Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дикло-Денк 100 Ректал
Худалдааны нэр
Англи
Диклофенак
Үйлдвэрлэгч
Haupt Pharma Wulfing GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
лаа
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Дикло- Денк 100 Ректал (Diclo-Denk 100 Rectal)

 

Лаа – шулуун гэдсэнд хийнэ.

Үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэл.

Үйлчлэгч бодис: диклофенак

Өвчтөнд зориулсан мэдээлэл:

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.

  • Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна (4-р хэсгийг үзнэ үү).

Уг эм хэрэглэх зааварт

  1. Дикло-Денк гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Дикло-Денк бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Дикло-Денк бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

  1.    Дикло-Денк гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Дикло-Денк нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэлийн бүлэгт (ҮЭСББ) хамаарагдана.

Эмчилгээний заалт

Доорх тохиолдолд өвдөлт, үрэвсэл намдаах шинж тэмдгийн эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

  • Үений цочмог үрэвсэл (цочмог артрит), тулайн сэдрэл
  • Үений архаг  үрэвсэл (архаг артрит), ялангуяа хэрэхийн гаралтай үений үрэвсэл (архаг полиартрит)
  • Бехтеревийн өвчин (хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл) ба хэрэхийн шалтгаант нурууны бусад эмгэг
  • Үе болон нурууны бүтэц өөрчлөгдсөн цочмог үрэвсэл (артроз, спондилоартроз)
  • Ревматизмын шалтгаант зөөлөн эдийн үрэвсэл
  • Гэмтлийн дараах өвдөлт, үрэвсэл, хаван.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         2.  Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

         Дараах тохиолдолд Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно

·       хэрэв диклофенак, ацетилсалицилын хүчил, ибупрофен болон бусад  эсвэл ҮЭСББ-ийг болон бэлдмэлийн найрлага дахь бодист (6-р хэсгийг үзнэ үү) харшилтай бол.  Нүүр, уруул, хэл, залгиур, гар хөл хавагнах (судасны хаван), амьсгалын булчингийн агчил, гуурсан хоолойн багтраа, хамрын салст бүрхүүлийн мембран хавагнах, хамраас нус гарах, арьсны урвал илрэх болон харшлын бусад урвал илрэх нь хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдэг байна.

·       цус төлжилтийн эмгэгтэй эсэх нь тодорхойгүй бол.

·      ходоод, 12 хуруу гэдэсний цочмог болон архаг шархлаатай, цус алдалттай эсвэл өмнө нь өвчилж байсан өгүүлэмжтэй (шархлаа болон цус алдалтын хоёр болон түүнээс олон тохиолдол илэрсэн нь нотлогдсон)

·       Дикло-Денк болон ҮЭСББ хэрэглэхэд ходоодны цус алдалт эсвэл цооролт үүсэж байсан өгүүлэмжтэй

·       тархины цус харвасан болон бусад хэлбэрийн цус алдалт

·       элэг болон бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал

·       шулуун гэдэсний үрэвсэл

·       зүрхний эмгэгтэй, тархины судасны эмгэгтэй, зүрхний шигдээс

·       цусны эргэлтийн хямралтай (захын артерийн судасны эмгэг)

·       хүүхэд болон өсвөр насныхан

·       жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд

 

Анхааруулга ба болгоомжлол

Дикло-Денк бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Диклофенакийг хэрэглэхийн өмнө эмчдээ дараах зүйлсийг мэдэгдэнэ үү.

·    та тамхи татдаг эсэх

·    та чихрийн шижингээр өвчилсөн эсэх

·    гүйлсэн булчирхайн үрэвсэл, цус бүлэгнэлттэй, цусны өндөр даралт, холестрол болон триглицеридын хэмжээ их эсэх зэрэг болно.

Ходоод болон нарийн гэдэсний хагалгаа саяхан хийлгэсэн болон удахгүй хийлгэхээр бол Дикло-Денк бэлдмэл нь зарим тохиолдолд гэдэсний хагалгааны дараах шархны эдгэрэлтэд сөргөөр нөлөөлж болох тул Дикло-Денк хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдэнэ.

Эмийн бэлдмэлүүдийг хамт хэрэглэх үед үр дүн сайжрах  эсвэл гаж нөлөө ихсэх талаарх мэдээлэл байхгүй тул Дикло-Денк болон бусад ЦОГ-2 ферментийг дарангуйлагч (циклооксигеназа-2 дарангуйлагч) зэрэг ҮЭСББ-ийг хамт хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Бэлдмэлийг шинж тэмдгийг бууруулахад шаардагдах хамгийн богино хугацаанд, бага тунгаар хэрэглэхэд гаж нөлөө нь багасаж болох юм.

