
Хэрэглэх заавар
ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
GUDFYL KIT
ГҮДФИЛ КИТ
(Амоксициллин шахмал 1000 мг, Лансопразол бүрээс 30 мг ба Кларитромицин шахмал 500 мг агуулсан багц)
Найрлага:
Багц бүрт агуулагдах хэмжээ:
2 шахмал Амоксициллин 1000 мг (A)
2 бүрээс Лансопразол 30 мг (B)
2 шахмал Кларитромицин 500 мг (C)
(A) Амоксициллин шахмал 1000 мг
Бүрхүүлгүй шахмал бүрт агуулагдах хэмжээ:
Амоксициллин Тригидрат BP
Амоксициллин Ангидроз дүйцхүйц 1000 мг
Туслах бодис хүрэлцэхүйц хэмжээгээр.
(B) Лансопразол бүрээс 30 мг
Хатуу царцмаган бүрээс бүрт агуулагдах хэмжээ:
Лансопразол 30 мг
(Пеллет бүрхүүлтэй)
Туслах бодис хүрэлцэхүйц хэмжээгээр.
Зөвшөөрөгдөх хэмжээний будагч бодисоор бүрээс будагдсан.
(C) Кларитромицин шахмал 500 мг
Бүрхүүлтэй шахмал бүрт агуулагдах хэмжээ:
Кларитромицин 500 мг
Туслах бодис хүрэлцэхүйц хэмжээгээр.
Будагч бодис: улбар шар.
Химийн нэршил ба молекулын томьёо
Лансопразол:
2-[[[3-methyl-4-(2,2,2-trifluroethoxy)-2-pyridyl]methyl]sulfinyl]benzimidazole C16H14F3N3O2S
Амоксициллин:
(6R)-6-[alpha-d-(4-Hydroxyphenyl)glycylamino]penicillanic acid
C16H19N3O5S
Кларитромицин:
(2R,3S,4S,5R,6R,8R,10R,11R,12S,13R)-3-(2,6-Dideoxy-3-C,3O-dimethyl-alpha-L-ribo-hexopyranosyloxy)-11,12-dihydroxy-6-methoxy-2,4,6,8,10,12-hexamethyl-9-oxo-5-(3,4,6-trideoxy-3-dimethylamino-beta-D-xylohexopyranosyloxy)pentadecan-13-olide
C38H69NO13
Ангилал:
Лансопразол: Протоны шахуургыг хориглогч
Амоксициллин: Бактерийн эсрэг бэлдмэл
Кларитромицин: Бактерийн эсрэг хагас нийлэг макролидийн бүлгийн антибиотик
Эм судлалын шинж:
Лансопразол:
Лансопразол нь бензимидазолын уламжлалын ходоодны шүүрэл ялгаралтыг дарангуйлах бүлгийн эм бөгөөд антихолинэрг болон гистамины Н2 рецепторын антагонист идэвхи үзүүлэлгүйгээр (Н+, К+)-АТФ-аза ферментийн системийг өвөрмөцөөр дарангуйлж ходоодны париеталь эсийн шүүрэл ялгаралтыг бууруулна. Учир нь уг ферментийн систем нь париеталь эсийн протоны шахуургатай холбоотой. Лансопразол нь ходоодны хүчлийн протоны шахуургыг хориглосноор ходоодны хүчил үүсэх эцсийн шатыг дарангуйлна. Энэ үйлдэл нь тунгаас хамааралтай бөгөөд үндсэн болон өдөөгчийн шалтгаант ходоодны хүчлийн үүсэлтийг бууруулна.
Амоксициллин:
Амоксициллин нь ампициллины 4-гидроксилийн аналог ба грам эерэг, сөрөг бактери үхүүлэх (бактерицид) үйлдэл үзүүлнэ. Амоксициллин нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж бактери үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бактерийн эсийн ханын механик тогтворжилтыг гетерополимер бүтэцтэй пептидогликан хангадаг.Пептидогликаны нийлэгжилтийн эцсийн шатанд оролцдог транспептидаза ферментийг амоксициллин дарангуйлснаар бактерийн эсийн хана суларч эс хөөж улмаар задарна.
Амоксициллин нь in vitro орчинд болон эмнэл зүйн халдварын үед доорх бичил биетний омогуудын эсрэг үйлдэл үзүүлнэ. Үүнд:
Агаартан грам эерэг микробууд:
· Enterococcus faecalis
· Staphylococcus spp. (β-lactamase-negative strains)
· Streptococcus pneumonia
· Streptococcus spp. (α-and β-hemolytic strains)
Агаартан грам сөрөг микробууд:
· Escherichia coli (β-lactamase-negative strains)
· Haemophilus influenza (β-lactamase-negative strains)
· Neisseria gonorrhoeae (β-lactamase-negative strains)
· Proteus mirabilis (β-lactamase-negative strains)
Helicobacter: Helicobacter pylori
Кларитромицин:
Бактерийн 50S рибосомын судединиц-д үйлчилж микробын эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж микробын эсрэг нөлөөлнө.
Клатритромицин нь in vitro орчинд агаартан болон агааргүйтэн грам сөрөг болон грам эерэг бичил биетэн ялангуяа Mycobacterium avium-ийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Мөн 14-ОН кларитромицины метаболит нь эмнэл зүйн хувьд ач холбогдол бүхий микробын эсрэг үйлдэлтэй. 14-ОН кларитромицин нь үндсэн бодисоос 2 дахин илүү Haemophilus influenzae –ийн эсрэг үйлдэлтэй.
Кларитромицин нь in vitro орчинд болон эмнэл зүйн халдварын үед доорх бичил биетний омгуудын эсрэг үйлдэл үзүүлнэ. Үүнд:
Ø Агаартан грам эерэг бичил биетэн: Staphylococcus aureus, Streptococcus pneumonia, Streptococcus pyrogenes.
Ø Агаартан грам сөрөг бичил биетэн: Haemophilus influenza, Haemophilusparainfluenzae, Moraxella catarrhalis.
Ø Бусад бичил биетэн: Mycoplasma pneumonia, Clamydia pneumonia.
Ø Mycobacteria: Mycobacterium avium complex-т хамаарах: Mycobacterium avium, Mycobacterium intracellulare.
Ø Бета лактамаза нь кларитромицины үйлдэлд нөлөөлөхгүй.
Ø Helicobacter: Helicobacter pylori
Фармакокинетик:
Лансопразол:
Лансопразол нь бүрэн, түргэн шимэгдэх ба биохүрэхүй нь 80%: Хооллосноос 30 минутын дараа хэрэглэхэд сийвэнгийн дээд концентраци ба AUC нь 50% буурдаг. Хооллохын өмнө хэрэглэхэд хоолны нөлөө илрээгүй. Лансопразолын сийвэнгийн уурагтай холбогдолт нь 97%. 0.05-5.0 мкг/мл тунтай байхад сийвэнгийн уурагтай холбогддог.
Лансопразол нь элгэнд хувирдаг. Хоёр метаболит нь сийвэнд хэмжигдэхүйц тодорхойлогддог ч ходоодны шүүрэл ялгаралыг дарангуйлах идэвхи нь маш сул. Хагас ялгарлын хугацаа нь 2 цагаас богино хэдий ч ходоодны шүүрэл ялгаралыг дарангуйлах үйлдэл нь 24 цаг үргэлжилнэ. Ууж хэрэглэсэн лансопразол нь хувираагүй хэлбэрээр шээсээр ялгарна. Энэ нь түүний метаболитууд нь цөсөөр ихэвчлэн ялгардагтай нь холбоотой.
Амоксициллин:
Шимэгдэлт: Амоксициллин нь ходоодны хүчилд тэсвэртэй бөгөөд ууж хэрэглэхэд хоол гэдэсний замаар хурдан шимэгддэг. Амоксициллины шимэгдэлтэнд хооллолт нөлөөлдөггүй.
Амоксициллины хагас ялгарлын хугацаа 61.3 минут боловч нярай хүүхэд, өндөр настан, бөөрний эмгэгтэй бол энэ хугацаа уртсаж болно. Бөөрний хүнд эмгэгийн үед хагас ялгарлын хугацаа нь 7-20 цаг байж болно. Ууж хэрэглэснээс хойш 1-2 цагийн дотор сийвэнгийн дээд концентрацид хүрч 8 цагийн турш тодорхойлогдоно.
Тархалт: Тархи, нугасны шингэнээс бусад эдэд сайн тархдаг ч менингитын үед тархины эд, нугасны шингэнд нэвчинэ. Эхэсийн хоригийг нэвтэрнэ. Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Сийвэнгийн уурагтай холбогдолт 20%.
