Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибу-Ам 400мг
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Армон эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
400мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан заавар

 “ИБУ-АМ” 200 мг, 400 мг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй     

        шахмал эм

 

Худалдааны нэр: “ИБУ-АМ”  200 мг, 400 мг

Олон улсын нэр: ИБУПРОФЕН

Эмийн хэлбэр: Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эм

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг ширхэг бүрхүүлтэй шахмал эмэнд  200 мг, 400 мг ибупрофен  агуулагдана.

Эмчилгээний бүлэг: Наркозын бус үйлдэлтэй өвчин намдаах эм

Фармакологийн үйлдэл:

Ибупрофений үйлдлийн гол механизм нь халууралт, өвдөлт үрэвслийг үүсгэж буй медиатор ба простагландины нийлэгжилтийг саатуулсантай холбоотой. Хэрхийн артритын үе онцын өөрчлөлтөнд ороогүй үрэвслийн үе шатны үед сайн нөлөөлнө.

Фармакокинетик:

Хоол боловсруулах замаар  сайн шимэгдэж, цусны уурагтай 90% холбогдох бөгөөд үений хөндийд аажим нэвтэрнэ. Синоваль эдэд цусны сийвэнгийхээс их хэмжээгээр хуримтлагдана. Элгэнд хоргүйжнэ. Бие махбодиос бөөрөөр /өөрчлөгдөөгүй хэлбэрээр 1%-иас бага/, бага зэрэг цөстэй гадагшилна. Хагас ялгарлын үе нь 2 цаг байна.

Хэрэглэх заалт:

Үе мөчний хэрхийн артрит, остеоартроз, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, захын мэдрэлийн зарим үрэвсэлт өвчнүүд толгой ба шүдний өвдөлт, мигрень, биений юм өвдөлттэй ирэх, нурууны өвдөлт, булчингийн болон хэрхийн өвдөлт зэргийн үед хэрэглэхээс гадна ханиад томууны үеийн халууралтын үед мөн хэрэглэнэ.

Хэрэглэх арга,тун :

Ибу-АМ гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эмийг:

  • Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 400 мг тунгаар хоногт 1-2 удаа хоолны дараа усаар даруулж ууна.
  • Насанд хүрэгсдэд эмчилгээний түргэн үр нөлөөг гаргахын тулд тунг 400 мг-аар хоногт 3 удаа хэрэглэх хүртэл нэмж болно.
  • 6-12 насны хүүхдэд 200 мг-тай нэг шахмалаар хоногт 4 удаа хэрэглэх бөгөөд биеийн жин нь 20 кг-аас дээш тохиолдолд л зөвхөн хэрэглэж болно. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна. Хоногт 6 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун 1200 мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож, эмчид хандана.

Хориглох заалт:

Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаатай хүмүүс, ходоодны ба нарийн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, идэгдмэл шарх, Кроны өвчин, зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, Ибупрофен болон бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг өвчтөн, Аспирины гаралтай бронхийн багтраа, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, уйланхай, өнгө ялгах чадвар алдагдах, хараа муудах, харааны талбарын согог, глюкоза 6 фосфат дегидрогеназын дутагдал, гемофили, цусны бүлэгнэлт багасах, цусархаг эмзэгшил, жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе, элэг ба бөөрний илэрхий өөрчлөлт, сонсгол муудах, тэнцвэрийн аппаратын эмгэг зэрэгт хэрэглэхийг хориглоно. Мөн 12 нас хүртэлх хүүхэдэд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Ибупрофены 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагддаггүй. Удаан хугацаагаар хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.Үүнд:

  • Хоол боловсруулах замын зүгээс: Дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, хоолонд дургүй болох, аюулхай орчим өвдөх, суулгах, гэдэс дүүрэх, ходоод гэдэсний замын улайлт, шархлаат эмгэг үүсэх, хэвлийгээр өвдөх, цочрох, ам хатах, амны хөндий ба буйлны салст шархалж өвдөх, нойр булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, элэгний үрэвсэл
  • Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх, нойргүйдэх, цочромтгой болох, нойрмоглох, сэтгэлээр унах, дүйнгэтэх, хий юм үзэгдэх, хааяа бактерийн бус гаралтай менингит /ялангуяа аутоиммуны өвчтэй хүмүүст/
  • Зүрх судасны системийн зүгээс: Зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, зүрхний цохилт олшрох
  • Шээс ялгаруулах системийн зүгээс: Нефроз хам шинж /хаван/, бөөрний цочмог дутагдал, харшлын гаралтай бөөрний үрэвсэл, их шээх, давсагны үрэвсэл
  • Цус төлжүүлэх системийн зүгээс: Цус багадалт /цус задралын ба цус төлжилгүйдлийн/, тромбоцитын тоо цөөрөх, тромбоцитопений пурпур, агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх.
  • Мэдрэхүйн эрхтэний зүгээс: Сонсгол муудах, чих шуугих, эргэх, хорт явцтай харааны мэдрэлийн үрэвсэл, нүд бүрэлзэх, юм хоёр харагдах, нүд хуурайшиж цочрох, харшлын гаралтай зовхи ба салст бүрхүүлийн хаван,  харааны талбарын согог
  • Харшлын урвал: Арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, Квинкийн хаван, анафилаксын урвал, шок, халууралт, Стивенс-Джонсоны хам шинж эпидермийн хортой явцтай үхжил /Лайеллын хам шинж/, эозинофилийн тоо олшрох, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
  • Амьсгалын системийн зүгээс: Бронх агчих, амьсгаадах
  • Бусад: Хөлс ихээр ялгарах

Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа үед хоол боловсруулах замын салст бүрхүүл шархлах, цус алдах /ходоод гэдэсний, буйлны, умайн, шулуун гэдэсний/, хараа өөрчлөгдөх /өнгө ялгах чадвар алдагдах, харааны талбарын согог, хараа муудах/ зэрэг шинж илэрнэ. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандах хэрэгтэй.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

Ибупрофеныг ацетилсалицалын хүчил болон бусад стероид  бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Хамт хэрэглэж байгаа тохиолдолд ибупрофен нь ацетилсалицилын хүчлийн цус шингэлэх ба үрэвслийн эсрэг үйлдлийг нь сулруулдаг. Иймээс ацетилсалицилын хүчлийг цус шингэлэх зорилгоор бага тунгаар хэрэглэж байгаа титэм судасны дутагдалтай өвчтөнүүдэд титэм судасны цочмог дутагдал үүсэх давтамж ихсэж болзошгүй.                                   

Цус шингэлэх ба цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүдтэй /алтеплаза, стрептокиназа, урокиназа/ хамт хэрэглэж байгаа үед цус алдах эрсдэл  ихсэнэ. Цефамандол, цефаперазон, цефотетан, вольпроны хүчил, пликамицин зэрэг бэлдмэлүүд нь цусан дахь протромбины хэмжээ багасалтыг ихэсгэнэ.

Циклоспорин ба алтны бэлдмэлүүднь ибупрофены бөөрөн дэх простагландины    нийлэгжилтэнд нөлөөлөх нөлөөг ихэсгэснээр бөөрөнд үзүүлэх хортой нөлөө нь хүчжинэ. Ибупрофен нь циклоспорины цусан дахь хэмжээг ихэсгэж, түүний элэг хордуулах нөлөөг ихэсгэнэ.

Сувганцрын шүүрлийг саатуулдаг эмүүд нь ибупрофений ялгаралтыг багасгаж, цусан дахь концентрацийг нэмэгдүүлнэ.

Микросомын исэлдэлтийг идэвхжүүлэгч эмүүд нь фенитоин, этанол, барбитурат, рифампицин, фенилбутазон, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм /гидроксилжсон идэвхтэй метаболитуудын ялгаралыг ихэсгэж, элэг хордуулах хүнд явцтай эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Микросомын исэлдэлтийг саатуулдаг эмүүд нь элэг хордуулах эрсдлийг багасгана.

Фуросемид, гидрохлортиазид зэрэг натри хөөж шээсний ялгаралтыг ихэсгэдэг эмүүд болон судас өргөсгөж даралт бууруулдаг эмүүдийн үйлдэл суларна.

Шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмүүдийн үйлдэл суларч, шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүд, тромбоцитын агрегацийг саатуулах эм, фибрин хайлуулах эмүүдийн үйлдэл хүчжинэ.

Минералокортикостероид, глюкокортикостероид, эстрогенүүд, этанол зэргийн гаж нөлөө ихэснэ.

Цусан дахь сахарын хэмжээг багасгах ууж хэрэглэдэг эм, сульфонилмочевины уламжлалын эм, инсулины үйлдэл хүчжинэ.

Ходоодны хүчил саармагжуулах эмүүд, холестирамин зэрэг бэлдмэлүүд нь ибупорфений шимэгдэлтийг саатуулна.

Дигоксин, литийн бэлдмэл, метотрексатын цусан дахь концентраци нь ихсэнэ.

Кофейны  өвдөлт намдаах үйлдлийг нь хүчжүүлнэ.

Анхааруулга:

Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.

Хэрэв ходоодны эмгэгийн шинж илэрвэл маш анхааралтай хянах бөгөөд улаан хоолой, ходоод ба 12 хуруу гэдсийг дурандах, цусны ерөнхий шинжилгээ, /гемоглобин тодорхойлох/, өтгөнд далд цус байгаа эсэхийг шалгах зэрэг арга хэмжээ авна. Шаардлагатай бол 17-кетостероид тодорхойлох бөгөөд шинжилгээнээс 48 цагийн өмнө эмчилгээг зогсооно.

Анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэцийн болон хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагаанаас татгалзана. Мөн эмчилгээний үед спиртийн төрлийн зүйл хэрэглэхээс зайлсхийнэ.

                                          

Хүчинтэй хугацаа:  Үйлдвэрлэснээс хойш 3 жил  хүртэл хугацаагаар хадгална.

 

Хадгалах нөхцөл: “ИБУ-АМ” 200 мг, 400 мг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал  эмийг хуурай нөхцөлд, 25°C-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Олгох нөхцөл: Бэлдмэлийг зөвхөн жороор олгож, эмчийн заавраар хэрэглэнэ.

 

Савлалт: “ИБУ-АМ” 200 мг, 400 мг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал  эмийг 10 ширхэгээр PVC блистерт савлаж, 10 ш блистерийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хэрэглэх зааврын хамт хийж худалдаанд гаргана.

 

Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг, и-мэйл :

 

“Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8

e-mail; ariunmongol_92@yahoo.com