 

Настангуудын хэрэглээ

Өндөр настанд ҮЭСББ-ийн (Дикло-Денк хамаарна) гаж нөлөө үүсэх эрсдэл өндөр байдаг. Ялангуяа ходоод гэдэсний цус алдалт, цооролт нь үхэлд хүргэж болзошгүй. Иймд өндөр настан бэлдмэл хэрэглэхэд зайлшгүй эмчийн хяналт шаардлагатай. Мөн биеийн жин багатай, тамир тэнхээ муутай өндөр настанд эмчилгээний бага тунгаар бэлдмэлийг хэрэглүүлнэ.

 

Хоол боловсруулах замд үзүүлэх нөлөө

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт

Дикло-Денк болон бусад ҮЭСББ-ийн эмчилгээний явцад урьдчилан мэдэгдэх шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр ходоод гэдэсний талаас ноцтой цус алдалт, шархлаа ба цооролт үүсэж үхэлд хүргэсэн талаар бүртгэгдсэн байна.

Ходоодны шархлаа, шархлааны цус алдалт, цооролт үүсэж байсан өгүүлэмжтэй өндөр настай хүмүүст ҮЭСББ-ийн тунг ихэсгэх нь ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа ба цооролт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. (“Дикло-Денк хэрэглэхийг хориглоно” гэсэн  хэсгийг үзнэ үү). Эдгээр өвчтөнд эмчилгээг бага тунгаар эхлэх шаардлагатай.

Эдгээр өвчтөнд ходоод хамгаалах бэлдмэлийг (жишээ нь мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогч) хамт хэрэглэх бөгөөд  ходоод гэдэсний хямрал үүсгэх эрсдэлтэй ацетилсалицилын хүчил болон бусад бэлдмэлийг бага тунгаар хэрэглэх шаардлагатай.

Хэрэв та ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрч байсан өгүүлэмжтэй, өндөр настай бол эмчилгээ эхлэхийн өмнө, мөн хэвлийн талаас хэвийн бус шинж тэмдэг (ялангуяа ходоод гэдэсний цус алдалт) илэрвэл эмчлэгч эмч,  эм зүйчид хандана уу.

Ууж хэрэглэх, системийн үйлчлэлтэй кортикостероид, шууд бус үйлчлэлтэй антикоагулянт варфарин, сэтгэл гутралын эсрэг үйлчлэлтэй серотинины эргэн шимэгдэлтийг дарангуйлагч, цус бүлэгнэлтийн эсрэг үйлчлэлтэй ацетилсалицилын хүчил зэрэгтэй хамт бэлдмэлийг хэрэглэхэд ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг анхааруулж байна.

 

Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээний үед ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа үүсэх тохиолдолд эмчилгээг зогсооно.

Дикло-Денк болон бусад ҮЭСББ-ийг ходоод гэдэсний замын эмгэгийн (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй хүмүүст биеийн байдлыг дордуулж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. (“Бусад эмийн бэлдмэл ба Дикло-Денк” хэсгийг үзнэ үү)

 

Зүрх судасны системд бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Дикло-Денк бэлдмэлийг удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Иймд зөвлөж буй эмчилгээний тун, хугацаанаас хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно!

Хэрэв та өөрийгөө зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлтэй (цусны даралт өндөр, чихрийн шижинтэй, цусан дахь холестролын хэмжээ их, тамхи татдаг) гэж үзэж буй бол  эмчилгээний талаар эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв Дикло-Денк бэлдмэл хэрэглэх үед зүрх, судасны талаас шинж тэмдэг илрэх,  цээжээр өвдөх, амьсгаадах, ядрах, хэл ярианы эмгэг илэрвэл эмчид яаралтай хандана уу.

 

Арьсны урвал

Дикло-Денк болон бусад ҮЭСББ-ийг хэрэглэхэд арьсны хүнд хэлбэрийн урвалууд (арьсны гуужилтат үрэвсэл, Стивен-Жонсоны хам шинж, арьсны хордлогот үхжил/Лайеллын хам шинж, 4-р хэсгийг үзнэ үү) илэрч, зарим тохиолдолд нас баралтад хүргэсэн талаар бүртгэгдсэн байдаг.

Эрсдэл бүхий өвчтөний дийлэнх хувьд нь эмчилгээний эхний сард харшлын урвал илэрдэг. Дикло-Денк хэрэглэх үед арьсанд тууралт гарах, салст гэмтэх зэрэг бусад хэт мэдрэгших урвалын шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ нэн даруй зогсоож, эмчээс зөвлөгөө авна уу.

 

Элгэнд үзүүлэх нөлөө

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүд бэлдмэл хэрэглэхэд биеийн байдал дордож болзошгүй тул эмчийн хяналтад байх шаардлагатай.

