Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Алкафен коуп зөөлөн капсул
Худалдааны нэр
Англи
Ацетаминофен + Декстрометорфан гидробромид+ Доксиламин Сукцинат+ Псевдоэфедрин гидрохлорид
Үйлдвэрлэгч
Korea United Pharm Inc
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
250мг+10мг+6.25мг+30мг
Эмийн хэлбэр
капсул, шингэн агуулсан
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ALKAFEN COUGH Soft caps.-ханиадны эм

Тайвшруулах капсул

VISA NO.: VN-6263

 

Найрлага:

Doxylamine succinate (USP) ………………………………….6.25 mg

Dextromethorphan HBr(USP)……………………………………10 mg

Acetaminophen (USP) ……………..……………………………250 mg

Pseudoephedrine Hydrochloriide (USP) …………………………..30mg

 

Хэлбэр,бүтэц

Капсул нь зууван хэлбэртэй  ,улаан өнгөтэй,  шингэнээр  капсулыг дүүргэсэн.

Тодорхойлолт

Үйлдвэрийн стандартаар үйлдвэрлэгдсэн

Хэрэглэх заалт

Олон төрлийн ханиаданд хэрэглэнэ. Үүнд : хамар битүүрэх,нус гоожих ,найтаах , хоолой өвдөх,хөхүүл ханиад, чичрэх дагжрах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга,тун:

Насанд хүрэгч: Хоёр  капсулыг өдөрт 4 цагаар зааварын дагуу,эмчийн зөвлөмжөөр хэрэглэнэ.

Сөрөг нөлөө

12 наснаас доош хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэхийн өмнө анхаарах зүйл.

Хэрэв та өдөр бүр спиртийн төрлийн зүйлийг /алкохол/ хэрэглэдэг бол эмчийн зөвлөлгөөг авах хэрэгтэй .Өвчин   намдаах acetaminophen –ийг хэрэглэхийг эмчээс асууна Acetaminophen элгэнд нөлөөлж болохыг анхаарна уу.

Анхааруулга:

Дараах өвчтөн эмийг хэрэглэхийн өмнө эмийн санч буюу эмчээс асууна уу. Уушигны эмфизем буюу архаг бронхит, нүдний үрэвсэл, prostatomegaky, зүрхний өвчтэй, астамтай ,цусны даралт ихтэй , чихрийн шижин, бамбай булчирхайтай өвчинүүд эмчээс зөвлөлгөө авна уу. MAOI төрлийн эмийг хэрэглэдэг өвчтөн , сэтгэлээр унасан, сэтгэл мэдрэлийн өвчтэй , Parkinson-ийн өвчтэй хүмүүс энэ эмийг зогсоох  буюу 2 долоо хоногоос илүүгүй  хэрэглэж болохгүй . Заавал эмчийн зөвлөмжийг авах хэрэгтэй.Нойрсуулах буюу тайвшруулах эмийг хэрэглэдэг өвчтөнд хэрэглэхгүй. Жирэмсэн эмэгтэй,нярай биетэй эхчүүд чийн зөвлөмжийг авна.

Ерөнхий сэрэмжлүүлэл:

Өвчтөн эмийн талаархи дараах сэрэмжүүлэлийг баримтлан хэрэглэнэ.

Доза болон зааварчилагыг баримтлана.

Эмийг хэрэглэх явцад  архины төрлийн зүйлийг хэрэглэхийг хориглох ба

7 өдрөөс илүүгүй хэрэглэнэ.

 Эмийн заавар зөвлөмжийг эмийг хэрэглэсний дараа буюу хэрэглэхээс өмнө дагана.

Хэрэв дотор муухайрах, ядарах, бие тавгүйрэх бол эмийг зогсоон эмчид хандана.

Хоёр хоногийн хугацаанд  хоолой өвдөх  , улаах ,толгой өвдөх , гэдэс өвдөх, бөөлжих үед эмчид үзүүлж зөвлөлгөө авна.

Хэрэв эм бага зэрэг нөлөөлөх , улайлт 3 өдөр үргэлжлэх  , ямар нэг өөр шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж зөвлөлгөө авна.

Өвчтөн машин барих ,хүнд машин механизм жолоодох , хүнд ажлын үед эмийг хэрэглэж болохгүй.

 

Хадгалах заавар

 

Бага насны хүүхдээс хол байлга.

Гэрэлтэй газраас холдуулан хуурай сэрүүн газарт хадгална.

Зориулалтын бус  саванд хадгалж болохгүй

 

Савлалт

 

10 капсулыг 1 хайрцаганд савлана.

Хадгалалт

 

Агаар багатай контейнерт хадгалана.

Хадгалах байрны температур (1-300C)-д хадгална.

 

Эмийн үйлчлэх хугацаа

 

36 сар /үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн/

Эмийг хэрэглэхийн өмнө зааварыг сайтар уншина.Эм нь зөвхөн жороор олгогдоно.

 

 

Үйлдвэрлэгч: KOREA UNITED PHARM INC.

404-10, Nojang- Ri, Jeondong-Myeon Yeongi-Kun, Chungnam, Korea