
САВЛАГАА: 100, 200, 500, 1000 Шахмал-аар савлана.
*Энэхүү эмийг ДЭМБ- ын зөвлөмжөөр Солонгос улсын бараа үйлдвэрлэлийн (KGMP) шаардлагын дагуу үйлдвэрлэсэн болно. |
Үйлдвэрлэсэн: Дэвон фарм ХХК