Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клиндацин-150
Худалдааны нэр
Англи
Клиндамицин
Үйлдвэрлэгч
Incepta Pharmaceuticals Limited
Гарал үүслийн улс
Бангладеш
Тун хэмжээ
150мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Клиндацин (Clindacin)

Клиндамицины капсул, ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг мөн тарилга

Найрлага ба савлалт:

  • Клиндацин 150 капсул: Капсул бурт 150мг клиндамицинтэй тэнцэхүйц клиндамицины гидрохлорид ВР агуулагдана.
  • Клиндацин 300 капсул: Капсул бүрт 300мг клиндамицинтэй тэнцэхүйц клиндамицины гидрохлорид ВР агуулагдана.
  • палмитат гидрохлорид USP агуулагдана
  • Клиндацин 300 венийн судсанд/булчинд тарих тарилга: Клиндацины ариун 2мл уусмал бурт 300мг клиндамицинтэй тэнцэхүйц клиндамицины фосфат ВР агуулагдана

Шинж чанар:

Клиндамицин нь линкозамидын бүлгийн антибиотик бөгөөд түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Клиндамицин нь линкомициний уламжлалын хагас нийлэг антибиотик юм.

Микробиологи

Грам эерэг агаартан бактериуд: Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis (пенициллиназа үүсгэдэг ба үүсгэдэггүй омогууд), Streptococci, Pneumococci. Грам сөрөг агааргүйтэн бациллууд: Bacteroides species, Fusobacterium species. Грам эерэг агааргүйтэн спор үүсгэдэг савханцарууд: Propionibacterium species, Eubacterium species, Actinomyces species. Агааргүйтэн ба бичил агаартан грам эерэг коккууд: Peptococcus species Peptostreptococcus species, Microaerophilic streptococci, С. perferinges.

Хэрэглэх заалт:

Клиндацины капсул, ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг мөн судсанд/булчинд тарих тарилга: Клиндамицины гидрохлорид нь дараах Steptococci, Staphylococci ба Pneumococci зэрэг түүнд мэдрэг грам-эерэг бактерийн омог эсвэл анаэроб бактерийн халдваруудын эмчилгээнд үр нөлөөтэй байна. Үүнд: Амьсгалын дээд замын халдварууд, амьсгалын доод замын халдварууд, арьс ба зөөлөн эдийн халдварууд, яс ба үе мөчний халдварууд, аарцагны халдварууд хэвлийн доторх халдварууд, сепсисеми ба эндокардит, шүдний халдварууд, олон эмэнд тэсвэртэй Plasmodlum falciparum халдварын үед хинин эсвэл амодиахинтэй хавсарч альтернатив эмчилгээнд хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Клиндацин капсулын тун:

Ноцтой халдварын үед: 6 цаг тутам 150-300мг

Илүү хүнд халдварын үед: 6 цаг тутам 300-450мг

Улаан хоолойг цочроохгүй байхын тулд Клиндацин капсулыг нэг бүтэн аяга усаар даруулан ууж хэрэглэнэ. Хэд хэдэн судалгаагаар Клиндамицин 300мг капсулийн сийвэн дэх концентраци нь

12-оос дээш цагийн турш эмгэгтөрөгчийн өсөлтийг 90% хүртэл дарангуйлахад шаардлагатай хамгийн бага концентраци (MIC90)-c их байгааг харуулав. Эдгээр үр дүн нь Клиндамицин 300мг капсулыг ялангуяа бэлгийн замын халдвар болон нөхөн үржихүйн замын халдварын үед өдөрт 2 удаа хэрэглэх тунгийн дэглэмийг баталж байна.

Гэвч Клиндамициныг яс ба үе мөчний халдвар, чихрийн шижинт хөлний халдварын үед 300мг тунгаар өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ

 

Эмгэгтөрөгчид

Сийвэн дэх концентраци нь эмгэгтөрөгчийн өсөлтийг

90%-с дээш дарангуйлахад шаардлагатай хамгийн бага концентраци (MIC90) -д байх хугацаа

Staphylococci sp.

12 цаг

Streptococci sp.

12 цаг

Bacterroides sp.

12 цаг

 

Клиндацин ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтгийн тун:

Ноцтой халдварын үед: Хоногт биеийн жингийн нэг кг тутам 8-12мг тунгаар тооцож З эсвэл 4 тэнцүү хувааж хэрэглэнэ

Хүнд хэлбэрийн халдварын үед: Хоногт биеийн жингийн нэг кг тутам 13-16мг тунгаар тооцож З эсвэл 4 тэнцүү хувааж хэрэглэнэ.

Илүү хүнд халдварын үед: Хоногт биеийн жингийн нэг кг тутам 17-25мг тунгаар тооцож З эсвэл 4 тэнцүү  хувааж хэрэглэнэ.

10кг ба түүнээс бага жинтэй хүүхдэд зөвлөх хамгийн бага тунг өдөрт З удаа 1/2

 

цайны халбага (37.5мг)-аар ууж  хэрэглэхийг зөвлөнө.

Клиндацин судсанд/булчинд тарих тарилгын тун:

Насанд хүрэгсдэд

Тарьж хэрэглэх арга (судсанд/булчинд тарьж хэрэглэх)

Агаартан грам-эерэг коккоор үүсгэгдсэн ба түүнд сайтар мэдрэг агааргүйтэн ноцтой халдварууд: Хоногт 600-1200мг тунг 2-4 тэнцүү хувааж хэрэглэнэ.

Илүү хүнд хэлбэрийн халдварын үед: Хоногт 1200-2700мг тунг 2-4 тэнцүү хувааж хэрэглэнэ.

Илүү ноцтой халдварын үед эдгээр тунг ихэсгэх боломжтой. Амь насанд аюултай аэроб эсвэл анаэробын шалтгаант эмгэгийн үед эдгээр тунг ихэсгэж болох юм. Насанд хүрэгсдэд хоногт 4800мг хүртэл тунгаар венийн судсанд тарьж хэрэглэсэн. Булчинд нэг удаагийн 600мг-аас дээш тунгаар тарьж хэрэглэхийг зөвлөхгүй.

Шинээр төрсөн нярай (1 сараас бага):

Хоногт биеийн жингийн нэг кг тутам 15-20мг тунгаар тооцож 3-4 тэнцүү хувааж хэрэглэнэ. Илүү ноцтой халдварын үед өндөр тунгаар хэрэглэх хэрэгтэй.

Биеийн байдал сайжрах мөн эмчийн зааврын дагуу тарьж хэрэглэх эмчилгээг капсул (клиндамицины гидрохлорид) эмийн хэрэглээгээр солих боломжтой. Р-гемолитик стрептококкын халдварын үед дор хаяж 10 хоног эмчилгээ хийнэ.

УУСМАЛ БЭЛТГЭХ ЗААВАРЧИЛГАА

(УУЖ ХЭРЭГЛЭХ УУСМАЛ БЭЛТГЭХ НУНТАГ)

Нунтгийг сийрэгжүүлэхийн тулд савыг сайтар сэгсэрнэ. Бортгон дох хуурай холимог руу 80мл (хэмжээст аяганы тусламжтайгаар) буцалгаж хөргөөсөн ус нэмнэ. Бэлтгэхэд хялбар болгохын тулд усыг бортого руу 2 хувааж хийнэ. Ус нэмсний дараа бүх нунтгийг уусмал болтол сайтар сэгсэрнэ. Бортогыг сайтар таглаатай байлгана. Бэлтгэсэн уусмалыг тасалгааны хэмд хадгалах тохиолдолд 2 долоо хоногийн дотор хэрэглэх шаардлагатай.

ВЕНИЙН СУДСАНД ТАРЬЖ ХЭРЭГЛЭХ КЛИНДАМИЦИНЫ ТАРИЛГЫГ ШИНГЭРҮҮЛЭХ АРГА                                                                                 

           Шингэрүүлэлт ба дуслын хурд

Клиндамицины фосфатыг венийн судсанд тарилга хийхээс өмнө шингэрүүлэх шаардлагатай. Шингэрүүлсэн дуслын уусмалд агуулагдах клиндамицины концентраци  нь нэг мл бүрт 18мг-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. Дуслын хурд нь нэг минут тутам 30мг-аас хэтрэхгүй байна. Ердийн үеийн дуслын шингэрүүлэлт ба хурд дараах байдалтай байна.

 

тун

Шингэруулэгч уусмал

(5% Декстроз эсвэл 0.9%

NaCl

Дусаах хугацаа

300 мг

50 мл

10 мин

600 мг

50 мл

20 мин

900 мг

50 -100 мл

30 мин

1200 мг

100 мл

40 мин

 

  1. 1 цаг үргэлжлэх нэг удаагийн дуслын үед 1200мг-аас дээш тунгаар   хэрэглэхийг зөвлөхгүй.
  2. Нэг удаагийн 600мг-аас дээш тунгаар булчинд тарьж хэрэглэхийн зөвлөхгүй, булчинд тарьж хэрэглэх үед шингэрүүлэлт хийх шаардлагагүй.
  3. Тарилгын эмийн бэлдмэлийн савлагаа болон уусмалд гадны биет эсвэл өнгөний өөрчлөлт байгаа эсэхийг хэрэглэхийн өмнө нүдээр харж шалгана.