ҮЭСББ-тэй адил Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэх хугацаанд элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Дикло-Денк бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх бол урьдчилан сэргийлэх зорилгоор элэгний үйл ажиллагааг тогтмол хянахыг эмч зөвлөж болно. Хэрэв элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгийн байдал дордсон шинж илэрвэл Дикло-Денк бэлдмэл хэрэглэхээ зогсооно (эозинофили, арьсны тууралт). Элэгний үрэвсэл илрэх шинж тэмдэггүй явагдаж болно. Цус төлжилтийн эмгэгтэй (элэгний порфири гэж нэрлэгддэг) хүмүүст Дикло-Денк бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Бусад мэдээлэл

Дараах тохиолдолд эмчилгээний ашиг тус, хүлээгдэж буй эрсдэлийг тооцсоны дараа Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

Диклофенак болон бусад ҮЭСББ-ийн эмчилгээний явцад ялангуяа зүрх болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, цусны даралт ихэсдэг, өмнө нь ихсэж байсан хүмүүс, өндөр

настан, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөх эм хэрэглэж байгаа хүмүүст биед шингэн хуримтлагдах, хавагнах шинж илэрч байсан нь бүртгэгдсэн байна.

Мөн хүнд хэлбэрийн шингэн алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ (жишээлбэл том хэмжээний мэс заслын өмнө болон дараа) (“Дараах тохиолдолд Дикло-Денк бэлдмэлийг

хэрэглэхийг хориглоно” хэсгийг уншина уу). Эдгээр өвчтөнд бөөрний үйл ажиллагааг анхааралтай хянах шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа дээрх үзүүлэлтүүд

нь эмчилгээний өмнөх байдалдаа эргэн ордог.


Маш ховор тохиолдолд диклофенак хэрэглэхэд хүнд хэлбэрийн цочмог харшлын урвал (анафилаксийн шок) ажиглагдсан. Энэ нь та урьд нь ҮЭСББ хэрэглээгүй байсан ч тохиолдож

болзошгүй. Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхэд харшлын урвалын эхний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг даруй зогсооно. Шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг  эмч

мэргэжилтэн хийнэ.


Диклофенак тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг түр зуур саатуулж болно. Иймээс цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнг анхааралтай ажиглана.


Хэрэв цусны бүлэнг хайлуулдаг эсвэл цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг бэлдмэлтэй зэрэг хэрэглэж байгаа бол цусны бүлэгнэлтийн байдал болон цусан дахь сахарын

хэмжээг анхааралтай хянана. 


Дикло-Денк бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед бөөрний үйл ажиллагаа болон цусны эсүүдийн тоог тогтмол хянах шаардлагатай.


Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг мэс засалд орохын өмнө хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч ба шүдний эмчээсээ энэ талаар асууж мэдэгдэх хэрэгтэй.


Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгойн өвдөлт үүсэж болзошгүй ба бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд намдахгүй байж болно. Хэрэв Дикло-Денк

бэлдмэлийг хэрэглэснээс үл хамааран толгой өвдөлт дахиж байвал эмчээс зөвлөгөө аваарай!


Ерөнхийдөө өвдөлт намдаах бэлдмэл хэрэглэх зуршил, ялангуяа хэд хэдэн өвдөлт намдаах бэлдмэлийг хавсарч хэрэглэх нь бөөрийг гэмтээх, бөөрний дутагдалд (өвдөлт намдаах

эмийн шалтгаант бөөрний эмгэг) хүргэж болзошгүй.


Бусад ҮЭСББ-ийн адил диклофенак халдварын шинж тэмдгийг далдалж болзошгүй. Хэрэв халдварын шинж тэмдэг (улайх, хавдах, халуун оргих, өвдөх, халуурах гэх мэт) илэрвэл

эсвэл Дикло-Денк бэлдмэл хэрэглэхэд шинж тэмдгүүд дордвол нэн даруй өөрийн  эмчдээ хандана уу.


Дикло-Денк бэлдмэл нь простагландины нийлэгжилтийг саатуулдаг бусад бэлдмэлийн адил жирэмслэхэд хүндрэл үүсгэж болзошгүй. Хэрэв жирэмслэхээр төлөвлөсөн болон

жирэмслэхэд бэрхшээлтэй байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.         

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ

Үйлчлэгч бодисын хэмжээ их тул хүүхэд, өсвөр  насныханд   бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй.

Дикло-Денк бэлдмэлийн бусад эмтэй харилцан үйлчлэл

Хэрэв та ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн, хэрэглэж байгаа, хэрэглэх гэж байгаа бол эмч, эм зүйчид мэдэгдээрэй.

 

Дикло-Денк бэлдмэл ба дигоксин (зүрхний үйл ажиллагааг дэмжих бэлдмэл), фенитоин (эпилепсийн эсрэг бэлдмэл), лити (тархи, сэтгэцийн эмчилгээнд хэрэглэх бэлдмэл)-ийг хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн сийвэн дэх хэмжээ нэмэгдэнэ. Иймд цусны сийвэн дэх литийн хэмжээг зайлшгүй хянана. Дигоксин ба фенитоины хэмжээг хянахыг зөвлөнө.