Хувирал: Амоксициллин нь пенициллийн хүчил болон хувирч шээсээр ялгарна.
Ялгаралт: Амоксициллин нь бөөрний түүдгэнцэрийн фильтраци болон сувганцрын секрецээр ялгарна. Ууж хэрэглэхэд 6-4 цагийн дараа тунгийн 60% нь шээсээр өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарна. Цөсөнд өндөр тунгаар тодорхойлогддог ба зарим хэсэг нь өтгөнөөр ялгарна. Гемодиализаар амоксициллиныг ялгаруулна.
Кларитромицин:
Кларитромицин нь ууж хэрэглэхэд ходоод гэдэсний замаар бүрэн шимэгдэх ба биохүртэхүй нь 55%. Ууж хэрэглэснээс хойш 2-3 цагийн дотор цусны сийвэн дэх концентраци нь дээд хэмжээнд хүрнэ. Ердийн үед кларитромициныг 250 мг тунгаар 12 цагийн зайтай ууж хэрэглэхэд түүний идэвхт метаболит 14-гидроксикларитромицины сийвэн дэх дээд концентраци нь 1-2 ба 0.6 мкг/мл байна. Сийвэн дэх концентраци 3-4 хоног тогтвортой байна.
Кларитромицины фармакокинетик нь шугаман бус ба тунгаас хамааралтай байна.
Кларитромицин ба 14-гидроксикларитромицин эдэд жигд тархах ба концентраци нь сийвэнгийн концентрациас илүү байдаг нь эсийн дотор хуримтлагддагтай нь холбоотой. Кларитромицин хөхний сүүгээр ялгардаг. Элгэнд хувирч цөсөөр дамжин өтгөнөөр ялгардаг. Кларитромицины 5-10% нь өтгөнөөр ялгарна. 250 мг тунгаар ууж хэрэглэхэд 20% нь шээсээр өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарна.
14-гидроксикларитромицин болон бусад метаболитууд 10-15% нь шээсээр ялгарна. 250 мг тунгаар 12 цагийн зайтай ууж хэрэглэж байхад кларитромицин ба 14-гидроксикларитромицины хагас ялгарлын хугацаа нь 3-4 болон 5-6 цаг байна.
Хэрэглэх заалт
Helicobacter pylori–г устгах, ходоодны архаг, идэвхитэй үрэвсэл, H. Pylori-гоор үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний шарх.
Хориглох заалт
· Лансопразол, амоксициллин эсвэл бусад пенициллин, кларитромицин, эритромицин эсвэл макролидын бүлгийн антибиотик болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай бол энэхүү багцыг хэрэглэхгүй.
· Кларитромициныг цисаприд, пимозид, астемизол, эрготамин эсвэл дигидроэрготамин ба терфенадин зэрэг эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.
Болгоомжлол ба анхааруулга
Лансопразол:
Ходоодны хавдартай байх нь Лансопразолыг шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэхэд хориглох заалт болохгүй.
Амоксициллин:
· Эмчилгээний явцад эмгэг бактери болон мөөгөнцрийн супер халдвар үүсч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Супер халдвар үүссэн тохиолдолд бэлдмэл хэрэглэхээ зогсоож тохирсон эмчилгээг хийнэ.
· Пенициллин эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдэд ноцтой, амь насанд аюултай анафилаксийн урвал илэрч байсан нь мэдээлэгдсэн. Энэ урвал нь пенициллинд хэт мэдрэг өгүүлэмжтэй эсвэл харшилтай хүмүүст илүү тохиолддог.
· Нянгийн халдвар гэдэг нь нотлогдоогүй эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор амоксициллиныг хэрэглэхэд үр дүн тодорхойгүй ба антибиотикт тэсвэртэй нян үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
· Амоксициллин болон бүх төрлийн антибиотикийн эмчилгээний үед хөнгөнөөс хүнд хэлбэрийн псевдомемраноз колит тохиолддог. Иймд антибиотик эмчилгээ хийгдэх үед гүйлгэж буй өвчтөнд уг оношийг тодорхойлох нь чухал байдаг.
· Мононуклеозтой өвчтөнд ампициллины бүлгийн антибиотикуудыг хэрэглэхэд арьсанд улаан тууралт гарах тул хэрэглэхгүй.
