
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
ПОЛИОКСИДОНИЙ (POLYOXIDONIUM)
Эмийн бүртгэлийн дугаар: F20230214LP08449
Худалдааны нэршил: Полиоксидоний
Патентын бус олон улсын нэршил: Азоксимер бромид (Azoximer bromidum)
Химийн нэршил: сополимер N-оксид 1,4-этиленпиперазин, (N-карбоксиметил)-1,4-этилпиперазиний бромид
Эмийн хэлбэр: Хэсэг газарт хэрэглэх тарилгын уусмал
1 мл-д агуулагдах найрлага:
Үйлчлэгч бодис: Азоксимер бромид - 6 мг,
Туслах бодисууд: маннитол- 1.8 мг, повидон-1.2, тарилгын ус 1 мл хүртэл
Ерөнхий шинж: Өнгөгүй эсвэл шаргал туяатай шингэн
Эмийн эмчилгээний бүлэг: Дархлаа зохицуулагч эмийн бэлдмэл
АТХ код: [L03]
Эм судлалын онцлог
Фармакодинамик
Азоксимер бромид нь дархлаа зохицуулах, хоргүйжүүлэх, хөгшрөлтийг удаашируулах болон үрэвслийн эсрэг цогц үйлдэлтэй.
Азоксимер бромидын дархлаа зохицуулах үйлдлийн үндсэн механизм нь залгиур эс болон төрөлхийн устгах эсэд шууд нөлөөлөхөөс гадна интерферон-альфа, интерферон-гамма- ийн нийлэгжилт болон эсрэг төрөгчийн үүсэлтийг эрчимжүүлдэг. Азоксимер бромид нь моноцит дахь HLA-DR (Human Leukocyte Antigens) экспрессийг идэвхижүүлдэг. HLA-DR нь эсрэг төрөгчийг ялгаруулах (халдварын болон хавдрын) урвалыг дэмжигч Т- лимфоцит эс тохирлын үндсэн нэгдлийн молекулын II бүлэгт багтана. Азоксимер бромид нь захын цусаны моноцит болон лимфоцит MDA - 5 (Melanoma Differentiation Associated protein 5) төрөгчийн экспрессийг хурдасгах чадвартай. MDA – 5 гэдэг нь RIG-I төст рецепторын бүлгийн рецептор. MDA -5 нь вирусын халдварт төрөлхийн дархлааны хариу урвалд оролцдог эсийн дотоод хэв маяг таниулах рецептор (PRRs- Pattern Recognition Receptor) юм. MDA -5 нь 2’-O- метилжсэн 5’ төгсгөлгүй мРНК болон урт хос гинжин РНК (2000 -аас их нуклеотидууд) таньдаг. MDA -5- ыг идэвхижүүлэлт төрөлхийн дархлааны хариу IFN - альфа болон IFN – бета интерферонуудыг генийн транскрипцийг чөлөөлнө. MDA-5 идэвхжүүлэлт нь апоптозын процессыг идэвхжүүлснээр хавдрын эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн апоптозын урвалыг нэмэгдүүлснээр хавдрын эсрэг томоохон үүрэг гүйцэтгэдэг. Азоксимер бромид нь дендрит эсийн гадаргуун дээрх ICOSL идэвхижүүлэлтийг хурдасгадаг. ICOSL (CD 275) нь ICOS (Inducible T-cell COStimulator Molecule) -ийн лиганд болно. ICOS/ICOSL каскадын урвал нь дархлааны эсийг идэвхижүүлэх урвалын яс идэвхижүүлэгч бөгөөд Т-лимфоцитын эсрэг төрөгч бэлэглэгчийн харилцан нөлөөлөх болон Т-лимфоцит эсийг амжилттай идэвхижүүлдэг.
Азоксимер бромид нь ДНХ болон уураг тэр дундаа нянгийн эсрэг уурагаас бүрдэх гадна эсийн нейтрофиль занглиа бүхий идэвхижүүлсэн нейтрофил бүрдүүлэх түвшинг бууруулдаг.
Хоргүйжүүлэх болон антиоксидант шинж чанар нь өндөр молекулт байгалийн нэгдлээр тодорхойлдог.
