Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флексижоинт нийлмэл нунтаг
Худалдааны нэр
Англи
Метилсулфонил метан + Глюкозамины гидрохлорид+ Хондроитин сульфат
Үйлдвэрлэгч
Winwa Medical Sdn.Bhd
Гарал үүслийн улс
Малайз
Тун хэмжээ
1500мг+900мг+1200мг-5.5г
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Флексижоинт Нийлмэл нунтаг – PI (MN)

Сахаргүй

Жүржийн амттай

Остеоартритын нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

Идэвхтэй нэгдлүүд:

Уут бүрд-

Глюкозамин HCl ...................................1500 мг

Хондроитин Сульфат ................................1200 мг

(Хондроитин Сульфат Натриас гарган авсан 1320.6 мг)

Метилсулфонилметан (MСM) ................900 мг

Танилцуулга:

Хайрцагт 5.5г бүхий 30 уут бүтээгдэхүүн.

Бүтээгдэхүүний харагдах байдал:

Цагаан өнгөтэй, жүржийн амттай нарийн нунтаг. Усанд уусгахад өнгөгүй тунгалаг уусмал үүснэ. Сахаргүй.

Фармакодинамик:

Глюкозамин нь хитин, мукопротеин, мукополисахаридуудаас олдсон байгалийн гаралтай бодис юм. Глюкозамин нь шөрмөс, шөрмөсний холбоосд байдаг ба бие махбодод мөгөөрсөн эдийг үүсгэдэг глюкозамингликаны нийлэгжилтэнд оролцдог. Глюкозамин нь бие махбодод нийлэгждэг хэдий ч нас ахих тусам буурдаг. Глюкозамин ба түүний давсыг хэрх өвчин түүний дотроос остеоартритын эмчилгээнд хэрэглэдэг. Глюкозамин нь үений шингэний үүсэлт, түүний зуурамтгай чанарыг нэмэгдүүлснээр үений зөөлрүүлэлтийг хангадаг.

Хондроитин бол ихэнхдээ мөгөөрсөн эдээс бүрддэг хүчиллэг мукополисахарид юм. Үүнийг яс, үе мөчний болон холбогч эдийн эмгэгийн үед хондропротектив үйлдэлтэй холбоотой гонококкын артритын үед глюкозаминтай хамт уулгадаг. Хондроитин нь мөгөөрсний бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд даралтанд тэсвэртэй байдлыг бий болгодог. Энэхүү хосолсон эмчилгээ нь мөгөөрсний эд эсийн өсөлтийг өдөөж, мөгөөрсний хүчийг нэмэгдүүлдэг.

Метилсульфонилметан (MСM) нь төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, үр тариа, амьтдад байгалийн гаралтай органик хүхэр хэлбэрээр агуулагддаг нэгдэл юм. Энэ нь үрэвслийн процессыг хориглож, биед үрэвслийн эсрэг байгалийн даавар болох кортизолын идэвхийг нэмэгдүүлдэг. MСM нь байгалийн гаралтай, өвдөлт намдаах нөлөөтэй тул үе мөчний үрэвслийг намдаах үйлчилгээ үзүүлдэг.

Фармакокинетик:

Шимэгдэлт: уусны дараа элгэнд эхний шатны хувиралд орох ~26% тул Глюкозамины биохүрэхүй бага байдаг. Ходоод гэдсэнд шингээлт 90% орчим байдаг.

Тархалт: Глюкозамин нь уурагтай холбогдохгүй, харин плазмын уураг агуулдаг (үндсэн глобулинууд). Тархалтын эзлэхүүн нь 2.5 литр.

Хувирал: элгэнд бүрэн явагддаг. Глюкозамины 70% нь элгэнд анхдагч эргэлтээр хувиралд ордог.

Ялгарал: Бөөрөөр 10%; өтгөнөөр 11% ялгардаг.

Өндөр молекул жинтэй Хондроитиныг ашиглан урьд өмнө хийсэн судалгаанууд хондроитины өндөр молекулт жингийн хувилбар дээр мэдэгдэхүйц шингээлт байхгүй гэж дүгнэжээ. Сүүлийн үеийн илүү олон судалгаагаар бага молекул жинтэй хондроитины шингээлт ихээхэн нэмэгдэж байгааг харуулж байна. Шингээлт нь ходоод нарийн гэдсэнд ажиглагддаг. Зарим хондроитин нь шимэгдсэний дараа үений завсар ордог гэсэн дүгнэлт байдаг. Акулын деполмержсэн хондроитын судалгаанд уусан эмийн 30 орчим хувь нь (өндөр ба бага молекул жинтэйгээр) шингээгдсэн байна. Хондроитин шимэгдсэний дараа үений мөгөөрс, гликозаминогликанаар баялаг эдэд ордог.

Сийвэнд MСM боловсруулалт хийснээс 2 цагийн дараа хувирал болон ялгаруулалтанд MСM анхдагч метаболит тодорхойлогддог. МСМ-ийг үргэлжлүүлэн хэрэглэснээр метаболит нь сийвэн дэх тогтвортой концентрацид хүрдэг. МСМ 14 хоногийн хэрэглээний дараа зогсооход метаболитын дундаж концентраци дараах 96 цагийн турш аажмаар буурч, улмаар 5 хоногийн дараа үл мэдэг тодорхойлогддог. Сийвэн дэх метаболитын бууралт нь шугаман байсан бөгөөд түүний хагас ялгарлын хугацаа 38 цаг орчим байв. Метаболит нь цусанд MСM-ээс 5 дахин удаан агуулагддаг болохыг тогтоосон.

Хэрэглэх заалт: Остеоартритын нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга: Зөвхөн ууж хэрэглэнэ.

Насанд хүрэгсэд

Өдөрт нэг уутыг хоолны өмнө (250мл усанд уусган), эсвэл эрүүл мэндийн мэргэжилтний шууд зөвлөснөөр ууна.

Хүүхдэд:

Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.

Тун хэтрүүлэлтийн шинж тэмдэг, эмчилгээ:

Санамсаргүй тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Туршилтын амьтанд хийсэн цочмог болон архаг хоруу чанарын судалгаанд хэт их тунгаар хэрэглэснээс хойш хорт нөлөө, шинж тэмдгүүд илрэхгүй байх магадлалтай.

Хориглох заалт:

  • Глюкозамин, Хондроитин, МСМ-д хэт мэдрэг бол
  • Глюкозаминыг далайн хоолноос (хясаа) гарган авдаг тул бүтээгдэхүүнийг хясааны харшилтай өвчтөнүүдэд хориглодог.

Анхааруулга, сэрэмжлүүлэг:

  • Глюкозамин нь остеоартрит өвчний үндсэн шалтгааныг эмчилдэг ба эмчилгээний үр нөлөө нь зөвхөн 2-3 долоо хоногийн дараа л ажиглагдана. Тиймээс Глюкозаминтай эмчилгээний эхний 2-3 долоо хоногт шаардлагатай бол өвдөлт намдаах эм эсвэл үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөж байна.
  • Жирэмсний эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул глюкозаминыг хүүхдэд хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Элэг, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүдэд эмчилгээг эмчийн хяналтанд хийх шаардлагатай.
  • Бусад хавсарсан үений болон эмгэг илэрч болох тул эмчээс зөвлөгөө аван эмчилгээний өөр аргыг хэрэглэх нь зүйтэй.
  • Энэхүү бүтээгдэхүүн нь хясааны хайрсан бүрхүүлээс гаралтай глюкозамин агуулдаг тул хясаанд харшилтай өвчтөнүүдэд өгөх ёсгүй.
  • Энэ бүтээгдэхүүн нь үхрийн гаралтай хондроитин агуулдаг.
  • Жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн, хөхүүл эхэд хэрэглэсэн хангалттай нотолгоо байхгүй. Хэрэв эхэд үзүүлэх ашиг нь урагт учирч болзошгүй эрсдэлээс давсан бол нэмэлт мэдээлэл авах хүртэл энэ бүтээгдэхүүнийг зөвхөн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмнэлгийн хяналтан дор хэрэглэх нь зүйтэй. Жирэмсний эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийнэ.

Бусад эмийн харилцан нөлөө:

Глюкозын метаболит, чихрийн шижингийн эсрэг эмэнд үзүүлэх нөлөө: Глюкозамин нь нойр булчирхайн бета эсүүд дэх глюкокиназын ялгарлыг дарангуйлах / эсвэл захын глюкозын хэмжээг өөрчлөх замаар инсулины шүүрлийг бууруулдаг гэсэн таамаглал дэвшүүлжээ. Глюкозамин нь инсулинд тэсвэржилтийг нэмэгдүүлж, улмаар глюкозод нөлөөлдөг.

Чихрийн шижингийн эсрэг эмүүд: Акарбоз, Ацетогексамин, Хлорпропамид, Глипизид, Глибурид, Meтформин, Миглитол, Пиоглитазон, Репаглинид, Розиглитазон, Глимеприд, Толбутамин, Троглитазон.

Глюкозамин нь чихрийн шижинтэй өвчтөнүүдэд (HbA1c 6.5% -иас бага) чихрийн шижингийн эсрэг нэг, хоёр эм ууж буй, эсвэл зөвхөн хоолны дэглэмтэй өвчтөнүүдэд аюулгүй байдаг. HbA1c-ийн түвшин өндөр, инсулин хэрэглээт өвчтөнд цусан дахь сахарын хэмжээг ойр ойрхон хянаж байх ёстой.

Глюкозаминыг хэрэглэх үед үр нөлөө буурдаг: Доксорбицин, Этопосид, Тенипосид.

Варфарин: Ийлдэсд олон улсын нормчилсон харьцаа (INR), антикоагулянт нөлөө нэмэгддэг. Хэрэв хавсарсан эмчилгээ шаардлагатай бол өвчтөний INR-ийг илүү нарийвчлан хянах хэрэгтэй.

Читосан нь Хондроитин сульфатын шингээлтийг бууруулна.

Гаж нөлөө:

Зүрх судас: эмнэл зүйн туршилтанд остеоартритын эмчилгээд уулгахад цөөн өвчтөнд захын хаван, тахикарди үүссэн талаар бүртгэгдсэн. Шалтгаан хамаарал тогтоогдоогүй.

Төв мэдрэлийн систем: Нойрмоглох, толгой өвдөх, эмчилгээний явцад нойргүйдэх эмгэг ховор ажиглагдсан (1%-с багагүй).

Ходоод гэдэс: Глюкозаминыг ууж хэрэглэхэд ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, өрц орчим өвдөх, өтгөн хатах, цээж хорсох, анорекси үүсдэг.

Арьс: Глюкозамины эмчилгээнд арьс улайх, загатнаа зэрэг арьсны урвал үүссэн гэж бүртгэгдсэн.

Хадгалах нөхцөл: 30°C доош хэмд хадгална. Гэрлийн шууд тусгал, халуун, Aчийгнээс хамгаална.

Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил.

Монгол улс дахь бүртгэлийн дугаар: MNXXXXXXXX

Үйлдвэрлэгч WINWA MEDICAL SDN. BHD. 1952, Lorong I.K.S. Bukit Minyak 3, Taman I.K.S. Bukit Minyak, 14000 Bukit Mertajam, Pulau Pinang, Malaysia

Нийлүүлэгч Монгол Фарм ХХК Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Ногоон нуурын гудамж, 29-1 Утас: +976 7013-2142