Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Омалокс
Худалдааны нэр
Англи
Оксетазин + Магнийн гидроксид+ Хөнгөн цагааны гидроксид
Үйлдвэрлэгч
Tai Guk Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
20мг+582мг+196мг-10мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ОМАЛОКС хөвмөл

НАЙРЛАГА

1 уутанд (10мл):

Оксетазаин (КР)...........................................20мг

Хуурайшуулсан хөнгөн цагааны гидроксидын гел (КР).....................582мг

(Хөнгөн цагааны исэл 291мг)

Магнийн гидроксид (USP).......................................................................196мг

Харагдах байдал: цагаан өнгөтэй хөвмөл

Эм судлал

1.      Гастрин чөлөөлөгдөлтийг дарангуйлах

Оксетазаин нь гастрины чөлөөлөгдөлт цаашилбал ходоодны хүчлийн ялгаралтыг дарангуйлан, ходоод гэдэсний замд мэдээгүйжүүлэх нөлөө үзүүлнэ. Энэ үйлдлийн дүнд бөөлжих, дотор муухайрах, ходоод хямрах шинж тэмдэг бүхий ходоодны үрэвсэл, хоол боловсруулах замын шархлааны ходоод гэдэсний салстын эмгэгээс үүдэлтэй ходоодны өвдөлтийг намдаана. 

2.      Оксетазаин агчилын эсрэг, өвдөлт намдаах нөлөө

Оксетазаин нь шархлаат хэсгийн мэдрэлийн ширхэгийн төгсгөлөөс сэрэл дамжилтанд шууд нөлөөлдөг. Энэ үйлдэл нь шууд хүчлийн эсрэг хурдан үйлчилдэг.  

3.      Al(OH)3, Mg(OH)2 агуулах тул ходоодны хүчлийн эсрэг саармагжуулах нөлөө

Омалокс хөвмөл Al(OH)3, Mg(OH)2 агуулах тул ходоодны хүчлийг саармагжуулж хүчлийн эсрэг түргэн нөлөө үзүүлдэг. Иймд ходоодны үрэвсэл, ходоод-12 хуруу гэдэсний шархлааны үед хэрэглэдэг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Цочмог, архаг өвдөлт, ходоодны үрэвсэл, ходоод - 12 хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн үрэвсэл, туяа эмчилгээний үеийн хоол боловсруулалтаас шалтгаалсан ходоодны өвдөлт зэрэгт хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга

Насанд хүрэгчидэд: 1/2 – 1 уут (10мл /уутанд) өдөрт 3-4 удаа ууна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

1.      Хориглох заалт

Энэ эмийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөн

2.      Анхааруулга

Өөр бусад эмийн хэрэглээт өвчтөн

3.      Гаж нөлөө

1)      Суулгалт, өтгөн хатах, цочрох

2)      Арьсны тууралт, мэдээ алдах

3)      Фосфор дутлын хам шинж

4)      Өндөр тунгийн хэрэглээнд бөөрний үйл ажиллагаа алдагдах, гипермагнеземи

5)      Ам хатах, амтны мэдрэхүй буурах

6)      Толгой өвдөх, нойрмоглох, бие сулрах

Эдгээр шинжүүд үргэлжлэх эсвэл даамжирвал эмийн хэрэглээг зогсоох эсвэл тунг бууруулж хэрэглэхийг зөвлөж байна.

4.      Жирэмсэн, хөхүүл эх:

1)      Жирэмсний эхний гурван сард хориглоно.

2)      Хөхний сүүгээр ялгарах талаар мэдээлэл байхгүй.

5.      Сэрэмжлүүлэг

1)      Гипермагнеземи, магни дутагдалын өгүүлэмжтэй өвчтөн

2)      Цочмог аппендицит

3)      3-с доош сартай хүүхдэд

4)      Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн

5)      Яс, мэдрэлд хөнгөн цагаан хуримтлагдахыг анхаарах

6)      Хэрэв хэрэглээний 2 долоо хоногийн хугацаанд шинж тэмдэг арилахгүй бол эмийн хэрэглээг зогсоон эмч, эм зүйчид хандана уу.

7)      Аман дотор удаан байлгахгүй түргэн залгина.

8)      Эмийн араас шууд ямар нэг шингэн зүйл ууж болохгүй.

6.      Эмийн харилцан нөлөө

1)      Хөнгөн цагаан агуулсан бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн шимэгдэлтийг өөрчилж болно.

2)      Дигоксин, каптоприл, циметидин, ранитидин, фамотидин, теофиллин, пропранолол, атенолол, төмрийн сульфат, хлорпроамзины шимэгдэлтийг хүрээг багасгах, ацетилсалицилын хүчил, напроксен, метапролол, леводопа зэргийн шимэгдэлтийг ихэсгэж болно.

3)      Шимэгдэлтэнд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор бусад эмээс 1-2 цагийн өмнө, хойно ууна.

4)      Тетрациклин: шимэгдэлтийг бууруулна

Ципрофлоксацин, офлоксацин: шимэгдэлтийг бууруулна

Кетодеоксихолийн хүчил: шимэгдэлтийг бууруулна

Натрийн флуорид: шимэгдэлтийг бууруулна

Изониазид: шимэгдэлтийг өөрчилнө

Эноксацин, норфлоксацин, левотилокс, кумарины уламжлал: шимэгдэлтийг саатуулна

7.      Хадгалалтанд тавигдах шаардлага

1)      Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

2)      Бага зэрэг чийгшилтэй, сэрүүн нөхцөлд гэрлийн тусгалаас хамгаалан битүүмжлэлтэй саванд хадгална.

3)      Савлагааг сольж болохгүй.

Савлалт

10мл/уутанд

Хадгалах нөхцөл

Гэрлийн тусгалаас хамгаалан тасалгааны (1-300C ) хэмд хадгална.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш 36 сар байна.

Үйлдвэрлэгч: TAI GUK PHARM Co.,Ltd

123, Jeyakgongdan 3-gil, Hyangnam-eup, Hwaseong-si, Gyonggi-do, Korea