· Удаан хугацаанд, өндөр тунгаар эмчилгээ хийхэд бөөрний болон цусны үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай.
Кларитромицин:
· Эмнэл зүйн хувьд өөр бэлдмэл хэрэглэх боломжгүй байдлаас бусад үед жирэмсэн эмэгтэйчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
· Кларитромицин болон бүх төрлийн антибиотикийн эмчилгээний үед хөнгөнөөс хүнд хэлбэрийн псевдомемраноз колит тохиолддог. Иймд антибиотик эмчилгээ хийгдэх үед гүйлгэж буй өвчтөнд уг оношийг тодорхойлох нь чухал байдаг.
· Кларитромицин нь элэг, бөөрөөр ялгарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн, элэгний эмгэгтэй өвчтөнд кларитромицины тунг зохицуулах шаардлагагүй. Харин элэгний үйл ажиллагаа хэвийн эсвэл эмгэгтэй, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд тунг багасгах эсвэл тун хоорондын хугацааг уртасгах нь зүйтэй.
· Креатинины клиренс 25 мл/мин –аас бага, цочимог порфоритэй өвчтөнд кларитромициныг ранитидин, висмут цитраттай хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
· Өндөр настан, бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг тохируулах шаардлагатай.
· Кларитромицин эмчилгээний үед булчин сулрах шинж сэдрэх, шинээр илэрсэн нь мэдээлэгдсэн.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
Ø Жирэмсэн үед үзүүлэх нөлөө нь хангалттай судлагдаагүй. Урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс эмчилгээний үр нөлөө илүү байх тохиолдолд жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэнэ.
Ø Харханд хийгдсэн судалгаагаар лансопразол нь хавдар үүсгэх нөлөөтэй нь тогтоогдсон тул хөхүүл нярайд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул бэлдмэл хэрэглэх үед хүүхдээ хөхөөр хооллохоо зогсооно. Эсвэл эхэд эмийн эмчилгээ хир чухал болохоос хамаарч бэлдмэл хэрэглэх эсэхээ шийдвэрлэнэ.
Эмийн харилцан үйлчлэл
Лансопразол:
· Лансопразол нь CYP 3A, CYP2C19 изоферментийн нөлөөгөөр цитохром Р450 системээр хувирдаг. Варфарин, антипирин, индометацин, ибупрофен, фенитоин, пропранолол, преднизон, диазепам, кларитромицин зэрэг цитохром Р450 системээр хувирдаг эдгээр эмийн хувьд эмнэл зүйн харилцан үйлчлэл байхгүй.
· Протоны шахуургыг хориглогч болон варфарин эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд INR ба протромбины хугацааг ихсэх зэргийг хянана.
· Лансопразол хэрэглэж эхэлсэн болон хэрэглэхээ зогсоосон үед цусан дахь түвшин нь эмнэл зүйн ач холбогдолтой үед теофиллины тунг нэмж титрлэх шаардлагатай.
· Лансопразолыг 1гр сукральфаттай хамт хэрэглэхэд лансопразолын шимэгдэлт удаашран ба биохүрэхүй 17%-иар буурна.Иймд протоны шахуургыг хориглогч бэлдмэлийг сукральфат хэрэглэхээс 30 минутын өмнө хэрэглэнэ.
· Лансопразол нь удаан хугацаанд, хүчтэй үйлдлээр ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлах тул биохүртэхүй нь ходоодны хүчлээс хамааралтай кетоназол, ампициллин, төмрийн давс, дигоксин зэрэг эмүүдийн шимэгдэлтэнд нь нөлөөлж болзошгүй.
· Лансопразол болон бусад протоны шахуургыг хориглогчид нь ХДХВ-ын протеазыг дарангуйлагч атазанавирын цусан дахь концентрацыг бууруулах болон ХДХВ-ийн халдварт тэсвэрт байдлыг үүсгэж болно. Иймд эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
Амоксициллин:
· Хлорамфеникол, макролид, сульфонамид ба тетрациклин зэрэг нь амоксициллины бактери үхүүлэх үйлдэлд нөлөөлж болзошгүй.
· Бусад антибиотикийн адил амоксициллин нь гэдэсний бичил орчинд нөлөөлөх ба эстрогений эргэн шимэгдэлийг багасгах тул прогестерон ба эстроген агуулсан нийлмэл найрлагатай ууж хэрэглэх жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлийн үр дүнг бууруулдаг.
