Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мебо воунд
Худалдааны нэр
Англи
Уламжлалт эм
Үйлдвэрлэгч
Shantou Mebo Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
40г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

MEBO  шархны тосон түрхлэгийн хэрэглэх заавар:

[Эмийн нэр]

Бүтээгдэхүүний нэр: МЕВО шархны тосон түрхлэг

[Үйлчлэгч бодис]

Шудар гуулиг модны үндэс,  Шар майлсын холтос, Гүүн хөх цэцгийн үндэс

[Онцлог шинж] Цайвар шаргалаас гүн  боровтор өнгөтэй, гүнжидийн тосны амттай, тосон түрхлэг

[Хэрэглэх заалт]

Арьсны түлэгдсэн, хордлого бүхий эдийг цэвэрлэн, өвчин намдаах, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Гал, халуун шингэн болон уур,  химийн бодис зэрэг төрөл бүрийн шалтгаантай арьсны гэмтлийн үед хэрэглэнэ.

[Тун]  40 граммаар савлагдсан.

[Хэрэглэх арга, тун]

Гадуур, хэсэг газар түрхэж хэрэглэнэ. Химийн бодис, шал, халуун ус уур зэрэгт түлэгдэж гэмтсэн хэсэгт  МЕВО шархны тосон түрхлэгийг (1мм-с ихгүй зузаантай)  нимгэн түрхэж хэрэглэнэ. 4-6 цаг тутамд  МЕВО шархны тосон түрхлэгийг дахин түрхэнэ. Шархнаас ялгарсан шүүс ба үлдэгдэл тосыг бүтээгдэхүүнийг дахин хэрэглэхийн өмнө цэвэрлэж авна. Эмчилгээний явцад шархыг ил байлгана.

[Гаж нөлөө] Зарим тохиолдолд арьсны тууралт, макулопапул, весциь эритромиональ, чонын хөрвөш яр, шархны эксудацийн гэнэтийн хүндрэл нь өвчтөнд эрчимт эмчилгээ хийсний дараа тохиолддог гэж мэдээлдэг.

[Цээрлэлт] Бүтээгдэхүүний найрлагад ялангуяа гүнжидийн тосонд хэт мэдрэмтгий өвчнүүдэд эсрэг заалттай байдаг.

[Харилцан үйлчлэл] Бусад эмийн харилцан үйлчлэлийг үнэлэх судалгаа хийгдээгүй байна.

[Анхааруулга]

  1. Гүнжидийн тос болон найрлаган дахь бусад бодист харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ.
  2. Хэрэв түлэгдэлтийн улмаас системийн хүндрэлд орсон бол эмчилгээг эмчийн хяналтан дор хийнэ.
  3. Эмийг зуны улиралд, халуун орчинд,давтан шахаж хэрэглэхэдтосон түрхлэг шингэрч урсамтгай хэлбэртэй болж болзошгүй. Энэ тохиолдолд тосон түрхлэгийн үйлчлэх нөлөө өөрчлөгдөхгүй. Савны эргэдэг таглааг сайтар чангалаадбуцламгай халуун усанд хэдэн минут дүрсны дараа гаргаж тасалгааны температурт хөргөж орхино. Ингэснээр бүтээгдэхүүний хэлбэр бүтэц хэвийн байдалдаа буцаж орно.

[Фармакологийн үйлдэл]

Шархыг гэмтээлгүй үхсэн эдийг  хайлуулна. Шархны амьдрах чадвартай эдийг бүтэн болон хэсэгчлэн нөхөн сэргээнэ.

Арьс нөхөн сэргээхэд дараах механизмаар үйлчлэнэ:

  1. Нөхөн сэргэх чадвартай (PRC- potential regenerative cells) эсийг зохицуулна
  2. Арьсны үүдэл эсийг ургуулна
  3. Гэмтлийг даамжруулалгүй үхэжсэн эд эсийг ялгаруулж гаргана
  4. Экстрогенийг (дермис-эпидермис) нөхөн сэргээнэ.
  5. Бактерын халдвар, хордлогыг зогсоож, халдварыг хянана.
  6. Арьсыг нөхөн сэргээх физиологийн чийгшилтэй орчинг бүрдүүлнэ.
  7. Арьсны шархыг микро түвшинд тусгаарлаж нөхөн сэргэх орчинг бүрдүүлнэ.
  8. Арьсны нөхөн төлжихөд шаардлагатай тэжээл болон хүчил төрөгчөөр хангана.

 [Хадгалалт] Хуурай сэрүүн газар таглаж хадгална. Битүүмжилж хадгалах ба 20С –аас ихгүй, хуурай сэрүүн газар халгална.

[Эмийн хэлбэр, савлалт] МЕВО шархны тосон түрхлэг нь 40 граммаар полиэтилийн/хөнгөн цагаан уян саванд савлагдсан.

[Хадгалах хугацаа] 36 сар

[Эмийн сангаас эм олгох нөхцөл] Жоргүй олгоно.

 [Чанарын стандарт] Улсын хүнс болон эмийн удирдлагын үндэсний эмийн стандарт (шинэ эмийн зөвшөөрөл) боть 40, WS3-043(Z-005)-2002(Z)

[Үйлдвэрлэгч]

Нэр: Shantou MEBO Pharmaceutical C.,Ltd

Хаяг: №3, Southern Yujin Road, Zhujin Industrial дүүрэг, Shantou, 515041, China

Бүртгэгдсэн хаяг: : №3, Southern Yujin Road, Zhujin Industrial дүүрэг, Shantou, 515041, China

Импортлогч: Моносфарм Трейд ХХК

Бүртгэлийн дугаар: