Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гриппо флю /бөөрөлзгөнө/
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Аскорбины хүчил+ Фенилэфриний гидрохлорид + Фенирамины малеат
Үйлдвэрлэгч
Marbiopharm JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
325мг+50мг+10мг+20мг
Эмийн хэлбэр
тунлагдсан нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ГриппоФлю®

Ханиад томууны эсрэг бэлдмэл

 

Бүртгэлийн дугаар: ЛС-000905

Худалдааны нэр: ГриппоФлю® ханиад томууны эсрэг бэлдмэл

Олон улсын нэр: Парацетамол + фенилэфрин + фенирамин + [аскорбины хүчил]

Эмийн хэлбэр: ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг

Найрлага нэг уутанд:

Идэвхтэй бодис: парацетамол 325 мг, фенилэфрин гидрохлорид 10 мг, фенирамин малеат 20 мг, аскорбины хүчил 50 мг.

Туслах бодис: сахароз (элсэн чихэр) - 11707,4 мг, нимбэгийн хүчил – 710 мг, натрийн цитрат дигидрат - 105 мг, «Бөөрөлзгөнийн» амт - 20 мг, кальцийн фосфат - 50 мг, титаны давхар исэл - 2 мг, хинолины шар будаг (E-104) – 0,3 мг, азорубины будаг – 0,3 мг.

Тодорхойлолт: жимсний үнэртэй, цайвар ягаан өнгийн мөхлөгт нунтаг. Өнгөгүй гялалзсан талстууд, бөөгнөрөл үүсгэсэн байж болно. Уутан дахь нунтгийг 200 мл халуун усанд, 2 минут хугацаанд уусгахад ягаан өнгийн уусмал үүснэ.

Эмийн эмчилгээний бүлэг: амьсгалын замын цочмог халдвар ба ханиадны шинж тэмдгийн эсрэг эм (наркозын бус өвдөлт намдаах эм + альфа адреномиметик агонист + H1-гистамины рецептор хориглогч + витамин).

AТС код: N02BE51

Фармакологийн шинж чанар:

Нийлмэл найрлагатай эмийн үйлдэл нь түүний найрлага дахь эмийн үйлдлээр тодорхойлогддог нь халуун бууруулах, өвдөлт намдаах, судас нарийсгах үйлдэл үзүүлэх бөгөөд ханиад, томууны шинж тэмдгийг намдаана. Хамрын судсыг нарийсгаж, хамрын хөндий, хамар залгиурын салст бүрхэвчийн хаванг бууруулна.

Фармакодинамик

Парацетамол

Парацетамол нь голчлон төв мэдрэлийн тогтолцоонд простагландины нийлэгжилтийг дарангуйлдаг тул өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Ялтас эсийн үйл ажиллагаа, гомеостазд нөлөөлдөггүй.

Фенирамины малеат

Фенирамины малеат нь харшлын эсрэг - H1-гистамины рецепторыг хориглогч эм. Амьсгалын замын эмгэгийн үед харшлын ерөнхий шинж тэмдгийг намдаана. Мөн тайвшруулах дунд зэрэг нөлөө болон мускарины эсрэг нөлөө үзүүлнэ.

Фенилэфрин гидрохлорид

Фенилэфрин нь симпатомиметик бодис бөгөөд ууж хэрэглэхэд дунд зэргийн судас агшаах нөлөөтэй (альфа1-адренорецепторыг идэвхжүүлнэ), хамрын салст бүрхэвчийн хаван, гиперемийг бууруулдаг.

Аскорбины хүчил

Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цус бүлэгнэлтийн зохицуулалтад оролцдог, бие махбодын халдварыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, судасны нэвчимхий чанарыг бууруулдаг. Парацетамолын зохимж ба үйлдлийг нь нэмэгдүүлнэ.

Фармакокинетик

Парацетамол

Парацетамол нь ходоод гэдэсний замаар хурдан, бараг бүрэн шимэгдэнэ. Бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа цусны сийвэн дэх парацетамолын хамгийн их концентрацид 10-60 минутын дотор хүрдэг.

Парацетамол нь бие махбодын ихэнх эд эсэд тархаж, ихсийн хоригийг нэвтэрдэг бөгөөд хөхний сүүгээр ялгардаг. Эмчилгээний концентрацид сийвэнгийн уурагтай холбогдолт ач холбогдол багатай бөгөөд эмийн концентраци ихсэх тусам нэмэгддэг. Парацетамол нь элгэнд анхдагч метаболизмд ордог бөгөөд глюкуроны ба сульфатын нэгдлүүд хэлбэрээр голчлон шээсээр ялгардаг. Нийт хэрэглэсэн тунгийн 5-аас бага хувь нь хувираагүй парацетамол хэлбэрээр биеэс ялгардаг. Хагас ялгарлын хугацаа 1-3 цаг байна.

