Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
ЦефоКейр
Худалдааны нэр
Англи
Цефотаксимын натри + Лидокаины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
1г; 2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЦефоКэйр Цефотаксим

(CefоСare Cefоtaxime)


Зөвхөн жороор олгоно.

 

Цефотаксим 1г тарилгын нунтаг + Тарианы ус (ТУ) +  1% Лидокаины гидрохлорид

 

Эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө  савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүрэн уншаарай.

  • Савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна..
  • Уг бэлдмэлийг зөвхөн танд зориулж бичсэн. Шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хортой нөлөө үзүүлж болно.
  • Хэрэв ямар нэгэн гаж нөлөө  хүнд явцтай болбол эсвэл уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.

 

Савлагаан доторх эм хэрэглэх зааварт

  1. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ гэж юу вэ?  Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ бэлдмэлийг хэрэглэхээс өмнө та юу  анхаарах вэ?
  3. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ  бэлдмэлийг яаж хадгалах вэ?
  6. Нэмэлт мэдээлэл

 

  1. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ гэж юу вэ?  Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

ЦефоКэйр бэлдмэлийг өвчин үүсгэгч доор дурьдсан мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

Амьсгалыг доод замын халдвар: Streptococcus pneumonia (өмнө нэрлэж байснаар Diplococcus pneumoniae), Streptococcus pyogenes* (A бүлгийн стрептококк) болон бусад стрептококк (энтерококк жишээ нь  Enterococcus faecalis-с бусад), Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг эсвэл ялгаруулдаггүй), Escherichia coli, Klebsiella species, Haemophilus influenza (ампициллинд тэсвэртэй омгуудыг оруулаад), Haemophilus parainfluenzae, Proteus mirabilis, Serratia marcescens*, Enterobacter species, индол эерэг Proteus ба Pseudomonas species (P. аeruginosa-г оруулаад).-ээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл.

Шээс бэлгийн замын халдвар: Enterococcus species, Staphylococcus epidermidis, Staphylococcus aureus*, (пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй), Citrobacter species, Enterobacter species, Escherichia сoli, Klebsiella species, Proteus mirabilis, Proteus vulgaris*, Providencia stuartii, Morganella morganii*, Providencia rettgeri*, Serratia marcescens, Pseudomonas species (P. аeruginosa-г оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн шээсний замын халдвар. Мөн Neisseria gonorrhoeae (пенициллиназа ялгаруулдаг омгийг оруулаад) үүсгэгдсэн хүндрэлгүй заг хүйтэн (умайн хүзүү/шээсний суваг, шулуун гэдэсний).

 

Эмэгтэйчүүдийн халдвар: Staphylococcus epidermidis, Streptococcus species, Enterococcus species, Enterobacter species*, Klebsiella species*, Escherichia coli, Proteus mirabilis, Bacteroides species (Bacteroides fragilis*-ыг оруулаад), Clostridium species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus species ба Peptococcus species-ыг оруулаад) ба Fusobacterium species (F.nucleatum*-ыг оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, эндометрит, аарцгийн целлюлитыг оруулаад.

ЦефоКэйр бэлдмэл нь бусад цефалоспоринуудтай адилаар Chlamydia trachomatis-ын эсрэг идэвхгүй байдаг. Иймээс цефалоспоринуудыг аарцгийн хөндийн үрэвсэлт  өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа үед Chlamydia trachomatis нь сэжиглэж буй эмгэг төрүүлэгчдийн нэг бол хламидын эсрэг тохиромжтой хамрах хүрээг нэмэх хэрэгтэй.

 

Бактереми/Үжил:  Escherichia coli, Klebsiella species, ба Serratia marcescens, Staphylococcus aureus ба Streptococcus species (S. pneumoniae-ыг оруулаад)-р үүсгэгдсэн.

 

Арьс ба арьсны бүтцийн халдвар: Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй), Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes (A бүлгийн стрептококк) ба бусад стрептококк, Enterococcus species, Acinetobacter species*, Escherichia coli, Citrobacter species (C. freundii*-ыг оруулаад), Enterobacter species, Klebsiella species, Proteus mirabilis, Proteus vulgaris*, Morganella morganii, Providencia rettgeri*, Pseudomonas species, Serratia marcescens, Bacteroides species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus* species ба Peptococcus species-ыг оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар.

 

Хэвлийн доторх халдвар: Streptococcus species*, Escherichia coli, Klebsiella species, Bacteroides species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus* species ба Peptococcus*species-ыг оруулаад) Proteus mirabilis*, ба Clostridium species* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн хэвлийн гялтангийн үрэвсэл.

 

Яс ба үений халдвар: Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг болон ялгаруулдаггүй омог), Streptococcus species (S. pyogenes*-ыг оруулаад), Pseudomonas species (P. aeruginosa*-ыг оруулаад), ба Proteus mirabilis* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар.

 

Төв мэдрэлийн системийн халдвар: Neisseria meningitidis, Haemophilus influenzae, Streptococcus pneumoniae, Klebsiella pneumoniae* ба Escherichia coli* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн менингит ба вентрикулит.

(*) Уг организмын хувьд үр нөлөөтэй байдал нь энэ эрхтэн тогтолцоонд 10-аас цөөн халдварын үед судлагдсан.

Энтерококк (жишээ нь S.faecalis) ба Pseudomonas species-ын төрлийн олон омог нь in vitro орчинд цефотаксим натрид тэсвэртэй байдаг боловч ЦефоКэйр бэлдмэлийг мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвартай өвчтөнд амжилттай хэрэглэсэн.

Өвчин үүсгэгч бичил биетнийг ялгаж тогтоох болон цефотаксимд мэдрэг байдлыг тодорхойлохын тулд эмчилгээ хийлгэхийн өмнө бактериологийн өсгөврийн сорьц авах шаардлагатай. Мэдрэг байдлын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох боловч эдгээр үр дүн гарсны дараа антибиотик эмчилгээг зохих ёсоор тохируулах шаардлагатай.

Грам эерэг ба сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн үжил гэж сэжиглэж байгаа эсвэл батлагдсан эсвэл үүсгэгч бичил биетэн нь тогтоогдоогүй зарим хүнд явцтай халдвар зэрэг зарим тохиолдолд ЦефоКэйр бэлдмэлийг аминогликозидын антибиотиктой хамт хэрэглэж болно. 2 антибиотикын шошгон дээрх зөвлөсөн тунгаар хэрэглэж болох ба халдварын явц болон өвчтөний биеийн байдал зэргээс хамаарна. Ялангуяа хэрэв аминогликозидыг өндөр тунгаар хэрэглэж байгаа эсвэл эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол бөөрний үйл ажиллагааг сайтар хянах шаардлагатай. Учир нь аминогликозидууд нь бөөр болон чих хордуулах нөлөөтэй. Хэрэв цефотаксимыг аминогликозидтой хамт хэрэглэвэл бөөр хордуулах нөлөө нь хүчжиж болно.

 

Урьдчилан сэргийлэлт

ЦефоКэйр бэлдмэлийг хагалгааны өмнөх үед хэрэглэвэл бохирдсон эсвэл бохирдож болзошгүй гэж ангилагддаг мэс ажилбар (хэвлийн эсвэл үтрээний гистерэктоми, хоол боловсруулах замын эсвэл шээс бэлгийн замын  мэс ажилбар) хийлгэж байгаа өвчтөнд зарим халдварын тохиолдлыг бууруулж болно.

Кесар хагалгаа хийлгэж буй өвчтөнүүдэд мэс заслын явцад (хүйг хавчсаны дараа) болон мэс заслын дараа ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэх нь мэс заслын дараах зарим халдварын тохиолдлыг бууруулдаг.

Төлөвлөгөөт хагалгааны хувьд үр дүнтэй хэрэглээ нь хэрэглэх хугацаанаас хамаарна. Эдэд үр дүнтэй түвшинд хүргэхийн тулд ЦефоКэйр бэлдмэлийг мэс заслаас 1/2 эсвэл 1 1/2 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй. Хоол боловсруулах замын мэс засал хийлгэж буй өвчтөнүүдийн хувьд мэс заслын өмнөх гэдэсний бэлтгэлийг механик цэвэрлэгээ, түүнчлэн шимэгддэггүй антибиотикоор (жишээ нь, неомицин) хийхийг зөвлөдөг

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл зохих эмчилгээг эхлэхийн тулд үүсгэгчийг тодорхойлох зорилгоор  өсгөврийн сорьц авах шаардлагатай.

Эмэнд тэсвэртэй бактери үүсэхийг бууруулах, ЦефоКэйр болон бактерийн эсрэг бусад эмийн үр нөлөөг дэмжихийн тулд ЦефоКэйр бэлдмэлийг зөвхөн  мэдрэг бактериар үүсгэгдсэн нь батлагдсан эсвэл  түүнийг хүчтэй сэжиглэж  байгаа халдварыг эмчлэх эсвэл түүнээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Өсгөвөрлөлт болон мэдрэг байдлын мэдээлэл байгаа тохиолдолд бактерийн эсрэг эмчилгээг сонгох эсвэл өөрчлөхдөө тэдгээрийг анхаарч үзэх хэрэгтэй. Ийм мэдээлэл байхгүй тохиолдолд орон нутгийн тархвар судлал, мэдрэг байдлын хэв маяг нь эмчилгээг эмпирик сонгоход хувь нэмэр оруулдаг.

 

  1. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ бэлдмэлийг хэрэглэхээс өмнө та юу  анхаарах вэ?

 

ЦефоКэйр бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:

Цефотаксим натри эсвэл цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Хэрэв та лидокаинд харшилтай бол мөн хэрэглэхгүй.

 

ЦефоКэйр бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Clostridum difficile бактерийн  халдвараас үүдэлтэй суулгалт
  • Цус задралын цус багадалт гэж нэрлэдэг цусны улаан эс задардаг цусны эмгэг
  • Элэгний эмгэг
  • Цөсний хүүдийн өвчин
  • Бөөрний хүнд явцтай дутагдал
  • Шинэ төрсөн нярай хүүхдийн арьс шарлах

 

Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх нь

Лидокаин нь дор хаяж 62 өөр эмтэй дунд зэрэг харилцан үйлчилнэ. Лидокаин нь дор хаяж 28 өөр эмтэй бага зэрэг харилцан үйлчилнэ.

Хэрэв дараах бусад эмийн бэлдмэлийн аль нэгийг аль хэдийн хэрэглэж байгаа бол ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчтэй ярилцах хэрэгтэй:

  • Амифампридин
  • Амиодарон
  • Ампренавир
  • Арбутамин
  • Атазанавир
  • Бупивакаины липосом
  • Бупропион
  • Кобицистат
  • Дазабувир
  • Делавирдин
  • Дизопирамид
  • Донепезил
  • Энкаинид
  • Этравирин
  • Флекаинид
  • Фосампренавир
  • Фосфенитоин
  • Гиалуронидаз
  • Лопинавир
  • Метопролол
  • Мексилетин
  • Морицизин
  • Надолол
  • Фенитоин
  • Прокаинамид
  • Пропафенон
  • Хинидин
  • Соталол
  • Сукцинилхолин
  • Телапревир
  • Токайнид

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсний ангилал В

Цефотаксимыг хээлтэй хулганад хоногт 1200 мг/кг хүртэл тунгаар (мг/м2-т суурилсан хүнд зөвлөсөн тунгаас 0.4 дахин их) судсанд тарьж, эсвэл хээлтэй харханд хоногт 1200 мг/кг хүртэл тунгаар (мг/м2-т суурилсан хүнд зөвлөсөн тунгаас 0.8 дахин их) судсаар тарьж нөхөн үржихүйн судалгаа хийсэн. Эдгээр судалгаагаар үр хөврөл эсвэл ураг хордуулах шинж тэмдэг илрээгүй.

Цефотаксим нь ихэсийн хоригийг нэвтэрдэг, хүйн цусанд илэрдэг гэж мэдээлэгдсэн боловч хүний урагт үзүүлэх нөлөө нь тодорхойгүй байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн хяналтат  судалгаа хийгдээгүй.

Амьтны нөхөн үржихүйн судалгаа нь хүний хариу урвалыг үргэлж урьдчилан таамаглах боломжгүй тул уг эмийг зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л жирэмсэн үед хэрэглэнэ.

 

Тератоген бус нөлөө

Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэхдээ түүний ашиг тусыг илэрч болох эрсдэлтэй харьцуулж үзэх шаардлагатай.

Харханд хийсэн перинатал болон төрсний дараах үеийн судалгаагаар цефотаксимыг хоногт 1200мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн зулзагануудын жин нь төрөх үед мэдэгдэхүйц хөнгөн байсан бөгөөд 21 хоногийн турш хөхүүлсний дараа хяналтын бүлгийн зулзаганаас бага байсан.

Цефотаксим хүний хөхний сүүтэй бага концентрациар ялгардаг. Цефотаксимыг хөхүүл эмэгтэйд хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.

 

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Өвчтөнүүд ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэх үедээ жолоо барих, машин механизм ажиллуулах зэрэг оюун ухааны бүрэн идэвх шаарддаг аюултай ажил эрхлэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Анхааруулга ба болгоомжлол

Цефотаксимын эмчилгээг эхлэхээс өмнө өвчтөн өмнө нь цефотаксим натри, цефалоспорин, пенициллин болон бусад эмэнд хэт мэдрэгшлийн урвал үзүүлж байсан эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Уг бэлдмэлийг пенициллинд i хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өвчтөнд хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.

Антибиотикыг зарим төрлийн харшилтай, ялангуяа эмэнд харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрэв цефотаксимд харшлын урвал илэрвэл эмийг хэрэглэхээ зогсооно. Хэт мэдрэгшлийн ноцтой урвалын үед эпинефрин болон бусад яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болдог.

Худалдаанд гарсны дараах ажиглалтаар цефотаксимыг төвийн венийн катетерээр урсгалаар хурдан (60 секундээс бага) тарьсан зургаан өвчтөн бүрд амь насанд аюул учруулж болзошгүй хэм алдагдал бүртгэгдсэн.

Бактерийн эсрэг бараг бүх эм, түүний дотор цефотаксимыг хэрэглэснээр Clostridium difficile-тэй холбоотой суулгалт (CDAD) бүртгэгдсэн бөгөөд энэ нь бага зэргийн суулгалтаас үхэлд хүргэх бүдүүн гэдэсний үрэвсэл хүртэл хүндийн зэрэгтэй байж болно.

Бактерийн эсрэг эмийн эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн бичил биетнийг өөрчилдөг бөгөөд энэ нь C. difficile-ийн хэт өсөлтөд хүргэдэг.

C. difficile нь  C. Difficile-р үүсгэгдсэн суулгалтыг нөхцөлдүүлдэг А ба В хорт бодисыг ялгаруулдаг. C. difficile-ийн гипертоксин үүсгэдэг омгууд нь өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлдэг. Учир нь эдгээр халдварууд нь бактерийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй, бүдүүн гэдэс тайрах хагалгаа  хийх шаардлагатай болдог.

Антибиотик хэрэглэсний дараа суулгалт илэрч буй бүх өвчтөнд C. Difficile-р үүсгэгдсэн суулгалтыг анхаарч үзэх хэрэгтэй.

C. Difficile-р үүсгэгдсэн суулгалт нь бактерийн эсрэг эмийг хэрэглэснээс хойш хоёр сарын дараа  илэрсэн тул өвчний түүхийг сайтар судлах шаардлагатай.

Хэрэв C. Difficile-р үүсгэгдсэн суулгалтыг сэжиглэж байгаа эсвэл батлагдсан бол C. difficile-ийн эсрэг чиглээгүй антибиотикын байнгын хэрэглээг зогсоох шаардлагатай.

Эмнэлзүйн заалтын дагуу шингэн ба электролитийн зохистой менежмент, уургийн нэмэлт тэжээл, C. difficile-ийн антибиотик эмчилгээ, мэс заслын үнэлгээг хийх шаардлагатай.

 

  1. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

 

Насанд хүрэгсэд

Бэлдмэлийн тун болон хэрэглэх замыг бичил биетний мэдрэг чанар, халдварын явц, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч тогтооно (тунгийн удирдамжийн хүснэгийг үз).

ЦефоКэйр бэлдмэлийг  булчинд эсвэл судсанд тарьж хэрэглэнэ. Хоногийн дээд тунг 12г-аас хэтрүүлж болохгүй.

 

Тарихад зориулсан цефотаксимын тунгийн удирдамж

 

Халдварын төрөл

Хоногийн тун (грам)

Хэрэглэх арга ба давтамж

Эрчүүд ба эмэгтэйчүүдийн гонококкын гаралтай шээсний сүвний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл

0.5

0.5г тунгаар булчинд тарина. (1 удаа)

Эмэгтэйчүүдийн шулуун гэдэсний заг хүйтэн

0.5

0.5г тунгаар булчинд тарина. (1 удаа)

Эрчүүдийн шулуун гэдэсний заг хүйтэн

1

1г тунгаар булчинд тарина. (1 удаа)

Хүндрэлгүй халдвар

2

1г тунгаар 12 цагийн зайтай булчинд эсвэл судсанд тарина.

Дундаас хүнд явцтай халдвар

3-6

1-2г тунгаар 8 цагийн зайтай булчинд эсвэл судсанд тарина.

Антибиотикыг ихэвчлэн өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай халдварууд (жишээлбэл, үжил)

6-8

2г тунгаар 6-8 цагийн зайтай судсанд тарина.

Амь насанд аюултай халдвар

12 хүртэл

2г тунгаар 4 цагийн зайтай судсанд тарина.

 

Хэрэв C. trachomatis нь эмгэг төрүүлэгч гэж сэжиглэгдэж байвал цефотаксим натри нь энэ организмын эсрэг идэвхгүй тул хламидийн эсрэг зохих хамрах хүрээг нэмэх шаардлагатай.

Бохирлогдсон эсвэл бохирлогдох боломжтой мэс заслын үед хагалгааны дараах халдвараас сэргийлэх зорилгоор 1г тунгаар 1 удаа хагалгаа эхлэхээс 30-90 минутын өмнө булчинд эсвэл судсанд тарихыг зөвлөдөг.

 

Кесар хагалгаа хийлгэсэн өвчтөн

1г эхний тунг хүйг хавчсаны дараа шууд судсанд тарина. Хоёр ба гурав дахь тунг эхний тунг хийснээс 6 ба 12 цагийн дараа 1г-аар судсанд эсвэл булчинд тарьж хэрэглэх  хэрэгтэй.

 

Нярай хүүхэд, бага насны хүүхэд ба Хүүхэд

Дараах тунгийн дэглэмээр хэрэглэхийг зөвлөдөг:

Нярай хүүхэд (төрснөөс 1 сар хүртлэх насны)

0-1 долоо хоногтой хүүхдэд 50мг/кг тунгаар 12 цагийн зайтай судсанд тарина.

1-4 долоо хоногтой хүүхдэд 50мг/кг тунгаар 8 цагийн зайтай судсанд тарина.

Дутуу төрсөн бол жирэмсний хэвийн хугацаанд төрсөн нярайг хооронд нь ялгах шаардлагагүй.

Бага насны хүүхэд ба Хүүхэд (1 сараас 12 хүртэл насны хүүхэд)

50кг-с бага жинтэй хүүхдэд хоногт 50-180мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 4-6 тэнцүү тунд хувааж булчинд болон судсанд тарьж хэрэглэнэ.

Илүү хүнд явцтай эсвэл ноцтой халдварын (менингитийг оруулаад) үед өндөр тунгаар хэрэглэх хэрэгтэй.

50кг ба түүнээс дээш жинтэй үед насанд хүрэгсдийн ердийн тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тунг 12г-аас хэтрүүлж болохгүй.

 

Өндөр настангуудын хэрэглээ

ЦефоКэйр бэлдмэл нь их хэмжээгээр бөөрөөр ялгардаг болох нь тогтоогдсон бөгөөд уг эмийн хортой урвал илрэх эрсдэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд илүү байж болно. Өндөр настай өвчтөний бөөрний үйл ажиллагаа буурах магадлал өндөр  байдаг тул тунг сонгохдоо болгоомжтой хандах ба бөөрний үйл ажиллагааг хянах нь ашигтай байдаг.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Цефотаксимын цочмог хорон чанарыг дөнгөж төрсөн болон бие гүйцсэн хулгана, харханд үнэлсэн. Бүх бүлгүүдэд хоногт 6000 мг/кг-аас дээш тунгаар тарьж хэрэглэхэд их хэмжээний үхэл ажиглагдсан. Үхсэн амьтдад илэрсэн  хордлогын нийтлэг шинж тэмдэг нь идэвх аяндаа буурах, тоник болон клоник таталт, амьсгаадах, биеийн хэм буурах, хөхрөх зэрэг  шинж байсан.

Өвчтөнд цефотаксим натрийн тун хэтрэлт тохиолддог. Ихэнх тохиолдолд илт хордлого илрээгүй. Хамгийн их тохиолддог урвалууд нь мочевин болон креатинины ихсэлт байсан.

Бета-лактамын антибиотик, түүний дотор цефотаксимыг өндөр тунгаар хэрэглэхэд эргэх шинж бүхий энцефалопати үүсэх эрсдэлтэй байдаг. Өвөрмөц антидот байхгүй. Тунг цочмогоор хэтрүүлэн хэрэглэсэн өвчтөнг анхааралтай ажиглаж, дэмжих эмчилгээ хийх хэрэгтэй

 

  1. Илэрч болох гаж нөлөө

Бусад бүх эмийн бэлдмэлийн адилаар ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ бэлдмэл нь гаж нөлөө үүсгэх боловч энэ нь хүн бүрд тохиолдохгүй.

Хэрэв доорх гаж нөлөөний аль нэг нь хүнд явцтай болох эсвэл уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.

  • Харшлын урвал: тууралт гарах, загатнах, халуурах, маш ховор тохиолдолд арьс гуужих, нүүр хавагнах ба амьсгалахад хүндрэлтэй болох гэх мэт. Хэрэв та цефотаксимд харшлын урвал илэрсэн гэж бодож байвал яаралтай эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
  • Дотор муухайрах, ходоод өвдөх, суулгах, ялангуяа анх хэрэглэх үед.
  • Тарьсан хэсэг өвдөж эмзэг болж болно.
  • ЦефоКэйр бэлдмэлийг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэж байгаа зарим өвчтөнд дараах гаж нөлөө илэрсэн: толгой өвдөх, толгой эргэх, цус багадах эсвэл цусны бусад өөрчлөлт (хоолой өвдөх ба ам шархлах эсвэл цус алдах хандлагатай болох, эсвэл амархан хөхрөх зэрэг шинж үүсгэх), элэгний үйл ажиллагаа түр зуур өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, бөөрний эмгэг, шарлах, үе өвдөх, ам гэмтэх
  • Ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнд ЦефоКэйр бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэн эмчилгээний үед ухаан алдах, хөдөлгөөний өөрчлөлт,  таталт илэрч болно.
  • Зарим үед  өвчтөнд цефотаксимыг судсанд тарьсны дараа венийн судсанд цусны бүлэн үүсэх эсвэл зүрхний хэмнэл алдагдах тохиолдол илэрдэг.
  • Бөөрний эмгэгтэй өвчтөнд өндөр тунгаар хэрэглэх нь тархины өвчин үүсгэж болно.
  • Антибиотикын эмчилгээ нь гэдэсний хэвийн бактериудад нөлөөлж, шинэ халдвар (колит) үүсгэдэг. Хэрэв суулгалт, хэвлийгээр базлах эсвэл өвдөх, дотор муухайрах, үсгүйжил, халуурах, цусархаг, усархаг суулгалт илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Суулгалтын эсрэг ямар нэгэн эм (лоперамид гэх мэт) хэрэглэж болохгүй.

Зарим үед, хэрэв та судсанд тарьсан бол тарьсан хэсгийн эргэн тойронд хавагнах эсвэл венийн үрэвсэл үүсэж болно.

 

  1. ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ  бэлдмэлийг яаж хадгалах вэ?
  • Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
  • 25°С (77°F)-с дээш хэмд хадгалж болохгүй. Үйлдвэрийн савлагаанд нь гэрлээс хамгаалж хадгална.
  • Савлагаан дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
  • Эмчлэгч эмч эсвэл сувилагч уусмалыг бэлтгэсний дараа түүнийг 25°С-с доош хэмд хадгалах ба 4 цагийн дотор хэрэглэнэ.
  • Флаконы агууламж нь 1 удаагийн хэрэглээнд зориулагдсан. Флаконд үлдсэн бүтээгдэхүүнийг хаях хэрэгтэй.

Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнийг харж шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн хатуу хэсэг ажиглагдах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

  1. Нэмэлт мэдээлэл

ЦефоКэйр Цефотаксим натри + Лидокаины гидрохлорид + ТУ  тарилга юу агуулдаг вэ?

Цефотаксим натрийн 1 флакон, лидокаины 1 ампул, тарианы ус 1 ампулыг цаасан хайрцагт савласан байна.

 

Үйлдвэрлэгч

АдваКейр Фарма АНУ (AdvaCare Pharma USA)-н хамтарсан хөрөнгө оруулалттай Хуажун Эмийн Үйлдвэр (Huazhong Pharmaceutical Co., Ltd.)

№118, Сяньшань гудамж, Шяньян хот, Хубэй муж, БНХАУ.