Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Котримоксазол
Худалдааны нэр
Англи
Триметоприм + Сульфаметоксазол
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
480мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

COTRIMOXAZOLE TABLETS, 480mg

Котримоксазол, шахмал, 480мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F080813JP01911

 

Найрлага: Шахмал бүрд: Триметоприм 80мг болон сульфаметоксазол 400мг агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Ко-тримоксазолын бактерийн шууд үхүүлэх үйлдэл нь тэрээр бичил биетний фолийн хүчлийн бионийлэгжилтэнд 2 ферментийг дэс дараалан хориглодогт оршино.
  • Ко-тримоксазол нь түүний найрлага дахь идэвхтэй бодисууд болох триметоприм болон сульфаметоксазолын хам үйлдлээрээ нянг үхүүлэх нөлөөтэй бөгөөд тэдгээр нь энэхүү концентрациараа нянгийн өсөлтийг зогсоох нөлөөтэй болно. Тэгэхээр энэ нь аль нэгэн идэвхтэй бодист тэсвэртэй нянгийн эсрэг нөлөөлөх чадвартай бөгөөд бактерийн дасал үүсэх эрсдэлийг багасгадаг.

 

Хэрэглэх заалт:

  • Амьсгалын дээд болон доод замын халдварууд, тухайлбал цочмог ба архаг бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, уушгины хатгалгаа.
  • Шээсний сүвний үрэвсэл болон давсагны цочмог ба архаг үрэвсэл болон түрүү булчирхайн үрэвсэл г.м.
  • Нарийн гэдэсний үрэвсэл, хижигийн болон иж хижигийн халууралт, хижигийн нян тээгч, цусан суулга ба холер.
  • Заг хүйтэн, хатиг, хатигшил болон буглаа г.м.

 

Хориглох заалт:

  • Сульфонамид буюу триметопримд хэт мэдрэгшсэн болон порфиритэй өвчтөнд хэрэглэхгүй. Түүнийг элэгний эмгэгээр өвчилж байсан болон бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Ко-тримоксазолыг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхгүй. Мөн түүнийг дутуу нярай болон нярай мөн түүнчлэн жирэмсний эхний гурван сард хэрэглэхгүй.
  • Витамин В12 болон фолийн хүчлийн дутмагшилтай, цус багадалттай өвчтөнд хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд:
  • 2 шахмалаар өдөрт 2 удаа, өглөө ба оройд, хоолны дараа ууж хэрэглэнэ.
  • Хамгийн дээд тун (хүнд тохиолдолд):3 шахмалаар өдөрт 2 удаа ууна.
  • 6-12 насны хүүхдэд: Нэг шахмалаар өдөрт 2 удаа, өглөө ба оройд, хоолны дараа ууна.
  • Удаан хугацааны эмчилгээний үед цусны шинжилгээг олонтоо давтан хийх хэрэгтэй.

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Цус багадах (апластик, цус задралт болон макроцит хэлбэрийн г.м.), цус бүлэгнэлтийн эмгэгшилүүд, гранулоцитопени, цус хуралт, Шенлейн-Генохын цус хуралт болон сульфгемоглобинеми зэрэг цусны өөрчлөлтүүд үүсч болзошгүй. Улайх, тууралт гарч загатнах зэрэг арьсны эмгэгшилүүд үүсч болзошгүй. Арьсны зулгаралтат үрэвсэл Стевенс-Жонсоны хам шинж болон хучуур эдийн хорт үхжилт (Лайля-ийн хамшинж) үүсч болох юм.
  • Дотор муухайрах, ходоод-гэдэсний агууламжаар бөөлжих болон суулгалт илэрч болно. Хэл үрэвсэх болон амны салст үрэвсэх шинж харьцангуй олонтоо тохиолдоно. Шарлалт илэрч байсан нь тэмдэглэгдсэн. Төв мэдрэлийн системийн урвалууд, тухайлбал толгой өвдөх, сэтгэл гутрах, хий үзэгдэл илрэх, толгой эргэх, эмийн шалтгаант халууралт болон солиорлын шинж илэрч болзошгүй.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China