Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Панзинорм форте Н
Худалдааны нэр
Англи
Панкреатин + Натрийн кармеллоз
Үйлдвэрлэгч
KRKA d.d., Novo Mesto
Гарал үүслийн улс
Словени
Тун хэмжээ
20000ед
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

 

ПанзинормÒ форте 20 000

 

Олон улсын нэр: Мультиэнзим (multienzymes) (липаз, амилаз гэх мэт)

 

Худалдааны нэр

Панзинорм фортеÒ 20 000 (PanzynormÒ forte 20 000).

 

Ерөнхий шинж

Дүрслэл

Гөлгөр, дугуй хэлбэртэй, 2 тал руугаа гүдгэр,  амт оруулсан, цагаан буюу эсвэл цайвар саарал өнгийн нимгэн бүрхүүлтэй шахмал.

 

Найрлага

1 шахмал нь липаз 20000 ЕД ЭФ, амилаз 12000 ЕД ЭФ, протеаз 900 ЕД ЭФ ферментийн идэвх бүхий гахайн панкреатин агуулна.

Туслах бодис: лактозын моногидрат, бичил талст целлюлоз, кросповидон, коллоид усгүй кремнийн хоёрч исэл, магнийн стеарат,  гипромеллоз, метакрилын хүчил ба этилакрилатын сополимер (1:1),  триэтилцитрат, титанийн хоёрч исэл (Е171), тальк, симетикон – цийдмэг, ванилины амт оруулагч 54 286 С, бергоматын амт оруулагч 54 253 Т, макрогол 6000, натрийн кармеллоз ба полисорбат 80.

 

Эмийн хэлбэр

Нимгэн бүрхүүлтэй шахмал.

 

Эмийн бэлдмэлийн ангиллын код

Хоол боловсруулах эм (ферментийн бэлдмэлийг оруулаад). Ферментийн бэлдмэл.

АТХ код: А09АА02.

 

Фармакологийн шинж

Фармакодинамик

Панзинорм форте 20 000 бэлдмэл нь нойр булчирхайн ферментийн дутагдлыг нөхөж катаболын метаболизмыг ихэсгэх ба хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал болон шингээлтийн алдагдлын эмнэл зүйн шинжийг сайжруулдаг. Бэлдмэл бүх төрлийн хоол хүнсний шингээлтийг ихэсгэн өвчтөний тэжээлийг сайжруулах бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааны хямралын улмаас илэрч буй шинж тэмдэг болон өтгөнтэй тос илүүдлээр ялгарахыг (стеатори) багасгах буюу эсвэл эдгээрээс сэргийлдэг.

Панкреатин нь нойр булчирхайн архаг үрэвслийн үед илрэх өвдөлтийг багасгана.

Фармакокинетик

Фермент нь байгалийн нэгдэл бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг хангадаг. Шахмалын бүрхүүл нь идэвхтэй ферментийг ходоодны шүүсний үйлчлэлээс хамгаалдаг.

Фермент гэдэг нь  бие махбодод нийлэгждэг уураг бөгөөд ихэвчлэн аутилизис болон протеолизисын замаар гэдсэнд идэвхгүйжиж задардаг.

Хоол боловсруулах ферментийн багахан хэсэг нь өтгөнтэй ялгардаг.

 

Хэрэглэх заалт

Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдал.

 

Хэрэглэх арга, тун

Бэлдмэлийн тунг хүн бүрт өвөрмөц тогтооно.

Эмчилгээг бага тунгаар эхэлнэ: 1 шахмалаар хоногт 3 удаа үндсэн хооллолтын үед хэрэглэнэ. Хэрэв нойр булчирхайн ферментийн дутагдлын шинж хадгалагдаж байвал тунг аажим ихэсгэж болно. Ерөнхийдөө 1-2 шахмалаар үндсэн хооллолтын үед хэрэглэхэд (хоногт 3 удаа) хангалттай байдаг. Хэрэв шаардлагатай бол хөнгөн зууш идэх үедээ 1 шахмалаар хэрэглэж болно. Тун нь илүү их байж болох боловч шинж тэмдэг илрэхээс сэргийлэхэд шаардагдах хамгийн бага тунгаар (ялангуяа муковисцидозтой өвчтөнд чухал) хэрэглэх хэрэгтэй.

Хүүхдэд ерөнхийдөө бага тун шаардагдана.

 

Цээрлэлт

Панзинорм форте 20 000 бэлдмэлийг гахайн уураг буюу эсвэл бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилтэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй буюу эсвэл нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэлтэй өвчтөнд Панзинорм форте 20 000 бэлдмэлийг хэрэглэхгүй.

Бэлдмэлийг муковисцидозтой 15 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.

 

Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой онцгой анхааруулга

Шахмалын бүрхүүл нь амны хөнлийн салст бүрхүүлийг нойр булчирхайн идэвхтэй ферментээс хамгаалах ба мөн  ферментийг ходоодны шүүсний үйлчлэлээс хамгаалдаг.

