Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синупрет
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Bionorica SE
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
6мг+18мг+18мг+18мг+18мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн зориулалтаар эм хэрэглэх заавар

Cинупрет®

                                          

Худалдааны нэршил

Cинупрет®

Олон улсын патентын бус нэршил

Байхгүй

Эмийн хэлбэр

Гадуураа бүрхүүлтэй шахмал

Найрлага

Нэг шахмалын найрлага

Идэвхитэй үйлчлэгч бодис:

дэгдний үндэс                                                                                                         6 мг

хаварсал цэцгийн аяганцартай цэцэг                                                               18 мг

хурган чихний өвс                                                                                                  18 мг

гагнуурын цэцэг                                                                                                      18 мг

ташуур өвс                                                                                                               18 мг

Туслах бодис:

Шахмалын цөмийн найрлага:

желатин, лактозын моногидрат, төмсний цардуул, цахиурын коллоид давхар исэл, сорбит, стеарины хүчил, цэвэршүүлсэн ус;

Шахмалын бүрхүүлийн найрлага:

Акрилатын кополимер, кальцийн карбонат, цэвэршүүлсэн касторын тос, хлорофиллиний нэгдэл, декстрин, глюкозын сироп, индигокармин (хөнгөн цагаан) (Е132), магнийн хөнгөн исэл, эрдэнэ шишийн цардуул, монтаны гликолийн лав, рибофлавин, шеллак, сахароз, тальк, титаны давхар исэл.

Дүрслэл

Гадуураа бүрхүүлтэй, дугуй хэлбэрийн, хоёр гадаргуугаараа гүдгэр, гөлгөр гадаргуутай, ногоон өнгийн шахмал.

Эмийн бэмчилгээний бүлэг

Хамрын дайвар хөндийн үрэвслийн үед хэрэглэх ургамлын гаралтай бэлдмэл.

ATХ код  R05X

Фармакологийн шинж чанар

Фармакокинетик

Хавсарсан бэлдмэл учраас кинетикийн судалгаа хийх боломжгүй юм.

Фармакодинамик

Ургамлын гаралтай хавсарсан бэлдмэл.

Эмийн эм судлалын шинж чанар нь бэлдмэлийн найрлага дахь биологийн идэвхитэй үйлчлэгч бодисын шинж чанараар тодорхойлогдоно. Синупрет шүүрэл задлах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хамрын дайвар хөндий болон амьсгалын дээд замаас үрэвслийн шингэн гадагшлахыг дэмждэг. Вирусын эсрэг идэвхи үзүүлдэг.

  

Хэрэглэх заалт

Зууралдсан шүүрэл ялгаруулдаг цочмог болон архаг явцтай риносинусит (этмоидит, фронтит, гайморит).

Хэрэглэх арга ба тун

12-оос дээш насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд: 2 шахмалаар өдөрт 3 удаа.

6-11 насны хүүхдэд: 1 шахмалаар өдөрт 3 удаа.

Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног.

Шахмалыг бүхлээр нь, зажлалгүй, их биш хэмжээний усаар даруулан ууна.

Гаж нөлөө:

-        хоол боловсруулах замын алдагдал (ходоод өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг),

-        хэсэг газрын хэт мэдрэгшилийн урвал (тууралт, арьсны улайлт, загатнаа зэрэг),

-        хүнд хэлбэрийн харшлын урвал (жишээ нь: амьсгаадах, ангионевротик хаван, нүүр хавагнах).

Гаж нөлөө илэрсэн тохиолдолд (ялангуяа хэт мэдрэгшилийн урвал/харшлын урвал) эмийн бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй.

Хориглох заалт

-        эмийн бэлдмэлийн найрлага дахь нэгдлүүдэд хэт мэдрэгшсэн

-        6 хүртэл насны хүүхэд

Эмийн харилцан үйлчлэл

Бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэж болно.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэл нь одоогоор тогтоогдоогүй байна.

Тусгай заалт

Хэрэв өвчний шинж тэмдэг 7-14 хоног үргэлжилж, улам дордож, эсвэл үе үе дахин сэдрээд байвал эсвэл өвчтөний хамраас цус гарч, удаан хугацаагаар халуурч, хүчтэй өвдөлт өгч, тодорхойгүй зовиур илэрч байвал эмчид хандах хэрэгтэй.

Хэт мэдрэг ходоодтой, ходоодны ямар нэг өвчтэй өвчтөнд онцгой болгоомжтой хандах хэрэгтэй. Синупрет шахмалыг аль болох хоолны дараа, аяга усаар даруулан уухыг зөвлөдөг.

Хэрэв та тодорхой төрлийн сахар үл тэвчилтэй бол энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн үед Синупретийг хэрэглэх эсэхийг эмчилгээний үр нөлөө болон эрсдэлийг зөв үнэлсний үндсэн дээр эмчлэгч эмч шийдвэрлэнэ.

Хөхүүл үед эмийн бэлдмэлийг хэрэглэсэн туршлага байхгүйтэй холбоотой хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно.

Авто тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ажиллуулахад нөлөөлөх нөлөө

Эмийн бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ажиллуулахад нөлөө үзүүлэхгүй.

Тун хэтрэлт

Тун хэтэрсэн тохиолдолд гаж нөлөөний урвалууд илүү хүчтэй илэрч болзошгүй.

Хордлогын үеийн эмчилгээ: хордсон, тун хэтэрсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хэрэв их тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмчдээ мэдэгдэнэ үү. Таны эмч шаардлагатай арга хэмжээ авах болно.

Эмийн хэлбэр ба савлалт

Гадуураа бүрхүүлтэй 25 ширхэг шахмалыг хөнгөн цагаан фольга болон ПВХ, ПВХД ялтасаар хийсэн тасалгаат үүрэнд савласан байна.

2 ширхэг тасалгаат үүрийг эм хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савлана.

Хадгалах нөхцөл

25 °C-ээс ихгүй хэмд үйлдвэрлэгчийн өөрийн савлалтанд хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа

3 жил

Хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно

Үйлдвэрлэгч

Бионорика СЕ, D-92308 Ноймаркт/Герман улс

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

Бионорика СЕ, D-92308 Ноймаркт/Герман улс