Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Вигентин
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Клавуланы хүчил
Үйлдвэрлэгч
Pharbaco-Central Pharmaceutical J.S
Гарал үүслийн улс
Вьетнам
Тун хэмжээ
500мг+125мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй каплет
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

                                                                                                                               Хэрэглэх заавар

   

ВИГЕНТИН 500мг/125мг

VIGENTIN 500mg/125mg

                                                         Бүрхүүлтэй шахмал

Савалгаа:

2 блистер х 7ш бүрхүүлтэй шахмал.

Найрлага: 1 бүрхүүлтэй шахмалд агуулагдах:

Амоксициллин (амоксициллин тригидрат) ....................................................................... 500мг

Клавуланы хүчил (1:1 харьцаатай клаваунат калийн холимог,микрокристалл целлюлоз) ............................................................................................................................................ 125мг

Туслах бодис ................................................................................................................. 1 шахмал

Үйлдэл:

Амоксициллин нь хагас синтетик в бета лактамын бүлгийн өргөн хүрээний антибиотик, грам эерэг болон грам сөрөг олон төрийн бактерийн эсийн ханийг устгадаг. Амоксициллин нь бактерийг амархан устгадаг ба бактериуд нь энзим үүсгэх чадваргүй болдог.

Клавуланы хүчил нь бета лактазамаар устгагдаагүй амоксициллин, пенициллин, цефалоспорины бүлгийн антибиотикт тэсвэр чанартай бактерийн эсрэг амоксициллины спектрийг үр дүнтэй өргөсгөж өгдөг.  

Заалт :

Вигентинийг богино хугацааны бактерын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

- амьсгалын дээд замын үрэвслийн үед : тонзиллит, синусит, дунд отитын үед энгийн антибиотикын эмчилгээ үр дүнгүй болсон үед.

- амьсгалын доод замын H.Influenzae болон branhamella үүсгэгчээр өдөөгдсөн: архаг болон хурц гуурсан хоолойн өрөвсөл, гуурсан хоолойн пневмони үед.

- E.coli, Klebsiella болон Enterobacter-аар үүсгэгдсэн бөөр давсагны хүнд халдварын үед: цистит,  уретрит, пилонефрит.

- Арьс, зөөлөн эдийн халдвар:  нуруу, буглаа, шархны халдвар.

- Яс, үений халдвар: остеомиелит.

- Шүдний халдварын үед.

- Өөр үрэвслийн үеүүдэд тус, тус хэрэглэнэ.

Тун болон хэрэглэх:

Тун: эмчийн заавраар хэрэглэнэ.

Насанд хүрэгчдэд:

- ердийн тун: 250мг х 3удаа / 24цагт.

-  хүн амьсгалын халдварын үед: 500мг х 3удаа/ 24цагт эсвэл 875мг х 2удаа/ 24цагт, 5 хоног ууж хэрэглэнэ.

Хүүхдэд:

Хүүхэд 40кг жинтэй бол том хүний тунгаар хэрэглэнэ.

Хүүхэд 40кг бага жинтэй бол:

-ердийн тун: 20мг амоксициллин/1кг-д , хоногт 3 удаа ууж хэрэглэнэ.

- дунд отит, синусит, амьсгалын доод замын халдвар, хүнд халдварын үед: 40мг амоксициллин/кг-д хоногт 3 удаа 5 хоног ууж хэрэглэнэ.

Хэрэглэх:

-Вигентинийг хоолтойгоо цуг ходоод цочроохгүй үүднээс ууж хэрэглэнэ.

-Вигентинийг 14хоног турш эмчийн заавар, хяналтгүй ууж хэрэглэхгүй.

Хориглох заалт:

-Бета лактамын антибиотикт харшилтай хүнд,

- Шарласан, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттөй өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй. Яагаад гэвэл клавуланы хүчил нь элгэнд холестрины эрсдлийг нэмэгдүүлдэг.

Сөрөг нөлөө:

Ердийн тунгаар хэрэглэхэд өвчтнүүдийн 5%-д гаж нөлөө илэрсэн. Ихэвчлэн суулгалт, гадна тууралт, загатнана.  Бага тохиолдолд тууралт, чонон хөрвөс, маш их загатнаа өгнө. Маш ховор тохиолдолд анафилакс, Quinckes хаван, Стив-Жонсоны синдром, олон тооны улайлт, дерматит өгнө.

Жирэмсэн ба хөхүүл өвчтөнд:

Жирэмсэнд:

Хулгана дээр хийсэн клиник судалгаагаар, жирэмсэн хулганад тариагаар болон уухаар хэрэглэхэд ямар ч деформац, гаж өгөхгүй болохыг баталсан. Гэсэн хэдий ч жирэмсний хяналтын бүтээгдэхүүнийг хэрэглэх туршлагагүйгээс жирэмсэн эхэд, ялангуяа эхний 3 сард хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хөхүүл эхэд:

Хөхөөр хооллох үед бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Бүтээгдэхүүн нь хөхөөр хооллож байгаа хүүхдэд хор хөнөөлгүй.

Хадгалах: хуурай нөхцөлд, 30с-д, гэрлийн нөлөөнөөс далд хадгална.

Хүчинтэй хугацаа: үйлдвэрлэсэн өдрөөс хойш 2жилийн хүчинтэй.

Техникийн баримт бичиг: Вьетнамын 4-р фармакопей.