Азоксимер бромид нь вирусын болон мөөгөнцөр, нянгийн шалтгаант халдварын үед биеийн ерөнхий болон хэсэг газрын тэсвэртэй чанарыг нэмэгдүүлдэг. Мөн мэс заслын хагалгааны үеийн болон дараах хүндрэл, гэмтэл зэрэг янз бүрийн халдварт өвчний шалтгаанд хоёрдогч дархлаа хомсдлын үед дархлааг тогтворжуулдаг.
Стероид даавар, цитостатик, хими эмчилгээний эмийн хэрэглээ, хорт хавдар, аутоиммуны өвчлөл, шарх, мэс заслын дараах хүндрэл, гэмтэл, янз бүрийн шалтгаант халдварууд, дархлааны хоёрдогч хомсдлын үед дархлааг тогтворжуулан. Хоёрдогч дархлаа дутагдлын үед Полиоксидонийг хэрэглэснээр эмчилгээний хугацаа багасаж, антибиотик, бронхолитик, глюкокортикостероидын хэрэглээ багасаж дахих хугацаа уртасна. Полиоксидоний эмийн бэлдмэлийг хорт хавдрын эмчилгээтэй хослуулснаар хими болон туяа эмчилгээний хордох явцыг бууруулдаг. Ихэнх тохиолдолд халдварын хүндрэл болон гаж нөлөө ()
Азоксимер бромидын өвөрмөц чанар нь хэлэн доор тавьж хэрэглэх үед бие организмыг халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалах үүрэг нь идэвхждэг. Мөн амьсгалын дээд замын салстын шүүрэл болон шүлсэн дэх нянгийн эсрэг үйлдлийг нэмэгдүүлж, үлэмж залгиур эс, нейтрофилийн нян дарангуйлах чанарыг идэвхижүүлдэг.
Азоксимер бромид нь 2 валенттай төмрийн идэвхижлийг саармагжуулан арилгаж чөлөөт радикалыг эзэлснээр өөх тосны хэт исэлдэлтийг дарангуйлж уусаж буй жижиг хэсгүүд болон хорт бодисыг хориглохоос гадна хүнд металлын давснууд, хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг. Азоксимер бромид үрэвслийн урвалыг багасгаж үрэвслийн эсрэг болон өмнөх цитокинуудын нийлэгжилтийг хэвийн болгодог.
Азоксимер бромид нь шууд бус хуваагддаггүй, олон клонт идэвхигүй, эсрэг төрөгч чанаргүй, харшил үүсгэхгүй, мутаген чанаргүй, үр хөврөлд нөлөөлөхгүй, эрэмдэг үүсгэхгүй, хавдар үүсгэхгүй.
Азоксимер бромид нь амт, үнэргүй, залгиур хоолой болон хамар салстын хэсэг газар түрхэхэд цочроох үйлдэлгүй.
Фармакокинетик
Азоксимер бромид нь хүний биед маш өндөр хурдтайгаар тархаж хурдан шимэгддэг. Цусны сийвэнгийн дээд концентрацид булчинд тарьснаас хойш 40 минутын дараа хүрнэ. Хагас задралын үе нь насны онцлогоос хамаарч 36 цагаас 65 хүртэл цаг байна. Эмийн бэлдмэлийн тариагаар хүний биед хамгийн өндөр биохүрэхүй нь 90 % аас дээш байна.
Азоксимер бромид нь бие махбодын бүх эрхтэн, эдэд тархи болон нүдний хураагуур судсанд дамжин нэвчидэг. Хуримтлагдахгүй. Азоксимер бромид нь задран бага молекулт олигомер болсоор бөөрөөр ихэнх нь харин өтгөнөөр 3 -аас ихгүй хувь нь гадагшилдаг.
Хэрэглэх заалт
Насанд хүрсэн хүн болон 6 аас дээш сартай хүүхдэд халдварт- үрэвслийн (вирусын, нянгийн болон мөөгөнцөрийн шалтгаант) гаралтай өвчнүүдэд эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн хүндэрсэн болон дахисан үед хэрэглэнэ.
Насанд хүрэгчидийн эмчилгээнд (Хосолсон эмчилгээнд):
- Вирусын, мөөгөнцөрийн, нянгийн шалтгаант янз бүрийн байршил бүхий халдварт- үрэвслийн архаг дахилтат болон хүндэрсэн үед;
- Эмэгтэйчүүдийн болон шээс бэлгийн замын өвчлөл, амьсгалын дээд болон доод замын, чих, хамар, хоолойн вирусын, нянгийн хурц халварт өвчний үед;
- Хурц болон архаг харшлын өвчлөлүүд (тэр дундаа ургамлын тоосны харшил (поллиноз), гуурсан хоолойн багтраа (бронхиальная астма), байршил тодорхой бус арьсны үрэвсэл (атопический дерматит) вирусын, мөөгөнцрийн болон нянгийн хүндэрч дахисан халдварт өвчнүүд;
- Хорт хавдрын эмчилгээнд химийн болон туяа эмчилгээний дараах дархлаа дарангуйлах, бөөр болон элэг хордуулах эмийн үйлдлийг бууруулах;
- Мэс заслын халдварын ерөнхий хэлбэрүүд;
- Нөхөн төлжих үйл явцыг идэвхжүүлэх (хугарал, түлэгдэл, тэжээл дутагдлын шарх);
- Хэрлэгийн артрит, дархлаа дарангуйлагчид удаан хэрэглэснээс үүдэлтэй мөөгөнцөр, вирус, нянгийн халдварын хүндрэл;
- Уушгины сүрьеэ.
6 сараас дээш насны хүүхдийн эмчилгээнд (Хосолсон эмчилгээнд):
- (тэр дундаа чих, хамар, хоолойн эрхтнүүд – синусит, ринит, адеонидит, залгиур гүйлсэн хоолойн гипертрофи, амьсгалын замын вирусын хурц халдвар)
- ;
- Амьсгалын замын архаг хүндрэл, гуурсан хоолойн багтраа;
- Идээт халдварын хүндрэл, атопик дерматит;
- Гэдэсний дисбактериоз (өвөрмөц эмчилгээний дараа).
Урьдчилан сэргийлэх зорилгоор 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчидэд (дангаар)
- Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын вирусын хурц халдвар;
- Хагалгааны дараах халдварын хүндрэлүүд.
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлаганд мэдрэг ихэссэн өвчтөн;
- Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд;
- 6 сар хүртлэх насны хүүхдэд;
- Бөөрний хурц дутагдалтай өвчтөнд;
Болгоомжлол
- Бөөрний архаг дутагдал (долоо хоногт 2 оос ихгүй удаа хэрэглэнэ).
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмнэлзүйн туршилт хийгдээгүй тул Полиоксидоний хэрэглэхийг хориглоно. Эмнэлзүйн өмнөх туршилтаар үр хөврөлийн болон гажиг үүсгэх үйлдэлгүйг баталсан.
Та хэрвээ жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөсөн бол Полиоксидоний- г хэрэглэхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай.
Хөхүүл эхчүүд Полиоксидоний бэлдмэл хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө аваарай.
Тун, хэрэглэх арга:
Полиоксидоний эмийг булчин болон судас тариагаар, хамрын дусаалга, хэлэн доор хэрэглэнэ.
Өвчтөний нас, өвчний хүндрэл зэргээс хамаарч эмч эмчилгээний курс, тун, хэрэглэх аргыг сонгоно.
Судсаар болон булчингаар эмийг бэлтгэхдээ:
Флаконд агуулагдаж буй Полиоксидоний - г судас тариа хийхэд 0,9% натри хлоридын уусмалд уусгана. Судас тариа хийхэд бэлтгэсэн уусмалыг хадгалахгүй.
Насанд хүрэгчидэд зориулсан хэрэглэх арга
Булчин болон судсанд насанд хүрэгчидэд хоногт нэг удаа 6-12 мг тунгаар, нэг хоногийн дараа эсвэл долоо хоногт 1-2 удаа өвчний хүндрэл, оношоос хамаарч тогтооно.
Хурц нянгийн болон вирусын гаралтай чих, хамар, хоолой, амьсгалын дээд, доод замын халдварт өвчин; эмэгтэйчүүд болон шээс бэлгийн замын халдварт өвчлөлд: 6 мг-аар 3 хоногийн турш өдөр бүр; дараа нь нэг өдөр завсарлаад 10 удаа тариулна.
