Хэрэглэх заавар
Цитрамон П 500 мг шахмал эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Цитрамон П
Олон улсын нэршил: Цитрамон П
Эмийн хэлбэр: Бор өнгийн, тэгш гадаргуутай, бүтэн ирмэгтэй дугираг шахмал эм
Найрлага, тун хэмжээ: 1 шахмалд: Үйлчлэгч бодис: Парацетомол 180мг, аспирин 240 мг, кофейн 30мг Туслах бодис: Карбоксиметил цардуул, тальк, магнийн стеарат тус тус агуулагдана.
Фармакологийн бүлэг: Мансууруулах үйлдэлгүй өвдөлт намдаах бэлдмэл
Фармакокинетик: Парацетомол нь уурагтай холбогдолт 25%, 90-95%нь элгэнд хувирч бөөрөөр гадагшилна. Ходоод гэдэсний замаас хурдан, бүрэн шимэгдэж, үйлдэл 1-3 цагт оргилдоо хүрч, 3-4 цаг үргэлжилнэ.
Ацетилсалицилийн хүчил нь уурагтай холбогдолт 75-90%, биед хурдан хувирч салицилийн хүчил үүсгээд 80% нь бөөрөөр, 20% нь ходоод гэдэсний зам ба уушгиар гадагшилна.Шээсний PH шүлтлэг байвал ихэнх нь / 80% хүртэл/ хувиралгүй бөөрөөр ялгарна.
Фармакологийн үйлдэл: Фенацетины хувирлын үр дүнд үүсдэг бодис парацетомол агуулсан тул өвдөлт намдаах, халуун бууруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Простагландины нийлэгжилтийг саатуулснаар ноцирецепторын мэдрэмжийг багасган өвдөлт намдаах, нугасны шингэн дэх простагландиныг багасгаж, гипоталамусын дулаан зохицуулгын төвийг хэвийн ажиллагаанд оруулснаар халуун бууруулна.
Тромбоцитын агрегацийг бууруулах ацетилсацицилийн хүчил агуулсан тул натрийн салицилатын нэгэн адил цусны бүлэгнэлтийг багасгана. Мөн простагландины био нийлэгжилтийг саатуулснаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Төв мэдрэлийн системд сонгомол нөлөөлөх үйлдэл үзүүлэх кофейны найрлагатай учир тархины холтослогт явагддаг сэрлийн үйл явцыг бэхжүүлэн нэмэгдүүлэх, тохируулах, зохих тунгаараа нөхцөлт рефлексийг ихэсгэн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Хэрэглэх заалт: Янз бүрийн гаралтай сулавтар ба дунд зэргийн өвдөлт, (тухайлбал: толгой шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдэлтийн өвдөлт), халдвар, үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Өвдөлт намдаах халуун бууруулах зорилгоор насанд хүрэгчдэд 0.5г-аар өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ.
Хориглох заалт:. Элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд, парацетомолд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ходоод гэдэсний цус алдалтын үед хэрэглэхийг цээрлэнэ. Мөн 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Гаж нөлөө: Дотор муухайрах, өрц орчимд өвдөх, зүрхний цохилт түргэсэх, харшлын шинж тэмдэг илэрч болзошгүй.Хааяа цус багадах, тромбоцитопени, цусанд метагмоглобин үүсэх зэрэг үзэгдэл илэрч болно. Хамгийн ноцтой гаж нөлөө нь элгэнд хортой нөлөө үзүүлнэ.
Анхааруулга:. Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үе, жирэмсэн хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэнэ.
Эмийн хэлбэр, савлалт: ЦитрамонП шахмал эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 100 блистерээр цаасан хайрцагт хийж, битүүмжилнэ. 24 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК-ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 3-1
Вэйб сайт: www. munkhiintun.mn













































