
Хэрэглэх заавар
Худалдааны нэр
Тайлол колд
Олон улсын худалдааны бус нэр
Эмийн хэлбэр
Сироп
Найрлага
5 мл сироп-т:
Үйлчлэгч бодис: Парацетамол 160мг,
Хлорфенирамины малеат 1мг,
Декстрометорфаны гидробромид 5мг,
Псевдоэфедрины гидрохлорид 15мг,
Туслах бодис: пропиленгликоль, глицерин, бензоат натри, цикламат натри, сахарин натри, моногидрат нимбэгний хүчил, “сансет шар” тоорын амтлагч, цэвэршүүлсэн ус
Дүрслэл
Тоорын үнэр, өнгөтэй тунгалаг сироп.
Эмийн эмчилгээний бүлэг
Өвдалт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй бусад бэлдмэл. Парацетамол агуулсан бэлдмэл (психолептикээс бусад).
АТХ код: N02ВЕ51
Фармакологийн үйлдэл
Фармакокинетик
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэхэд ходоод гэдэсний замаар (ХГЗ) түргэн хугацаанд бүрэн шимэгдэнэ. 10-60 минутын дараа сийвэн дэх бэлдмэлийн концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
Парацетамол нь бие махбодийн эдэд богино хугацаанд жигдхэн тархана. Сийвэнгийн хагас ялгаралтын хугацаа 1,25 - 3 цаг байна.
Парацетамолын метаболизм элгэнд микросомын ферментийн нөлөөгөөр явагдана. Парацетамолын ойролцоогоор 85% 24 нь цагийн туршид чөлөөт болон коньюгацад орсон парацетамол хэлбэрээр тус тус шээсээр ялгарна.
Хлорфенирамины малеатыг ууж хэрэглэхэд 2 цагийн дараа түүний цусны сийвэн дэх концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг байна. 20-30 минутын дараа үйлдэл нь эхлэх бөгөөд 4-4.5 цаг үргэлжилнэ. 48 цагийн туршид шээсээр, бага хэсэг нь өтгөнөөр гадагшилна. Бэлдмэлийн үйлчлэх хугацаа 5-6 цаг.
Декстрометорфан нь ХГЗ-аас бүрэн шимэгдэнэ. 2 цагийн дараа сийвэн дэх концентраци нь дээд цэгтээ хүрнэ. Элгэнд химийн хувиралд орж фармакологийн идэвхтэй метаболитууд үүсгэх бөгөөд үүнд ханиалгын эсрэг үйлдэлтэй декстрорфан багтана.
Ханиалга намдаах үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 20-30 минутын дараа илэрч удаан хугацаагаар үргэлжилнэ.
Ойролцоогоор 45% нь шээсээр ялгарна. Үүнд өөрчлөгдөөгүй болон зарим хэлбэрийн метаболитуудын тус бүрийн ялгаралтын хэмжээ өөр өөр бөгөөд хоорондоо ихээр хэлбэлзэнэ.
Псевдоэфедрин ХГЗ - аас түргэн хугацаанд шимэгдэх ба хэрэглэснээс хойш 30 минутын дараа үйлдэл нь эхлэх бөгөөд 4 цагаас багагуй хугацаагаар үргэлжилнэ.
Псевдоэфедрин нь моноаминоксидазын метаболизмд тэсвэртэй. Зарим хэсэг нь элгэнд N-диметилжих замаар хувиралд орж идэвхтэй нэгдэл болох норпсевдоэфедрин үүсгэнэ. Шээсээр ялгарах бөгөөд 55-75% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилна.
Фармакодинамик
Тайлол колд сиропын идэвхтэй бодисууд нь өвчин намдаах, халуун бууруулах, гистамины эсрэг, ханиалга намдаах, хаван бууруулах үйлдэл үзүүлнэ.
Парацетамол өвчин намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй нь эмнэлзүйгээр батлагдсан. Өвдөлт мэдрэх босгыг ихэсгэх замаар өвдөлт намдаах ба гипоталамусын дулаан зохицуулах төвийг идэвхжүүлснээр халуун бууруулах үйлдэл нь илэрнэ.
Хлорфенирамины малеат нь гистамины Н1 рецепторыг өрсөлдөж идэвхгүй болгосноор бие махбодид үзүүлэх гистамины (цусны судас өргөсөх, цусны судасны ханын нэвчимтгий чанарыг ихэсгэх, хаван, загатнаа) нөлөөг арилгана.
Мөн амьсгалын дээд замын харшлын урвал (найтах, нулимс гоожих, амьсгалахад бэрхшээлтэй болох, хамраас усархаг шингэн гоожих) болон хамрын салс ялгаралтын багасгана.
Декстрометорфан гидробромид нь ханиалгах рефлексийн босгыг дээшлүүлэх замаар ТМС ийн ханиалгын төвд үйлчилнэ. Амьсгалын дээд замын салст бүрхүүл цочирсонтой холбоотойгоор үүссэн хуурай цэргүй ханиалгыг дарна. Өвчин намдаах үйлдэлгүй, дасал үүсгэхгүй.
Псевдоэфедрин гидрохлорид нь симпатомиметик амин бөгөөд үйлдэл нь адренорецепторт үйлчилсэнтэй холбоотой.
Зүрх болон гуурсан хоолойн гөлгөр булчингийн β-адренорецепторы идэвхжүүлэх үйлдэлтэй ба мөн захын α-адренорецепторыг сэргээх үйлдэлтэй тул амьсгалын дээд замын салст бүрхүүлийн хаванг багасгана.