Шахмалыг бүтнээр залгиж хэрэглэх ба зажилж болохгүй.

Хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.

Бэлдмэлийн найрлага дахь туслах бодистой холбоотой тусгай мэдээлэл

Панзинорм форте 20 000 бэлдмэл нь лактоз агуулдаг. Ховор тохиолдох удамшлын өвчин болох галактозын үл зохицол, лактаз ферментийн дутагдал буюу эсвэл глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн харилцан үйлчлэл

Нойр булчирхайн фермент нь фолийн хүчлийн шимэгдэлтийг саатуулдаг. Үүнтэй төстэй үйлдэлтэй бэлдмэлтэй (бикарбонат, циметидин зэрэг) хамт хэрэглэх үедээ, мөн нойр булчирхайн ферментийн бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үедээ цусан дахь фолатын концентрацийг үе үе хянах ба фолийн хүчлийн дутагдлыг нөхөх хэрэгтэй.

Нойр булчирхайн ферментүүд нь акарбоз ба миглитолын үйлдлийг сулруулж болно.

Нойр булчирхайн ферментүүд нь төмрийн шимэгдэлтийг багасгаж болох боловч уг харилцан үйлчлэлийн эмнэл зүйн ач холбогдол илрээгүй байна.

Панзинорм форте 20 000 шахмалын хүчилд тэсвэртэй бүрхүүл нь 12 хуруу гэдсэнд задардаг. Хэрэв 12 хуруу гэдэсний рН нь илэрхий бага байвал нойр булчирхайн ферментүүд нь энэ үед чөлөөлөгдөхгүй. Гистамины Н2-рецепторыг хориглогч болон протоны шахуургыг дарангуйлагч бэлдмэлийн хавсарсан эмчилгээ нь нойр булчирхайн ферментийн үйлдлийг хүчжүүлдэг учир Панзинорм форте 20 000 бэлдмэлийг илүү бага тунгаар хэрэглэнэ.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл үед хортой нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл байдаггүй. Ферментүүд нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй боловч эрсдлийг үгүйсгэж болохгүй. FDA ангиллаар панкреатин нь жирэмсэн үед С категорт хамаардаг. Хэрэв бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл нь урагт үзүүлэх эрсдлээс илүү шаардлагатай байгаа тохиолдолд хэрэглэж болно.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Бэлдмэлийн тээврийн хэрэгсэл жолоодох болон механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө судлагдаагүй.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Тун хэтрэлт нь системийн хордлого үүсгэдэг талаар мэдээлэл байдаггүй.

Шинж тэмдэг: тун хэтрэлтийн үед  дотор муухайрах, бөөлжих,  суулгах, шээсэн дэх шээсний хүчлийн хэмжээ ихсэх, шээсэн дэх глюкозын хэмжээ ихсэх,  хошного орчим цочрох ба зөвхөн муковисцидозтой өвчтөнд хатууралт колонопати илэрнэ.

Эмчилгээ: ийм үйлдэл илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож их хэмжээний ус уулгах ба эмчид хандаж зөвлөнө.

 

Гаж нөлөө

Төстэй бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Панзинорм форте 20 000 бэлдмэлийг хэрэглэх үед зарим тохиолдолд гаж нөлөө илэрч болно.

Ховор тохиолдох гаж нөлөөнд (10 000 өвчтөнд 1-10 тохиолдоно) дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, шингэн суулгах буюу эсвэл өтгөн хатах,  ам буюу эсвэл хошного орчмын арьс цочрох зэрэг шинж хамаарна. Эдгээр урвал бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед илэрнэ. Эдгээр шинж нь хөнгөн явцтай байдаг бөгөөд эмчилгээг зогсоох шаардлагагүй байдаг. Түүнчлэн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед  шээсэн дэх шээсний хүчлийн болон глюкозын хэмжээ ихсэх шинж ажиглагддаг.

Маш ховор тохиолдох гаж нөлөөнд (10 000 өвчтөнд 1-с цөөн тохиолдоно) харшлын урвал ба хатууралт колонопати хамаарна. Тууралт, загатнаа, амьсгаадах,  гэдэс дүүрэх, хэвлийн өвдөлт, гэдэсний агчил илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандана.

Дээр дурьдсан гаж нөлөө болон уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй  гаж нөлөө илэрвэл тэдгээрийн талаар эмчид мэдэгдэх хэрэгтэй.

 

Хадгалалт

Эмийн бэлдмэлийг хадгалах тусгай нөхцөл шаарддаггүй.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хүчинтэй хугацаа

3 жил.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох журам

Бэлдмэлийг жоргүй олгоно.

 

Эмийн савлалт

10 шахмал (ОПА/Al/ПВХ хальс ба Al фольг-с тогтсон 10 шахмал бүхий 1 блистер) ба 30 шахмалыг (ОПА/Al/ПВХ хальс ба Al фольг-с тогтсон 10 шахмал бүхий 3 блистер) эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.

 

Үйлдвэрлэгч

КРКА, д.д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени.