
Хэрэглэх заавар
ВҮҮДС Экспекторант
Бүртгэлийн дугаар № F070312RP01600
Цэр ховхлох гаатай сироп
Цэр ховхлох Вүүдс гэж юу вэ?
Гааны амттай цэр ховхлох сироп нь бронхит, эмфиземын үед илрэх, цэртэй ханиалга намдаана.
Сиропны идэвхтэй найрлага нь юу вэ?
5 мл тутамд : 4 мг бромгексин НCI, 100 мг гуайфенезин агуулагдана.
Яагаад цэр ховхлох эмчилгээнд тохиромжтой байдаг вэ?
Вүүдс нь цэр ховхлох, бронхит, энфиземын үеийн цэртэй ханиалганд хэрэглэдэг. Учир нь найрлагадаа цэр ховхлох гуайфенезин, цэр шингэлэх бромгексин агуулсан.
Гуайфенезин нь амьсгалын замын намираа хучуур эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэнээр салстын зуурамтгай чанарыг бууруулж гуурсан хоолойг чөлөөлнө.
Вүүдсийг хэрэглэхэд биед ямар нэг гаж урвал гарах уу?
Заримдаа ходоод гэдэсний хямрал, цөөн тохиолдолд арьсанд харшлын тууралт гарах ба бөөлжиж болох юм.
Ямар нэгэн анхааруулга байгаа юу?
Ходоод гэдэсний шархтай, жирэмсэн, хөхүүл эхчүүд хэрэглэхгүй. Гуайфенезины нөлөөгөөр шээсэнд 5-гидроксиамидол-цууны хүчил, ваниллилманделийн хүчил хуурамч эерэг урвал илэрдэг.
Ямар тунгаар хэрхэн хэрэглэх вэ?
Насанд хүрэгсэд болон 12- дээш насны хүүхдэд : 2 цайны халбагаар ( 10мл ) өдөрт 3 удаа ууна.
6-12 насны хүүхэд : 1 цайны халбагаар ( 5мл ) өдөрт 3 удаа ууна.
Хадгалалт : Гэрлээс хамгаалж хадгална. 30◦С-ээс доош хэмд ,сайтар таглаад, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Савлалт : 100 мл бортгонцорт савлагдана.
Үйлдвэрлэгч: КАЛБЕ ФАРМА, Бекаси, Индонез







































