Фенирамины малеат

Цусны сийвэн дэх фенирамины хамгийн дээд концентрацид ойролцоогоор 1-2.5 цагийн дараа хүрдэг. Фенирамины хагас ялгарлын хугацаа 16-19 цаг байна. Хэрэглэсэн тунгийн 70-83% нь биеэс шээсээр метаболит хэлбэрээр эсвэл хувиралгүй ялгардаг.

Фенилэфрин гидрохлорид

Фенилэфрин гидрохлорид нь ходоод гэдэсний замаар жигд бус шимэгдэж, гэдэс ба элгэнд моноаминоксидазын нөлөөгөөр системийн өмнөх метаболизмд ордог. Тиймээс фенилэфрин гидрохлорид нь ууж хэрэглэхэд биохүрэхүй буурдаг. Сульфатын нэгдэл хэлбэрээр шээсээр бараг бүрэн ялгардаг. Цусны сийвэн дэх хамгийн дээд концентрацид 45 минутаас 2 цагийн хугацаанд хүрдэг. Хагас ялгарлын хугацаа 2-3 цаг байна.

Аскорбины хүчил

Аскорбины хүчил нь ходоод гэдэсний замаас хурдан, бүрэн шимэгддэг. Цусны сийвэнгийн уурагтай холбогдолт 25% байна. Тун хэтрүүлсэн тохиолдолд аскорбины хүчил шээсээр метаболит хэлбэрээр ялгардаг.


Хэрэглэх заалт:

  1. Ханиад, томуу зэрэг амьсгалын замын цочмог вирусийн шалтгаант эмгэг: өндөр
  2. халуурах, жихүүцэх, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх,
  3. найтаах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг бүхий халдвар, үрэвсэлт өвчний
  4. шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Хориглох заалт:

  • эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилтэй;
  • трициклик антидепрессант, бета-хориглогч эсвэл бусад симпатомиметик эмтэй (жишээлбэл: салстын хаван бууруулах, хоолны дуршил бууруулах, амфетаминтай төстэй эм) нэгэн зэрэг хэрэглэх;
  • моноамин оксидаза (MAO) дарангуйлагчийг нэгэн зэрэг эсвэл 2 долоо хоногийн өмнө хэрэглэсэн өгүүлэмжтэй
  • үүдэн венийн гипертензи;
  • архидалт,
  • чихрийн шижин,
  • сахароз/изомалтазын дутагдал;
  • фруктоз үл тэвчил,
  • глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал;
  • жирэмслэн, хөхүүл үе,
  • 12-аас доош насны хүүхдүүд;
  • зүрх судасны хүнд өвчинтэй,
  • артерийн гипертензи,
  • гипертиреодизм,
  • хаалттай өнцөгт глауком;
  • феохромоцитома.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсний 20 долоо хоногоос дээш хугацаанд стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед ургийн орчмын ус багасах болон бөөрний эмгэг (нярайн бөөрний үйл ажиллагааны алдагдал) үүсэж болно.

Жирэмсэн болон хөхүүл үед эмийг хэрэглэх нь хориглох заалттай.

Болгоомжлол:

Титэм судасны хүнд хэлбэрийн атеросклероз, зүрх судасны өвчин, цочмог гепатит, цус задралын цус багадалт, гуурсан хоолойн багтраа, элэг, бөөрний хүнд эмгэг, түрүү булчирхайн гиперплази, түрүү булчирхайн гипертрофийн улмаас шээс саадтай гардаг, цусны өвчин, глюкоз-6-фосфат дегидрогеназын  дутагдал, төрөлхийн гипербилирубинеми (Гилберт, Дубин-Жонсон, Роторын хам шинж), архаг хоол тэжээлийн дутагдал (илчлэгийн дутагдал) ба шингэн алдалт, пилородуоденаль саатал, ходоод ба дээд гэдэсний шархлаа, эпилепси, дигоксин, зүрхний гликозид, эрготамины алкалоидууд (жишээлдбэл: эрготамин, метисергид),  түүнчлэн элгэнд гаж нөлөөтэй эмүүд (барбитурат, фенитоин, фенобарбитал, карбамазепин, рифампицин, изониазид, зидовудин болон элэгний микросомын ферментийн бусад өдөөгч) эмүүдтэй хамт хэрэглэх зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.

  1. Хэрэглэх арга, тун:

Ууж хэрэглэнэ.

Нэг уут нунтгийг аяганд хийж, халуун ус нэмээд бүрэн уусах хүртэл хутгана. Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа ууна. Насанд хүрэгчид болон 12-аас дээш насны хүүхдүүд нэг уутыг өдөрт 3-4 удаа, 4-6 цагийн зайтай ууна. Хоногийн дээд тун нь 4 уут. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоногоос ихгүй байна.

Гаж нөлөө:

Доорх гаж нөлөөг эрхтэн, тогтолцооны эмэг, давтамжаас хамааран жагсаав. Тохиолдлын давтамжийг дараах байдлаар тодорхойлно: маш түгээмэл (≥1/10); түгээмэл (≥1/100 ба <1/10); цөөвтөр (≥1/1000 ба <1/100); ховор (≥1/10,000 ба <1/1,000); маш ховор (<1/10,000). Бүртгэлийн дараах тандалт судалгаанд үндэслэн давтамжийг ангилсан.

Цус ба лимфийн тогтолцооны эмгэг

Маш ховор: тромбоцитопени, агранулоцитоз, лейкопени, панцитопени.

Давтамж тодорхойгүй: цус задралын цус багадалт.

Дархлааны тогтолцооны эмгэгүүд

Ховор тохиолдох: хэт мэдрэгшлийн урвал (тууралт, амьсгал давчдах, анафилаксийн шок), ангиоэдема ба арьсны тууралт, чонон хөрвөс, харшлын дерматит.

Давтамж тодорхойгүй: анафилаксийн урвал, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисийн хорт үхжил.

Сэтгэцийн эмгэг

Ховор: хэт цочиромтгой болох, нойргүйдэх.

Давтамж тодорхойгүй: хий үзэгдэл, төөрөгдөл.

Мэдрэлийн системийн эмгэг

Түгээмэл: нойрмоглох.

Ховор: толгой эргэх, толгой өвдөх.

Давтамж тодорхойгүй: антихолинерг нөлөө, хөдөлгөөний координац алдагдах, салгалах, ой санамж, анхаарал төвлөрөл алдагдах (ахмад настанд түгээмэл), тэнцвэрийн алдагдах (ахмад насанд түгээмэл), толгой эргэх (ахмад настанд  түгээмэл), тайвшруулах (эмчилгээний эхний үед илүү тод), нойрмоглох (эмчилгээний эхэнд илүү тод илэрдэг).

Харааны эмгэг

Ховор: мидриаз, аккомодацийн саажил, нүдний дотоод даралт буурах, цочмог хаалттай өнцөгт глауком (ихэвчлэн хаалттай өнцөгт глаукоматай хүмүүст тохиолддог).

Зүрхний эмгэг

Ховор: тахикарди, зүрх дэлсэх.

Судасны эмгэг

Ховор: цусны даралт ихсэх.

Давтамж тодорхойгүй: ортостатик гипотензи.

Ходоод гэдэсний замын эмгэг

Түгээмэл: дотор муухайрах, бөөлжих.

Ховор: ам хатах, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, суулгах.

Элэг, цөсний замын эмгэг

Ховор: элэгний ферментийн идэвхжил нэмэгдэх

Арьс ба арьсан доорх эдийн эмгэг

Ховор: экзем, тууралт гарах, загатнах, улайлт, цусархаг тууралт.

Бөөр ба шээсний замын эмгэг

Ховор: шээхэд хүндрэлтэй болох (давсгийн цоргоны саадтай өвчтөнүүдэд, жишээ нь түрүү булчирхайн гипертрофи), дизури.

Ерөнхий болон эм хэрэглэсэн газрын эмгэг

Ховор: бие сулрах.

Давтамж тодорхойгүй: салст бүрхэвч хуурайших.

Хэрэв эм хэрэглэх зааварт тусгагдсан гаж нөлөөний шинж тэмдэг улам дордвол эсвэл зааварт заагаагүй бусад гаж нөлөө илэрсэн бол эмчид хандана уу.

Тун хэтрэх:

Парацетамолын тун хэтэрсэнээс үүдэлтэй шинж тэмдгүүд (10-15 г-аас дээш хэрэглэсэн үед илэрдэг).

Тун хэтрүүлэн хэрэглэх үед парацетамол нь элэг хордуулах нөлөө, элэгний эдийн үхжил үүсгэдэг. Мөн тун хэтрүүлэн хэрэглэх нь элэгний дутагдалд хүргэж, улмаар элэг шилжүүлэн суулгах шаардлага үүсэх эсвэл үхэлд хүргэдэг. Элэгний эдийн гэмтлийн эмнэлзүйн шинж тэмдгүүд нь ихэвчлэн 24-48 цагийн дараа илэрдэг бөгөөд 4-6 хоногийн дараа дээд хэмжээнд хүрдэг. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, ихэвчлэн элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эдийн үхжилтэй хавсарч тохиолддог.

Тун хэтрүүлсэн үед үүсэх хүндрэлийн зэрэг нь тунгаас хамаардаг тул парацетамол агуулсан эмийг нэгэн зэрэг хэрэглэхийг хориглоно. Хордлогын эрсдэл нь ялангуяа өндөр настан, хүүхдүүдэд, элэгний өвчтэй хүмүүст, архаг архидалт, хоол тэжээлийн архаг дутагдал (илчлэгийн дутагдал) болон элэгний микросомын исэлдэлтийг өдөөгч бодис хэрэглэдэг өвчтөнүүдэд нэмэгддэг.

Эхний 24 цагийн дотор парацетамол хэтрүүлэн хэрэглэсэн үед илрэх шинж тэмдэг: арьс цонхийж, цайх, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, таталт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Хэвлийн өвдөлт нь элэгний эдийн гэмтлийн анхны шинж тэмдэг байж болох бөгөөд заримдаа 24-48 цагийн хугацаанд шинж тэмдэг илэрдэггүй, шинж тэмдэг хожуу 4-6 хоногийн дараа, дунджаар эм ууснаас хойш 72-96 цагийн дараа илэрдэг. Мөн глюкозын солилцоо, бодисын солилцооны ацидоз үүсэж болно. Элэгний эдийн гэмтэл байхгүй ч элэгний цочмог дутагдал, бөөрний сувганцрын цочмог үхжил үүсэж болно. Зүрхний хэм алдагдах, нойр булчирхайн үрэвсэл үүсэх тохиолдол мөн бүртгэгдсэн.

Эмчилгээ:

Хэрэв та зөвлөсөн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол элэгний эдийн ноцтой гэмтэл хожуу илрэх эрсдэлтэй тул биеийн байдал сайн байсан ч нэн даруй эмчид хандаарай.

Тун хэтрүүлэн хэрэглэснээс хойш 48 цагийн дотор ацетилцистеиныг антидот болгон судсаар эсвэл ууж хэрэглэх, ходоодыг угаах, метиониныг ууж хэрэглэх нь хордлогоос сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.

Идэвхжүүлсэн нүүрстөрөгч хэрэглэж, амьсгал, цусны эргэлтийг хянах шаардлагатай. Хэрэв таталт үүсвэл диазепам хэрэглэж болно.

Фенирамин ба фенилэфриний тун хэтэрсний улмаас үүссэн шинж тэмдгүүд (эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд фенирамины парасимпатолитик нөлөө ба фенилэфриний симпатомиметик үйлдлийг харилцан дэмжсэнтэй холбоотой).

Тун хэтэрсэн шинж тэмдэг нь нойрмоглох, дараа нь тайван бус болох (ялангуяа хүүхдүүдэд), хараа алдагдах, арьсны тууралт, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, цочромтгой болох, толгой эргэх, нойргүйдэх, цусны эргэлтийн хямрал, ком, таталт (ялангуяа хүүхдүүдэд), зан төрхийн өөрчлөлт, цусны даралт буурах эсвэл ихсэх, брадикарди зэрэг шинж тэмдгүүд илрэнэ.

Фенирамины тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд атропинтой төстэй "солиорол"-ийн тохиолдол бүртгэгдсэн. Хүнд тохиолдолд төөрөгдөл, хий үзэгдэл, таталт, зүрхний хэм алдагдал үүсэж болно.

Тохирох антидот байхгүй. Идэвхжүүлсэн нүүрс, давстай туулгах эм, зүрх, амьсгалын замын үйл ажиллагааг дэмжих зэрэг яаралтай тусламжийн арга хэмжээ авах шаардлагатай. Таталт үүсэх эрсдэлтэй тул сэтгэцийн үйл ажиллагаа дэмжих эм (метилфенидат) хэрэглэхийг хориглоно. Гипотензи үүссэн  үед вазопрессор эм хэрэглэж болно.

Цусны даралт ихсэх тохиолдолд альфа-адреноблокатор (жишээлбэл, фентоламин) судсаар тарих боломжтой. Фенилэфрин нь альфа 1-адренорецепторын сонгомол агонист тул тун хэтэрсний улмаас үүссэн гипертензийн үед альфа-адренорецепторыг хориглох эмээр эмчлэх шаардлагатай. Хэрэв таталт үүсвэл диазепам хэрэглэнэ.

  1. Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

Парацетамолын харилцан нөлөөлөл

MAO дарангуйлагч, тайвшруулах эм, этилийн спиртийн нөлөөг нэмэгдүүлдэг. Парацетамолын элэг хордуулах эрсдэл нь барбитурат, фенитоин, фенобарбитал, карбамазепин, рифампицин, изониазид, зидовудин болон элэгний микросомын ферментийн бусад өдөөгчдийг нэгэн зэрэг хэрэглэснээр нэмэгддэг.Парацетамолыг удаан хугацаагаар тогтмол хэрэглэснээр варфарин болон бусад кумарины бүлгийн эмүүдийн антикоагулянт үйлдэл нь нэмэгдэж, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Парацетамолын нэг удаагийн тун нь ийм нөлөө үзүүлэхгүй. Метоклопрамид нь парацетамолыг шимэгдэлдийг нэмэгдүүлж, цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг ихэсгэнэ. Мөн домперидон нь парацетамолыг шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Хлорамфеникол ба парацетамолыг хамт хэрэглэх үед хлорамфениколын хагас задралын хугацаа нэмэгдэж болно. Парацетамол нь ламотригины биохүрэхүйг бууруулж, элэгний метаболизмыг ихэсгэснээр  түүний эмчилгээний үр нөлөөг бууруулж болзошгүй юм. Холестираминтай хамт хэрэглэхэд парацетамолын шимэгдэлд буурч болох бөгөөд холестираминыг парацетамолоос нэг цагийн дараа уувал үүнээс сэргийлэх боломжтой. Парацетамолыг зидовудинтай хамт тогтмол хэрэглэх нь нейтропени үүсгэж, элэг эд гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Пробенецид нь парацетамолын метаболизмд нөлөөлдөг. Пробенецидийг хамт хэрэглэж буй өвчтөнүүдэд парацетамолын тунг бууруулах шаардлагатай. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр парацетамолын элэгний хоруу чанар нэмэгддэг. Парацетамол нь фосфовольфрамын тунадасжуулах урвалж ашиглан хийх шээсний хүчил тодорхойлох шинжилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй.

Фенирамины харилцан нөлөөлөл

Төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх бусад эмийн бодисын нөлөөг нэмэгдүүлж болно (жишээлбэл: MAO дарангуйлагчид, трициклик антидепрессантууд, архи, паркинсоны эсрэг эмүүд, барбитурат, бензодиазепин, тайвшруулах эм, наркозын бодис). Фенирамин нь антикоагулянтуудын нөлөөг саатуулдаг. Фенирамин нь антихолинерг үйлчилгээтэй бөгөөд бусад эмийн (бусад антигистаминууд, Паркинсоны эмгэгийн эм, фенотиазины бүлгийн нейролептик эм) антихолинерг нөлөөг нэмэгдүүлдэг.

Фенилэфриний харилцан нөлөөлөл

ГриппоФлю® эм нь сүүлийн хоёр долоо хоногт MAO дарангуйлагч эмийг хэрэглэж байгаа эсвэл хэрэглэж байсан өвчтөнүүдэд хориглох заалттай байдаг. Фенилэфрин нь MAO дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, цусны даралтыг ихэсгэдэг. Фенилэфринийг бусад симпатомиметик эм (жишээ нь: салстын хаван бууруулагч эм, хоолны дуршил бууруулах, амфетамин төст эмүүд) эсвэл трициклик антидепрессантуудтай (жишээлбэл: амитриптилин) хамт хэрэглэхэд зүрх судасны гаж нөлөөний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Фенилэфрин нь бета-адренорецепторыг хориглогч болон бусад АД бууруулах эмийн үр нөлөөг бууруулж болно (жишээлбэл: дебризолин, гуанетидин, резерпин, метилдопа). Цусны даралт ихсэх болон бусад зүрх судасны гаж нөлөөний эрсдэл нэмэгддэг. Фенилэфринийг дигоксин ба зүрхний гликозидтэй хамт хэрэглэх нь хэм алдагдал эсвэл зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Фенилэфринийг эрготамины алкалоидтой (эрготамин ба метизергид) нэгэн зэрэг хэрэглэх нь эрготизм үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  1. Онцгой анхааруулга:
    1. Элэг хордуулах нөлөөнөөс сэргийлэхийн тулд эмийг согтууруулах ундаатай хослуулж болохгүй.
    2. ГриппоФлю® эм нь парацетамол агуулсан тул парацетамол агуулсан бусад эмтэй хамт хэрэглэж болохгүй. Парацетамол агуулсан бусад эмүүдтэй хослуулан хэрэглэх нь тун хэтрэхэд хүргэдэг. Парацетамолыг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний дутагдалд үүсгэх бөгөөд энэ нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай эсвэл үхэлд хүргэж болзошгүй юм.
    3. Глутатион дутагдалтай, тухайлбал тэжээлийн дутагдалтай, биеийн жингийн индекс багатай, хоолны дуршил буурсан, архаг архины хамааралтай эсвэл сепсистэй өвчтөнүүдэд элэгний үйл ажиллагааны алдагдал/элэгний дутагдлын тохиолдол бүртгэгдсэн.

Салстын хаван бууруулах ба антигистамины бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Дараах эмгэгтэй өвчтөнүүд энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөх шаардлагатай:

  • Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан. Элэгний хавсарсан өвчин нь парацетамолын шалтгаант элэгний эдийн гэмтэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Глутатионы дутмагшил үүсэж буй нөхцөлд парацетамол хэрэглэх нь бодисын солилцооны ацидозын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Гаж нөлөөнд өртөх эрсдэлт бүлгийн өндөр настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Төөрөгдөл, ой санамж алдагдалтай өндөр настанд хэрэглэхээс зайлсхийх.

Дараах тохиолдолд эмчтэй зөвлөх шаардлагатай:

  • Гуурсан хоолойн багтраа, эмфизем буюу архаг бронхитын шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд
  • Шинж тэмдгүүд 5 хоногийн дотор арилахгүй байгаа эсвэл 3 хоног үргэлжлүүлэн өндөр халуурах, тууралт гарах, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд.

Эдгээр нь ноцтой эмгэгийн шинж тэмдэг байж магадгүй юм.

Ханиад томуугийн эсрэг ГриппоФлю® -ийн 1 уутанд дараах найрлага агуулагдана:

  • 11707,4 мг сахароз агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөнд харгалзан үзнэ.
  • Азорубин Е122 будагч бодис нь харшлын урвал үүсгэж болзошгүй.
  • 24,6 мг натри агуулдаг тул натрийн хоолны дэглэмтэй өвчтөнүүдэд анхаарах ёстой.

Гэмтсэн уутнаас эм хэрэглэж болохгүй.

Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:

Эмчилгээний хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал төвлөрөл, сэтгэц-хөдөлгөөний урвалын хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бусад аюултай үйл ажиллагаа хийхээс татгалзах шаардлагатай.

Савлагаа:

"Буфлен" (цаас/полиэтилен/тугалган цаас/полиэтилен) хосолсон материалаар хийсэн халуунаар битүүмжилсэн уутанд тус бүр 13,0 г нунтаг агуулна.

10 уут эмийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савласан.

Хадгалах нөхцөл:

Хуурай газар, гэрлийн тусгалаас хол, 30°C-аас ихгүй температурт хадгална.

Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.

Хадгалах хугацаа:

2 жил. Савлагаа дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч:

"Марбиофарм" ХК,

424006, Орос, Бүгд Найрамдах Марий Эл, г. Йошкар-Ола, К. Марксын гудамж, 121,

утас: (8362) 42-03-12, факс: (8362) 45-00-00.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч:

"Марбиофарм" ХК,

424006, Орос, Бүгд Найрамдах Марий Эл, г. Йошкар-Ола, К. Марксын гудамж, 121,

утас: (8362) 42-03-12, факс: (8362) 45-00-00.

Хэрэглэгчдийн санал хүлээн авах байгууллага:

"Марбиофарм" ХК,

424006, Орос, Бүгд Найрамдах Марий Эл, г. Йошкар-Ола, К. Марксын гудамж, 121,

утас: (8362) 42-03-12, факс: (8362) 45-00-00.

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142