Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флурапид
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Фенирамины малеат+ Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
Fortex Nutriceuticals Ltd
Гарал үүслийн улс
Болгар
Тун хэмжээ
500мг+25мг+200мг
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

    Эм хэрэглэх заавар: Иргэдэд зориулсан заавар 

ФЛУРАПИД 500мг/25мг/200мг ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг

Парацетамол/фенирамин малеат/ аскорбины хүчил

 

Танд хэрэгтэй чухал мэдээлэл агуулсан тул эмийг хэрэглэхээсээ өмнө энэхүү зааврыг бүрэн уншина уу?

Эмийг үргэлж хэрэглэх зааврын дагуу эсвэл эмч, эм зүйчийнхээ зааврын дагуу хэрэглээрэй.

  • Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд нэмэлт зөвлөгөө болон мэдээлэл шаардагдвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
  • Хэрэв танд ямар нэгэн эмийн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Энэхүү зөвлөмж нь хэрэглэх зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөөнд мөн хамаарна. 4-р хэсгийг үзнэ үү.
  • Уг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 7 хоногийн дараа өвчний шинж тэмдэг сайжрахгүй буюу эсвэл улам дордвол заавал эмчид мэдэгдээрэй.

Эм хэрэглэх зааврын агуулга:

1. Флурапид гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ?

2. Флурапид хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

3. Флурапидыг хэрхэн хэрэглэх вэ?

4. Гаж нөлөө

5. Флурапидыг хэрхэн хадгалах вэ?

6. Найрлга болон бусад мэдээлэл

1. Флурапид гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ?

Флурапид нь парацетамол, аскорбины хүчил, фенирамин малеат гэсэн 3 идэвхтэй үйлялэгч бодис агуулдаг бөгөөд насанд хүрэгчид болон 15-аас дээш насны хүүхдэд хэрэглэдэг.

  • Парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эм.
  • Фенирамин малеат нь хамар, дайвар хөндийг чөлөөж, амьсгалыг чөлөөтэй, хөнгөвчлөх үйлдэлтэй антигистамины бүлгийн эм.
  • Аскорбины хүчил (Витамин С) нь вирусын халдвар, ханиадны үед витамин С-ийн дутагдалыг нөхдөг.

Флурапид нь ханиад, томуу, амьсгалын дээд замын халдварын улмаас хамраас нус гоожих, нулимс гоожих, найтаах, толгой өвдөх, хөнгөн, дунд зэргийн бусад эрхтэний өвдөлт зэрэг шинж тэмдгүүдийг эмчлэхэд зориулагдсан.

2. Флурапид хэрэглэхий өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

Дараах тохиолдлуудад Флурапидыг хэрэглэж болохгүй:

  • Хэрэв та үйлчлэгч бодис эсвэл бусад найрлагад харшилтай бол (6-р хэсэгт дурдсан);
  • элэг, бөөрний эмгэгтэй бол;
  • хэрэв та хаалттай өнцөгт глаукомтой бол (нүдний дотоод даралт ихсэх);
  • хэрэв та түрүү булчирхайн эмгэгтэй бол;
  • хэрэв та 15-аас доош насны хүүхэд бол;
  • цусны даралт ихсэх болон бусад зүрх судасны өвчтэй бол;
  • хэрэв та бусад парацетамол агуулсан бүтээгдэхүүн, хамарын дусаалга, ханиалга намдаах эм, ханиадны эм хэрэглэж байгаа бол;
  • хэрэв та сүүлийн хоёр долоо хоногт моноаминоксидазаг дарангуйлагч (сэтгэл гутралын үед) эм хэрэглэж буй эсвэл хэрэглэсэн бол;
  • хэрэв та сэтгэлийн гутралын эсрэг эмчлэхэд хэрэглэдэг моноаминоксидаза дарангуйлагч (MAOIs) гэж нэрэлдэг эм ууж байгаа бол.

Анхааруулга, болгоомжлол

Дараах тохиолдлуудад Флурапид хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөөрэй.

Зарим тохиолдолд гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул үүнд анхаарал, болгоомжтой байх нь чухал юм (мөн 4-р хэсгийг үзнэ үү):

  • хэрэв та санамсаргүйгээр өндөр тунгаар хэрэглэсэн бол;
  • хэрэв та бөөр, элэгний хүнд өвчтэй бол;
  • хэрэв та парацетамол агуулсан бусад эм ууж байгаа бол;
  • хэрэв та харшилтай бол;
  • хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол;
  • хэрэв та нүдний дотоод даралт ихэссэн бол;
  • түрүү булчирхайтай холбоотой асуудал байвал;
  • хэрэв таны шинж тэмдгүүд 7 хоногоос удаан үргэлжилбэл;
  • хэрэв та цусны даралт ихсэх эсвэл зүрхний өвчтэй бол.

Хүүхдэд

Флурапидыг 15-аас доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.

Бусад эмүүд ба Флурапид

Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл эм хэрэглэх гэж буй бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Ялангуяа дараах тохиолдлуудад:

  • варфарин эсвэл бусад ижил бүлгийн цус шингэлэх эм;
  • бета-хориглогч зэрэг цусны даралтыг бууруулах эм;
  • зүрхний өвчний эмчилгээнд дигоксин эсвэл бусад ижил үйлдэлтэй эмүүд;
  • трициклик антидепрессант зэрэг сэтгэлийн гутралын эсрэг эм, жишээлбэл: амитриптилин;
  • хэрэв та антигистамин эсвэл парацетамол агуулсан бусад эм ууж байгаа бол.

Флурапид ба хүнс, ундаа, согтууруулах ундаа

Эмчилгээний явцад согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Жирэмсэн, хөхүүл эх, нөхөн үржихүйд нөлөө

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол жирэмсэн гэж таамаглаж буй эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай. Флурапидыг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй, хэрэв эмч танд зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй бол эмийг хэрэглэж болохгүй.

Машин жолоодох, механизамтай ажиллах

Машин жолоодож, машин механизмтай ажилладаг хүмүүс эмийг хэрэглэх үед нойрмоглох эрсдэлтэйг анхаарах шаардлагатай.

Хэрэв та хараа муудах, толгой эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрвэл анхаарал төвлөрөлт шаардлагатай үйлдлийг (жишээ нь: машин жолоодох, механизм ажиллуулах, аюултай багаж хэрэгсэл ашиглах) хийхгүй байх шаардлагатай.

3. Флурапидыг хэрхэн хэрэглэх вэ?

Эмийг зааврын дагуу эсвэл эмч, эм зүйчийн зөвлөсний дагуу үргэлж хэрэглээрэй. Хэрэв та ямар нэг эргэлзэх зүйл байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

Насанд хүрэгчид болон 15-аас дээш насны хүүхдэд хэрэглэх тун нь:

Флурапидын 1 уутыг, 4-6 цаг тутамд, 2 - 3 удаа ууна. Эмийн хоорондын зай дор хаяж 4 цаг байх ёстой.

Эм хэрэглэх арга

Нэг уут Флурапидыг нэг аяга халуун эсвэл хүйтэн усанд уусгаж, ууна.

Томуу төст өвчний үед эхний шинж тэмдэг илэрмэгц Флурапидыг оройдоо халуун усаар даруулж ууна.

Бөөрний цочмог дутагдлын үед хоёр тунгийн хоорондын зай дор хаяж 8 цаг байна.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

Эмчилгээний хугацаа 7 хоногоос хэтрэхгүй.

Эмчийн зөвөлгөөгүйгээр удаан хугацаанд хэрэглэхгүй, ялангуяа өвчний шинж тэмдэг 7 хоногоос удаан үргэлжилж буй үед хэрэглэхгүй.

Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

Хэрэв та Флурапидын тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол

Хэрэв та эмийг зааварт заасан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч, эм зүйчдээ нэн даруй мэдээлээрэй.

Хэрэв та Флурапид уухаа мартсан бол

Мартсан тунг нөхөхийн тулд давхар тун ууж болохгүй.

Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

4. Гаж нөлөө

Бусад эмийн адил Флурапид нь хүн бүрт тохиолддоггүй боловч гаж нөлөө үүсгэж болзошгүй.

Хэрэв танд харшлын болон бусад ноцтой урвалын шинж тэмдэг илэрвэл Флурапидыг хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай.

Дараах гаж нөлөө илэрч болно:

Маш түгээмэл (10 хүн тутмын 1-ээс илүү тохиолдох):

  • Цусны цагаан эс, ялтасны тоо буурах;
  • Хэт мэдрэгшлийн урвал;
  • Амьсгал боогдох, амьсгал давчдах.

Ховор (1000 хүн тутмын 1-ээс илүү тохиолдох):

  • Арьсны тууралт, загатнах, улайх;
  • Элэгний ферментийн хэмжээ ихсэх;
  • Хаванах, зүрх дэлсэх;
  • Галлюцинаци, сэтгэл түгших;
  • Ам хуурайших, өтгөн хатах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх.

Маш ховор (10 000-аас 1-ээс илүү тохиолдох):

  • Бөөрний үйл ажиллагаа алдагдах;
  • Арьсны харшлын урвал;
  • Элэгний үйл ажиллагаа алдагдах.
    Гаж нөлөөний талаар мэдээлэх

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ мэдээлээрэй. Үүнд энэхүү хэрэглэх зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөө хамаарна.

Мөн та гаж нөлөөний талаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт эмийн гаж нөлөөг мэдээллэх хуудсаар болон цахим хуудсаар шууд мэдээлэх боломжтой.

Хаяг: UBH Центер, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210 Улаанбаатар, Монгол улс;

Утас: +(976) 51-260182, вэбсайт: https://mmra.gov.mn/; Имэйл: eehhzg@moh.mn.

Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулахад туслах байна

5. Флурапидыг хэрхэн хадгалах вэ

Эмийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Эмийг "Хадгалах хугацаа" болон савлагаа дээр заасан хугацаа дууссаны дараа бүү хэрэглээрэй. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг хэлнэ.

Бохир усны шугам болон ахуйн хог хаягдалтай эмийг бүү хаяарай. Хэрэглэхгүй болсон эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээсээ асуугаарай. Эдгээр арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад тусална.

6. Найрлага ба бусад мэдээлэл

Найрлага:

  • Нэг уутан дахь үйлчлэгч бодисууд: 500 мг парацетамол, 200 мг аскорбины хүчил, 25 мг фенирамин малеат.
  • Туслах бодисууд нь: маннитол, натрийн цикламат, нимбэгний амт, нимбэгийн хүчил.

Харагдах байдал, савлагаа

Флурапид нь уутанд савалсан, ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг эмийн хэлбэр.

Уутанд цагаавтар өнгөтэй нунтаг ба мөхлөг агуулсан бэлдмэл.

Хайрцаг бүрд 8 уут бэлдмэл, эм хэрэглэх зааврын хамт савалсан.

Бүртгэлийн зөвшөөрөл эзэмшигч 

Фортекс Нутрасютикалс ххк

Прохладен кат гудамж, 10

1362 София хот, Болгар улс

Үйлдвэрлэгч

Фортекс Нутрасютикалс ххк

Прохладен кат гудамж, 10

1362 София хот, Болгар улс

Хэрэглэх заавар хянасан огноо:

2017 оны 2 сар