
Хэрэглэх заавар
СИНУПРЕТ
Худалдааны нэршил :
Синупрет
Эмийн хэлбэр:
100 мл дусааж ууж хэрэглэнэ
Найрлаганд :
100 мл дэхь үйлчлэгч бодис:
Дэгдийн үндэс* 0,2 г
Хаврын хаварслын цэцэг* 0,6 г
Хурган чиний өвс* 0,6 г
Гандигарын цэцэг* 0,6 г
Verbéna өвс* 0,6 г
Туслах бодис: цэвэршүүлсэн ус
*59% этилийн спиртын экстрагент
Ерөнхий дүрслэл:
Тунгалаг эсвэл бага зэрэг тунадастай шингэн, шаргал бор өнгөтэй, анхилуун ба халуун ногооны гашуун үнэртэй. Хадгалах явцад тунадас үүсэж болно.
Эмийн эмчилгээний ангилал:
Цэр ховхлох, цэр ховхлох нийлмэл найрлагатай
Фармакологийн үйлдэл:
Фармакокинетик
Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй
Фармакодинамик
Уг бэлдмэлийн найрлаганд орсон биологийн идэвхт бодисууд нь дараах фармакологийн үйлдэл үзүүлнэ. Үүнд шүүрэл ялгаруулах ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Амьсгалын дээд замын болон хамрын дайвар хөндийнээс шүүрэл гадагшлахад туслана. Вирусын эсрэг үйлдлийг дэмждэг.
Хэрэглэх заалт
- Хурц болон архаг синусит (этмоидит, фронтит, гайморит) наалдамхай шүүрэл үүсгэнэ.
Хэрэглэх арга, тун хэмжээ
Насанд хүрэгчид ба 12 наснаас дээш өсвөр насны хүүхдүүд: хоногт 3 удаа 50 дусал
6-аас 11 нас хүртэл: хоногт 3 удаа 25 дуслаар
2-аас 5 нас хүртэл: хоногт 3 удаа 15 дуслаар
Курс эмчилгээ 7-14 хоног
Гаж нөлөө
Магадгүй:
- Хоол боловсруулах замын хямрал (ходоодны дээд хэсгийн орчмоор өвдөх)
- Харшлын урвал (тууралт, амьсгаадах, загатнах, нүүр хавагнах, Квинкийн хаван)
Харшлын урвал илэрсэн тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно.
Хориглох заалт:
- Уг бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг
- 2 насаас доош хүүхдүүд
Эмийн харилцан нөлөөлөл
Шалтгааны эсрэг эмчилгээний зорилгоор нянгийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тохиромжтой болон зохистой. Бусад эмтэй харилцан хэрэглэхэд тодорхой бус.
Тусгай анхааруулга
Жирэмсэн ба хөхүүл үед
19% спирт агуулсан тул жирэмсэн ба хүүхдүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн үед хэрэглэх талаархи мэдээлэл байхгүй тул, жирэмсэн үед үр өгөөж ба эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр эмч уг эмийг хэрэглэх шийдвэрийг гаргана.
Хөхүүл үед хэрэглэхгүй, учир нь хөхүүл үед хэрэглэсэн судалгаа байхгүй.
Болгоомжтой хэрэглэх: архичин ба архины эсрэг эмчилгээ амжилттай хийсэн өвчтөнүүдэд хэрэглэхгүй, учир нь спирт агуулсан байгаа. Нэг халбага винонд агуулагдах 16.0-19.5% спирт бүхий Синупретын дуслыг архаг архичин, элэгний эмгэгтэй, таталт уналттай эсвэл тархины эмгэгтэй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалах явцад булингартах эсвэл тунадас үүсэж болзошгүй. Энэ нь эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Машин механизмыг жолоодох үед
Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
Тунгийн хэтрүүлэг
Тодорхойгүй
Бүтээгдэхүүний хэлбэр, савлагаа
Анх нээхэд хянагч бүхий эргэгддэг тагтай, дусаагууртай бүхий 100 мл флакон бараан шилэнд савлагдсан. Гадуураа тайлбар бүхий шошготой. Нэг флаконы бэлдмэлийг олон улсын ба орос хэл дээрхи зааварын хамт савласан.
Хадгалах нөхцөл
25 хэмээс доошгүй газарт, гэрлийн шууд тусгалгүй хуурай нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэх газраас хол байлгах!
Хадгалах хугацаа
2 жил
Хугацаа дууссан эмийг хэрэглэхгүй.
Эмийг олгох нөхцөл
Жоргүй олгоно.







































