 

Дикло-Денк бэлдмэл нь шээс хөөх, цусны даралт бууруулах бэлдмэлүүдийн үйлчлэлийг бууруулна.

 

Дикло-Денк бэлдмэл нь АХФ-ийг дарангуйлагч ба ангиотензин-II антагонистуудын (зүрхний дутагдал болон цусны даралтыг бууруулах бэлдмэл) идэвхийг бууруулна. Эдгээрбэлдмэлийг зэрэг хэрэглэхэд бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй. Ялангуяа өндөр настан, цусны даралт өндөр хүмүүсийг тогтмол хянах шаардлагатай. Шингэнийг хангалттай хэмжээгээр ууна. Эмчлэгч эмч таны бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.

Дикло-Денк бэлдмэл ба кали хөөдөггүй шээс хөөх эмүүд, циклоспорин, такролимус (эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг бэлдмэл) эсвэл триметоприн (шээс ялгаруулах замын халдварын үед хэрэглэдэг антибиотик) зэргийг хэрэглэхэд цусны сийвэн дэх калийн хэмжээг бууруулж болзошгүй. Иймд таны цусан дахь калийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай.

Дикло-Денк бэлдмэл ба бусад ҮЭСББ, глюкокортикоидуудыг зэрэг хэрэглэхэд ходоод гэдэсний талаас ходоод гэдэс шархлах, цус алдах зэрэг гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгдэнэ.

Цус бүлэгнэлтийн эсрэг үйлчлэлтэй ацетилсалицилын хүчил ба сэтгэл гутралын эсрэг эмүүд (сонгомлоор серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг саатуулах эмүүд) нь ходоод гэдэснээс цус алдах зэрэг ходоод гэдэсний замд гаж нөлөө үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Дикло-Денк бэлдмэлийг бусад ҮЭСББ-тэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэснээс хойш 24 цагийн хугацаанд метотрексатыг хэрэглэвэл цусны сийвэн дэх хэмжээ нь ихсэж үйлчлэл нь нэмэгдэнэ. 

ҮЭСББ-үүд (диклофенак зэрэг) нь циклоспорин болон такролимусын (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлэхээс гадна хэрэх өвчний  эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) бөөр хордуулах үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Иймд циклоспорин эсвэл такролимус хэрэглээгүй өвчтөнтэй харьцуулахад диклофенак агуулсан эмийн бэлдмэлийг бага тунгаар хэрэглэнэ.


Пробеницид агуулсан бэлдмэлүүд нь диклофенакийн ялгаралтыг удаашруулдаг. Иймд цусан дахь диклофенакийн хэмжээ нэмэгдэж таагүй үйлчлэл үзүүлж болзошгүй.

 

Дикло-Денк бэлдмэлийг CYP2C9 ферментийн идэвхийг дарангуйлагч вариконазол (мөөгөнцрийн эсрэг бэлдмэл)-той зэрэг хэрэглэхэд диклофенак биед хуримтлагдан гаж нөлөө илэрнэ.

Диклофенак болон зарим фермент идэвхжүүлэгч болох CYP2C9 фермент идэвхжүүлэгч, жишээлбэл рифампицины (халдварын эмчилгээнд хэрэглэх бэлдмэл) хамт хэрэглэхэд диклофенакийн концентрац багасаж түүний үйлчлэл буурч болно.


Дикло-Денк бэлдмэл ба ҮЭСББ -үүд нь цус бүлэгнэлтийн эсрэг варфарины үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн цус бүлэгнүүлэх бэлдмэлийн үйлчлэлийг дарангуйлна. 


Эмнэл зүйн судалгааны үр дүнгээс үзэхэд чихрийн шижин эмчлэх ууж хэрэглэдэг бэлдмэлүүдийн эмнэл зүйн үр дүнд нөлөөлөхгүй байдлаар диклофенакийг хамт хэрэглэж болно.  Гэвч диклофенак эмчилгээний үед гипогликеми болон гипергликемийн үйлдлээс хамааран чихрийн шижингийн эсрэг эмийн тунг өөрчлөх шаардлагатай талаар цөөн тооны судалгааны үр дүн байдаг. Энэ тохиолдолд цусан дах сахарын хэмжээг сэрэмжлэх үүднээс тогтмол хянах шаардлагатай.

 

Цөөн тохиолдолд хинолины бүлгийн бэлдмэлийн гаж нөлөөг (төв мэдрэлийн систем) нэмэгдүүлнэ.

 

Дикло-Денк бэлдмэлийг согтууруулах ундааны хамт хэрэглэх нь

Дикло-Денк бэлдмэл хэрэглэх үед согтууруулах ундаа  хэрэглэхэд ходоод гэдэсний зам, төв мэдрэлийн системийн талаас илрэх гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд  согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Хэрэв та жирэмсэн, хөхүүл эсвэл жирэмсэн байж магадгүй, жирэмлэхээр төлөвлөж байгаа бол Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.

Жирэмсэн үед

Хэрэв та жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд байгаа  бол Дикло-Денк бүү хэрэглэ, учир нь энэ нь таны хэвлий дэх урагт  хор хөнөөл учруулж, төрөх үед хүндрэл үүсгэж болзошгүй юм. Энэ нь таны төрөөгүй хүүхдэд бөөр, зүрхний өвчин үүсгэдэг.  Бэлдмэл нь таны болон таны хүүхдийн цус алдах  байдалд нөлөөлж, төрөлт хожуу эсвэл удаан үргэлжлэх болно. Дикло-Денкийг жирэмсний эхний 6 сарын хугацаанд эмчийн зөвлөгөөгөөр онцын шаардлагатай  бус   бол хэрэглэж болохгүй. Хэрэв та энэ хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол  хамгийн бага тунгаар хамгийн богино хугацаанд хэрэглэнэ. Дикло-Денкийг жирэмсний 20 долоо хоногоос хойших хугацаанд нэлээд хэд хоногоор хэрэглэвэл урагт бөөрний асуудал үүсэж, улмаар ураг орчмын шингэний хэмжээ багасах (олигогидрамниоз) эсвэл  хүүхдийн зүрхэнд нөлөөлж цусны судас  (Дуктус артериозус) нарийсаж болзошгүй.  Хэрэв танд хэд хоногоос илүү хугацаагаар эмчилгээ шаардлагатай бол эмч нэмэлт хяналтыг санал болгож болно.

Хөхүүл үед

Диклофенакийн идэвхт нэгдэл ба метаболитын маш бага хэсэг нь хөхний сүүгээр ялгардаг. Одоогоор хөхүүл хүүхдэд гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Богино хугацаанд бэлдмэлийг хэрэглэхэд хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Гэвч бэлдмэлийг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээр зөвлөсөн бол хэрэглэхийн өмнө анхаарч үзнэ үү.

 

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Дикло-Денк бэлдмэл хэрэглэж байхад ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд төв мэдрэлийн талаас ядрах, хараа бүрэлзэх, толгой эргэх зэрэг шинж илрэх нь хариу үйлдэл хийх чадварт нөлөөлж болзошгүй. Бэлдмэлийг согтууруулах ундаатай хамт хэрэглэхэд эдгээр шинжүүд нэмэгдэж гэнэтийн хариу үйлдэл хийх чадваргүй болгоно. Дээрх тохиолдолд жолоо барихгүй, машин механизмтай ажиллахгүй байхыг зөвлөж байна.                                                                                                                                                                                                                               

          3. Дикло-Денк бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Шаардлагатай бол эмч, эм зүйчээс давтан лавлана уу.

Зөвлөж буй тун:

Хэрэх өвчний эмчилгээнд

Өвчний хүндрэлээс хамаарч диклофенакийн тунг тооцно. Насанд хүрэгчдэд зөвлөж буй диклофенак натрийн хоногийн тун 50-150 мг.

Насанд хүрэгчдэд Дикло-Денк 100 Ректал шулуун гэдэсний лааг хоногт нэг удаа хэрэглэнэ (100 мг диклофенак натритай тэнцэнэ).

 

Хэрэглэх арга ба хугацаа

Дикло-Денк шулуун гэдэсний лааг бие зассаны дараа хошногоны нүх рүү хийнэ.

Лаа нь шулуун гэдсэнд хийхэд зориулагдсан хэлбэртэй. Ууж хэрэглэж болохгүй.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч зөвлөнө.

Хэрэх өвчний үед Дикло-Денк шулуун гэдэсний лааг удаан хугацаагаар хэрэглэж болзошгүй.

Хэрэв Дикло-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд

Дикло-Денк бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр эсвэл бэлдмэлийн хайрцаг доторх зааварт зөвлөсөн тунгаар хэрэглэнэ. Хэрэв өвдөлт намдахгүй бол эмчийн зааваргүйгээр дур мэдэн

бэлдмэлийн тунг нэмж хэрэглэхийг хориглоно.


Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, чих  шуугих, ухаан балартах (хүүхдэд миоклоник таталт илэрч болно) зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч

болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг ажиглагдаж болно. Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал мөн

илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно.


Маш ховор тохиолдолд хордлогод орж бөөр, элэгний цочмог дутагдал үүсэж болзошгүй.

Бэлдмэлд өвөрмөц антидот байхгүй.

Хэрэв та  Дикло-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлсэн гэж бодож байгаа бол яаралтай эмчид хандаж эмнэлгийн тусламж авна уу.

Хэрэв Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Мартсан тунгаа нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй.

4.Илэрч болох гаж нөлөө


Хэдийгээр Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэх үед  бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх 


гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.Үүнд:

 

Нийтлэг илрэх:

10 өвчтөнд 1-ээс олон тохиолдож болзошгүй

Олонтаа илрэх:

100 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй

Хааяа илрэх:

1000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй

Ховор илрэх:

10000 өвчтөнд 1-10 тохиолдож болзошгүй

Маш ховор илрэх:

10000 өвчтөнд 1-ээс цөөн тохиолдож болзошгүй

Давтамж тодорхойгүй илрэх:

Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй

 

Илэрч болох гаж нөлөө

Дараах гаж нөлөө нь диклофенакийн лаа болон бусад хэлбэрүүдийг урт болон богино хугацаагаар хэрэглэхэд илэрсэн.

Дараах гаж нөлөө нь бэлдмэлийн тун болон хувь хүний бие махбодын онцлогоос хамаарч болзошгүйг анхаарна уу.

Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын  талаас гаж нөлөө нийтлэг илэрдэг. Ходоод,  дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт, ялангуяа

өндөр настанд үхэлд хүргэж болзошгүй. (2-р хэсгийг үзнэ үү) Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл

ажиллагаа хямрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны

өвчин (2-р хэсгийг үзнэ үү) сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно.


Дикло-Денк болон үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой биед шингэн хуримтлагдах (хавагнах), цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн

талаар тэмдэглэгдсэн байна.


Дикло-Денк зэрэг бэлдмэл нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдэлийг  нэмэгдүүлж болзошгүй.


Дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэнэ үү. Үүнд: Коунисын хам шинж гэх ноцтой харшлын урвалын шинж тэмдэг болох цээжний өвдөлт хамаарна. 

Зүрхний эмгэгүүд

Диклофенакийг удаан хугацаагаар, өндөр тунгаар (150 мг/хоног) хэрэглэхэд дараах гаж нөлөө хааяа илэрнэ.

Үүнд: зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрх дэлсэх, цээжээр өвдөх.

Маш ховор илрэх:

Шингэн хуримтлагдах тунгаар (хаван)


Цус, тунгалгийн системийн эмгэгүүд

Маш ховор илрэх: 

Цус төлжилтийн алдагдал (анеми, лейкопени, тромбоцитопени, панцитопени, агранулоцитоз). Халуурах, хоолой өвдөх, амны салст гэмтэх, томуу төст зовиур илрэх, хэт ядрах, хамраас цус гарах, хөлс их гарах зэрэг шинжүүд анх удаа илэрч болзошгүй. Дээрх шинжүүд илэрсэн тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг даруй зогсоож эмчээс зөвлөгөө авна уу. Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор өөрөө дур мэдэн бэлдмэл хэрэглэхийг хориглоно. Удаан хугацааны эмчилгээний явцад цусны дүрст элементийн тоог хянана.

Маш ховор илрэх:  цус задралын цус багадалт (цусны улаан эсийн задралаас шалтгаалсан) болон цус төлжилтийн цус багадалт (цусны эсийн төлжилт алдагдлаас шалтгаалсан) үүсэж болзошгүй.


Мэдрэлийн системийн эмгэгүүд

Олонтаа илрэх: 

ТМС-ийн талаас толгой өвдөх, тэнцвэр алдагдах, толгой эргэх, цочромтгой болох, ядрах

Маш ховор илрэх: 

Мэдрэхүй өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, ой тогтоолт, баримжаа алдагдах, эпилепси, салгалах, ухаан алдах.

Нүдний эмгэгүүд

Маш ховор илрэх: 

Хараа өөрчлөгдөх (бүрэлзэх, юм хоёрчлогдож харагдах).

Сонсгол, тэнцвэрийн эрхтний эмгэгүүд

Олонтаа илрэх: 

Толгой эргэх.

Маш ховор илрэх: 

Чих шуугих, түр зуур сонсгол алдагдах.

 

Хоол боловсруулах замын эмгэгүүд

Нийтлэг илрэх:

Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, ходоод гэдэснээс бага хэмжээгээр цус алдах нь цус багадалтын шалтгаан болох.

Олонтаа илрэх:

Биж (диспепси), гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, базлах, ходоод гэдэсний шархлааны улмаас хоолны дуршил алдагдах (зарим тохиолдолд цус алдалт, цооролт үүсэж болзошгүй)

Хааяа илрэх:

Цустай бөөлжих, суулгах, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах.

Ховор илрэх: 

Шулуун гэдэсний үрэвсэл, ходоодны үрэвсэл.

Маш ховор илрэх: 

Амны салст үрэвсэх (амны шархлаа хамаарагдана), хэлний үрэвсэл, улаан хоолойн эмгэг, өтгөн хатах зэрэг бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан хэвлийн доод хэсгийн зовиур  илрэх, бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан цус алдалт, Кроны өвчний шинж тэмдэг нэмэгдэх эсвэл бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шамбарам, нойр булчирхайн үрэвсэл, нарийн гэдэсний салст нарийсах (нарийн гэдэсний бүтэц).

Хэвлийн доод хэсгийн хүчтэй өвдөлт, өтгөн хар эсвэл цустай гарсан тохиолдолд Дикло-Денк бэлдмэл хэрэглэхийг даруй зогсоож эмчид хандана уу.

Дикло-Денк бэлдмэлийг хэрэглэхэд хэвлийгээр бага зэрэг базлах, эмчилгээ эхэлснээс хойш богино хугацаанд буюу 24 цагийн дотор шулуун гэдэснээс цус алдах, цустай суулгах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана уу.


Биеийн ерөнхий хямрал ба эм хэрэглэх аргаас шалтгаалсан эмгэг

Шулуун гэдэсний лаа хэрэглэхэд загатнах, цустай салст гарах, өтгөн гаргахад өвдөх зэрэг шинж илэрч болзошгүй.


Бөөр, шээсний замын эмгэгүүд

Хааяа илрэх:

Хаван үүсэх (ялангуяа цусны даралт ихтэй, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст биед шингэн хуримтлагдана).

Маш ховор илрэх: 

Бөөрний эдийн гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил) нь үйл ажиллагааны цочмог алдагдалд хүргэж болзошгүй, шээсээр уураг алдах ( протеинури), цустай шээх (гематури), нефротик хам шинж (биед шингэн хуримтлагдах, хавагнах, шээсээр их хэмжээний уураг алдах), бөөрний цочмог дутагдал.

Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах зэрэг бөөрний эмгэг, дутагдлын шинж илрэх.

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Дикло-Денк бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож эмчтэй зөвлөнө үү.


Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд

Олонтаа илрэх: 

Арьсны үрэвсэл.

Хааяа илрэх: 

Халзрах.

Маш ховор илрэх: 

Арьс улайж загатнах, гэрэлд хэт мэдрэгших, цусархаг тууралт, арьсны хүнд хэлбэрийн цочмог урвалууд (Стивен-Жонсоны хам шинж, хордлогот-үхжил/Лайеллын хам шинж), арьсны үрэвсэлт эмгэг, хавагнах, загатнах, гуужих, улайх.


Халдвар, шимэгчээр үүсгэгдсэн эмгэгүүд

Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг бэлдмэл нь (ҮЭСББ болох Дикло-Денк) халдварын шалтгаант үрэвслийг нэмэгдүүлдэг нь бүртгэгдсэн байна.

Дикло-Денк бэлдмэлийн эмчилгээний явцад халдварын шинж илэрвэл эмчтэй яаралтай зөвлөнө үү.

Маш ховор тохиолдолд диклофенакийг хэрэглэх явцад халдварт бус менингит хавсарч толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүүний хөшингө илэрнэ. Өвчтөн чонон яр, холбогч эдийн эмгэг аутоиммуны өвчтэй бол үүсэх эрсдэл нэмэгдэнэ.


Судасны эмгэгүүд

Маш ховор илрэх: 

Цусны даралт ихсэх, судасны үрэвсэл.


Дархлааны системийн эмгэгүүд

Олонтаа илрэх: 

Арьс загатнах, тууралт гарах зэрэг хэт мэдрэгших урвал илрэх.

Хааяа илрэх: 

Чонон хөрвөс.

Ховор илрэх:

Хэт мэдрэгших урвал (цусны даралт буурах, шок хамарна).

Маш ховор илрэх:

Нүүр, хэл, залгиур хоолой зэрэг амьсгалын зам хавагнаж амьсгалахад хүндрэх зэрэг судас-мэдрэлийн хаван, зүрх дэлсэх, цусны даралт буурах ба нас барах зэрэг шинжээр илрэх хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвал.

Хэрэв дээрх шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, яаралтай эмнэлэгт хандаж тусламж авна уу.

Маш ховор тохиолдолд цусны судасны харшилт үрэвсэл (васкулит) ба уушгины үрэвсэл (пневмонит) үүснэ.


Элэг, цөсний замын эмгэгүүд

Олонтаа илрэх:

Элэгний ферментийн хэмжээ нэмэгдэх.

Хааяа илрэх: 

Элэг гэмтэх, ялангуяа удаан хугацааны эмчилгээний явцад элэгний цочмог үрэвсэл нь шарлалттай болон шарлалтгүй хэлбэрээр илэрнэ.

Маш ховор илрэх: 

Элэгний дутагдал, элэгний эсийн гэмтэлтэй хавсарсан элэгний эмгэг (элэгний эсийн үхжил).

Удаан хугацааны эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хянах шаардлагатай.

 

Сэтгэцийн эмгэгүүд

Маш ховор илрэх: 

Сэтгэцийн урвал, сэтгэл гутрал, түгших, хар дарах, нойргүйдэх.


