Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
АнвиМакс®
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Аскорбины хүчил+ Кальцийн глюконат моногидрат+ Римантадины гидрохлорид+ Рутин+ Лоратадин
Үйлдвэрлэгч
Pharmproject JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
360 мг+300мг+100мг+50мг+20мг+3 мг
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

АнвиМакс 

Худалдааны нэршил: АнвиМакс 


Эмийн хэлбэр: дотуур хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг

 

Нэг багц дах найрлага

Үйлчлэгч бодис: парацетамол — 360 мг, аскорбины хүчил 300 мг, кальци глюконат моногидрат 100 мг, римантадин гидрохлорид 50 мг, рутозид (рутин)20 мг, лоратадин 3 мг;

Туслах бодис: аспартам, гипромеллоз, коллоид кремын диоксид, лактоз, үнэрт бодис [нимбэг], [зөгийн балт нимбэг].

 

Дүрслэл

Багцын агууламж шаргал цагаан өнгөтэй, өвөрмөц үнэрт (нимбэг, зөгийн балт нимбэг) нунтагын бараг цагаан өнгийн мөхлөгт холимог.

Нунтаг уусгасан уусмал өнгөгүй эсвэл шаргал туяат, өвөрмөц үнэртэй (нимбэг, зөгийн балт нимбэг), бага зэрэг булингарт уусмал.  


Эмэн эмчилгээний бүлэг: амьсгалын замын цочмог үрэвсэл, «томуу» шинж тэмдгийн эмчилгээ


АТС код: R05Х.

 

Эм судлалын шинж чанар

Вирүсийн эсрэг, интерофероген, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, гистамины эсрэг судас хамгаалах нөлөөт хавсарсан бэлдмэл.

Парацетамол нь халуун бууруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй.

Аскорбины хүчил нь исэлдэлтийг багасгах, нүүрс устөрөгчийн солилцоо, хялгасан судасны нэвчилт, цусны коэффициент, эдийн нөхөн төлжилт, дархлааны урвалыг идэвхжүүлнэ.  

Кальци глюконат цусны судасны нэвчилт, эмзэг байдал, томуу, цочмог амьсгалын замын вирүсийн халдварын цусархагыг багасгах, цаашилбал хялгасан судасны цусны эргэлтийг нэмэгдүүлж харшлын эсрэг нөлөө үзүүлнэ.  

Римантадин гидрохлорид томуугийн А хэлбэрийн (ялангуяа А2) вирүсийн эсрэг идэвх үзүүлэх, амьсгалын замын халдвар үүсгэх томуугийн бусад төрлийн вирүсийн хорт нөлөөг бууруулна. Энэ нь интерофероген шинж чанарыг илтгэж, интерфероны нийт агууламжийг нэмэгдүүлж, ялангуяа цусан дахь интерферон-гамма, эмийн бэлдмэлийн хамгаалалтын шинж чанарыг сайжруулж, амьсгалын замыг гэмтээх вирүсийн халдвараас сэргийлдэг.

Рутозид (рутин) судас хамгаална. Хялгасан судасны нэвчилт, хаван, үрэвсэл бууруулан, судасны хана бэхжүүлнэ. Энэ нь бөөгнөрлийг дарангуйлж, эритроцитийн деформацийн түвшинг ихэсгэдэг.

Лоратадин гистамины эсрэг үйлдэл үзүүлэх ба гистамины чөлөөлөгдөлтөөс үүсэх эдийн хаванг багасгана.

 

Хэрэглэх заалт

Шалтгаан тодорхойгүй томуу, амьсгалын дээд замын вирүсийн халдвар, насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд вирүст халдвараас шалтгаалсан халууралт зэрэгт шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.  

 

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дах нэгдлийн нэгэнд болон хэд хэдэн бодисд хэт мэдрэг бол; ходоод гэдэсний замд улайлтад шархлаат эмгэгийн сэдрэл; гемофили; цусархаг диатез; гипопротромбинеми; үүдэн венийн гипертензи; К авитаминоз; бөөрний дутагдал; жирэмсэн, хөхүүл; тиреотоксикоз, элэг, бөөрний цочмог өвчин (цочмог гломерулонефрит, цочмог пиелонефрит, цочмог гепатит, эсвэл эдгээр эрхтнүүдийн архаг өвчний сэдрэл); архаг архичин. Эпилепси, тархины атеросклерозд хэрэглээ хязгаарлагдмал.

 

Тун, хэрэглэх арга

Дотуур ууна.

Нэг ууттай бэлдмэлийг 1 аяга халуун усанд уусгана.  Халуунаар ууна. Уухыг өмнө уусмалыг хутгана.

Насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд: нэг уутаар өдөрт 2-3 удаа хоолны дараа нийт 3-5 хоног (5 хоногоос хэтрүүлэхгүй), өвчний шинж тэмдэг арилах хүртэл хэрэглэнэ.

Хэрэв 3 хоногийн эмчилгээнд биеийн байдал дээрдэхгүй бол хэрэглээг зогсоон эмчид хандана.

 

Гаж нөлөө

Найрлага дах нэгдлийн улмаас гаж нөлөө үүснэ.

ТМС-н зүгээс: ховор тохиолдолд хөөрөл ихсэх, салганах, гиперкинези.

Ходоод гэдэсний замд: 7-с дээш хоног хэрэглэхэд ходоод дээрх гэдэсний салст бүрхүүл цочрох, диспепси, ам хуурайших, анорекси, гэдэс цанхайх, суулгах

Цусны системд: 7-с дээш хоног хэрэглэхэд агранулоцитоз, лейкопени, тромбоцитопени, нейтропени, анеми.

Харшлын урвал. Ховор тохиолдолд арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс үүснэ.

Гаж нөлөө үүсвэл эмийн хэрэглээг даруй зогсоон эмчид яаралтай мэдэгдэнэ.

 

Эмийн харилцан нөлөө

Бусад шаардлагатай эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх бол эмчтэй зөвлөлдөнө. Антикоагулянтууд, глюкокортикоидууд, элэг хордуулах бэлдмэлүүд, барбитуратууд, таталдааны эсрэг бэлдмэлүүд, рифампицин, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхгүй.

Метоклопрамидтай хамт хэрэглэвэл түүний шимэгдэлтийг ихэсгэж болно.

Кумарины уламжлалын бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл бага зэрэг гипопротейнеми үүсгэж болно.

 

Тусгай заавар

Эмийн хэрэглээ 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Удаан хугацааны хэрэглээнд (7 хоногоос дээш) архаг хордлого сэдрэх, өндөр настанд артерийн даралт ихдэлт үүссэнээр цус харвах эрсдэл нэмэгдэнэ (найрлага дах риматадин гидрохлоридын улмаас).

Үсэрхийлсэн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхгүй.

12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

 

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: эхний 24 цагт үс халцрах, дотор муухайрах, бөөлжих, өрц орчим өвдөх, салганах, нойрмоглох, тахикарди, цусан дах билирубины түвшин ихсэх, бодисын солилцоо алдагдах, архаг өвчнүүдийн сэдрэл үүснэ.

Эмчилгээ: бөөлжилтийн рефлексийг өдөөх, ходоод угаах, шингээгч эмүүд хэрэглэх, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Эмчид даруй хандана.

 

Савлалт

Битүүмжлэлтэй багцад дотуур ууж хэрэглэх уусмал бэлтгэх г нунтаг [нимбэг эсвэл зөгийн балт нимбэг] савласан. 12 эсвэл 24 багцыг хэрэглэх зааврын хамт хайрцагт савласан.

 

Хадгалах нөхцөл

Хуурай, гэрлийн шууд тусгалаас хамгаалан 25°С ихгүй хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

2 жил. Савлагаанд заагдсан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч

АО «Фармпроект», Россия, 192236, г. Санкт-Петербург, ул. Софийская, д. 14, лит. А.

 

Бүртгэлийн гэрчилгээ олгосон хуулийн этгээд / хэрэглэгчийн нэхэмжлэлийг хүлээн авах хаяг

ООО «АнвиЛаб»

Россия, 141302, Московская обл., Сергиево-Посадский муниципальный р-н, городское поселение Сергиев Посад, г. Сергиев Посад, ул. Фестивальная, д. 10.

Тел./факс: +7(495) 921-43-42.