Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ампициллин натри
Худалдааны нэр
Англи
Ампициллин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

AMPICILLIN SODIUM FOR INJECTION, 1g

Ампициллин натри тариа, 1гр

 

Улсын бүртгэлийн дугаар: F051014JP01328

 

Найрлага: Флакон бүрд 1,0гр ампициллинтэй тэнцэхүйц Ампициллин натри агуулагдана.

 

Эм судлалын үйлдэл:

  • Ампициллин нь пенициллины бүлгийн антибиотик юм.  Тэрээр түүнд мэдрэг бактерийн эсийн ханын нийлэгжилтийг түүний өсөлтийн үед нь саатуулдаг. Ингэж эсийн хана суларч гэмтсэний улмаас бактер үхдэг байна.

Хэрэглэх заалт:

  • Ампициллиныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн төрөл бүрийн халдваруудын эмчилгээнд хэрэглэдэг. Үүнд: Амьсгалын замын болон бусад системийн халдварууд, гуурсан хоолойн үрэвсэл, шээсний замын халдварууд, заг хүйтэн, ходоод-гэдэсний замын халдварууд, гэдэсний эмгэгийн шалтгаант халууралт болон хүнд хэлбэрийн халдварууд зэрэг болно. Хүүхдэд менингитийн үед хэрэглэж болно. N.B. менингитийн үед тарьж, бололцоотой бол судсанд тарьж хэрэглэхийг чухалчилдаг.

Хориглох заалт:

  • Урьд нь пенициллины бүлгийн аль нэгэн антибиотикт хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.

Тун ба хэрэглэх арга:

  • Булчинд буюу венийн судсанд аажим тарьж хэрэглэнэ.
  • Насанд хүрэгсдэд:  2-4гр хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын үед (менингит г.м.) хоногийн тунг 12гр хүртэл ихэсгэж болно.
  • Хүүхдэд:  25-100мг/кг хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын хоногийн тун нь 200 мг/кг байж болно.
  • Дутуу нярайд: 12.5-25мг/кг хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ.
  • Судсанд дуслаар тарих:
  • Ампициллиныг натрийн хлоридоор шингэлэх нь глюкозын уусмалаар шингэлснээс илүү тогтвортой байдаг. Хоногийн тун нь булчинд тарихтайгаа адил байна.
  • Антибиотик эмчилгээний бүрэн ээлж нь 7 хоног байна.

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Бензилпенициллины нэгэн адилаар арьсанд тууралт гарах гаж нөлөө олонтоо илрэх бөгөөд ерөнхийдөө чонон хөрвөс буюу гүвдрүүт тууралт илэрдэг. Чонон хөрвөсийн урвал пенициллины бүлгийн эмийн хэт мэдрэгшлийн урвалын голлох хэлбэр болох бөгөөд улайлтат гүвдрүүт тууралт ампициллин буюу амоксициллиныг эмчилгээ эхэлснээс хойш 7 хоног орчмын дараа голчлон илэрдэг.
  • Ходоод-гэдэсний гаж нөлөө ялангуяа суулгах, дотор муухайрах болон бөөлжих зэрэг илрэлүүд ууж хэрэглэх үед илүү олонтоо илэрдэг. Бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл илэрч байсан нь бүртгэгдсэн.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт хадгална. Гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Co., Ltd
  • No. 388 East Heping Road, Shijiazhuang, Hebei, P. R. of China