Хэрэглэх заалт
Тайлол колд сиропыг ханиад болон томууны дараах шинж тэмдгүүдийг намдаах зорилгоор хэрэглэнэ:
- Ханиалга
- Хамрын шуухинаа
- Хамраас нус гоожих
- Найталгах
- Бие чихүүцэх
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Хоолой өвдөх
- Халуурах
Хэрэглэх арга, тун
Тайлол колд сироп нь хүүхэд дотуур ууж хэрэглэхээр зориулсан бэлдмэл.
5-11 настай хүүхдэд:
2 цайны халбагаар буюу эсвэл 2 хэмжээс бүхий халбагаар (10 мл).
12 оос дээш насны хүүхдэд:
4 цайны халбагаар буюу эсвэл 4 хэмжээс бүхий халбагаар (20 мл).
Шаардлаагтай үед 4-6 цагийн зайтай давтан хэрэглэж болох ба хоногийн дээд тун 4 хүртэл тун.
Сиропыг хоолноос 30 минут - 1 цагийн дараа бүлээн усаар даруулж ууна.
Кофе болон кофеин агуулсан ундаагаар даруулж ууж болохгүй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: өндөр болон фебриль халууныг бууруулах зорилгоор 3 хүртэл хоног, өвчний бусад шинж тэмдэгүүдийг арилгах зорилгоор 5-7 хоног хэрэглэнэ.
Фебриль халуун буурахгүй 3 хоног, өвчний шинж тэмдэг арилахгүй 5 өдрийн турш хэвээр байвал зайлшгүй эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Гаж нөлөө:
Удаан хугацааны туршид өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд тромбоцитопени, лейкопени болон панцитопени илэрнэ
Тайвшруулах үйлдэл ба М-холиноблокаторыг хэрэглэхэд зохилон илэрдэг урвалууд илэрч болно.
Ховор тохиолдолд:
Чонон хөрвөс болон загатнаа
Толгой эргэх болон хоол боловсруулах замын бага зэргийн хямрал
Маш ховор:
Нейтропени, тромбоцитопенийн тууралт, агранулоцитоз
Туйлын ховор:
ТМС цочирсонтой холбоотойгоор нойр өөрчлөгдөх, хий юм харагдах, толбот-гөвдрүүт улайлт үүсэх, шээс хаагдах, түрүү булчирхай томрох
Цээрлэлт:
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс
- Элэг болон бөөрний хүнд эмгэг
- Зүрх судасны хүнд эмгэг
- Чихрийн шижин
- Гуурсан хоолойн багтраа
- Нүдний даралт ихсэх өвчин
- Артерийн даралт өихсэх
- МАО хориглогчтой хамт хэрэглэж болохгүй.
- 5-аас доош настай хүүхэд
Эмийн харилцан үйлчлэл
Эмчилгээний тунгаар хэрэглэхэд эмийн харилцан үйлчлэл тогтоогдоогүй байна. Өндөр тунгаар хэрэглэхэд антикоагулянт бэлдмэлийн үйлчилгээг нэмэгдүүлнэ. Жишээ нь парацетамолыг өндөр тунгаар удаан хугацааны туршид хэрэглэхэд индандион болон фенотиазинуудын уламжлал, кумаринуудтай харилцан үйлчлэлцэнэ.
Согтууруулах ундаа, барбитуратууд, гурван цагирагт сэтгэл уналын эсрэг эм нь парацетамолын элэг гэмтээх нөлөөг ихэсгэнэ.
Артерийн даралт өндөр өвчтөн болон сэтгэл гутралын эсрэг эм (ялангуяа, МАО ферментийг хориглогч) хэрэглэж байгаа өвчтөн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө заавал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Онцгой анхааруулга!
Тайлол колд сиропыг хүүхдэд 7 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй. Фебриль халуун 3 хоногийн туршид буурахгүй мөн 5 хоногийн туршид өвчний шинж хэвээр байгаа болон шинэ шинж тэмдэг илэрвэл эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Ховор тохиолдолд толгой эргэх, хэт цочромтгой болох шинж илэрч болзошгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэл нь жолоо барих болон онцгой аюултай механизм жолоодох чадварт нөлөөлөхгүй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Тун хэтэрсэн үед илрэх шинж тэмдэг: элэг хордуулах нөлөө - дотор муухай оргих, бөөлжих, хэт их хөлрөх, бие тавгүйрэх, нүд бүрэлзэх, ТМС-ийн үйл ажиллагаа хямрах, шээс хаагдах, тайван бус (дунд зэргийн) болох, зүрхний цохилт олшрох эсвэл/ цусны даралт ихсэх (дунд зэргийн)
Эмчилгээ: өвөрмөц антидот байхгүй. Элэг гэмтсэн шинж тэмдэг илэрвэл ацетилцистеин хэрэглэх, ходоод угаах, ипекакуаны сироп уулгаж бөөлжүүлэх арга хэмжээнүүд авна.
Цусны сийвэн дэх парацетамолын тунг тодорхойлон хяналт хийж болно.
Эмийн хэлбэр, савлалт:
Хар бараан шилэн флаконд сиропыг 100мл-р савлана. 1 флаконыг хэмжээс бүхий халбага болон хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлан гаргана.
Хадгалалт:
25°С-ийн хэмийн, хуурай, гэрэл тусахааргүй газар хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа
3 жил.
Савлагаа дээрх хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй.
Эмийн сангаар худалдах нөхцөл
Жороор олгогдоно.
Үйлдвэрлэгч:
Нобел Илач Санайи Ве Тиджарет А.Ш.
Дюзжже хот, Турк улс
Лицензийн эзэмшигч:
Нобел Илач Санайи Ве Тиджарет А.Ш.
Стамбул хот, Турк улс