
Хэрэглэх заавар
Бүртгэлтэй эмнэлгийн мэрэгжилтэн, эмнэлэгт хэрэглэнэ.
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ - 2000
(Тарилгын хөвмөлд зориулсан Спектномицин USP 2000 мг)
НАЙРЛАГА
Туншил бүрд
Спектномицин 2000 мг х.х. Спектномицин HCl (пентагидрат) USP
ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ
Фармакодинамик:
Спектиномицин гидрохлорид нь бактерийн эсийн рибосомын 30S хэсэгт үйлчлэн уургийн нийлэгжилтийг саатуулна.
In vitro судалгаанд спектиномицин гидрохлорид нь Neisseria gonorrhoeae (саатуулах хамгийн бага концентраци <7.5 - 20 мкг/мл) омогийн эсрэг хамгийн их идэвх үзүүлсэн.
In vitro судалгаанд пенициллин, спектиномицин гидрохлоридын хооронд N. gonorrhoeae эсрэг зөрмөл эсэргүүцэл үүсгэхгүй нь тогтоогдсон. Антибиотик нь сийвэнгийн уурагтай холбогдохгүй.
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтаг нь булчинд тарьсны дараа хурдан шимэгддэг. Дангаар хоёр-грам тарилгын бүтээгдэхүүний сийвэн дэх тунгийн дээд хэмжээ нэг цагт дунджаар 100мкг/мл, дангаар дөрвөн грам тарилгын бүтээгдэхүүний сийвэн дэх тунгийн дээд хэмжээ хоёр цагт дунджаар160мкг/мл байна. Тунгийн дараах 8 цагт хоёр-грам тунгийн сийвэн дэх тунгийн дундаж концентраци 15 мкг/мл, дөрвөн-грам тунд 31 мкг/мл байна.
Фармакокинетик
Стрептомициныг уусан тохиолдолд ходоод гэдэсний замд шимэгдэхгүй учир системийн үйлчлэл үзүүлэхийн тулд тарьж хэрэглэнэ.
1г тунгаар булчинд тарихад 1 цагт сийвэн дэх тунгийн дээд түвшин 25-50 µг/мл болж 5-6 цагт аажмаар 50% буурна. Тархинаас бусад бүх эрхтэний эдэд тодорхойлогддог. Гялтангийн шингэн, сүрьеэгийн хөндийд ихээр илэрдэг. Стрептомицин ихэсийн хориг нэвтэрэн эхийн түвшинтэй ижил хэмжээгээр хүйн цусанд дах ийлдэс илэрдэг. Бага хэмжээгээр хөхний сүү, шүлс, хөлсөнд илэрнэ.
Стрептомицин түүдгэнцрийн шүүгдэлтээр бөөрөөр хурдан гадагшилна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд дангаар 0,6 гр тунгийн 29-89% 24 цагт ялгарна. Түүдгэнцрийн идэвх буурсан үед эмийн ялгарал бууран сийвэн, эд дэх түвшин ихсэнэ.
Мэдрэгийн шинжилгээ: хэрэв диск мэдрэг Kirby-Bauer арга хэрэглэхэд 10 µг стрептомицин диск нь стрептомицинд мэдрэмтгий бактерийн омгийн эсрэг идэвхийн үзүүлэлт 15мм-с дээш бүсийг өгнө.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийг түүнд мэдрэг Neisseria gonorrhoeae үүсгэгдсэн эрэгтэйд цочмог заг хүйтний уретрит, проктит, эмэгтэйд цочмог заг хүйтний цервицит, проктитын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн саяхан заг хүйтэн гэж оношлогдсон эрэгтэй эмэгтэйд заг хүйтний эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Булчинд тарилгыг өгзөгний булчинг дөрөв хуваасны гадна дээд өнцөгт гүн тарина.
2-грам тунг 5 мл хүртэл найруулж булчинд тарина. Эмгэгийн дараа антибиотик эмчилгээ эхлүүлж буй өвчтөний тун юм.
ХОРИГЛОХ ЗААЛТ
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийг түүнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 эмийн мэдээллийн санд эмийн харилцан нөлөөний талаарх мэдээ агуулаагүй.
АНХААРУУЛГА
Спетромицин гидрохлорид нь тэмбүүгийн эмчилгээнд үр дүнгүй. Заг хүйтний эмчилгээнд өндөр тунгаар богино хугацаанд хэрэглэх үед тэмбүүгийн шинж тэмдэгийг бүдэгрүүлж болно. Тэмбүүгийн эмчилгээнд үр дүнтэй антибиотик удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай байдаг тул заг хүйтний эмчилгээний үед эмнэл зүйг сайтар ажиглах шаардлагатай. Заг хүйтэнтэй ихэнх өвчтөнд оношлогооны хугацаанд тэмбүүгийн серологийн сорил хамт хийх ёстой. Спектиномицин гидрохлоридын эмчилгээг эхлүүлсэн өвчтөнд 3 сарын дараа тэмбүүгийн серологийн сорил хийх нь зүйтэй.
Бензилийн спирт агуулна. Бензилийн спирт нь дутуу нярайд нас баралт "Гаспинг хам шинж", мэдрэлийн өвчлөл нэмэгдэх, бусад хүндрэлүүдийг бий болгоно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хувь хүний атопик урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийн эмнэл зүйн нөлөөнд Neisseria gonorrhoeae тэсвэржилт үүсэлт илрүүлэлтийг хянаж байх ёстой.
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийг түүнд мэдрэг бактерийн халдвар гэдэг нь батлагдсан үед хэрэглэх ба сэжигтэй болон урьдчилан сэргийлэх журмаар эмчилгээ хийлгэх нь эмэнд дасалтай нян үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ
Эмчлүүлэгчидэд мэдээлэх
Өвчтөнд СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийг зөвхөн бактерийн халдварын үед эмчилгээнд хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Вирусын халдварын эмчилгээнд хэрэглэхгүй (ханиад томуу).
СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтагийг бактерийн халдварын эмчилгээнд аль болох эрт эмчилгээг эхлүүлэх нь үр дүнтэй байдаг талаар зөвлөнө. Тарилгыг алгассанаар бүрэн курс эмчилгээ алдагдан эмчилгээний үр дүн буурах (1), бактерийн тэсвэржилт нэмэгдэн СПЕКТИНОМИЦИН ПРОТЕХ -2000 ариутгасан нунтаг болон бусад бактерийн эсрэг эм хэрэглэх боломжгүй болгоно (2).
Карциноген, Мутаген, нөхөн үржихүйн эмгэг
Спектиномицины ген хордуулах нөлөөг Ames хоёр туршилт, хулганд микронуклейн хоёр туршилт, хархны анхдагч элэгний эсийн ДНХ нийлэгжилт, Хятадын шишүүхэй өндгөвчний эсүүдэд нийт 6 туршилт хийсэн. Спектиномицин туршилтанд мутаген болон ген хордуулах нөлөө ажиглагдаагүй.
Харханд 300мг/кг (мг/м2 суурилан хүний дээд тунг тохирох) тунгаар арьсан дор спектиномицин тарихад ерөнхий нөхөн үржихүйн системд гаж нөлөө илрээгүй.
Харханд гурван үет нөхөн үржихүйн судалгаанд 400мг/кг (мг/м2 суурилан хүний дээд тунг тохирох) спектиномицин гидрохлорид уулгахад эмийн хамааралт хордлого нэмэгдэх, өндгөн эсийн ялгарал, хөхүүл, үр тогтоол зэрэгт нөлөө ажиглагдаагүй. Хээлтэй харханд хяналтын бүлгээс доогуур 400мг/кг/өдөр тунгаар хэрэглэсэн. Эсийн эмгэг судлалын шинжилгээнд амьтны гурав дах үеийн өндгөвч хэвийн байсан.
ГАЖ НӨЛӨӨ
Тосгуурын фибриляци, даралт буурах, зүрхний булчингийн шигдээс, тосгуурын трепетани, ховдлын экстрасистол, зүрхний эмгэг, үнхэлцгийн үрэвсэл, захын хаван, халуурах, халдвар, дотор муухайрах, уушигны эмгэг, гялтангийн шүүдэсжилт, ателектаз үүсч болно.
Харшил / анафилаксийн урвалууд
Харшил / анафилаксийн урвалууд өмнө апротининд илрээгүй өвчтөнд ховор тохиолдоно. Харшил / анафилаксийн урвалуудад харьцангуй өртөх эрсдэлтэй өвчтөнд таван хувьтай илэрдэг.
Зүрх судасны систем:
Плацебо хяналтад эмнэл зүйн судалгаанд CABG мэс засал хийлгэж байгаа өвчтөнүүдэд апротинин эмчилгээт өвчтөнд судлаач зүрхний булчингийн шигдээс гэж 5,8%, плацебо бүлэгт 4,8% тэмдэглэн энэ хоёр бүлгийн ялгаа 0,98% (апротинин n=3817, плацебо n=2682; 2005 оны дөрвөн сар) байв. Зарим судалгаанд зүрхний булчингийн шигдээс үүсэлт өссөн болон буурсан үзүүлэлт ажиглагдсан.
Нас баралт
ТАРИЛГЫН АПРОТИНИН хэрэглээний хооронд зарим санамсаргүй түүврийн судалгаанд нас баралт бүртгэгдсэн бол зарим судалгаанд бүртгэгдээгүй байдаг.
ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтрэлийн үеийн шинж тэмдэг тодорхойгүй. Түүнд өвөрмөц антидот байхгүй.
ХАДГАЛАЛТ
25°С ихгүй хэмд хадгална.
САВЛАЛТ
III хэлбэрийн USP 20мл шилэн туншилд тарилгын нунтагийг дүүргэн 10 мл шингэрүүлэгч, хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савласан.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
24 сар хадгална.
Маркетингийн албаны нэр, хаяг
PROTECH BIOSYSTEMS PVT LTD
Plot No 145-146, Pace City-1, Sector 37,
Gurgaon-122001, Harayana-INDIA





































































































































































































































































































