
Хэрэглэх заавар
Эмийн хэрэглээний заавар
Амоксациллин ба Калийн Клавуланат 625 мг
хальсан бүрхүүлтэй шахмал эм
БҮРТГЭЛИЙН ДУГААР:
НАЙРЛАГА:
Нэг шахмалд 500 мг амоксациллинтэй тэнцэх Амоксациллины тригидрат ба 125 мг клавуланы хүчилтэй тэнцэх калийн клавуланат агуулагдана.
ЭМИЙН ХЭЛБЭР, ХАРАГДАХ БАЙДАЛ:
Гялгар хальсан бүрхүүлтэй шахмал
Ко-амоксиклав 500 мг/125 мг шахмал нь бүрхүүлийг арилгасны дараа цагаанаас цайвар шар өнгөтэй харагдана.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Ко-амоксиклав нь түүнд мэдрэг бактерийн улмаас үүссэн дараах халдварыг эмчлэхэд зориулагдсан. Үүнд:
1. Амьсгалын дээд замын халдвар: синусит, тонзиллит, фарингит
2. Амьсгалын доод замын халдвар: цочмог бронхит, архаг бронхит, уушгины хатгалгаа, уушигны буглаа, өөр халдвартай хавсарсан бронхит
3. Шээсний замын халдвар: Бөөр болон шээс гадагшлуулах замын үрэвсэлт өвчнүүд (пиелонефрит, цистит, уретрит), түрүү булчирхайн үрэвсэл, аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, заг хүйтэн өвчин, шээсний замын халдвар, зөөлөн шанкр зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.
АГУУЛАМЖ (ХИМИЙН НЭРШЛЭЭР):
0.625 g (0.5 g C16H19N3O5S and 0.125 g C8H9NO5)
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Ко-амоксиклав нь ууж хэрэглэхэд зориулагдсан.
Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхдэд: 500 мг / 125 мг тунгаар өдөрт гурван удаа ууна. Халдвар хүнд тохиолдолд тунг хоёр дахин нэмэгдүүлж болно. Дахин үзлэг хийлгүйгээр эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа 14 хоногоос хэтрэхгүй байх ёстой.
ГАЖ НӨЛӨӨ БА ТУСГАЙ АНХААРУУЛГА:
Хэдийгээр хэрэглэсэн хүн бүрт тохиолдоод байдаггүй ч бусад бүх эмийн нэгэн адил гаж нөлөө үүсгэж болзошгүй.
Таны анхаарах ёстой нөхцөл байдал
Харшлын урвал:
1. Суулгах, огиудас хүрэх (дотор муухайрах), бөөлжих
2. Арьсны тууралт, ялангуяа халдварт мононуклеозын синдромд өртөмхий болох
3. Анафилаксийн шок, эмийн шалтгаант халууралт, бронхийн багтраа
4. Цусны сийвэнд: аминотрансфераза ба эозинофилийн хэмжээ ихсэх, цагаан эсийн тоо буурах, давхар халдварт өртсөний улмаас мөөгөнцөртөх эсвэл эмэнд тэсвэрт байдал үүсэх.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
- Энэ бэлдмэлийн найрлагад ордог идэвхтэй үйлчлэгч ба туслах бодисуудад эсвэл пенициллиний бүлгийн аль нэг бэлдмэлд хэт мэдрэмтгий хүмүүст.
- Бета-лактамын бүлгийн аль нэг эм (жишээ нь, цефалоспорин, карбапенем эсвэл монобактам) хэрэглээд хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь, анафилаксийн шок) үүсч байсан түүхтэй өвчтөнд.
- Амоксициллин/клавуланы хүчлийн нөлөөгөөр шарлалт үүссэн/элэгний үйл ажиллагаа буурч байсан түүхтэй бол тус тус хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн ба хөхүүл эхэд
Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэлсэн байж магадгүй байгаа эсвэл хөхүүл бол эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү.
Ямар нэгэн эм хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.
Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөөлөл:
Ууж хэрэглэдэг антикоагулянтууд
Ууж хэрэглэдэг антикоагулянтуудыг пенициллиний бүлгийн антибиотикуудтай хамт өргөн хэрэглэсээр байгаа ч тэдгээрийн харилцан үйлчлэлийн талаар одоогоор ямар нэг мэдээлэл гараагүй. Гэвч хэвлэл мэдээлэлд аценокумарол эсвэл варфарин хэрэглэж байгаа хүмүүст амоксициллинийг нэмж хэрэглүүлэхэд тэдгээр өвчтөний цусанд олон улсын нормчлогдсон харьцаа (INR) гэх үзүүлэлт нэмэгдсэн тохиолдол бичигдэж байсан. Тиймээс эдгээр эмүүдийг хамт хэрэглэхээр бол, хэрэглэж байх үед болон хамтын хэрэглээг зогсоосны дараа цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг (протромбины хугацаа ба олон улсын нормчлогдсон харьцааг) заавал шалгаж байх ёстой. Түүнээс гадна цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэлт эмүүдийн тунд зохицуулалт хийх хэрэгтэй.
Метотрексат
Пенициллины бүлгийн эмүүд метотрексатын гадагшлалтыг саатуулдаг учраас түүний хоруу чанарыг нэмэгдүүлдэг.
Пробенецид
Пробенецидийг энэ бэлдмэлтэй нэгэн зэрэг хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь пробенецид нь амоксициллины бөөрний тахир сувганцраас шүүрэн гарах хурдыг бууруулдаг учраас тэдгээрийг удаан хугацаанд хамт хэрэглэсэн тохиолдолд амоксициллины цусан дахь концентрацийг нэмэгдүүлдэг. Харин клавуланы хүчлийн концентрацид өөрчлөлт ордоггүй.
Тун хэтрүүлэлт
Тун хэтрэлтийн талаар ямар нэгэн туршилт судалгаа хийгдээгүй бөгөөд одоогийн байдлаар тун хэтрүүлсэн тохиолдол тэмдэглэгдээгүй.
ХАДГАЛАЛТ:
20 хэмээс хэтрэхгүй сэрүүн, хуурай орчинд, нарны шууд тусгалаас хамгаалж, өөрийн нь саванд хадгална. ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХЭЭРГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛ.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:
Үйлдвэрлэснээс хойш 3 жил.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
North China Pharmaceutical Co., Ltd
No. 388 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China
ЭКСПОРТЛОГЧ:
NCPC International Corp. Official Distributor of NCPC (North China Pharmaceuticals Group Corporation)
No. 217-1 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China
Tel: 86 311 85528588 Fax: 86 311 85051711





































































































































































































































































