Амьсгалын замын эмгэгүүд

Ховор илрэх: 

Гуурсан хоолойн багтраа. (амьсгаадал хамарна)

Маш ховор илрэх: 

Уушгины өвөрмөц бус үрэвсэл. (Уушгины хатгалгаа)

Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд зааврыг баримтална уу.

Гаж нөлөөний мэдээлэл

Хэрэв танд энэхүү зааварт дурдагдсан болон дурдагдаагүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.

Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.

 

      5.  Дикло-Денк бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

Бэлдмэлийг хүүхэд харахааргүй болон хүрэхээргүй газар хадгална уу.

Бэлдмэлийн хатуу цаасан хайрцаг ба савлалт дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй. Эмийн хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.

Хүчинтэй хугацаа 3 жил.

Бэлдмэлийг 250С доош хэмд, гэрлээс хамгаалж өөрийн савлагаанд нь хадгална.

Бэлдмэлийг бохир усны хоолойд хаяж болохгүй. Хэрэглэхгүй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс лавлана уу. Энэ нь хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тань тусална.

 

      6.  Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг:

Үрэвслийн эсрэг, хэрлэгийн эсрэг бэлдмэл, цууны хүчлийн уламжлал ба холбогдох бодисууд

АТХ код: M01AB05

Үрэвслийн эсрэг/ хэрэх өвчний эсрэг  стероид бус бэлдмэл буюу диклофенак нь амьтанд хийсэн стандарт туршилтаар простогландины нийлэгжилтийг дарангуйлах үйлчлэл үзүүлсэн. Хүн дээр хийсэн туршилтаар диклофенак нь үрэвслийн шалтгаант өвдөлт, хаван, халууралтыг бууруулна. Мөн диклофенак нь АДФ ба коллагенаар өдөөгдсөн тромбоцитын агрегацийг дарангуйлна.

Фармакокинетик

Шимэгдэлт ба тархалт

Бэлдмэлийн бүрхүүлтэй хэлбэрийг ууж хэрэглэхэд диклофенак нь ходоод гэдэсний замаар бүрэн шимэгдэнэ. Ходоод гэдэсний замаар  дунджаар 2-3 цагийн хугацаанд шимэгдэж, 1-16 цагийн хугацаанд сийвэнгийн дээд хэмжээндээ хүрнэ. Булчинд тарьж хэрэглэхэд ойролцоогоор 10-20 минутын дараа, шулуун гэдсээр хэрэглэхэд 30 минутын дараа сийвэнгийн дээд хэмжээндээ хүрнэ. Ойролцоогоор сийвэнгийн уурагтай 99% холбогдоно.

Метаболизм ба ялгарал

Ууж хэрэглэсэн тун элгэнд хувирч, зөвхөн 35-70% нь хувиралд оролгүй элэгнээс цусны эргэлтэд ордог. Ойролцоогоор идэвхтэй бодисын 30% хувиралд орж өтгөнөөр ялгарна.

Элгэнд хувирсны дараа ойролцоогоор 70% нь идэвхгүй хэлбэрээр бөөрөөр ялгарна. Бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа ойролцоогоор 2 цаг бөгөөд элэг болон бөөрний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг.

Дикло- Денк 100 Ректал  бэлдмэлийн найрлага:

·        Үйлчлэгч бодис: Диклофенак. Нэг ширхэг шулуун гэдэсний лаанд 100 мг диклофенак натри агуулагдана.

·        Туслах бодис: хатуу тос.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгодог эмийн бэлдмэл

 

Дикло-Денк 100 Ректал  бэлдмэлийн дүрслэл, савлалт

Дикло-Денк 100 Ректал цайвар шаргал өнгөтэй, нэг төрлийн бүтэцтэй шулуун гэдэсний лаанууд.

Дикло-Денк 100 Ректал бэлдмэл нь ПВХ/ПВДХ/ПЭ фольганд савлагдсан.

Хайрцагт 10 ширхэг шулуун гэдэсний лаа савлагдана. 

Маркетингийн итгэмжлэгдсэн эзэмшигч

Денк Фарма ХХК

Принзреагентен гудамж. 79,

81675 Мюнхен,

Герман

Түүхий эд, савлагаа болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

Хаупт Фарма Вулпинг ХХК

Бетхелнер Ландстр.18

31028 Гронау/Леине

Герман

Зааврыг шинэчилсэн огноо 2022 оны 09 сар.

 Vers.50001011/003

Энэхүү заавар нь Англи хэлнээс Монгол хэл дээр орчуулагдсан болно. Англи, Монгол хувилбарууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Англи хувилбарыг баримтална.

Бүртгүүлэгч байгууллага:  Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар

Хаяг: УБ хот, СБД, 1-р хороо, Нью Хоризон тауэр, 1001 тоот

Утас: 75759195