Шингэрүүлэлт ба нийцэлтэй байдал

Физик ба биологийн нийцлийн судалгаагаар эмнэлзүйд түгээмэл хэрэглэгддэг концентрацитай натрийн хлорид, глюкоз, кальци эсвэл кали мөн В витамины комплекс агуулсан венийн судасны тарилгын уусмалд шингэрүүлсэн Клиндамицины фосфатын ариутгасан уусмал (клиндамицины фосфат)-ын хэрэглээг тасалгааны хэмд 24 цагийн турш хянахад ямар нэгэн идэвхээ алдах ба үл нийцэл мэдээлэгдээгүй.

Цефалотин, канамицин, гентамицин, пенициллин ба карбенициллин зэрэг антибиотиктай ямар нэг үл нийцэл мэдээлэгдээгүй байна

Клиндацин тарилгын шингэрүүлсэн уусмалын физик-химийн тогтвортой байдал

Тасалгааны хэм: 25 0С хэмд 16 хоног тоггвортой байна Хөргөгчинд: 4 0C хэмд 32 хоног тогтвортой байна

Гаж нөлөө:

Клиндамицины хэрэглээтэй холбоотойгоор хэвлий өвдөх, улаан хоолойн үрэвсэл ба улаан хоолойн шархлаа, дотор муухайрах, бөөлжих мөн суулгах, загатнаа, арьсны тууралт, чонон хөрвөс зэрэг гаж нөлөөнүүд мэдээлэгдсэн.

Болгоомжлол:

Клиндациныг ходоод гэдэсний эмгэг ялангуяа, колитийн өгүүлэмжтэй хувь хүмүүст анхаарал болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн үеийн хэрэглээ

Жирэмсний категори В- Клиндамицин нь хүний ихэсийн хоригоор нэвтэрнэ. Олон удаагийн давтан тунгийн дараа ургийн усны хувь нь эхийн цусны хувийн ойролцоогоор 30%-тай тэнцэхүйц хэмжээгээр тодорхойлогддог. Жирэмсэн үед Клиндамициныг зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.

Хөхүүл үеийн хэрэглээ:

Клиндамицин нь хүний хөхний сүүнд илэрсэн талаар мэдээлэгдсэн. Тиймээс зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг зөвлөхгүй.

Шинээр төрсөн нярай ба нярайн хэрэглээ:

Клиндамициныг шинээр төрсөн нярай ба хүүхдэд (төрснөөс хойш 16 нас хүртэл) хэрэглэх үед эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайтар хянаж байх нь зүйтэй.

Өндөр настны хэрэглээ:

Клиндамицины тунг тохируулах шаардлагагүй

 

Хориглох заалт:

Клиндамицин эсвэл энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд клиндамициныг хэрэглэхийг хориглоно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Клиндамицин нь мэдрэл-булчинг саатуулагч бэлдмэлийн үйлдлийг хүчжүүлнэ. Тиймээс, ийм төрлийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд анхаарал болгоомжтой хандах шаардлагатай

in vitro орчинд клиндамицин ба эритромицины хооронд антагонизм ажиглагдсан. Дээрх хоёр эмийн харилцан нөлөөлөл нь эмнэлзүйн ач холбогдолтой байж болзошгүй  учраас хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.

 

Тун хэтрэлт:

Клиндамицины ууж хэрэглэх үеийн тун хэтрэлт ховор тохиолддог. Ердийн тунгаар хэрэглэх үеийн гаж урвалуудтай төстэй урвал илрэх магадлалтай ч гэнэтийн урвалууд илэрч болзошгүй.

Гемодиализ ба хэвлийн диализ зэрэг нь Клиндамициныг цусны сийвэнгээс гадагшлуулж чадахгүй. Тун хэтэрсэн үед ходоод угаах энгийн аргаар эмчилнэ. Өвөрмөц антидот байхгүй.

 

Хадгалах нөхцөл:

ЗО ОС-аас дээш хэмд хадгалахыг хориглоно. Гэрлийн шууд тусгалгүй, хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Худалдаанд гаргах багц:

Клиндацин 150 капсул: Хайрцаг тус бүрт 10 капсул бухий З блистр савлагдана.

Клиндацин 300 капсул: Хайрцаг тус бурт 10 капсул бухий З блистр савлагдана

Клиндацин ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг: Бортого тус бүрт 100мл хүртэл шингэрүүлэх шаардлагатай нунтаг агуулагдана.

Клиндацин 300 судсанд/булчинд тарих тарилга: Хайрцаг тус бүрт 2мл уусмал бүхий 5 ампул савлагдана.

Клиндацин 600 судсанд/булчинд тарих тарилга: Хайрцаг тус бүрт 4мл уусмал бүхий 5 ампул савлагдана.

Үйлдвэрлэгч: lncepta Pharmaceuticals Ltd

                        Dhaka, Bangladesh

                        www.inceptapharma.com