
Хэрэглэх заавар
СИНАМ®
Ампициллин, Сульбактам
Тарилгын ариутгасан нунтаг
Флакон бүрд:
Ампициллин натри х.х. ампициллин........................1г
Сульбактам натри х.х. сульбактам............................0,5г
ЭМ СУДЛАЛ
СИНАМ® нь ампициллин нь пенициллины адил түүнд мэдрэг организмын эсрэг үржлийн шатанд идэвхтэй бактерцид үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдэл нь эсийн ханын мембраныг нэвтэрч мукопептидийн бионийлэгжилтийг дарангуйлснаар нөхцөлдөнө. Ампициллин грам-эерэг, грам-сөрөг, агаартан, агааргүйтэн (ампициллин бета-лактамаза сулруулах үйлдэл үзүүлдэг тул хэвийн бичил организмд нөлөөлөхгүй) бактерийн эсрэг өргөн хүрээний идэвх үзүүлнэ.
Сульбактам нь СИНАМ® дах ампициллин ихэвчлэн бета-лактамын антибиотикуудад тэсвэртэй бактерийн эсрэг үйлчилж антибиотикийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлнэ. Иймээс СИНАМ® нь бета-лактамаз дарангуйлан өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ.
СИНАМ® in vitro-д дараах организмд нөлөөлнө:
Грам-эерэг бактери
- Staphylococcus aureus (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Staphylococcus epidermidis (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Staphylococcus saprophyticus (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Streptococcus faecalis* (Enterococcus)
- Streptococcus pneumoniae* (өмнө нь D. pneumoniae)
- Streptococcus pyogenes*
- Streptococcus viridans*
Грам-сөрөг бактери
- Haemophilus influenzae (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Moraxella (Branhamella) catarrhalis (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Escherichia coli (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Klebsiella species (бета-лактамаз үүсгэдэг ихэнх мэдэгдэж буй омгууд)
- Proteus mirabilis (бета-лактамаз, бета-лактамаз бус)
- Proteus vulgaris, Providencia rettgeri, Providencia stuartii, Morganella morganii, Neisseria gonorrhoeae (бета-лактамаз, бета-лактамаз бус)
Агааргүйтэн
- Clostridium species*
- Peptococcus species*
- Peptostreptococcus species*
- Bacteroides species болон B. fragilis багтана.
Тэмдэглэл: * Эдгээр нь бета-лактамаза ялгаруулдаг омог биш ба Ампициллин дангаараа мэдрэмтгий байдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
СИНАМ® доор дурдсан түүнд мэдрэг бактерийн омгоор үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Staph. aureus, E.coli, Klebsiella sрр. (К. Pneumonia), Pr. mirabilis, B. fragilis, Enterobacter spp, Acinetobacter calcoaceticus бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн арьс, арьсны бүтэц өөрчлөгдсөн халдварууд
- E.coli, Klebsiella sрр. (К. Pneumonia), Bacteroides spр (B. fragilis), Enterobacter spp бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн хэвлийн хөндийн халдварууд
- E.coli, Bacteroides spр (B. fragilis) бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн эмэгтэйчүүдийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Пенициллин, сульбактамд хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
СИНАМ® ерөнхий зохимж сайтай.
Дараах гаж нөлөө илэрсэн талаар тэмдэглэгдсэн.
- Хэсэг газрын урвал: тарьсан хэсэгт өвдөх, тромбофлебит
- Арьс, арьсны бүтэц: загатнах, арьсны бусад урвалууд
- Элэг: АлАТ, АсАТ, алкалин фосфатаза, LDH ихсэх
- Цус: гемаглобин, гематокрит, цусны улаан эс, цусны цагаан эс, нейтрофил, лимфоцит, моноцит, базофил, эозинофил, ялтас эсүүд буурна.
- Цусны хими: сийвэнгийн альбумин, нийт уураг буурна.
- Бөөр: мочевин, креатинин ихсэнэ.
- Ходоод гэдэс: гастрит, стоматит, хэл хар өнгөртэй болох, энтероколит, хуурамч бүрхүүлт колитын шинж тэмдэг үүсэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Хэт мэдрэгшлийн урвал: чонон хөрвөс, олон хэлбэрт улайралт, эксфолиатив дерматит, анафилаксийн урвалууд үүсч болно
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Харшлын өгүүлэмжтэй хувь хүмүүсд хүнд явцтай заримдаа үхэлд хүргэх хэт мэдрэгшлийн (анафилакси) урвал үүснэ. Хэрэв энэ төрлийн харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээ хийнэ.
- Ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд адреналинтай яаралтай тусламжийн арга хэмжээг авна. Амьсгал чөлөөлөн, хүчилтөрөгч амьсгалуулж, судсанд стероид болон бусад шаардлагатай эмчилгээг хийнэ.
- Мэдрэг бус нянгийн өсөлт, мөөгөнцөр үүсэлтийг тогтмол ажиглана. Хэрэв дахилтат халдвар илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.
- Эмчилгээний явцад эрхтэн системийн үйл ажиллагаа ялангуяа бөөр, элэг, цус төлжилтийн системийг байнга хянаж байхыг зөвлөнө.
- Бага насны өвчтөнд СИНАМ®-н үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
- Ампициллины нөлөөнд аминогликозидуудын идэвх сулрах тул СИНАМ®, аминогликозидуудыг хамт хольж хэрэглэхгүй.
- Пробенецидтай хамт хэрэглэхэд бөөрний түүдгэнцрийн шүүгдэлт буурч болно.
ТУН
- Насанд хүрэгчид:
1,5-3 г тунгаар 6-8 цагаар, сульбактамын хоногийн дээд тун 4гөдөр тунгаар дараах нөхцөлд хэрэглэнэ:
Хөнгөн, дунд хэлбэрийн халдварт: 6 г хүртэлх (ампициллин 4г + сульбактам 2г)
Хүнд хэлбэрийн халдварт: 12г хүртэл (ампициллин 8г + сульбактам 4г)
Пирекси, бусад эмгэг шинж тэмдэг арилсны дараа эмчилгээг ихэвчлэн 48 цаг үргэлжлүүлнэ. Эмчилгээ ихэвчлэн 5-14 хоног үргэлжилнэ.
Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед ампициллины эмчилгээний хугацааг сунгаж болно.
- Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэлт:
СИНАМ® тарилга 1,5-3г тунгаар мэдээгүйжүүлгийн тусламжтай сийвэн, эдэд үр дүн үзүүлэх хангалттай концентрацаар хүрдэг. Тунг 6-8 цагаар давтан том мэс ажилбараас хойш голдуу 24 цагийн дараа зогсооно.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдал
Креатинины клиренс (млмин1,73м2) |
Хагас задралын хугацаа (цаг) |
Тохирох тун |
≥30 15-29 5-14 |
1 5 9 |
1,5-3г 6-8 цагаар 1,5-3г 12 цагаар 1,5-3г 24 цагаар |
Бэлтгэл:
- Венийн судсанд: СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 3,2мл тарилгын ариутгасан усанд уусгахад уусмалд 375мгмл (ампициллин 250мг сульбактам 125мг) агуулагдана. Даруй 3-45мгмл бүхий тарилгад тохиромжтой эзлэхүүнд хүртэл шингэрүүлнэ. СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 10-15 минут аажим тарих ба хамгийн багадаа 3 минут тарина. Илүү их шингэрүүлэлтийн үед 15-30 минутанд хийнэ.
Шингэрүүлэлт |
СИНАМ® концентраци (мгмл) |
Ашиглах хугацаа 250C 40C (цаг) (цаг) |
· Тарилгын ариутгасан ус · Изотоник натрийн хлорид · Натрийн лактатын уусмал · 5% декстрозын ус
· 0,45% салин бүхий 5% декстроз · 10% глюкоз
· Рингер лактатын уусмал |
45
45
45
30 3 15 3 30 3 45
|
8 48
8 48
8 8
2 4 4 - - 4 4 - - 3 4 - 8 24 |
- Булчинд: СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 3,2мл тарилгын ариутгасан усанд уусгахад уусмалд 375мгмл (ампициллин 250мг сульбактам 125мг) агуулагдана.
ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО
САВЛАЛТ
Хайрцагт 1 флакон ® 1,5г, тарилгын ариутгасан ус 1 туншил ® 5мл
Бүртгэлийн дугаар: DKL 9722221144А1
ХАДГАЛАЛТ
Гэрлийн тусгалаас хамгаалан 250С ихгүй хэмд хадгална.
Үйлдвэрлэгч: PT SANBE FARMA
Banding-Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142





































































































































































































































































































