
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар
ХОНДРОКСИД®
Бүртгэлийн дугаар
Худалдааны нэр Хондроксид®
Олон улсын патентлагдаггүй нэр Хондроитин сульфат
Эмийн хэлбэр гадуур хэрэглэхэд зориулагдсан гель
Найрлага
Идэвхитэй бодис: хондроитин сульфат натри – 0,05 г (100% хуурай бодист); туслах бодисууд: диметилсульфоксид (димексид) – 0,1 г, пропиленгликоль (1,2- пропандиол) – 0,05 г, изопропанол (изопропилийн спирт, 2- пропанол) – 0,05 г, этанол (этилийн спирт) – 0,2 г, натрийн дисульфит (натрийн метабисульфит) – 0,0005 г, метилпарагтдроксибензоат (нипагин, метилпарабен) – 0,0012 г, пропилпарагидроксибензоат (нипазол, пропилпарабен)- 0,0003 г, карбомер (карбопол) – 0,035 г, апельсиний байгалийн үнэр оруулагч – 0,005 г, ус ( цэвэршүүлсэн ус) – 1 г хүртэл агуулагдана.
Ерөнхий шинж
Шаравтар туяатай, жимсний үнэртэй, хагас тунгалаг гель.
Эмийн эмчилгээний бүлэг
Эдийн нөхөн төлжилтийг дэмжигч бодис.
АТС код: М01АХ25
Эмийн эмчилгээний бүлэг
Хондроксид® гель нь хавсарсан үйлдэлтэй бэлдмэл юм:
- остеоартроз болон остеохондрозын даамжралыг удаашруулна;
- өвчин намдаах үйлдэлтэй;
- үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг;
- үений мөгөөрсөн эдийн нөхөн сэргэлтийг дэмждэг;
- үений хөдөлгөөний чадавхийг дээшлүүлдэг;
- үений хавдарыг сауурулдаг.
Гелийн найрлаганд дахь бодисуудын тохиромжтой зохицолын ачаар өвчин намдаах ба үрэвсэл дарах үйлдэл нь илүү хүчтэй илэрнэ. Хондроксид® гелийг хэрэглэснээр стероид бус гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг бууруулна. Хондроксид® нь мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтэнд оролцдог хондроитин сульфат (өндөр молекулт мукополисахарид) агуулдаг.
Хондроитин сульфат нь:
- мөгөөрсөн эд дэх кальц- фосфорын солилцоог сайжруулна;
- мөгөөрсөн эдийг гэмтээгч ферментийг дарангуйлдаг;
- мөгөөрсөн эдийн гэмтлийн процесс дегенерацийг удаашруулдаг;
- гликозаминогликаны нийлэгилтийг дэмжин;
- холбогч эдийн коллапсыг саатуулна.
Энэ нь үений өвдөлтийг багасган, гэмтсэн үений хөдөлгөөний чадавхийг дээшлүүлэлдэг.
Фармокинетик
Хондроксид® гель нь сайтар шимэгддэг. 3Н- хондроитин сульфатаар тэмдэг таьсан хулгана дээр хийсэн судалгааны үр дүнгээс харахад хондроитин сульфатын шимэгдэлт нь 14% -тай байсан. Диметилсульфоксид нь хондроитин сульфатын эсийн мембранаар эдийн гүнд сайтар нэвтрэх үйл ажиллагаанд тусладаг. Хондроксид® гелийг түрхэсний дараа хондроитин сульфат нь сонгомолоор үенд очиж 30 минутын дараа хамгийн дээд концентрацид хүрж, мөгөөрсөн эдээс эмийн бодис хоёр шаттлалтайгаар ялгарна. Эм хэрэглэснээс 1 цагийн дараа эхний ялгаралтын үе дуусна. Эмийн бодис үенд 5 цагийн турш хадгалагдана.
Хэрэглэх заалт
Үе болон нурууны нугаламын дегенератив-дистрофик өөрчлөлт: остеоартрозын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, нурууны нугаламын остеохондроз.
Хориглох заалт
Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Болгоомжлол
Жирэмсэн, хөхүүл үе, хүүхэд насанд.
Хэрэглэх арга ба тун
Гадуур хэрэглэнэ. Гэмтсэн хэсгийн арьсанд өдөрт 2-3 удаа түрхэж, бүрэн шингэтэл 2-3 минутын турш илж шингээнэ. Ээлж эмчилгээ – 2-3 долоо хоногоос 2-3 сар. Шаардлагатай бол ээлж эмчилгээг давтан явуулж болно.
Гаж нөлөө
Харшлын урвал илэрч болзошгүй.
Тун хэтрэлт
Хондроксид® гелийн тун хэтэрсэн тохиолдол мэдээлэл үгүй.
Бусад эмийн харилцан нөлөөлөл:
Бусад эмтэй харилцан нөлөөлсөн ба үл нийцсэн талаар бичигдээгүй байна.
Анхааруулга
Бэлдмэл салст бүрхэвч болон ил шарханд орохоос зайлсхийх хэрэгтэй.
Арьс болон хувцасанд үүссэн толбыг усаар угаахад ул мөргүй арилдаг.
Жирэмсэн болон хөхүүл эх, мөн түүнчлэн хүүхдэд эмчийн зөвлөмжгүйгээр уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Машин жолоодох ба механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Хондроксид® гель нь машин техник жолоодоход нөлөөлдөг талаар мэдээлэл үгүй байна.
Савлалт
Гадуур хэрэглэх 5%-ийн гель. 20, 25, 30, 35 болон 40гр-аар хөнгөн цагаан тюбе-д савлагдана. Тюбе бүр нь картон хайрцагт хэрэглэх зааврын хамт савлагддаг.
Хадгалах нөхцөл
25°С-ээс дээшгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа
2 жил хадгална. Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч/ Гомдол хүлээн авах байгууллага
АО “НИЖФАРМ”, Орос улс
603950, Нижний Новгород хот,
ГСП - 459, Салганская гудамж, 7
Утас: (831) 278-80-88, факс: (831) 430-72-28






















































