Нян, бактер, мөөгөнцөрийн шалтгаант янз бүрийн эрхтний байршил бүхий дахисан, архаг халдварт үрэвслийн өвчинд: 6 мг- аар нэг өдөр завсарлаад 5 өдөр тариулсны дараа долоо хоногт 2 удаа нийт 10 тариа тариулна.
Архаг болон хурц харшлын өвчинд тэр дундаа ургамлын тоосны харшил (поллиноз), гуурсан хоолойн багтраа (бронхиальная астма), байршил тодорхой бус арьсны үрэвсэл (атопический дерматит) болон нян, вирус, мөөгөнцөрийн халдвар хүндэрсэн үед: 6-12 мг -аар нэг өдөр завсарлаад 5 удаа тарина.
Урт хугацааны турш дархлаа дарангуйлагч (иммунодепресант) хэрэглэсэн, нян, вирус, мөөгөнцөрийн халдвар хүндэрсэн үений хэрлэг төст өвчний үед: 6 мг -аар нэг өдөр завсарлаад 5 удаа, дараа нь долоо хоногт 2 удаа нийт 10 тариа тус тус тариулна.
Мэс заслаар тархсан халдварын үед: 6 мг- аар өдөр бүр 3 хоног тариулаад, дараа нь нэг хоног завсарлаад 10 удаа курс эмчилгээг хийлгэнэ.
Нөхөн төлжилтийн урвалыг идэвхижүүлэх зорилгоор хугарал, түлэгдэлд, трофик шархлааны үед: 6 мг -аар 3 удаа өдөр бүр, дараа нь нэг өдөр завсарлаад 10 удаа курс эмчилгээгээр тариулна.
Хагалгааны дараах халварт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 6 мг – аар 5 удаа нэг өдөр завсарлаад тариулна.
Уушгиний сүрьеэнд: 6 мг- аар долоо хоногт 2 удаа 20 тариаг курс эмчилгээгээр тариулна.
Хорт хавдрын хавсарсан эмчидгээнд болон хими, туяа эмчилгээний дараа
- Хими эмчилгээний эмийн бэлдмэлийн бөөр, элэг хордуулах үйлдэл болон дархлаа дарангуйлах гаж нөлөөг багасгах зорилгоор 6 мг -аар 10 удаа нэг өдөр завсарлаад тариулна. Дараагийн эмчилгээг хими болон туяа эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарч заавал эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө.
- Хавдрын дархлаа дарангуйллын нөлөөг бууруулах, хими, туяа эмчилгээний дараах дархлаа дутагтлыг засах, тогтворжуулах болон хавдрыг мэсийн аргаар авсны дараа Полиоксидоний эмийн бэлдмэлийг урт хугацаа (2-3 сараас 1 жил хүртлэх) -аар долоо хоногт 1-2 удаа тарьна. Урт хугацааны курс эмчилгээ нь ямар нэгэн хуримтлал үүсэхгүй, дасал үүсэхгүй, хоргүй болно.
Хамарт болон хэлэн доор дусаах (Хамар болон хэлэн доор дусааж хэрэглэх дүрэм хэсгээс уншина уу.)
- Чих, хамар, хоолойн архаг хүндрэл болон хурц халдварын эмчилгээнд;
- Салст бүрхүүлийн нөхөн төлжилтийн урвалыг нэмэгдүүлэх;
- Архаг өвчнүүдийн дахилт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх;
- Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын вирусийн хурц үрэвслээс урьдчилан сэргийлэх.
Эмийн бэлдмэл ерөнхий эзэлхүүн хоногт 1 мл (20 дусал, 6 мг). Хоногийн тун (6 мг) -г хамарт болон хэлэн доор өдөрт 2-3 удаа дусаана.
Хүүхдэд зориулсан тун, хэрэглэх арга
Тарилга хэлбэрээр (булчин эсвэл судас): 6 сараас дээш настай хүүхдүүдэд 0,1-0,15 мг/кг тунгаар өдөр бүр, нэг өдөр завсарлаад эсвэл долоо хоногт 2 удаа 5-10 тариа курс эмчилгээ хийнэ.
Янз бүрийн байршил бүхий архаг, хурц үрэвсэлт өвчнүүд (тэр дундаа чих, хамар, хоолойн эрхтнүүд – синусит, ринит, адеонидит, залгиур гүйлсэн хоолойн гипертрофи, амьсгалын замын вирусын хурц халдвар) -ийн үед 0,1 мг/кг- аар 3 удаа өдөр бүр, дараа нь нэг өдөр завсарлаад 10 удаагийн тариагаар курс эмчилгээ болно.
Нянгийн, вирусийн, мөөгөнцөрийн халдварын хүндрэлтэй хордлогын харшилын болон хурц харшлын үед 0,1 мг/кг- аар 3 удаа өдөр бүр, дараа нь нэг өдөр завсарлаад 10 удаагийн тариагаар курс эмчилгээг үндсэн эмчилгээтэй тооцоолно.
Тариа эмийн бэлдмэлийн тунгийн тооцоолол
Хүүхдэд зориулсан тарилга эмийн тунгийн тооцооллыг Хүснэгт 1 – т үзүүллээ.
Хүснэгт 1 Хүүхдэд зориулсан тариа эмийн
хамгийн дээд тохиромжтой тунгийн тооцоолол
Хэрэглэсний дараа үлдсэн уусмалыг дахин тарилгаар хэрэглэж болохгүй. Онгорхой флаконд агуулагдаж буй уусмалыг хадгалж болохгүй.
Хамарт болон хэлэн доор дусаах (Хамарт болон хэлэн доор дусааж хэрэглэх дүрэм хэсгээс харна уу.)
- Архаг болон хурц ринит, риносинусит, аденоидитийн үед ( Хүндрэлээс урьдчилан сэргийлэх болон эмчилэх);
- Чих хамар хоолойн эмгэгийн үеийн мэс ажилбарын үед, өвчтөнийг хагалгаанд бэлтгэх, мөн хагалгааны дараа халдвар хүндрэхээс, өвчин дахихаас урьдчилан сэргийлэх;
- Нөхөн сэргээх эмчилгээний үед болон өвчний бүх үе шатанд эмчилгээнд болон амьсгалын замын хурц халдварт өвчин, томуу томуу төст өвчний үед;
- Гэдэсний дисбактериозийн эмчилгээнд (хэлэн доор дусааж хэрэглэнэ.) үндсэн эмчилгээтэй хавсран 10 өдөр эмчилнэ.
Хэлэн доор болон хамарт дусааж хэрэглэх тунгийн тооцоолол
Эмийн бэлдмэлийн ерөнхий эзэлхүүнийг тооцоолохдоо 2 кг биеийн жинд 1 дусал (0.3 мг)-аар тооцно.
20 хүртэл кг биеийн жинтэй хүүхдийн дээд тун 10 дусал (үйлчлэгч бодисын хэмжээ - 3 мг) – аас ихгүй байна.
20 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд 20 дусал (үйлчлэгч бодисын хэмжээ - 6 мг) – аас ихгүй байна.
Хүснэгт 2 Хүүхдэд зориулсан хамарт болон хэлэн доор дусааж хэрэглэх
эмийн бэлдмэлийн тунгийн тооцоолол
Эмийн бэлдмэлийн хэлэн доор болон хамарт дусаах хоногийн тун өдөрт 2-3 удаа байна.
Курс эмчилгээ 5- 10 хоног байна.
Хэлэн доор болон хамарт дусааж хэрэглэх дүрэм
Флаконаас эмийн бэлдмэл авч хэрэглэхдээ дараах дүрмийг зайлшгүй мөрдөх шаардлагатай.
Хэрэглэхэд бэлтгэх:
Зураг 1. Гараа маш сайн угаана.
Зураг 2. Флаконыг анхдагч савалгаанаас гарган онгойлгоно.
Зураг 3. Пипетикийн тусламжтай шаардлагатай хэмжээтэй эмийн бэлдмэлийг гаргана. /Хүснэгт 2/
Зураг 4. Хамрын хөндийг хуримтлагдсан салстаас цэвэрлэнэ.
Зураг 5. Өвчтөнг таатай байрлалд (суугаад нуруугаар хотойж байрлах) толгойгоор багахан гэдийлгэж эмийн бэлдмэлийг хэрэглэнэ. Тооцоолсон дуслын хэмжээнээс талыг нь хамрын сүвэнд хийнэ /Хүснэгт 2/.
Зураг 6. Хамрын үзүүрийг хуруугаар чимхэн эмийг цааш нь сайн нэвтрүүлж өгнө. 20-25 секунд чимхэнэ. Хоёр дахь хамрын сүврүү үлдсэн тал эмийн бэлдмэлээ оруулна.
Хэлэн доор эмийг хэрэглэхдээ:
Зураг 7. Эмийн бэлдмэл хэрэглэхийн 20 минутын өмнө хойно хоол хүнс ус ундааг хэрэглэж болохгүй.
Зураг 8. Хэлэн доор Хүснэгт 2-т заасны дагуу дусаана.
Зураг 9. Эмийн бэлмэл нь саармаг амттай тул даруулж уух шаардлагагүй.
Хэрэглэсний дараа:
Флаканыг хаана.
Гаж нөлөө:
Полиоксидоний эмийн бэлдмэлийг хэрэглэх үед дараах ерөнхий болон хэсгийн урвал илэрсэн болно.
Судас эсвэл булчинд тарихад үргэлж биш (≥1/1000 ээс <1/100 хүртэл), тариа хийсэн хэсэг газар өвдөх, улайх, арьс хатуурах шинж тэмдэг илэрнэ.
Судас эсвэл булчинд тарихад хэсэг газар маш ховор (≤1/10000) биеийн хэм 37,3 0С хүртэл нэмэгдэх, хөнгөн таагүй байх, чичрэх мэдрэмж тариа хийснээс нэг цагийн дотор илэрч болзошгүй.
Хэрэв хэрэглэх зааварт тусгаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал хандаарай.
Тун хэтрүүлэлт:
Тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болно.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл:
Азоксимер бромид нь CYP1A2, CYP2С9, CYP2С19, CYP2D6 изоферментүүд болон Р-450 цитохромыг дарангуйлдаггүй учир антибиотик, үрэвслийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг, гистамины эсрэг эмүүд болон, глюкокортикостероид, цитостатик эмтэй харилцан зохимж сайн байдаг.
Полиоксидоний хэрэглэх явцад харшлын ямар нэгэн урвал илэрвэл хэрэглээг зогсоож эмчид хандана уу.
Шаардлагатай тохиолдолд Полиоксидоний г хэрэглээг зогсооход тунг бага багаар хасахгүй.
Хэрэв эмчилгээний явцад өдрийн тунг мартсан тохиолдолд хэрэглэх зааварт заасан энгийн тунгаар эсвэл эмчийн заавраар үргэлжлүүнэ. Тасарсан тунг нөхөх зорилгоор давхарлаж уух шаардлаггүй.
Эмийн савлагаа гэмтсэн болон нунтагийн өнгө хувирсан тохиолдолд эмийг хэрэглэж болохгүй.
Тариа хийж байгаа хэсэгт өвдөлт мэдрэгдвэл 0,5% -ийн 1 мл новокаинаар найруулж тарьж болно. Судсаар тарихад уураг агуулсан сэлбэлтийн уусмалд найруулж болохгүй.
Жолоо барих, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Полиоксидоний эмийн бэлдмэлийг хэрэглэх үед анхаарал төвлөрөл, сэтгэцийн хариу урвал түргэн шаардсан тэр дундаа тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнт тоног төхөөрөмжтэй ажиллахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болно.
Хэсэг газрын болон тарилга эмийн бэлдмэл
1 мл эмийн бэлдмэлийг 3 мл -ийн эзэлхүүн бүхий өнгөгүй шилэн флаконд хийн 5 ширхэгээр хальсаар бүрсэн үүрэн саванд багцлан савласан. Нэг үүрэн савлагааг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцаганд савлана.
Хүчинтэй хугацаа:
2 жил. Хадгалах хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл:
2 - 8 °С хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч/Эмийн бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч
«НПО Петровакс Фарм» ХХК
Хэрэглэгчээс гомдол санал хүлээн авах албан ёсны хаяг:
ОХУ, 142143, Москва, Подольск хот, с. Покров, Сосновын гудамж, 1-р байр,
Утас/факс: +7 (495) 926-21-07,
e-mail: info@petrovax.ru;
Хэрэглэгчээс санал гомдол хүлээн авах утас:
Утас: +7 (495) 730-75-45, 8 800 234-44-80,
e-mail: adr@petrovax.ru