· Пробенецид нь амоксициллины бөөрний сувганцрын ялгаралтыг бууруулна. Амоксициллин ба пробенецид хамт хэрэглэхэд амоксициллины цусан дахь хэмжээ ихсэж болно.
Кларитромицин:
· Теофиллин хэрэглэж буй хүнд кларитромициныг хэрэглэхэд цусан дахь теофиллины хэмжээ ихсэж болно. Иймд бэлдмэлийн цусан дахь хэмжээг тодорхойлох шаардлагатай.
· Кларитромицин ба карбамезапиныг зэрэг хэрэглэхэд цусан дахь карбамезапины хэмжээ нэмэгдэнэ.
· Кларитромицин ба ХДХВ-ийн халдвартай насанд хүрэгчдийн эмчилгээний зидовудиныг хамт хэрэглэхэд цусан дахь зидовудины хэмжээ хэвийн үеийнхээс буурдаг.
· Ритонавир хэрэглэж буй бөөрний үйл ажиллагаа нь хэвийн өвчтөнд кларитромицин хэрэглэхэд тунг зохицуулах шаардлагагүй. Харин бөөрний үйл ажиллагаа алдагдсан бол тунг зохицуулах шаардлагатай.
· Кларитромицин нь цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэлтэй эм ууж хэрэглэхэд түүний үйлдлийг ихэсгэх тул протромбины хугацааг нарийн хянана.
· Кларитромицин ба дигоксиныг зэрэг хэрэглэхэд цусан дахь дигоксины хэмжээ нэмэгдэнэ.
· Макролидын бусад антибиотиктой адил кларитромицин нь ХМГ-КоА редуктаза дарангуйлагчийн концентрацийг бууруулна. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэх үед ховор тохиолдолд рабдомиолиз үүсдэг нь мэдээлэгдсэн байдаг.
· Кларитромицин нь цитохром Р450 ферментийн системийн (CYP3A) 3A изоформын дэд бүлгийн дарангуйлагч ба субстрат юм. Циклоспорин, карбамезапин, такролимус, алфенатил, дисопирамид, хинидин, метилпреднизолон, цилостазол, винбластин, бромкриптин, сакинавир, эфавиренз, невирапин, рифампицин, рифабутин, рифапентин, атазанавир, итраконазол, сельдинафил, тадалафил, вердинафил зэрэгтэй CYP3A-тай холбоотой кларитромицины харилцан үйлчлэлийн талаарх мэдээлэл байдаг. Мөн CYP3A-тай хамааралгүй хувирдаг эмүүд болох гексобарбитал, фенитоин, телтеродин ба валпроат зэрэг нь кларитромицинтэй харилцан үйлчлэлцэнэ.
· Р-гликопротеиныг дарангуйлагч ба эсвэл CYP3A-ны кларитромициныг дарангуйлснаар холехицин үйлдэл, түүний хордуулах нөлөө ихэснэ.
· Кларитромицин, хинидин эсвэл дисопирамид зэргийг хэрэглэхэд Torsades de points (QT интервал уртсах) тохиолдоно.
· Кларитромицин ба триазолам зэрэг хэрэглэхэд ТМС-д нөлөөлж нойрмоглох, ухаан балартах зэрэг шинж илэрсэн нь мэдээлэгдсэн байдаг тул триазолобендиазепин ба кларитромициныг хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
· Кальцийн сувгийг хориглох үйлдэлтэй эмийн бүлэгт хамаарагдах верапамилыг хамт хэрэглэхэд цусны даралт буурах, зүрхний цохилтын тоо цөөрөх, сүүн хүчлийн ацидоз ажиглагдана.
Гаж нөлөө
Лансопразол:
Протоны шахуургыг хориглогч бэлдмэлүүдийг хэрэглэхэд илэрдэг толгой өвдөх, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, өтгөн хатах зэрэг гаж нөлөөнүүд бүртгэгдсэн байна.
Маш ховор тохиодолд:
Бие махбодид мөөгөнцөртөх, чичрэх, хавагнах, амнаас эвгүй үнэр үнэртэх, бие эвгүйрхэх.
Зүрх судасны системийн талаас: зүрхний бах, хэм алдагдах, зүрхний цохилтын тоо цөөрөх, толгой таллаж өвдөх, зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо олшрох.
Хоол боловсруулах системийн талаас: хоолны шингэц муудах, залгихад хүндрэлтэй болох, цанхайх, хэлний үрэвсэл, ходоод/бүдүүн гэдэсний шархлаа.
Бодисын солилцоо ба хоол тэжээлийн эмгэг: тулай, усгүйжих
Мэдрэлийн системийн талаас: сэтгэл түгших, ой санамж алдагдах, сэтгэл гутрах, толгой эргэх, цусны даралт ихсэх, нойрмоглох,салгалах.
Амьсгалын системийн талаас: амьсгал тасалдах, нус гоожих, хамар, залгиурын үрэвсэл, тууралт, хавагнах, чонон хөрвөс.
Арьс, түүний дайвар эрхтэний талаас: хавьтлын дерматит, арьс хуурайших, тууралт гарах,макулопапулар тууралт, загатнаа, хавагнах, чонон хөрвөс
Мэдрэхүйн эрхтэний талаас: нүд хуурайших зэрэг шинж илэрнэ.
Амоксициллин:
Амоксициллин хэрэглэхэд дараах гаж нөлөө илэрсэн нь бүртгэгдсэн.
· Халдвар: Арьс салстын кандидоз
· Ходоод гэдэсний талаас: дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хэл харлах,цусархаг эсвэл псевдомембраноз колит
· Бөөрний талаас: Кристаллури
· Цус болон тунгалгийн системийн талаас: цус багадалт, цус задралын цус багадалт, тромбоцитопени, тромбоцитопенийн тууралт, эозиноофили, лейкопени, агранулоцитоз.
· Хэт мэдрэг байдал: сийвэнгийн эмгэг төст урвал, толбот тууралт, мультиформ улайлт, Стевенс-Жонсоны хам шинж, арьс гуужих, эпидермис хордлогот үхжил, цочмог, тархмал идээт тууралт, хэт мэдрэшлийн васкулит, чонон хөрвөс зэрэг шинжүүд амоксициллиныг хэрэглэхэд илэрдэг нь мэдээлэгдсэн.
· Элэгний талаас: Амоксициллин хэрэглэх үед АСАТ (SGOT), АЛАТ (SGPT) хэмжээ нэмэгдэнэ, цөс зогсонгишлийн шарлалт, элэгний холестаз, элэгний эс задралын цочмог үрэвслийн шинжүүд мэдээлэгдсэн.
· Ховор тохиолдолд хэт идэвхтэй болох, сэтгэл түгших,нойрмоглох, зан үйл өөрчлөгдөх, толгой эргэх, шүд өнгөө алдах зэрэг шинжүүд илэрсэн нь мэдээлэгдсэн.
Кларитромицин:
· Илэрсэн гаж нөлөө нь түр зуурын, хөнгөн хэлбэртэй байдаг. Ихэвчлэн насанд хүрэгчдэд гүйлгэх, дотор муухайрах, хэвлий орчим эвгүйрхэх, өвдөх, хоолны шингэц муудах, толгой өвдөх зэрэг шинж илэрсэн нь тэмдэглэгдсэн байдаг.
Хэрэглэх арга, тун
Багц бүрт: 2 бүрээс лансопразол, 2 шахмал кларитромицин, 2 шахмал амоксициллин байна. Нэг багц нь нэг өдрийн эмчилгээ юм.
1 бүрээс лансопразол, 1 шахмал кларитромицин, 1 шахмал амоксициллиныг өглөө ууна. 1 бүрээс лансопразол, 1 шахмал кларитромицин, 1 шахмал амоксициллиныг орой ууна.
Эмийн тун хэтрэх
Бэлдмэлийн тун хэтэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Тун хэтэрсэн тохиолдолд ходоодны агуулагдахууныг гадагшлуулахын тулд бөөлжүүлэх, ходоод угаах арга хэмжээ авна. Шинж тэмдгийн биеийн байдлыг дэмжих эмчилгээ хийнэ.
Савлалт
Нэг хайрцаганд 10 ширхэг багц савлагдана.
Хүчинтэй хугацаа
24 сар.
Хадгалалт
· Тасалгааны хэмд (250С-доош), хуурай орчинд хадгална.
· Нарны гэрлээс хамгаална.
· Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.